Онгоцонд суухдаа өмсөж болохгүй зүйлс

Ялангуяа онгоцоор анх удаа нисэх гэж байгаа хүмүүс ямар хувцас өмсөж явахаа төдийлөн мэддэггүй. Жишээлбэл хүйтэн орноос халуун орон руу нисэж байх үедээ зузаан хувцас өмсөх үү? нимгэн хувцас өмсөх үү? гэх зэрэг олон асуудал тулгардаг билээ. Иймд энэ нийтлэлээрээ онгоцонд өмсөхөөс зайлсхийх 8 хувцсыг танилцуулъя.

Онгоцонд суухдаа өмсөж болохгүй зүйлс

1 Сүрчиг

Ялангуяа урт нислэгийн үед хурц үнэртэй сүрчигнээс татгалзаарай. Учир нь нислэгийн үед агаарын даралт болон өндөр өөрчлөгддөг ба үүнээс болж танд дотор эвгүйрхэх мэдрэмж төрөх эрсдэл өндөртэй. Түүнчлэн өөрт болон хажууд суугаа хүмүүст тухгүй байдал үүсгэж мэднэ. 

Сүрчиг

2 Элдэв бичигтэй цамц

Өмссөн хувцасныхаа үгнээс болоод онгоцноосоо хөөгдөж байсан хүмүүс ч байдаг. Иймээс та очиж байгаа улсынхаа түүх, соёл, зан заншлаас хамаараад өмсөж байгаа хувцсаа тохируулах хэрэгтэй юм шүү.  Мөн хувцасны бичгээс гадна загварт нь анхаарал хандуулаарай.

Элдэв бичигтэй цамц

3 Өндөр өсгийт

Ихэнх өндөр өсгийтүүд металлын хольцтой байдаг учраас онгоцны  буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт таныг заавал өндөр өсгийтөө тайлахыг шаарддаг. Онгоцны буудлын хүйтэн шалан дээр хэн л хөл нүцгэн зогсохыг хүсэх билээ? Тиймээс аль болох даавуун материалтай, хөлдөө эвтэйхэн гутал сонгож өмсөхийг зөвлөе.

Өндөр өсгийт

4 Нүдний линз

Онгоцоор нисэж байх үед агаарын чийгшил нь газарт байхтай харьцуулбал 5 дахин багасдаг учраас таны зүүж байгаа гоёлын болон харааны линз хуурайшиж улмаар нүдийг үрэвсүүлэх өндөр эрсдэлтэй. Иймээс үнэхээр л онцын шаардлагагүй бол линз зүүхгүй байхыг сануулъя.

Нүдний линз

5 Нимгэн хувцас

Хэдий халуун орон руу нисэж байгаа ч, онгоц ихэвчлэн сэрүүхэн байдаг. Иймд зузаан хувцас авч явахад илүүдэхгүй. Мэдээж та онгоцны үйлчлэгчид хандан даавуун хөнжил авч болох ч зарим тохиолдолд уг хөнжил дууссан байдгийг санаарай.

Нимгэн хувцас

6 Металл агуулсан цамц болон гоёл чимэглэл

Өндөр өсгийттэй адилаар металл агуулсан цамц өмсөх нь таныг шалган нэвтрүүлэх дээр зарцуулах цагийг ихэсгэх болно. Мэдээж метал  зүүлт, тэлээ гэх зэргийг хялбархан тайлж болох ч метал чимэглэлтэй цамцыг тайлах шаардлага гарах тул аль болох даавуун материалтай хувцас өмсөөрэй.

Металл агуулсан цамц болон гоёл чимэглэл

7 Бариу хувцас

Урт нислэгийн үед бие барьсан хувцас өмсөхөөс зайлс хийгээрэй. Учир нь бариу хувцас хөлний судсыг барьж, бадайруулах улмаар цусны эргэлт буурснаас хөл даарах гэх зэрэг сөрөг үр дагавартай. Өөрийн тав тухтай байдлаа бодож нэвсгэр, чөлөөтэй хувцас өмсөхийг зөвлөе.

Бариу хувцас

45
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()