Алдартай уран зургуудын учир битүүлэг нууцууд

Хүмүүс галерейн хананд өлгөөтэй байх уран зургийг удаанаар хараад зогсдог учир нь юу вэ? Тэд үнэхээр тухайн зургаас далд санааг нь олж хараад, яагаад ингэж зурсныг нь ойлгохыг хичээдэг үү? эсвэл зүгээр л бусдыг дуурайдаг уу? Хэрэв сайн ажиглавал хальт хараад хэзээ ч олж мэдэхээргүй зүйлс алдартай зургуудад маш олон байдаг бөгөөд эдгээрээс жишээ болгон наймыг нь энд дурдъя.

Алдартай уран зургуудын учир битүүлэг нууцууд

1 Ван Гогийн нууц зураг

Уг зураг 1974 оноос хойш Герман улсад хадгалагдаж байжээ. Урт хугацааны туршид зургийн жинхэнэ зураачийг олж чадаагүй байсан ч, орчин үеийн технологийн ачаар судлаачид уг зураг нь алдарт зураач Ван Гогийн бүтээл эмээн баталсан байна. Учир нь барилдаж байгаа 2 эрийн зураг дээр бидэнд харагдаж байгаа цэцгийг зурсан байх ба энэ нь Ван Гогийн олон зурагтаа ашигласан арга барил, таних тэмдэг билээ. 

Ван Гогийн нууц зураг

2 Өгзгөн дээр бичигдсэн нот

Диваажин, бидний амьдрал, там гэсэн гурван ертөнцийг нэг дор харуулсан уг зурагт маш олон жижиг үйл хөдлөл, бэлэг тэмдгүүд агуулагдаж байдаг. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь тамд байх эрийн өгзгөн дээр бичигдсэн "Тамын аялгуу" гэх дууны нот юм.

Өгзгөн дээр бичигдсэн нот

3 Мона Лизагийн нүцгэн хувилбар

Да Винчигийн зурсан "Мона Лиза" нь "Монна Ванна" гэх зурагт дүрсэлсэн нүцгэн эмэгтэйтэй тун адилхан байдаг. Өмнө нь тус нүцгэн эмэгтэйн зургийг Да Винчигийн сурагч зурсан гэж үздэг байсан ч урлаг судлаачид "Монна Ванна"-г ч мөн Да Винчи зурсан гэдгийг баталжээ.

Мона Лизагийн нүцгэн хувилбар

4 Микеланделогын өшөө авалт

Италийн нэрт зураач Микеландело (Michelangelo)-г "Сүүлчийн эрүү шүүлт" гэх зургаа зурж дуусах үед нэгэн лам нүцгэн хүмүүсийн зураг сүмийн таазан дээр бус угаалгын өрөөнд л байх ёстой хэмээн шүүмжилсэн гэнэ. Үүний хариуд нь зураач илжигэн чихтэй эрийг дүрсэлж тэнэг, мангар гэсэн санааг илэрхийлсэн байдаг. 

Микеланделогын өшөө авалт

5 "Above the City"

Уран бүтээлч Марк Шагал (Marc Chagall) нь уг зургандаа хүн бүхэнд нэн тэргүүнд тавигдах бусдаар хайрлуулахыг уран дүрслэлээр харуулсан байдаг. Мэдээж хотын дээгүүр нисэж байгаа хосуудыг харахад аз жаргалтай мэт харагдах ч, зурагны доод булан байгаа эрээр хайраа олоогүй хүний уйтгар гунигийг дүрсэлжээ.

"Above the City"

6 "Oath of Horace"

Уг зургийг хальт харвал тулаан эхлэхийн өмнө эсвэл нэг тал нь бууж өгч байгаа мэтээр харагдана. Үнэн хэрэгтээ гараа ингэж өргөх нь фашист үзлийн эсрэг гэсэн утгатай мэндчилгээ гэнэ. Францын нэрт зураач Жак-Луис Дэвид (Jacques-Louis David) өөрийн бүтээлийг олон нийтэд үзүүлсний дараа зураачид энэхүү мэндчилгээг зургандаа оруулж эхэлсэн байдаг.

"Oath of Horace"

7 Илүү хөл

Зураач Норман Роквэлл (Norman Rockwell) амьдралынхаа туршид 4000 гаруй уран бүтээл зурсан байдаг. Гэтэл тэрээр уг зургандаа байж боломжгүй алдаа гаргасан буюу цагаан хормогчтой эрийг 3 хөлтэй мэтээр зуржээ. Тэрээ үүнийгээ хэдэн сарын дараа л анзаарч, санаа нь ихэд зовж байсан түүхтэй.

Илүү хөл

8 Нууцлаг сүүдэр

АНУ-ын 24 дэх ерөнхийлөгч Билл Клинтоны хөрөг зурагт босоо байрлалтай сүүдрийг дүрсэлсэн байдаг. Ерөнхийлөгчийн намтарыг өгүүлэх номыг бичиж байсан зохиолч Нельсон Шэнкс (Nelson Shanks) нь "Уг сүүдэр нь нэгэн үе Цагаан ордны ажилтан байсан Моника болон Ерөнхийлөгч хоёрын хоорондын янаг амрагийн харьцааг дүрсэлсэн" хэмээжээ.

Нууцлаг сүүдэр

15
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()