Хэзээ ч баяжиж чадахгүй хүний 10 шинж чанар

Та энэхүү нийтлэлийг уншаад би энэ төрлийн хүн биш хэмээн эрхгүй бодох болов уу. Учир нь бид аливаа зүйлсийг туйлд нь хүргэж, бусадтай өөрийгөө харьцуулж байж л өөрийн жинхэнэ хүч, нөөц бололцоог мэдэрдэг юм шиг... Доорх бүх шаардлагыг хангасан бол мэдээж та өөрийн одоогийн байр сууриндаа сэтгэл хангалуун биш болохыг илтгэнэ. Гэвч тийм байлаа гээд ядуу, бас үргэлж энэ байдал үргэлжилнэ гэсэн үг биш юм. Тиймээс одооноос өөрийгөө өөрчилж, гэрэл гэгээтэй амьдрал руу тэмүүлээрэй манайхаан.

Хэзээ ч баяжиж чадахгүй хүний 10 шинж чанар
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Маш их зүйлийг бодож, төлөвлөдөг ч огт хийдэггүй

Тэд маш их зүйлийг боддог. Бас өөрийгөө юу хийж чадахгүй байгаа, яах хэрэгтэйгээ ч мөн сайн мэднэ. Гэхдээ өөрийнхөө бас амьдралынхаа төлөө юу ч хийдэггүй. Тэдний хувьд цаашдын амьдралаа бодохоос цааш үйлдэл гардаггүй нь харамсалтай. Уг нь бодлынхоо хэрээр хичээж, зүтгэдэг бол тэд өнөөдөр дэлхийн тэрбумтнуудын нэг болох байсан нь лавтай. Иймд бодлоо үйлдэл болгож сурах нь хамгийн чухал билээ.

Маш их зүйлийг бодож, төлөвлөдөг ч огт хийдэггүй

2 Гутранги үзэл бодолтой

Бүх зүйлийг үргэлж сөрөг талаас нь харж дүгнэдэг хүмүүс нэг талаасаа маш хашир учир алдаа гаргах нь бага. Гэхдээ үргэлж өөрийгөө хянаж, болгоомжлох нь дээшлэх боломжийг олгодоггүй сөрөг талтай. Угтаа бол шинэлэг санаа, хүмүүсийн харж чадаагүй бизнесийг гэгээлгээр харж, хэрэгжүүлэх чадвартай байх нь амьдралаа дээшлүүлэхэд маш том тус болох хэдий ч, гутранги үзэлтэй хүмүүст тус чанар огт байдаггүй. 

Гутранги үзэл бодолтой

3 Сурсан зүйлээ амархан мартдаг

Хэдийгээр маш их зүйлийг сурч мэдэх эрмэлзлэлтэй, мөн сурах нөөц бололцоо байгаа ч, мэдэж авсан зүйлсээ хормын дотор мартчихдаг хүмүүс байдаг. Энэ нь мэдээж тэдний буруу биш ч, сурсан мэдсэнээ амьдрал дээр практик болгож ашиглаагүй нь хамгийн том алдаа юм. Туршиж үзэх боломжгүй байсан ч, мэдлэгээ үргэлж ахиулж, хичээллэх нь чухал байдаг билээ. Иймд хэрэгтэй гэж үзсэн зүйлээ тэмдэглэж аван, санасан үедээ гаргаж харж байхад гэмгүй.

Сурсан зүйлээ амархан мартдаг

4 Залхуурч хэвтсээр өдрийг бардаг

Мэдээж энэ төрөлд зөвхөн ажилгүй, орлогогүй хүмүүсийг хамруулах нь өрөөсгөл ойлголт юм. Учир нь залхуурал гэдгийг амьдралын идэвхгүй байдал ч хэмээн ойлгож болно. Ажлаас өөр зүйл мэдэхгүй. Ажлаа тараад амрахаас өөрийг хийдэггүй залуус, ялангуяа эхнэрүүдэд нь ямар санагддагийг төсөөлөх ч үгүй. Салбар бүрт идэвхтэй, шаргуу, санаачлагатай хүмүүс хамгийн урьтаж амжилтанд хүрдгийг санаарай!

Залхуурч хэвтсээр өдрийг бардаг

5 Өөрийн хүч, нөөц бололцоог дутуу үнэлдэг

Та яг одоо энэ нийтлэлийг уншиж байгаа бол өөрийнхөө эргэн тойрны хүмүүс, гэр орон, бас эхнэр, нөхрөө ажиглаарай. Та болон таны эхнэр илүүдэл жинтэй, эсвэл архи тамхины хамааралтай, тогтсон ажил, үр хүүхэд, элэг бүтэн амьдралгүй байгаа нь мэдээж зөвхөн таны буруу биш. Гэхдээ анхнаасаа амьдралаа арай илүү дээгүүр, сайнаар төсөөлж түүнийхээ төлөө одоогийнхоосоо бага зэрэг л илүү хөдөлмөрлөсөн бол таны амьдрал, гэр, үр хүүхдүүд аз жаргалтай харцаар нэгнээ ширтэж, бүх зүйлс илүү сайхан байх байсан болов уу.

Өөрийн хүч, нөөц бололцоог дутуу үнэлдэг

6 Хэт хэнэггүй, хайхрамжгүй

Аливаа зүйлсд хэт замбараагүй, хайхрамжгүй ханддаг бол мэдээж таны амьдрал тэр хэрээр замбараагүй, бас утгагүй байх болно. Гэр бүлд болж байгаа зүйлс, хүүхэд тань хичээл дээрээ юу хийсэн, даалгавраа хийсэн эсэх, хөргөгчинд хоол хүнсний зүйлс бүрэн байгаа эсэх энэ бүхэнд төдийлөн ач холбогдол өгдөггүй бол таны амьдрал цэцэглэж, та амжилтанд хүрэх нь юу л бол. Хүмүүсийн хэт хайхрамжгүй хэнэггүй байдлаас болж маш олон алдагдал, осол эндэгдэл болдгийг хэзээ ч битгий мартаарай.

Хэт хэнэггүй, хайхрамжгүй

7 Мөнгөнд үрэлгэн ханддаг

Хэмнэж байж л баяжих зам нээгдэнэ. Гэхдээ хэмнэсэн мөнгөө зүгээр нэг хадгалаад байх нь буруу талаар дээр дурдсан. Бид хэдий хэрийн мөнгө олдог гэдгээ тоолгүй өмсөж зүүх, идэж уухдаа ихэнх мөнгөө салхинд хийсгэж орхидог. Үнэн хэрэгтээ бид хуучин хувцсаа угаагаад өмсөж, хэрэглэж дууссан зүйлсээ дахин ашиглаж болох хэдий ч үрэлгэн болоод хэнэггүй зандаа хөтлөгдөн буруу үйлдэл хийж явдаг. Өдгөө тэрбумтан болж, гялалзаж яваа бизнесмэнүүд бизнесээ амжилттай болж, хөрөнгөтэй болох хүртлээ маш их хэмнэж, хоёр идэхгүй хоосон хонолгүй явж байсан гэдэг.

Мөнгөнд үрэлгэн ханддаг

8 Ямар ч төлөвлөгөөгүй

Бид дээр хэт их төлөвлөх тухай дурдсан бол энэ удаа ямар ч төлөвлөгөөгүй байдал амьдрал ямар хор уршигтай болон, санхүүд хэрхэн нөлөөлдөг тухай зөвлөе! Бид өглөө босоод тухайн өдөр юу хийх тухайгаа бодож төлөвлөсний дараа хийдэг. Гэвч зарим өдрүүдэд огт төлөвлөөгүй гэнэтийн зүйлс болохыг ч таашгүй. Хэдий тийм ч, огтоос төлөвлөгөөгүй урсгалаараа амьдрах нь амьдрахын нэр биш юм. Энэ нь таны хүсээгүй алдагдал, гэр бүлийн төлөвлөөгүй байдал, тэр бүү хэл ямар ч сэтгэлгүй хүнтэйгээ хүртэл гэрлэхэд хүргэж болно. 

Ямар ч төлөвлөгөөгүй

9 Мэдээж хуримтлал байхгүй

Хэт үрэлгэн хандлагатай хүмүүс хурааж, хуримтлуулахдаа мэдээж маш тааруу. Нэгэнт хурааж чадахгүйгээс хойш олсон мөнгө, хөрөнгөө юу ч биш болгон үрэх хандлага үүснэ. Энэ нь мэдээж таны баяжихгүй байгаагийн том шалтгаан байхыг үгүйсгэхгүй билээ. Иймд оройтохоосоо өмнө ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, хуримтлал үүсгээрэй.

Мэдээж хуримтлал байхгүй

10 Хэзээ ч өөрчлөгдөхгүй

Хамгийн аймшигтай нь юу гээч. Энэ бүхнийг мэдсэн хэрнээ мэдээгүй мэт, харсан ч хараагүй мэт дүлий дүмбэ оргин өөрийнхөө сөрөг хандлагыг өөрчилж чадахгүй хүн харамсалтай нь хэзээ ч санхүүгийн чөлөөт байдлыг бүтээж чадахгүй. Хэрэв та үүнийг мэдсэний дараа бага ч болов гэмших сэтгэл төрж, өөрийгөө өөрчлөх эерэг хандлага үүсвэл, бүхнийг эхлэхэд хэзээ ч оройтохгүй шүү.

Хэзээ ч өөрчлөгдөхгүй

58
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()