Эрдэмтдийн илрүүлсэн итгэмээргүй нээлтүүд

Саяхныг болтол бидний боломжгүй хэмээн үзэж байсан зүйлс бодитоор бий болж, амьдралын нэгээхэн хэсэг болоод байна. Түүнтэй ижил, эрдэмтэд хүмүүсийг алмайруулах, түүнчлэн айдаст автуулах шинэ бүтээлүүдээ танилцуулсаар байгаа билээ. Бид энэ удаагийн нийтлэлээр та бүхэндээ нэгэн үе хүмүүсийн боломжгүй хэмээгдэж байсан ч, биеллээ олсон галзуу 12 нээлтийг танилцуулъя.

Эрдэмтдийн илрүүлсэн итгэмээргүй нээлтүүд
Хаах
Сурталчилгаа

1 Хүний толгой шилжүүлэн суулгах мэс засал

Италийн мэдрэлийн мэс засалч Сержио Канузуо (Sergio Canavero) нь, бурхны ч хийж чадахгүй гайхалтай мэс заслыг амжилттай хийж чадсан юм. Тэрээр хэлэхдээ, "2018 он гэхэд бид хүний биед толгойг төгс шилжүүлэн суулгадаг болно" хэмээн хэлсэн байна. Сержио нь одоогийн байдлаар харх, нохой, сармагчинд амжилттай толгой суулгаж чадсан бөгөөд хэрэв хүний биед толгой суулгах процесс амжилттай болвол, шинжлэх ухааны ертөнцийг донсолгосон гайхалтай нээлтийг хийх билээ. Хамтран ажиллагсад болон бусад хүмүүс нь түүнийг "Фрэнкенштейн" хэмээн нэрлэх болсон аж.

Хүний толгой шилжүүлэн суулгах мэс засал

2 Хиймэл оюун ухаан

Бид сурч авсан мэдээллийнхээ ихэнх хувийг буцаагаад мартах замаар алддаг шүү дээ. Тэгвэл эрдэмтэд хэзээ ч мартагдахгүй хиймэл оюун ухааныг хүний тархинд суулгах судалгааныхаа ажлыг амжилттай эхлүүлээд байгаа юм. Хэрэв энэ зүйл хэрэгжвэл, бид төгс оюун ухаант нэгэн болох бөгөөд ердөө тархиныхаа ой санамжаас хэрэгтэй зүйлээ хормын төдийд сэргээн санадаг болох аж. Энэ нь нөгөөтээгүүр хүмүүст айдсыг төрүүлээд байгаа нь нууц биш билээ.

Хиймэл оюун ухаан

3 Ангараг гараг дээрх ус

2016 онд НАСА агентлагаас Ангараг дээр жижиг мөсөн нуур байдаг тухай мэдээллийг олонд зарлажээ.  Эрдэмтэд тус усны ундаргыг олж, Ангараг гарагт амьдрал бий болгохыг зорьж байна. Энэхүү гараг дээр амьдрал бий болж, цэцэг ургамал ургавал сайхан биш гэж үү?

Ангараг гараг дээрх ус

4 2 эцэг, 1 эхээс бүрдэх хүүхэд

Бид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бэлгийн эсүүд хоорондоо нийлснээр хүүхэд үүсдэг тухай биологийн хичээл дээрээ болон, бусад мэдээллийн хэрэгслүүдээр маш олон удаа сонсож байсан. Тэгвэл 2016 онд 2 эцгийн нийлбэр эсийг, эм бэлгийн эстэй нийлүүлэн хүүхэд үүсгэх боломжтойг эрдэмтэд тогтоосон байна.  Энэ нь ижил хүйстэн хосуудад давуу зүйл болох бөгөөд ялангуяа эрчүүдийн хувьд харилцан бие биенийхээ эсийг нийлүүлэн тээгч эхэд суулгаж, үр хөврөл үүсгэх боломжтой болж байгаа юм. Тус судалгааны ажлыг анх 1990-ээд оны үед хийсэн боловч, харамсалтай нь хүүхэд бүрэлдсэн хэрнээ төрөлхийн эмгэгтэй хүүхэд болсон аж.

2 эцэг, 1 эхээс бүрдэх хүүхэд

5 Хүний биеийн эд эрхтнийг ургуулдаг болно

Австрийн Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэд ердөө 15 долоо хоногт тархи болон биеийн бусад эрхтнийг ургуулах боломжтой хэмээсэн юм. Гэвч лабораторийн бүтээгдэхүүн нь ердөө 9 долоо хоногийн настай тул, хүний биед суулгах боломжгүй байв. Аз болоход тэд дахин нэг шинэ нээлтийг бий болгосон бөгөөд бид удахгүй асуудалтай эд, эрхтнээ 15 долоо хоногийн дотор шинээр ургуулах боломжтой болох нь ээ.

Хүний биеийн эд эрхтнийг ургуулдаг болно

6 Хуванцраас үүсэх өвчнүүд

Бид 21 зуунд нэгэн гайхалтай нээлт хийсэн нь, хуванцар савны биед үзүүлэх хор нөлөө байв. Учир нь, энэ нь бидний биед гэнэт үйлчлэхгүй ч, бүтээгдэхүүнээр дамжуулан, биеийг ноцтойгоор гэмтээж байдаг аж. Хуванцар савнаас үүдэж умайн болон хөхний хорт хавдар, түүнчлэн зүрхний шигдээс, чихрийн шижин зэрэг өвчнүүд бий болдог. Иймд та аль болох тус савыг хэрэглэхгүй байхыг зориорой.

Хуванцраас үүсэх өвчнүүд

7 Мэс засал хийх нанароботууд

2015 онд шинжлэх ухааны ертөнцөд нанороботууд мэндэлсэн байдаг. Эдгээрийн тусламжтай бид хүний гар хүрэхгүй, нарийн мэс ажилбаруудыг амжилттай хийж гүйцэтгэж байна. Эдгээр нь нарийн технологийн дагуу биед орж, төвөгтэй мэс заслыг маш түргэн хугацаанд гүйцэтгэдгээрээ онцлогтой.

Мэс засал хийх нанароботууд

8 Дэлхийтэй ижилхэн 1 тэрбум орчим гараг байдаг

Хоёр жилийн өмнө НАСА-гийн эрдэмтэд, зөвхөн манай галактикийн хүрээнд дэлхийтэй ижилхэн 1 тэрбум орчим гараг нарыг тойрон эргэдэг байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Ингэснээрээ бид цор ганц хэмээх ойлголтыг үгүйсгэж байгаа билээ. Өөр ямар  ч гараг дээр бидэнтэй ижилхэн хүн төрөлхтөн, амьдрал байхыг үгүйсгэхгүй билээ.

Дэлхийтэй ижилхэн 1 тэрбум орчим гараг байдаг

9 Хүний арьс үйлдвэрлэх 3D технологи

Тун удахгүй бид өөрсдийн арьсыг 3D-гээр хэвлэдэг болохыг эрдэмтэд хэлсэн юм. Ингэснээр түлэгдэлт, арьсны бүхий л төрлийн өвчнөөр шаналж байгаа хүмүүст шинэ боломж гарч ирэх төдийгүй өөрийн арьснаас дээж авч ургуулах тул, биед төгс таарах гэнэ. Гэвч энэ нь хүмүүсийн хэрэглээ болтол тодорхой хугацааг шаардах нь ойлгомжтой.

Хүний арьс үйлдвэрлэх 3D технологи

10 Микробууд биеийг эдгээхээс илүү хурдацтай үрждэг

Хэдийгээр бид маш олон өвчний эсрэг антибиотик, вакцинийг тариулж байгаа ч, зарим вирусын бактериуд маш хурдацтайгаар үржиж, биеийг бүхэлд нь өвчлүүлэх дархлаатай болсон байна. Иймд аливаа хөнгөн өвчнийг эм тариагүйгээр эмчлэх нь зөв болохыг эрдэмтэд баталжээ.

Микробууд биеийг эдгээхээс илүү хурдацтай үрждэг

11 Нууцлаг ертөнц

Манай орчлон ертөнц асар том, нууцлаг ертөнц юм. Хэдийгээр эрдэмтэд зах хязгааргүй сансар огторгуйг чадахын хэрээр судалж, нээн илрүүлсээр байгаа ч, орчлон ертөнц харанхуй хэсгээсээ улам бүр өсөн нэмэгдсээр байгааг НАСА-гийн зүгээс хэлсэн байна. Энэ нь хэдийгээр гайхалтай боловч аймшигтай зүйл юм. Биднийг өөр юу ч хүлээж байж болох юм шүү дээ.

Нууцлаг ертөнц

12 Бодол удирдах төхөөрөмж

Эрдэмтэд 1923 оноос хойш өнөөг хүртэл хүний оюун бодлыг удирдах төхөөрөмжийг хийх тухай судалсаар байгаа билээ. Тэд эхний бүтээлээ ууртай амьтныг номхотгох зорилгоор бүтээж байсан бол, хожим хүний оюун ухааныг захирах, бодол удирдах зорилгоор лавшрангуй судалж эхэлсэн аж. Туршилтын бүтээлүүд эхнээсээ гараад эхэлсэн тул, бид үр дүнг нь хүлээх л үлдлээ.

Бодол удирдах төхөөрөмж

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()