Та энэ зурагнаас юу харж байна вэ? (Сонжоо)

2017-11-23, 10:39
16,425

Хүн бүр өөрийн туулсан жаргал зовлон, хуримтлуулсан туршлагаасаа хамаараад нэг зүйлийг олон талаас нь харж, дүгнэлт гаргадаг билээ. Тэгвэл аливааг харж буй өнцгөөр нь тухайн хүний зан араншинг, хандлагыг хэлэх боломжтой юу? Та дараах зураг тус бүрээс хамгийн түрүүнд юуг олж харсан бэ? 

Та энэ зурагнаас юу харж байна вэ? (Сонжоо)

1 Зураг 1

Нүүр, царай: Та их нийтэч хүн бөгөөд эргэн тойрныхоо хүмүүстээ ихэд анхаарал тавьж, тэдэнд туслахад үргэлж бэлэн байдаг. Учир нь та бусдын тусламжийг хэзээ ч мартдаггүй ба хэний хүчинд хаана хүрснээ сайн мэддэг. 

Загас: Өөрийн амьдралдаа тун сэтгэл хангалуун бөгөөд аз гэдэг зүйлд итгэдэг. Тиймдээ ч хэцүү зүйл тохиолдвол сэтгэлээр унах бус үүнийг өөрийнхөө хувь заяа гэж бодоод, бүхнийг ахин шинээр эхэлж чаддаг сайн чанартай.

Зураг 1

2 Зураг 2

Цоожны нүх: Та туйлын сониуч хүн юм. Учир нь олдохгүй зүйлтэй нүүр тулах үед санаа зовох бус, харин ч баярладаг. Мөн та төрөл бүрийн мэдлэгтэй, эерэг зан чанартай.

Уйлж буй хүн: Хэдий бусад хүмүүс таныг аз жаргалтай, амжилттай яваа нэгэн гэж харах ч, та дотроо маш их шаналж, гунигласан байна. Иймээс ажил, хичээлдээ бус өөрийн дотоод сэтгэл хөдлөлдөө илүү их цагийг зарцуулаарай.

Зураг 2

3 Зураг 3

Хагас нээгдсэн хаалга: Та өөрчлөлтөд үргэлж бэлэн байдаг бөгөөд өөрийнхөө жинхэнэ хүсэл, зорилгоо мэдэх учир хаашаа явж, юуны төлөө хөдөлмөрлөж байгаагаа тун сайн мэднэ. Ийм ч учраас амжилт ихэнх үед таны талд байна.

Хөгжмийн нот: Танд бүтээлч сэтгэлгээ маш ихээр заяажээ. Хэрэв та уран бүтээлтэй холбоотой ямар нэг зүйл хийхийг хүсэж байгаа бол эргэлзэлгүй шууд хийж эхлээрэй. Сайтар хичээж чадвал хүссэндээ заавал хүрэх болно. 

Зураг 3

4 Зураг 4

Багана: Заримдаа танд тухтай орчноо орхин, шинэ зүйлд өөрийгөө сориход хэцүү байдаг. Тиймээс та одоо байгаагаасаа илүү ихийг хийж бүтээхийг хүсвэл орчноо солиорой. Түүнчлэн та их мөрөөдөмтгий, романтик хүн юм.

Хүмүүс: Та эргэн тойрныхоо зүйлсэд хэзээ ч захирагддаггүй. Хэрэв хүсэх л юм бол түүндээ хүрч чаддаг хүн. Мөн бусдад чадах чинээгээрээ тусалдаг, өгөөмөр зан чанартай.

Зураг 4

5 Зураг 5

Эрэгтэй: Хэрэв та эмэгтэй бол та одоогоор романтик харилцааг хүсэн заяаны ханиа хайж байгаа юм байна. Харин та аль хэдийн найз залуу, эсвэл нөхөртэй бол түүнтэйгээ он удаан жил аз жаргалтай сайхан амьдрах болно.

Хэрэв та эрэгтэй хүн бол өөр нэгэн эрэгтэй хүн оролцсон асуудал таны санааг зовоож байгаа учир уг асуудлыг аль болох хурдан шийдээрэй.

Эмэгтэй: Хэрэв та эмэгтэй бол та өөрийн амьдралдаа маш сэтгэл хангалуун, биеэ даасан хүчирхэг нэгэн бөгөөд эдгээр зангийнхаа ачаар ирээдүйд ихээхэн амжилтад хүрч чадна.

Харин эрэгтэй хүн бол та эмэгтэйчүүдийг ихэд хүндэлдэг. Хэрэв та одоогоор хэн нэгэнд дурлаад байгаа бол, түүндээ бүх сэтгэл зүрхээ зориулаарай.

Зураг 5

36
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()