Өнөөгийн нийгмийн хосуудын үнэн төрх

2017-11-23, 12:31
12,850

Хайр дурлал эхний хэдэн хоногтоо эсвэл хэдэн сардаа маш сайхан байдаг. Таны хувьд тэрээр яг л мөрөөдлийн ханхүү мэтээр харагддаг. Харамсалтай нь ихэнх харилцаа цаашид ингэж үргэлжилдэггүй бөгөөд хэсэг хугацааны дараа хосуудын харилцаанд сэв сууж эхэлдэг билээ. Харин ихэнх хүмүүс үл ойлголцох зүйл гарсан ч бүхнийг сайхан болно хэмээн итгэсээр л байдаг ба энэ нь хамгийн том алдаа болдог. Хэрэв таны үерхэж байгаа залууд дараах 7 зан чанарын ихэнх нь байдаг бол түүнээс салахдаа бүү эргэлзээрэй.

Өнөөгийн нийгмийн хосуудын үнэн төрх

1 Түүний төлөө байнга санаа зовдог

Түүнийг хаашаа ч явсан та үргэлж араас нь санаа зовж, өөрийн хийх ёстой ажилдаа ч төвлөрч чаддаггүй. Дотроо түүнд тохиолдож болох хулгай, дээрэм, осол гээд бүхнийг төсөөлж суух бөгөөд ганц ч хором сэтгэл амар байж үл чадна. 

Түүний төлөө байнга санаа зовдог

2 Та түүнийг үргэлж харддаг

Утас, фэйсбүүк тэр байтугай цамцан дээр нь уруулын толбо байгаа эсэхийг хүртэл шалгадаг. Түүнчлэн та хоёрын хооронд ямар нэгэн маргалдаан гарвал та үргэлж л олон хоногийн өмнө ирсэн мессеж, танихгүй эмэгтэйгээс ирсэн найзын хүсэлтийг нь сөхөн ярих дуртай.

Та түүнийг үргэлж харддаг

3 Та түүнд таалагддаг бүхнийг л хийдэг

Түүний сонсдог дуу, шүтэн биширдэг од гэх зэргээс нь шалтгаалан өөрийн хүсдэггүй загвараар хувцаслаж, үсээ янзлуулж, бүр төрөлхийн зан аашаа хүртэл өөрчлөх хэрэгтэй болдог. Харин та нэгэнт л түүнтэй хамт байхыг хүсдэг учир эдгээр шаардлагуудын тэвчээд л өнгөрөөнө.

Та түүнд таалагддаг бүхнийг л хийдэг

4 Түүнийг өөрчлөгдөнө гэж найддаг

Хайртай залуугийнхаа муу зан чанар, зуршлыг нь удахгүй засарна хэмээн найдаж хүлээдэг. Тиймдээ ч ямар нэгэн шүүмжлэл хэлэлгүй, зүгээр л хүлээж суух нь бий. 

Түүнийг өөрчлөгдөнө гэж найддаг

5 Танд бусдад гаргах цаг байдаггүй

Эхэндээ тэрээр таныг найзуудтайгаа гарч, хүссэн зүйлээ хийж болох мэтээр аашлах ч харилцаа гүнзгийрэх тусам таны юу хийх, хэнтэй уулзахыг зааварлана. Эцэст нь та найз нөхөдтэйгөө ч өмнөх шигээ хөгжилдөх завгүй болох аж. 

Танд бусдад гаргах цаг байдаггүй

6 Түүний төлөө өөрийнхөө мөрөөдлөөс ч татгалздаг

Жишээлбэл та олон жил хичээн байж олж авсан карьераа түүний сална гэсэн үгнээс болоод л орхидог. Таны хувьд тэрээр бүх зүйл бөгөөд түүнийг мөрөөдлөөсөө ч илүү тавьдаг боловч, харамсалтай нь тэр таныг зөвхөн өөрийнхөө хүслээр байлгахыг хичээнэ.

Түүний төлөө өөрийнхөө мөрөөдлөөс ч татгалздаг

7 Ганцаараа үлдэнэ гэхээс айдаг

Та түүнээс салах тухай хэд хэдэн удаа бодсон ч зориглон хийж чаддаггүй. Гэхдээ таныг өөр шигээ хүндлэх хэн нэгэнтэй учрана гэдэгтээ итгэх хэрэгтэй юм шүү.

Ганцаараа үлдэнэ гэхээс айдаг

10
таалагдаж байна

29
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()