Гэртээ уруулын "бальзам" хийж сурцгаая!

Бид урьд урьдын дугааруудаар та бүхэндээ гэртээ зайрмаг хийх, уруулын бальзам хийх зэрэг олон хэрэгтэй мэдээллүүдийг хүргэж байсан билээ. Харин энэ удаад айл бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон гарын саванг хэрхэн хийх тухай зааж өгөхөөр бэлтгэлээ. Та өөрийн хүссэн орц найрлагаар хийж болох бөгөөд хамгийн гол нь органик гэдгээрээ онцлог юм шүү. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Гэртээ уруулын "бальзам" хийж сурцгаая!
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

Уруулын бальзам хийх

Орц:

  • 1 цайны халбага вазелин
  • ½ халбага манжин шүүс

Хийх арга:

  1. Улаан манжингаа жижиглэн хэрчиж, шүүс шахагчийн тусламжтай, шүүсийг нь авна.
  2. Дараа нь вазелинаа богино долгионы зууханд хийж хайлуулсны дараа дээр дурдсан хэмжээгээр улаан манжингийн шүүснээс нэмж өгөөрэй.
  3. Бэлтгэсэн тосоо жижиг саванд хийж, гадаргууг нь тэгшилсний дараа 10 минутын турш хөргөгчинд хадгална. 
  4. Ингээд л уруулын бальзамыг хэрэглэхэд бэлэн боллоо.
  5. Хэрэв таны уруул хагардаг, мөн хуурайшилттай бол тус тосноос өдөрт 3 удаа жигд нимгэн түрхээрэй.

1 БОНУС: Арьсыг зөөлөн, торгомсог болгох саван хийх арга

Орц:

  • 2 ширхэг зуун настын гель
  • Түүхий сүү 1 жижиг аяга,
  • Цагаан будааны гурил 2 халбага,
  • 3 халбага нимбэгний шүүс,
  • Бүйлсний тос буюу Кокосын тос 2 халбага (Оронд нь чидун жимсний тос хэрэглэж болно)
  • Ванилийн хандыг хэдэн дусал (Заавал биш)
  • Саван 100 гр (Ямар ч саван байж болно)

БОНУС: Арьсыг зөөлөн, торгомсог болгох саван хийх арга

2

Хийх арга:

Томхон аяганд, 100 гр савангаа хийж хайлуулуулна. Дараа нь бүх орцоо хийсний дараа хооронд нь сайтар холиорой. Урьдаас бэлтгэсэн гоёмсог хэвэнд, шингэн савангаасаа хийж, 12-15 цагийн турш сэрүүн газарт тавьж хөргөнө. Бэлэн болсон савангаа 3-4 долоо хоногийн турш хэрэглэх боломжтой.

Танд амжилт хүсье!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()