51 настай үзэсгэлэнт жүжигчин Сальме Хайекийн гоо сайхны нууц

Өдгөө 50 настай Мексикийн алдарт жүжигчин бүсгүйн гоо үзэсгэлэн олон бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлдэг билээ. Учир нь тэрээр дөнгөж 30 гарч яваа залуу бүсгүй шиг харагдах бөгөөд үүнийхээ нууцыг задалсан аж. Ийнхүү та бүхэндээ түүний мөнхийн гоо үзэсгэлэнгийн нууцаас танилцуулъя.

51 настай үзэсгэлэнт жүжигчин Сальме Хайекийн гоо сайхны нууц
Хаах
Сурталчилгаа

1. Нүүрээ өглөө битгий угаа

Хүний арьс шөнийн турш нөхөн төлжиж, арьсанд хэрэгтэй pH баланс болон бусад амин дэм коллагенийг үйлдвэрлэж байдаг. Иймд өглөө нүүрээ угааснаар тэдгээрийг үгүй хийдэг аж. Тиймээс та шөнө унтахдаа нүүрээ гүн цэвэрлэж амарч байгаарай.

2. Үсээ өдөр бүр ороож, сэнсдэх нь маш муу

Өдөр тутамдаа үсээ халуун сэнсээр сэнсдэж, ороох нь таны үсийг маш ихээр гэмтээдэг. Иймд түүний оронд үсээ өөрөөр нь хатааж, хэлбэржүүлэх шаардлагатай бол хөөс ашиглаарай.

3. Нүүрээ будах гол зорилго бол будаагүй юм шиг будаж, үзэсгэлэнтэй харагдах

Хэт тод өнгийн нүүр будалт таныг хиймэл харагдуулна. Харин түүний оронд өдөр тутамдаа хөнгөн будалт хийж, онцгой үдэш будалтаа илүү тодотгоорой.

4. Скраб хэрэглэх

Жүжигчин бүсгүй шүршүүрт орох бүртээ биеийнхээ арьсыг скрабдаж, гуужуулдаг байна. Энэ нь цусны эргэлтийг сайжруулахаас гадна, арьсыг шинэчилж, торгомсог зөөлөн болгодог.

5. Ботоксонд баяртай гэж хэлэх

Тэрээр нүүрэндээ арьс татуулах тарилга хийлгэж байгаагүй бөгөөд энэ нь арьсыг улам бүр хөгшрүүлдэг гэдэгт итгэдэг байна.

6. Фитнесээр тогтмол хичээллэх

Жүжигчин бүсгүйн хувьд тэрээр биеийнхээ жинг хадгалах, арьсаа залуу сайхнаар нь хадгалахын тулд фитнесээр тууштай хичээллэдэг аж. Ялангуяа өглөөгүүр хичээллэх нь илүү үр дүнтэй байдаг гэнэ.

Та бидэнтэй өдөр тутмын арьс арчилгаанаас хуваалцаарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()