Хулгайчаас машинаа хэрхэн хамгаалах вэ?

2017-11-24, 11:53
4,755

Бид машин худалдаж авахын тулд олон жилийн турш хөлс хүчээ урсган ажиллах шаардлагатай болдог. Харин таны машиныг хулгайлахад ердөө  минут шаардлагтай байдаг гэвэл та итгэх үү? Өнөөдөр бид та бүхэндээ хулгайч нарын машины эд ангийг хулгайлах аргууд болоод үүнээс хэрхэн сэргийлэх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хулгайчаас машинаа хэрхэн хамгаалах вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхэд хянагч

Хулгайч нар хүн багатай үед буюу шөнө дунд ажлаа хийх магадлал хамгийн өндөр байх аж. Учир нь тухайн үед жолооч нар гэрээсээ гарч ирэх нь бүү хэл, юуг ч анзаарах сөхөөгүй нам унтаж байдаг.  Харин та хулгайч нараас машинаа хамгаалахын тулд хүүхэд хянагч төхөөрөмжийг ашиглаж болох юм. Энэ нь шөнийн хараа болон дуу хүлээж авах төхөөрөмжтэй байдаг бөгөөд хэрэв хэн нэгэн таны машин руу орохыг завдвал танд мэдээллэх болно. Тус төхөөрөмжийн хамгийн ашигтай тал нь хулгайчийн царайг тодорхой харах боломжтой төдийгүй цагдаа нар тус дүрс бичлэгийг ашиглаж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах боломжтой.

Хүүхэд хянагч

2 Автомат унтраалга

Туршлагатай хулгайчид ямар ч төрлийн машиныг хэдхэн хормын дотор асааж чаддаг. Гэхдээ тэд автомат унтраалгатай машиныг асааж даанч чадахгүй. Автомат унтраалга нь машины хүчин чадлыг зогсоодог төхөөрөмж бөгөөд зөвхөн та л үүнийг удирдаж болно. Үүнийг машинд суулгахад төвөгтэй байдаг тул мэргэжлийн хүнээр хийлгэхийг зөвлөж байна.

Автомат унтраалга

3 Салгаж болдог жолоо

Хулгайч нар  жолоо сайн барьж чаддаг ч тэд жолоогүй машиныг барьж чадахгүй нь лавтай. Тийм учраас та салгаж болдог рулийг ашиглаарай

Салгаж болдог жолоо

4 Дугуйны цоож

Ямар ч хулгайч машины дугуйг цоожтой байхад хулгайлах тухай бодохгүй. Яагаад гэвэл энэ нь дэндүү төвөгтэй. Иймд та шөнө машинаа удаан тавих төлөвлөгөөтэй байвал энэхүү цоожыг суулгах нь илүү тохиромжтой.

Дугуйны цоож

5 GPS-р мөрдөгч

Та машиндаа "GPS" суулгаснаар, хулгайч нарт үнэтэй машинаа алдсан ч буцаагаад олох боломжтой. Цагдаа нар "GPS"-ийн тусламжтайгаар таны машиныг хэдхэн цагийн дотор олж өгнө. 

GPS-р мөрдөгч

6 Утасны арга

Зарим хүмүүс энэхүү аргыг түлхүүрээ машин дотор орхисон эсвэл хүний машиныг хулгайлахад ашигладаг. Харин таны машин шинэ загварын буюу түлхүүрийн нүхгүй бол хулгайч нар толгойгоо гашилгаж, яаж ч чадахгүй буцах болно. 

Утасны арга

Бонус

Бүлүүр ашиглаж машин онгойлгох нь сүүлийн үед интернетэд их хандалттай байгаа арга юм. Гэвч ердөө цуу яриа гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Бүлүүрийн татах хүч нь машины хаалгыг онгойлгоход хангалттай биш бөгөөд ядаж л 10 бүлүүрийг зэрэг ашиглах тохиолдолд энэхүү арга нь ашиг тусаа үзүүлж мэдэх юм.

Бонус

14
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()