Ээ дээ, энэ Япончууд уу?

Япон улс бол эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд гуравт эрэмбэлэгддэг, түүнчлэн технологийн дэвшил ажил хэрэгч байдал, сакура цэцэг гэх мэт олон зүйлээрээ алдартай билээ. Тэгвэл бас нэгэн сонирхолтой тоо баримтаас үзвэл тус улсын хүн амын жилд амиа хорлох тоо нь бусад орнуудтай харьцуулбал хамгийн өндөр аж. Энэхүү золгүй байдалд хүргэх гол шалтгаан нь  ганцаардал, ажлын хэт их ачаалал, ядаргаатай холбогддог байна.

Ээ дээ, энэ Япончууд уу?
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Найз охиныг орлох силикон хүүхэлдэй

Үерхэлдээ тааруухан эсвэл найз охин олоход асуудалтай Япон залуучууд силикон хүүхэлдэйг сонгохыг илүүд үздэг болжээ. Тэд хэлэхдээ "Энэ хүүхэлдэй надаас бэлэг, мөнгө нэхдэггүй нь амар, бас тэд атаархдаггүй" гэжээ. 

Найз охиныг орлох силикон хүүхэлдэй

2 Тэжээвэр амьтдын түрээс

Японд тэжээвэр амьтдын түрээс өргөн тархсан нь энэхүү улсын бас нэгэн сонирхолтой талыг харуулж байгаа юм. Учир нь тухайн улсад амьдардаг хүмүүсийн ихэнх нь 65 метр квадратаас хэтрэхгүй байранд амьдардаг нь тэжээвэр амьтдыг багтаах зайгүй болгож байгаа аж. Мөн тэд нарын зав муутай амьдралын хэв маяг нь амьтан тэжээх боломжгүйд хүргэдэг байна.

Тэжээвэр амьтдын түрээс

3 Мөнгөөр худалддаг харилцаа

Японы бас нэгэн хүмүүсийн өргөн хэрэглээ болж буй зүйл бол дотны харилцааг мөнгөөр худалдаж авах юм. Энжо-косай гэх Япон үг нь "Нөхөн төлбөртэй харилцаа" гэж шууд орчуулагддаг байна. Энэ төрлийн харилцаа нь хөөрхөн охид, бүсгүйчүүдэд мөнгө эсвэл бэлэг өгч хариуд нь халуун дотно харилцааг хүсэх хөгшин хүмүүсийг нь хэлдэг аж. 

Мөнгөөр худалддаг харилцаа

4 Виртуал буюу хийсвэр найз охин

Виртуал найз охин гэдэг нь орчин үеийн технологийг ашиглаж хийсвэр эмэгтэйг бүтээхийг хэлнэ. Залуучууд болзоонд дагуулж явахаас гадна, бэлэг өгч эсвэл бүр гэрлэж болдог байна. 

Виртуал буюу хийсвэр найз охин

5 Эрчүүдээр дүүрсэн клуб

Царайлаг залуучуудаар дүүрсэн иймэрхүү клубд ганц бие эмэгтэй хүмүүст үйлчилгээ үзүүлдгээрээ Японд алдартай болжээ. Зөвхөн ганц бие ч гэлтгүй гэрэлсэн эмэгтэй хүн хүртэл очоод залуучуудаас магтаал сонсох эсвэл тэд нарыг өөрийн сайн найзаа болгох гэх мэт олон төрлийн содон үйлчилгээг үзүүлдэг байна. 

Эрчүүдээр дүүрсэн клуб

6 Гэр бүл түрээслэх үйлчилгээ

Гэр бүлтэй хүмүүсийн амьдралыг хэрхэн байдаг бол гэж сонирхсон хүмүүс энэхүү үйлчилгээг сонирхдог аж. Тэд эхнэр хүүхдийг түр хугацаагаар түрээсэлж, энгийн гэр бүлийн хийдэг зүйлсийг туршиж үзэх боломжтой юм. Жишээлбэл; орой паркаар зугаалах, кино үзэх эсвэл оройн хоолоо хамтдаа зооглох гэх мэтээр үйлчилгээ нь  цагийн 700 ам.доллар эхэлдэг байна.

Гэр бүл түрээслэх үйлчилгээ

7 Хайрын Зочид Буудал

Япон бол жижиг улс. Тийм учраас амьдрах орон сууцны хэмжээ жижигхэн байдаг. Ийм тохиолдолд хосууд хувийн орон зай хүсвэл яах вэ? Тэд хувийн орон зайгаа хүссэнээрээ ашиглаж болдог газар буюу Хайрын Зочид Буудалд түр хугацаагаар байрлах боломжтой аж.

Хайрын Зочид Буудал

Японд амьдрах орон зай давчуу ч ганцаардаж уйдахгүй байхад эдгээр үйлчилгээ танд тусална. Та Япон улсад харж байсан хамгийн сонирхолтой, этгээд зүйлсээ бидэнтэй хуваалцаарай!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()