Сормуус суулгуулахын сөрөг талууд

Өглөө бүрийг үзэсгэлэнтэй, бас шинэлэг угтах сайхан шүү дээ. Тиймээс ч өнөөдөр маш олон охид бүсгүйчүүд сормуус суулгуулдаг болсон. Энэ нь ажиллагаа багатай бөгөөд та өдөр тутамдаа нүүрээ хөнгөхөн будахад л хангалттай юм. Гэвч хүн хүний арьсны онцлог, арчилгаанаас хамаарч хиймэл сормуус 1 сар хүртэлх хугацаанд унаж эхэлнэ. Мөн таны мэдэхгүй маш олон зүйлс нүдэнд болдог байна. Иймд танд сормуус суулгуулахын сөрөг талуудыг дуулгахаар бэлтгэлээ.

Сормуус суулгуулахын сөрөг талууд
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1. Харшил өгч мэднэ

Хиймэл сормуус нь мэдээж танай биеийн эд эс биш тул, харшилж, сөрөг үр дагаварт хүргэж болно. Ялангуяа сормуусыг арьсанд суулгаж, тогтоох цавууны хувьд химийн өндөр найрлагатай тул, арьсыг улайлгах, хавдаах аюултай. Иймд эмзэг мэдрэмтгий арьстай бүсгүйчүүд цавууны найрлага, шинж чанарыг сайтар судалсны дүнд болгоомжтой хийлгүүлэх хэрэгтэй.

Сормуус суулгасны дараа танд:

  • Нүд аргах
  • Загатнах, халуу шатах
  • Ханиах, найтаах
  • Амьсгалахад хүнд болох
  • Толгой өвдөх

зэрэг шинжүүд илэрвэл, харшилсны илрэл байна. Мөн илэрсэн шинж тэмдгийг тоолгүй орхивол хараагаа ч алдаж мэднэ.

2. Нян хуримтлагдана

Таны мэдэж байгаачлан, хиймэл сормуус хийлгэсэн нөхцөлд ус болон саван хүргэж болдоггүй. Иймд үсний чанараас шалтгаалж, нян хуримтлагдаж, улмаар нүдийг улайлгах, загатнуулах, зэрэг сөрөг дагаврыг авчирч болзошгүй юм. Энэ тохиолдолд дариу нүдний эмчид хандах нь зүйтэй.

3. Үсний сувгийг гэмтээх

Хэрэв ур чадвар муутай, мэргэжлийн бус хүнээр сормуус хийлгэвэл, таны өөрийн сормуусны сувгийг гэмтээх бөгөөд энэ нь цаашлаад өөрийн сормуусны ургалтыг зогсоох аюултай. 

4. Өөрийн сормуусыг гэмтээх

Хиймэл сормуусыг өөрийн сормуустай наалдуулж, бэхэлдэг тул таныг нүдээ нухлах, болон оролдох үед өөрийн сормуустай хамт унаж мэднэ. Иймд сормуусыг зөвхөн салоны нөхцөлд тусгай цавуу шингэлэгчээр авахуулах нь зүйтэй.

5. Сормуусаа авахуулсны дараах төрх

Мэдээж та урьд нь урт өтгөн сормуустай байсан тул, сормуусаа авахуулсны дараа та хэсэг хугацаанд өөрийн нүдэндээ дасахгүй. Энэ нь өөрөө өөрийгөө голох, хиймэл сормуусанд донтох нэг хэлбэр билээ.

Та эдгээрээс өөр анхаарах ёстой зүйл байвал, бидэнтэй хуваалцаарай!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()