Тань руу нохой дайрвал юу хийх ёстой вэ?

Амьдралд гэнэтийн зүйлс олон тохиолддог шүү дээ. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ эзэнтэй болон эзэнгүй нохдоос өөрсдийгөө хэрхэн хамгаалах аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Та тус аргыг энхрий бяцхан үрсдээ ч мөн зааж өгөөрэй. Мөн нохойтой газраас хүүхдээ аль болох холуур тойруулан авч явах нь ямарваа эрсдлээс хамгаалах болно. Ялангуяа ноход бага насны хүүхэд рүү ихэвчлэн дайрах хандлага ажиглагддаг тул бага насны хүүхдээ эцэг эхийн хараа хяналтгүйгээр аюултай замаар явуулахгүй байхыг сануулъя.

Тань руу нохой дайрвал юу хийх ёстой вэ?
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1. Өөрийгөө аюулгүй хэмээн ойлгуулах

Зарим үед хүчирхийлэл нь ямар тус болохгүй. Иймд та түүнд өөрийгөө аюулгүй, мөн нохойг гэмтээхгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Зарим ноход шилбүүр, таяг харвал улам их уцаарлаж, хүн рүү дайрах хандлагатай байдаг тул, тэдгээрийг газарт тавьж, аль болох тайван байх гээд хичээгээд үзээрэй. Энэ нь танд бага ч гэсэн хугацаа хожиж, амь насаа эрсдэлд оруулахаас зайлсхийх боломжийг олгох юм.

2. Саатуулах

Нохой дайраад ирвэл та түүнд гутал эсвэл мод зуулгаж, аль болох цаг хожих хэрэгтэй. Эсвэл ямар нэгэн эд зүйлд анхаарлыг нь хандуулан, түүнийгээ хол шидэж, нохойг явуулж болно. Хэрэв танд хоол, идэх зүйл, тоглоом байвал эдгээрийг шидэж өгөн, анхаарлыг нь сатааруулж байгаад хол зугатаарай.

3. Гүйж болохгүй!

Нохой нь гүйж байгаа хүн рүү ихэвчлэн дайрч, араас нь дагадаг. Иймд таны өмнө нохой байвал, анзаараагүй дүр эсгэн, түүний эсрэг зүг рүү юу ч болоогүй юм шиг тайван алхаж яваарай. Гэвч ингэхдээ нохой таны араас дагаж байгаа эсэхийг ч мөн сайтар нягтлах нь чухал. Эс бөгөөс зарим ноход хүний араас хазах хандлагатай байдаг.

4. Айх хэрэггүй!

Магадгүй нохой тань руу хурц шүдээ арсалзуулан, чанга дуугаар хуцаж болох юм. Энэ үед айж, сандарч, ямар нэгэн үйлдэл, дуу чимээ гаргалгүй аль болох тайван байхыг хичээгээрэй. Учир нь нохойнд таны айж, сандарч байгаа нь өөр рүү нь дайрах гэж байна гэсэн бодлыг төрүүлдэг гэнэ.

5. Хамгаалахад бэлэн байдалд бай!

Хэрэв дээрх аргууд нөлөөлөхгүй бол, та нохойнд чанга дуугаар "цаашаа яв" хэмээн хэлж хөөх хэрэгтэй. Ялангуяа эзэнгүй нохдын тухайд тэд зандарсан өнгө аясыг андахгүй тул, сүүлээ хавчин зугатаах болно. Мөн чулуу гартаа хамгаалалт болгож, чулуу эсвэл шүхэр, таяг, мод юу ч хамаагүй барьж, тэднийг айлгах хэрэгтэй. Эзэнтэй болон тулааны ноход маш бардам байдаг тул тэд хэр баргийг зандрал сүрдүүлгээс эмээхгүй.  Иймд та эзнийг нь чанга дуугаар дуудах, аргагүй нөхцөлд толгой, цээж, хүзүү, эмзэг эрхтнээ хамгаалаарай. 

Нохойд хазуулсан үед ямар арга хэмжээ авах вэ?

  1. Нохойд хазуулсан бол та эхэлж хазуулсан хэсгээ ариутгах, эсвэл савантай усаар угааж, сайтар ариутгах хэрэгтэй.
  2. Шарх авсан хэсгээ бохир орохоос сэргийлэн цэвэрхэн алчуураар арчиж, шархны тос түрхэн боолт хийх хэрэгтэй.
  3. Хамгийн найдвартай арга бол мэргэжлийн эмчид үзүүлж, тохирсон эмчилгээгээ хийлгэх юм. Иймд анхны тусламж үзүүлсний дараа мэргэжлийн эмчид хандаарай.
  4. Эмчийн заавраар галзуугийн тарилга хийлгэж, эм уух: Энэ нь шархны эдгэрэлтийг түргэсгэхээс гадна, халдвар тархахаас сэргийлнэ.

Та эдгээрээс өөр арга мэддэг бол бидэнтэй хуваалцаарай!

 

38
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()