Хүлээн зөвшөөрөгдсөн учраас Д.Амарбаясгалан МАН-ын генсекээр дахин сонгогдлоо

Хүлээн зөвшөөрөгдсөн учраас Д.Амарбаясгалан МАН-ын  генсекээр дахин сонгогдлоо

Өмнөх даргатай хамтарч ажиллаж байсан Ерөнхий нарийн бичгийн дарга дараагийн шинээр сонгогдсон даргатай хамтран ажиллах тохиолдол МАН-ын түүхэнд анх удаа тохиолдож байна. XXVIII Их хурлын дараа хуралдсан МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаанаас намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсон Д.Амарбаясгалан жил гаруйн өмнө  энэ албандаа мөн л Бага хурлын гишүүдийн саналаар  сонгогдож байв.

МАН-ын дүрмээр хэн гэж генсектэй хамтран ажиллахаа намын дарга Бага хуралд санал болгодог.   Өмнө нь МАН-ын дарга М.Энхболд түүнтэй хамтран ажиллахаар  санал болгохдоо улстөрийн ажлын туршлага, эрч хүч, ноён нурууг нь харгалзсан гэдгээ хэлж байсан бол энэ удаа У.Хүрэлсүх ч мөн л энэ мэт Ерөнхий нарийн бичгийн дарга хүнд зайлшгүй байх шалгууруудыг харгалзжээ. МАН-ын дүрэмд зааснаар бол тус намын генсек намын даргынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. Үүгээрээ намын даргатай гар, сэтгэл нийлэн ажиллах хүнээ дарга санал болгоно гэсэн үг.

Д.Амарбаясгалангийн хувьд өмнөх дарга М.Энхболдоос ч , шинэ дарга У.Хүрэлсүхээс  ч хамтран ажиллах санал авна гэдэг өөрөө маш том шалгуур ыг  илэрхийлж байна.
Нэгд, хоёр дарга хоёулаа Д.Амарбаясгаланг хамтран зүтгэгчээ хэмээн хүлээн зөвшөөрч байна.

Хоёрт, намынхаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх бодлого, маневрийг зөв гаргаж чадна гэж найдсан байна.

Гуравт, намын бодлогыг сурталчлах, хэрэгжүүлэх гүйцэтгэлийг сайн хийж чадна гэж итгэдэг ажээ. Мэдээллийн  хүч түрсэн замбараагүй урсгал, үйл явдлуудын их өрнөл дунд МАН-ын бодлогын жанжин шугамыг барьж ажиллах үүргийг генсек хүлээдэг учраас ажлын гүйцэтгэл маш чухал. 

Дөрөвт, МАН-ын дарга бол эв нэгдлийг хангах дүрмээр заагдсан үүрэгтэй. Дарга нь эв нэгдлийг хангах гээд байдаг.Гэтэл генсек нь буруу зөрүү яваад байвал утга учиргүй. Тиймээс дарга нар нь Д.Амарбаясгаланг эв нэгдлийг сахиж чадна гэдэгт итгэдэг юм байна. Ялангуяа МАН дотооддоо зөрчилтэй гэж намын гишүүд нь төдийгүй нийгэм ойлгож байхад эв нэгдлийн төлөөх үзэл бодолтой, хувь хүний хувьд ч тийм байр суурьтай Ерөнхий нарийн бичгийн даргатай байх чухал. 

Тавдугаарт, нэр цэвэр байх. Улстөрийн хүрээнийхэн нийтээрээ нэр хүнд нь унасан үед нэр цэвэр, шударга хүмүүсийг төрд ч ,намд ч байр суурийг нь эзлүүлж, хамтран ажиллахаа намын шинэ дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлсэн. Д.Амарбаясгалан энэ шаардлагад нийцсэн. 

Зургадугаарт, туршлага. Бор зүрхээрээ багаас эхэлсэн бизнесийн түүх, нам, улстөрийн хүрээнд хийж ирсэн ажил нь түүнийг туршлагатай гэх шалгуурт яах аргагүй нийцүүлнэ.    2012 оны сонгуулийн өмнө МАН-ын Хэвлэл мэдээллийн асуудлыг хариуцсан даргаар ажиллаж,намаа ялуулахад том үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Дараа нь 2012-2016 онд нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллахдаа АН-ын замбараагүйтлийн эсрэг хүчтэй тэмцэж явсан залуу улстөрч. Энэ хүчийг нь үнэлж, МАН-ын дарга М.Энхболд 2016 оны сонгуулийн өмнө намынхаа Сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллуулж байв. 2016 оны УИХ-ын сонгууль болоход намынх нь  дарга, генсек бүгд сонгуулийн тойргуудад нэр дэвшээд явсан. Д.Амарбаясгалан дарга  нам дээрээ өдөр тутмын халуун асуудлуудтай нүүр тулж  явсныг нийтээрээ мэднэ.

Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн л амаргүй улстөрийн тэмцэл дунд  ажилласан. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан учраас...намын дарга,Засгийн газар бүгдээрээ хариуцлага хүлээж байхад Ерөнхий нарийн бичгийн дарга яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ? Гэдэг асуудлыг зарим хүмүүс тавьж байгаа. Энэ асуултын хариу дээр бичсэн бүхэнд бий. Дээр нь нэмж хэлэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын учир шалтгааныг   Ерөнхий нарийн бичгээсээ хайх нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй юм. Үүнийг МАН-ын удирдлага ч , Бага хурлын гишүүд ч мэдэж байгаа учраас Д.Амарбаясгалан дахин хариуцлагатай албандаа ажиллахаар болж байна. Түүнд амжилт хүсье.

Т.Үлэмж

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()