Нулимс хүний нүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Судалгаагаар эрчүүд нэг жилд 7 орчим удаа уйлж байхад эмэгтэйчүүд 47 орчим уйлдгийг тогтоожээ. Үүнтэй зэрэгцэн сэтгэл судлаачид их уйлдаг хүн зөөлөн сэтгэлтэй гэдгийг тайлбарлаад, энэ нь эрүүл мэндэд ч давхар тустай болохыг дурдсан байна. Өнөөдөр та бүхэндээ уйлахын ач тусыг танилцуулахаар бэлтгэлээ. Хэрэв дотор тань том хар чулуу тээглэж, үргэлж бухимдан, хэцүү байвал, хэнээс ч санаа зоволгүйгээр чанга уйлаарай.  

Нулимс хүний нүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

1 Уйлах нь нүдийг хамгаалдаг

Нулимс гоожлоо гээд нүүрний будгаа хамгаалж нүдээ яаран арчих хэрэггүй. Хэцүү зүйлс тохиолдвол уйлж тэр бүгдээсээ ангижрах боломжийг өөртөө олго. Түүнчлэн нулимс гарах нь нүдийг ариутгадаг сайн талтай. Нүдэнд тоос шороо орсон бол нулимсаар дамжуулан үүнийг гаргаж болдог. Мөн хүнд хэцүү зүйл тохиолдвол юу ч бодолгүй сайхан уйлж, сэтгэлээ тайвшруулахын зэрэгцээ нүдээ цэвэрлээд аваарай. 

Уйлах нь нүдийг хамгаалдаг

2 Стрессээс ангижирна

Сонгины хальс арилгахаас бусад үед гарсан нулимс нь сэтгэл санааг тайвшруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Стресс бухимдал нь хүний мэдрэлийн системийг хордуулж байдаг. Харин та уйлснаар бухимдалаа тайлж, илүү дээр мэдрэмж авахын зэрэгцээ мэдрэлийн системээ хамгаалж чадна. Тиймээс уйлмаар санагдсан үедээ уйлж байхыг эрдэмтэд зөвлөж байна.  

Стрессээс ангижирна

3 Цусны даралт бууруулна

Уйлахад цусны даралт, зүрхний цохилт буурдаг. Судалгаагаар уйлах үед хүний биед өвдөлт намдаадаг даавар их хэмжээгээр ялгардаг болохыг тогтоожээ. 

Цусны даралт бууруулна

4 Амьсгалахад илүү хялбар болгоно

Нулимсны хүүдий нь хамрын хөндийн салсттай холбогддог учраас нулимс гоожихдоо хамрын хөндийгөөр дагаж урсдаг байна. Иймд биднийг уйлж байхад хамраас ус гоождог аж. Мөн цээж давчдахыг болиулж, амьсгалахад илүү хялбар болгох сайн талтай. 

Амьсгалахад илүү хялбар болгоно

5 Нулимс бяцхан жаргал бэлэглэнэ

Энэ танд хачирхалтай сонсогдож байна уу? Гэхдээ уйлах үнэхээр хүнийг тайвшруулж, аз жаргалыг бий болгодог. Хүний сэтгэл маш их хөдөлсөн үед уйлж, баяр жаргалаа илэрхийлэх бол амьдралын хүнд бэрх үед уйлж, үүгээрээ зовлон бэрхшээлээ нимгэлдэг билээ. 

Нулимс бяцхан жаргал бэлэглэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()