Жүжигчдийн гол дүрийн төлөөх тэмцэл

Жүжигчин болно гэдэг хүн бүрийн хүсээд, хийж чадах амар даваа биш ажээ. Тэдэнд оноогдсон дүрдээ чадварлаг хувирахаас илүүтэй, ямар дүр авах нь сугалаатай адил байдаг. Мөн үнэхээр хэрэгтэй гэж үзвэл, найруулагчийн үзэл бодлыг өөрчлөх, сайн найзтайгаа хүртэл тэмцэлдэх мөчүүд тулгардгийг дурдах нь зүйтэй. Ингээд бид та бүхэндээ жүжигчид гол дүрийн төлөө хэрхэн тэмцдэг тухай сонирхолтой мэдээллийг хүргэе!

Жүжигчдийн гол дүрийн төлөөх тэмцэл
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Уильям Х. Мэйсиn (William H. Macy) - "Fargo"

Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн тус кино нь бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын тоонд зүй ёсоор ордог билээ. Триллер, гэмт хэргийн тухай өгүүлэх тус бүтээлд, жүжигчин эр нь машины худалдаачны дүрийг бүтээдэг. Дүрийн сонгон шалгаруулалт явагдах мөчид Уильям, захирлын дүрд шалгуулсан ч, энэ нь нэг их бүтэлтэй болсонгүй. Харин түүний дараа тэрээр дүрээ өөрчлөн, машины худалдаачин эр Жерри Лундегардын дүрийг бүтээхээр шаргуу бэлдэж, 2 дахь шалгаруулалтандаа амжилттай оролцон, хүссэн дүрээ авч чаджээ.

Уильям Х. Мэйсиn (William H. Macy) - "Fargo"

2 Том Хэнкс (Tom Hanks) - Супер баатрын дүр

Жүжигчин бүр өөрийн хүссэн дүрийг авдаг гэвэл үгүй юм. Чухам найруулагчийн өгсөн дүрд чадамгай хувирч чадсанаараа л тэд өөрсдийн карьерийг бий болгодог билээ. Түүний нэгэн жишээ бол жүжигчин Том Хэнкс юм. Та анзаарч байсан бол тэрээр ихэвчлэн түүхэн, бодит явдлаас сэдэвлэсэн кинонд дүр бүтээдэг. Харин жүжигчин эрийн чинхүү хүсэл нь Бэтмэний дүр байсан гэвэл та итгэх үү? Харамсалтай нь найруулагч түүнийг муу залуугийн дүрд тоглож чадахгүй хэмээн үзсэнээс, түүний дүрийг өөр нэгэнд шилжүүлсэн аж.

Том Хэнкс (Tom Hanks) - Супер баатрын дүр

3 Линдсей Лохан (Lindsay Lohan) - "The Little Mermaid"

Өсвөр насаа кино ертөнцтэй холбосон цөөн хэдэн жүжигчдийн нэг бол Линдсей гэдгийг бид сайн мэднэ. Олон алдартай киноноос түүний гэмгүй, өхөөрдөм, басхүү үзэсгэлэнтэй төрхүүдийг харж болно. Гэвч сүүлийн үед уран бүтээлээс илүүтэй хувийн амьдралдаа анхаарах болсон жүжигчин бүсгүй, тун удахгүй үзэгчдийн хүртээл болох "Бяцхан лусын дагина" уран сайхны киноны Ариелийн дүрийг бүтээх гэнэ. Мэдээж дүрийн сонгон шалгаруултанд тэнцэх нь түүнд үнэхээр бэрх даваа байсныг өөрийн Твиттерээр дамжуулан хуваалцсан байдаг. Учир нь тэрээр кино ертөнцөөс хөндийрөөд хэдийн 5 жил өнгөрсөн бөгөөд, түүний хар бараан хувийн амьдрал ч мөн нөлөөлсөн нь дамжиггүй.

Линдсей Лохан (Lindsay Lohan) - "The Little Mermaid"

4 Leonardo DiCaprio (Leonardo DiCaprio) - "Gangs Of New York"

Найруулагч Мартин Скорсезе (Martin Scorsese)-ийн бүтээл болох гэмт хэрэг, триллер төрлийн "Gangs Of New York" нь кино сонирхогчдоос өндөр үнэлгээг авч чадсан бүтээл юм. Магадгүй Лео тухайн үед өнөөдрийнх шиг нэр алдартай байсан бол, түүний хүсэн хүлээсэн дүр нь маш амархан олдох байсан болов уу. Гэхдээ жүжигчин эр нь найруулагчтай сайн найзууд байсан бөгөөд түүнээс уйгагүй гуйж, бас наймаалцаж чадсаны дүнд хүссэндээ хүрч чаджээ.

Leonardo DiCaprio (Leonardo DiCaprio) - "Gangs Of New York"

5 Жейсон Бейтман (Jason Bateman) - "The Change-Up"

Гэр бүл, үр хүүхэд, хань ижлийн үнэ цэнийг маш хөгжилтэй байдлаар харуулсан энэхүү бүтээл нь олон залууст ухаарал хайрласан гэдэгт итгэлтэй байна. Хүн бүрт л шоу, цэнгээн, сайхан хүүхэнд толгойгоо мэдүүлсэн нэгэн, мөн эрт амьдрал үзэж, хал суусан буурьтай найзууд байдаг болов уу. 2011 онд дэлгэцнээ амилсан тус бүтээлд Жейсон шинэхэн аав болон шалиг найзынхаа дүрийг маш чадварлаг бүтээснийг бид сайн мэднэ. Дүрийн сонгон шалгаруулалтанд түүний оронд, "The Notebook" киногоороо алдаршсан жүжигчин Райан Гослинг (Ryan Gosling)-ийг тоглуулахаар товлосон байсан ч, жүжигчин эр найруулагчаасаа гуйснаар өөрийн дүрийг хамгаалж үлдсэн байна.

Жейсон Бейтман (Jason Bateman) - "The Change-Up"

6 Кейт Уинслет (Kate Winslet) - "The Titanic"

Алдарт кино найруулагч Жеймс Кэмерон (James Cameron)-ний бүтээл болох, түүхэн явдлаас сэдэвлэсэн "Титаник" киног гол дүрийн жүжигчидгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Магадгүй тэдний оронд өөр жүжигчид тоглосон бол тус бүтээл нь шилдэг хэмээх тодотголыг хүртэж чадахгүй байсан биз. Язгууртан айлын охин болох Рөүзийн дүрийн шалгаруулалтанд 1000 гаруй бүсгүйчүүд оролцсон бөгөөд, тухайн үед Кейт нэг их алдаршаагүй байжээ. Иймд өөрийн дүрийг авахын тулд маш их хичээл зүтгэл гаргаснаа хожим дурссан байдаг. Түүгээр ч зогсохгүй, жүжигчин бүсгүй нь найруулагчдаа дүүрэн баглаа цэцгийг Рөүзээс нь хэмээх тайлбартайгаар илгээж байсан гэдэг.

Кейт Уинслет (Kate Winslet) - "The Titanic"

7 Чаннинг Татум (Channing Tatum) - "The Hateful 8"

Триллер, гэмт хэрэг, аймшгийн кинонуудаараа алдартай найруулагч Квентин Тарантино (Quentin Tarantino)-гийн бүтээл болох "Үзэн ядмаар 8" кинонд Холливуудын хамгийн халуухан залуусын нэг болох Чаннинг Татум дүр бүтээсэн билээ. Тэрээр эл дүрийг хэрхэн авсан тухайгаа хэлэхдээ "Би тухайн үед нэг инээдмийн киноны санал аваад байсан юм. Гэвч "Үзэн ядмаар 8" кинонд тоглохыг маш их хүсэж байсан учраас Жодигийн дүрийн сонгон шалгаруулалтаас бараг сарын өмнө найруулагч руу зурвас илгээн, хүсэлт тавьж байсан. Харин азаар ч гэмээр би хүссэн дүрдээ тоглож чадсан шүү" хэмээжээ.

Чаннинг Татум (Channing Tatum) - "The Hateful 8"

8 Шарлиз Терон (Charlize Theron) - "A Million Ways To Die In The West"

Гал цогтой, шаргал үст жүжигчин бүсгүйн ур чадварыг бид түүний тоглосон олон бүтээлээс нь мэдэх билээ. Тэрээр "Өрнөдөд үхэх 1000 зам" киноны Аннагийн дүрийг бүтээдэг. Үргэлж адал явдал, тулаантай кинонд тоглодог Шарлиз киноны дүрийг тийм ч амархан аваагүй бөгөөд мөн л найруулагчаасаа маш их гуйсны дүнд хүссэндээ хүрч чаджээ. Найруулагч нь хожим "Шарлизын уйгагүй, цуцашгүй байдлыг нь үнэлсэн учраас би дүрээ өгсөн. Тэр ч гэсэн миний урмыг хугалаагүй шүү" хэмээжээ.

Шарлиз Терон (Charlize Theron) - "A Million Ways To Die In The West"

9 Жулия Робертс (Julia Roberts) - "Pretty Woman"

Жулия Робертс (Julia Roberts), Ричард Гир (Richard Gere) нарын гол дүрд нь тоглосон, "Хөөрхөн хүүхэн" кино нь маш алдартай бүтээлүүдийн нэг билээ. Найруулагч Гарри Маршалл (Garry Marshall) тус бүтээлдээ Ричард Гирийг тоглуулахаар болсон ч тэдний хоорондын зөрчлөөс болж, зураг авалт багагүй хугацаанд хойшилж байжээ. Улмаар жүжигчин эр кинонд дүр бүтээхийг гуйж, хүсэлт тавьсаар байсан тул, кино зураг авалт амжилттай болсон аж. Харин Жулиагийн хувьд түүнд үргэлж, ярзайтлаа инээсээр байх нь үнэхээр хэцүү байсан гэдэг.

Жулия Робертс (Julia Roberts) - "Pretty Woman"

10 Шайлен Вудли (Shailene Woodley) - "The Fault In Our Stars"

Залуу жүжигчин Шайлен Вудли (Shailene Woodley)-гийн хувьд тус бүтээлд тоглохоос өмнө 8 жилийн туршлага байсан бөгөөд ихэвчлэн телевизийн цувралуудад тоглодог байжээ. Тэрээр кино зохиолыг уншсаныхаа дараа, энэ киноны ямар ч дүр байсан байдаг чадлаараа тоглоно гэдгээ цахим шуудангаар дамжуулан найруулагчид хэлсэн байна. Найруулагч ч түүний саналыг тааламжтайгаар хүлээн авч, Шайлен өөрийн дүрийг маш чадварлаг бүтээснийг бид мэдэх билээ.

Шайлен Вудли (Shailene Woodley) - "The Fault In Our Stars"

11 Женнифер Лоуренс (Jennifer Lawrence) - "Easy A"

Өсвөр үеийнхний амьдралын тухай хөгжилтэй түүхийг өгүүлэх тус бүтээлд жүжигчин Эмма Стоун (Emma Stone), гол дүрийг бүтээдэг. Дүрийн сонгон шалгаруулалтанд жүжигчин Женнифер Лоуренс (Jennifer Lawrence) оролцсон боловч, тэнцээгүй бөгөөд хожим тухайн дүрд тоглохыг ямар их хүсэж байснаа цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ. Хүссэн дүрээ авна гэдэг тийм ч амар даваа биш бололтой шүү.

Женнифер Лоуренс (Jennifer Lawrence) - "Easy A"

12 Райан Гослинг (Ryan Gosling) - "Indiana Jones"

Бид бүхний сайн мэдэх, олон сонирхолтой түүхийг өгүүлэх Индиан Жонес цуврал киноны гол дүрд алдарт жүжигчин Харрисон Форд (Harrison Ford) тоглодог шүү дээ. Тэгвэл эл киноны 2019 онд гарах шинэ ангийн дүрийн сонгон шалгаруулалтанд жүжигчин Райан Гослинг (Ryan Gosling) түүнтэй өрсөлдөж байгааг та мэдэх үү? Гэвч найруулагч өөрийн бүтээлд хуучин залууг бус Гослинг тоглуулахаар сонгосон бөгөөд энэ нь үзэгчдэд чамгүй хүлээлт үүсгээд байна.

Райан Гослинг (Ryan Gosling) - "Indiana Jones"

13 Хлоя Грейс Моретц (Chloë Grace Moretz) - "Hugo"

Хүүхэд байхаасаа л бид бүхний үзэх дуртай олон кинонд өөрийн дүрийг мөнхөлсөн залуу жүжигчин Хлоя Грейс Моретц өдгөө хамгийн эрэлттэй жүжигчдийн тоонд ордог болсон. Түүнийг дагаад ашиг орлого нь ч мөн нэмэгдсэн гэхэд болно. Тэрээр дүрдээ орохын тулд Англи аялга сурсан бөгөөд 5 сарын турш Лондонд амьдарчээ. Мэдээж дүрийг авахын тулд маш их хичээл зүтгэл гаргасан бөгөөд түүнийхээ дүнд хүссэндээ хүрч чадсан юм.

Хлоя Грейс Моретц (Chloë Grace Moretz) - "Hugo"

14 Поле Салли (Sally Field) - "Lincoln"

Оскарын шагналт жүжигчин Поле Салли ихэвчлэн түүхэн кинонд дүр бүтээдэг билээ. Тэрээр найруулагч Стивен Спилберг (Steven Spielberg)-гээс Линкольн киноны Мэри Тоддын дүрийг өгөхийг гуйсан ч найруулагч түүнийг дүрдээ дэндүү хөгшдөж байна хэмээсэн гэдэг. Гэвч жүжигчин бүсгүйн тууштай хөдөлмөрч зан найруулагчид ихэд үнэлэгдсэн тул, түүнд хүссэн дүрийг нь бүтээлгэх боломжийг өгчээ.

Поле Салли (Sally Field) - "Lincoln"

15 Кэри Маллиган (Carey Mulligan) - "Shame"

"The Great Gatsby" киногоороо бид бүхний сэтгэлд хоногшсон жүжигчин бүсгүй ихэвчлэн телевизийн олон ангит цувралуудад тоглодог. Харин бүрэн хэмцээний уран сайхны кинонд цөөн тоглосон бөгөөд түүний нэг нь "Shame" юм. Тэрээр анх кино зохиолыг уншаад Сисигийн дүрийг бүтээхийг маш их хүсэж байгаагаа найруулагчдаа хэлсэн бөгөөд найруулагч нь түүнд "Дуулах чадвараа сайжруулвал, бодож үзье хэмээсэн аж". Бүсгүй ч хүссэндээ хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөх шаардлагатай болсон төдийгүй дүрээ амжилттай бүтээж чадсан билээ.

Кэри Маллиган (Carey Mulligan) - "Shame"

11
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()