Харри Поттерын бидэнд мэдэгдэхийг хүсээгүй нууцууд

Их Британы зохиолч Ж.К.Роулингын бичсэн Харри Поттер зохиол нь хожим 15 тэрбум америк долларын ашиг олсон дэлхийн хэмжээний шилдэг уран бүтээл болно гэж хэн мэдэх билээ. Түүнчлэн Харри Поттер зохиолын хувьд дэлхий даяар нийт 450 сая хувь борлогдсон гэсэн сүрдэм амжилтыг авчирч байсныг дурдах хэрэгтэй болов уу. Тэгвэл энэхүү франчайзинг буюу дэлхий нийтийг хамарсан киноны талаарх сонирхолтой баримтуудыг та бүхэндээ хүргэе. 

Харри Поттерын бидэнд мэдэгдэхийг хүсээгүй нууцууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Хермайни Гренжерийн дүрд Эмма Ватсон тоглохгүй байх дөхсөн

Харри Поттер киноны багийнхан Британид байрлах маш олон бага сургуулиудаар явж, Хермайни Гренжерийн дүрд тохирох охиныг хайсан байна. Харин нэгэн бага сургууль дээр очиход Эмма Ватсонг багш нь хүчээр шалгаруулалтанд оруулсан бөгөөд охин ч тэнцэж, кинонд тоглохоор болсон юм. Хэрэв тухайн үед Эмма Ватсонг багш нь хүчилж, шалгаруулалтанд оруулаагүй бол, бид өнөөдөр өөр нэгэн Хермайниг харах байжээ. 

Хермайни Гренжерийн дүрд Эмма Ватсон тоглохгүй байх дөхсөн

2 Уйгагүй хичээл зүтгэл

Харри Поттерийн хамгийн эхний анги дээр шар шувуунууд нагац ах Вернонийн гэрт олон зуун захиа оруулж байсныг та санаж байгаа байх. Тэгвэл тэр дугтуйтай захиаг гараараа бичсэн гэвэл та итгэх үү? Графикийн багийнхан өнгөт принтерээр эхлээд хэвлэж үзсэн боловч хөөрхий шар шувуунууд тэдгээр захиануудыг өргөж дийлээгүй гэнэ. Үүнээс болоод тус баг бүх захиаг өөрсдийн гараараа бичсэн гэдэг. 

Уйгагүй хичээл зүтгэл

3 Номын зохиолын дагуу хийхээс татгалзсан

Кино найруулагчид номын зохиолын дагуу анх Харри Поттерийн нүдийг ногоон өнгөтэй, харин Хермайнигийн урд талын хоёр шүдийг орсгор болгохоор төлөвлөж байжээ. Гэтэл Харри ногоон линзэнд харшил өгч, харин Хермайни хиймэл шүдтэй ярихад төвөгтэй байсан учир, зохиолоос хасахаар болсон аж. 

Номын зохиолын дагуу хийхээс татгалзсан

4 Анхны мэдрэмж

Тус киноны эхний анги дээр гол гурван дүр Хогвартсийн үндсэн зааланд (Main Hall) орж ирэх үеийн гайхах агшин үнэхээр бодит байжээ. Яагаад гэвэл тэр гурав өмнө нь нэг ч удаа заал руу орж байгаагүй бөгөөд анх удаа орж ирэн, үнэхээр гайхаж, балмагдсан гэдэг. 

Анхны мэдрэмж

5 Эриседийн Толь

Эриседийн Толинд тусах Харри Поттерийн ээжийн дүрийг тус номын зохиолч Роувлингоор бүтээлгэх санал тавьж байсныг та мэдэх үү? Хэдий санааны хувьд гайхалтай ч, Роувлинг тус саналаас татгалзаж, улмаар тэрхүү дүрийг Жералдин Сомервилл (Geraldine Somerville) бүтээсэн байна. 

Эриседийн Толь

6 Үндсэн заалны хоол

Найруулагч Крис Колумбус (Chris Columbus) нэгдүгээр ангийн үйл явдлыг номтой ижилсүүлэх үүднээс ширээ болгоны хоолыг үнэхээр бодитоор хийжээ. Гэвч тод гэрэлний доор байрлах хоол нь амархан муудаж улмаар өрөөнд эвгүй үнэр гаргасан байна. Тийм учраас дараа дараагийн Харри Поттерийн ангиудад хоолыг хөлдөөж байгаад загвар бүхий хэлбэрийг нь бүтээж тавьдаг болжээ.

Үндсэн заалны хоол

7 Аалзнаас айх айдас

Рон Визлигийн дүрийг бүтээсэн жүжигчин Рүперт Грийн үнэхээр аалзнаас айх айдастай байсан гэнэ. Тиймдээ ч Харри Поттертой цуг Арагогтой уулзах хэсэг дээр жүжиглэх шаардлага ч гараагүй аж. 

Аалзнаас айх айдас

8 Энгийн байдал

Харри Поттерын гуравдугаар ангийн найруулагч Алфонсо Куарон (Alfonso Cuaron) бодохдоо "Хэрэв Хогвартсийн сурагчдад дүрмийн хувцсаа өөрийнхөө хүссэнээр өмсүүлэх эрх чөлөөг нь олговол тус сургуулийн мөн чанарыг олон өнцгөөс харуулж чадна" гэдэгт итгэсэн байна. Хэрэв та сайн харвал зарим сурагчдын хувцас нь цэгцтэй байхад зарим сурагчдын хувцас замбараагүй байгааг анзаарч болно.  

Энгийн байдал

9 Гурван Дамбалдор

Эхний ангид Дамбалдорын дүрд тоглосон Ричард Харрис (Richard Harris) гэх жүжигчин кино нээлтээ хийсний дараа  удалгүй харамсалтайгаар нас барсан учир түүний дүрийг өөр хүнээр орлуулах шаардлага гарчээ. Хэдийгээр хүмүүс жүжигчин Иан МкКеллан (Ian McKellan) Дамбалдорын дүрийг орлон бүтээсэн гэж боддог ч энэ нь худал юм. Бидний сайн мэдэх Бөгжний Эзэн киноны Гандальфийн дүрээр олон нийтэд танигдсан тус жүжигчин нь Дамбалдорын дүрд тоглох төгс хувилбар гэдэгтэй хүн бүхэн санал нийлнэ. Харин үнэхээр орлон тоглосон жүжигчний нэрийг Майкл Гамбон (Michael Gambon) гэдэг аж.

Гурван Дамбалдор

10 Хангалттай бэлтгэлгүй орсон Харри

"Юул Үдэшлэг"-ийн орой Харри Поттерыг бүжиглэж байх үед авсан зураг авалтад яагаад зөвхөн түүний бүсэлхийнээс дээрх хэсгийг оруулав? Учир нь бусад жүжигчид бүжгийн бэлтгэл гэж нийтдээ гурван долоо хонгийг зарцуулсан бол Даниел Радклиф ачааллаас болж дөрвөн хоногийг бүжгийн бэлтгэлд зарцуулсан байна. Тийм учраас тэрээр бүжгээ хангалттай сурч амжаагүй бөгөөд түүний хөлийг нь оруулахгүйгээр зөвхөн бүсэлхийнээс дээгүүрх хэсгийг нь авчээ. 

Хангалттай бэлтгэлгүй орсон Харри

11 Ягаан багш Амбридж

Бидний хамгийн ихээр үзэн яддаг дүрүүдийн нэг бол яахын аргагүй ягаан өнгөөр алагласан Амбридж багш билээ. Гэвч түүнийг киноны үеэр уурлах тусам өмсөж байгаа хувцасны ягаан өнгө нь тодорсоор байсныг та анзаарч байв уу? 

Ягаан багш Амбридж

12 Блекийн ургийн мод

Блекийн гэр бүлийн модыг бид Харри Поттерийн тавдугаар ангид хардаг. Тэгвэл тэрхүү 70 гаруй ургийн овгийг Роувлинг өөрөө зохион бүтээсэн байна. 

Блекийн ургийн мод

13 Ижил дүр бүтээсэн цус нэгтэнгүүд

Волдеморт буюу Том Риддлийн (Tom Riddle) багын дүрд тоглосон хүүхэд яг үнэндээ Волдемортын дүрд тоглодог Ралф Фиенессийн (Ralph Fiennes) ач хүү нь байсан аж. 

Ижил дүр бүтээсэн цус нэгтэнгүүд

14 Давхар биетэй Хелена Бонем Картер

Алдарт Хелена Бонем Картер (Helena Bonham Carter) тус киноны зургаадугаар ангид тоглохдоо бие давхар байсан аж. Үүнээс болж түүнд илүү чөлөөтэй хувцас өмсүүлж мөн ихэнх хэсгүүд дээр аль болох гэдсийг нь таглахыг хичээж байжээ.

Давхар биетэй Хелена Бонем Картер

15 Дамбалдор ижил хүйстэн байсныг хүн болгон мэддэгүй

Харри Поттер номын зохиол дээр агуу шидтэн Дамбалдорыг ижил хүйстэн хэмээн тодотгосон байдаг. Тэрээр бүхий л амьдралынхаа турш зөвхөн агуу хар шидтэн Гринделвaлдад зөвхөн (Grindelwald) хайртай байсан гэдэг. Харин кинон дээр энэ тухай огт өгүүлдэггүй билээ. 

Дамбалдор ижил хүйстэн байсныг хүн болгон мэддэгүй

16 Долоон Харри

"Долоон Харриг" бүтээх ажил үнэхээр төвөгтэй байсан гэнэ. Учир нь Даниел Радклифф нийтдээ 90 гаруй зураг авалтыг зөвхөн тэрхүү ганц хэсгийг бүтээхийн тулд авахуулсан гэдэг. 

Долоон Харри

17 Айдсаар хооллогч Дементорууд

Тус дүрийг зохиолч анх өөрийн депресснээс болж үүссэн мэдрэмж дээр тулгуурлаж зохиожээ. Тэрээр 1990 онд ээжийгээ алдсаны дараа гүн хямралд орж улмаар хүнд төрлийн сэтгэл гутралд орсноо Опра Винфригийн ярилцлагын үеэр нуулгүй хэлсэн байдаг. Роувлинг Опрад хэлэхдээ: "Би гуниг гутралыг сайн мэднэ. Гутрал бол уйлан байж төгс мэдрэгддэг мэдрэмж. Гэвч тэрхүү хүйтэн хоосон мэдрэмж л зөвхөн дементоруудыг тодорхойлж чадна" гэжээ. 

Айдсаар хооллогч Дементорууд

18 Харри Поттерийн аянган хэлбэртэй сорив

Нийт найман киноны турш түүний соривийг 2000 гаруй удаа шинээр зурах шаардлагатай болсон гэнэ. Мөн нийтдээ тэрээр 160 ширхэг нүдний шил сольжээ.

Харри Поттерийн аянган хэлбэртэй сорив

19 Зохиолч болон Харри Поттер

Номын зохиолч Роувлинг болон Харри Поттер нар нь 7 сарын 31-нд мэндэлсэн гэдэг. Тэд яг л хувь заяагаар холбогдсон гэлтэй. 

Зохиолч болон Харри Поттер

20 Бидний харж амжаагүй бас нэгэн бяцхан хэсэг

Блекийн ургийн овог дунд Старбаксийн лого байсныг та анзаарч байсан уу?

Бидний харж амжаагүй бас нэгэн бяцхан хэсэг

73
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()