Сар байхгүй болбол дэлхий дээр юу болох вэ?

Сар бол яг л биднийг дайсны сумнаас хамгаалагч бамбай гэсэн үг. Өдөр тутам дэлхийг чиглэн олон зуун жижиг солир ирдэг бөгөөд сар манай дэлхийн хамгаалагч мэт тэдгээр чулуун биетийг өөр дээрээ түрүүлж авдаг. Мөн сар далайн түрлэгийн хөдөлгөөнд чухал нөлөөтэй. Та саргүйгээр хүн төрөлхтөн яах байсан бол гэж бодож үзсэн үү? Энэхүү асуултын хариултыг бид сонирхолтой байдлаар тайлбарлья.

Сар байхгүй болбол дэлхий дээр юу болох вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Улирлыг таахын аргагүй болгоно

Сар дэлхийн хазайлтыг шийддэг чухал зүйлсийн нэг. Хэрэв сар гэнэт алга болбол бид дэлхийг хаашаа хазайхыг хэлж мэдэхгүй. Гэвч таамаглаж буй зүйлсийн нэг бол бидний дэлхий бархасбадь гариг болон нарнаас ялимгүй холдохыг хичээх гэж оролдоно. Энэ нь гэнэт халуун өдөр эсвэл бүтэн гурван сар үргэлжлэх ширүүн бороо гээд гэнэтийн улирлын олон өөрчлөлтийг дагуулж болох юм. 

Улирлыг таахын аргагүй болгоно

2 Зарим газарт амьдрах бололцоогүй болно

Бидний мөнхийн хөтөч сар хэрэв гэнэт алга болбол Дэлхийн тэнхлэгийн хазайлт огцом ихсэж маш том өөрчлөлтийг туйлын богино хугацаанд бий болгоно. Үүний үр дүнд, туйлын мөсний хайлах хурд нэмэгдэж цөлжилт газар авна.

Зарим газарт амьдрах бололцоогүй болно

3 Илүү хүчтэй хар салхи нүүрлэнэ

Бид дэлхийгээс зөвхөн ганцаархнаа эрчим хүч авдаг нь биш. Яагаад гэвэл сар өөрийн эргэлтэндээ зориулж дэлхийгээс эрчим хүч авдаг нь түүний эргэлтийг удаашруулдагтай холбоотой. Хэрэв сар байхгүй болбол дэлхийгээс авдаг байсан эрчим хүчний хэрэгцээг ахиж ашиглах шаардлагагүй болж дэлхий илүү хурдан эргэх юм. Энэ нь цаашлаад бидний олон зуун жил үзэж байгаа хар салхийг илүү аймшигтай болгоно гэсэн үг юм. 

Илүү хүчтэй хар салхи нүүрлэнэ

4 Галт уулын хөдөлгөөн эрчимжинэ

Сар дэлхийн бүх хөдөлгөөнд нөлөөлдөг чухал зүйл гэдгийг та өмнөх баримтуудаас олж уншсан байх. Тэгвэл энэ удаад хэрэв саргүйгээр бид олон арван жилийг элээх юм бол дэлхийд маш том цохилтыг өгч улмаар хөрсний тектоник хөдөлгөөнд өөрчлөлт үзүүлэх юм. Энэ нь олон зуун жил байнга тохиож болох галт уулын тогтворгүй байдлыг үүсгэх гол үүсвэр нь болох боломжтой.

Галт уулын хөдөлгөөн эрчимжинэ

5 Судалгааны ажил улам төвөгтэй болно

Одоо үед бусад гаригийг судлах ажиллагаа хурдтай дэлгэрч буй нь нууц биш. Учир нь бид илүү ихийг мэдэж байж бусад төвөгтэй зүйлсийн учрыг тайлахад амар болно. Хэдий бидний хичээл зүтгэл сар руу аваачаад зогсохгүй бүр ангараг гариг руу аваачих талаар ярихад хүргэж байхад гэнэт сар байхгүй болчихвол судалгааны ажил маш том уналтанд орох болно. Яагаад гэвэл бид бусад гаригийг судлахын тулд хамгийн түрүүнд сарыг ашигладаг. Учир нь сар руу явахын тулд ердөө дөрвөн өдрийг зарцуулдаг бол өөр нэгэн ойрхон гариг руу явъя гэвэл хамгийн багадаа арван жилийг зарцуулах болно. 

Судалгааны ажил улам төвөгтэй болно

6 Далайн түрлэг байхгүй болно

Сар өөрийн гэсэн татах хүчтэй байдаг учир далайн гадаргуун усыг амархан татаж чаддаг байна. Хэдий цаашаа явж наашаа буцаад түрж орж ирдэг үзэгдлийг харах урамтай байдаг ч далайн давалгаа нь үзэмжээс илүү зүйлийг өөртөө агуулдаг юм. Харин сар алга болбол тэрхүү татах хүч хамтдаа агаарт замхрах бөгөөд үүгээрээ олон сая далайн амьтдын амь насыг аюулд өртөх юм. Мөн давалгаа нь далай, тэнгисийн дулааны хэмийг зохицуулагч гэж үздэг учир хэрэв түүнгүйгээр бүтэн сар хүн төрөлхтөн аж төрөх аваас бид далайн хоолыг бараг мартах дээрээ хүртэл тулах юм.

Далайн түрлэг байхгүй болно

7 Сар гэхдээ яаж алга болох юм бол?

Шинжлэх ухаантай хамгийн ойрхон тайлбар бол дотроосоо дэлбэрэх үзэгдэл билээ. Мэдээж сар нь хар нүхэнд залгиулаад алга болчихгүй нь ойлгомжтой. Эс бөгөөс бид ч мөн адил сорогдоод дуусна. Тэгвэл үнэхээр сар дотроосоо дэлбэрээд сүйрвэл бид яах вэ? Олон зуун мянган том чулуулаг биет дэлхийн зүг рүү ирэх бөгөөд зарим нь агаар мандалд хайлахгүйгээр газарт буух магадлалтай аж. Өөр гаригаас ирсэн солирууд биш учир сарнаас ирж байгаа тухайн солир нь яг ч тийм өндөр хурдтай ирэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ секундэд 8 километр гэдэг бол бидний хувьд хурдан л гэсэн үг. 

Сар гэхдээ яаж алга болох юм бол?

8 Аварга том далайн давалгаа

Арын хашаандаа махчин загастай болмоор байна уу? Тэгвэл сарыг байхгүй болохыг нь хүлээж дээ. Учир нь бидний өмнөх баримтуудыг уншиж байхад сарны татах хүч далайн давалгааг удирддаг гэсэн. Тэгвэл сар өөрийн татах хүчээ зөвхөн давалгаанд зарцуулахгүйгээр мөн далайн усыг барьж тогтооход бас ашигладаг гэвэл та итгэх үү? Өндөрлөгт тогтсон далайн ус гэнэт саргүйгээр барьцаа алдаж дэлхийн татах хүчинд захирагдаад унавал яах вэ? Мэдээж бидний сайн мэдэх цунами үүсэх болно. Энэхүү аюулаас далайтай ойрхон байрладаг арлууд хамгийн түрүүнд өртөх нь харамсалтай. 

Аварга том далайн давалгаа

9 Бидний мэдэх календарь өөрчлөгдөнө

Дэлхийн эрчим хүчийг сар авч хариуд нь дэлхийн эргэлтийн хурдыг удаашруулдаг гэдгийг бид өмнөх баримтаас харж болно. Тэгвэл саргүйгээр бид илүү хурдан эргэдэг дэлхийтэй болох юм.  Бидний өдрийн нийт хугацаа 24 цаг байдаг байсан бол саргүйгээр ердөө 6 цаг болж хувирах аж. Гэвч бусад байгалийн гамшигуудад бидний анхаарал илүү явах юм бол календарьд өөрчлөлт үүсэж буйг анзаарч ч чадахгүй билээ.

Бидний мэдэх календарь өөрчлөгдөнө

10 Саран дээр бидний хардаг нүх шиг зүйл үнэндээ бол . . .

Шөнийн цагаар бид сарыг ажиглаж байхдаа хар өнгийн толбо эсвэл нүх шиг хэлбэртэй зүйлийг олж харж чаддаг. Тэдгээр зүйлс бол сансраас асар хурдтайгаар ирсэн солирын уршиг бөгөөд бидний нүдэнд тэрхүү үр дагавар нь тэр хол зайнаас харагдаж байна гэж бодвол амьдаараа  ямар том зүйл болохыг та зөвхөн төсөөлж л чадах байх! Тэгвэл бидний өмнөөс сум авдаг байсан сар маань алга болбол солируудын буух газар хаана байна гэсэн үг юм бол? Мэдээж миний мөн таны дэлхий л байх болно. 

Саран дээр бидний хардаг нүх шиг зүйл үнэндээ бол . . .

11 Дэлхий улам хазайх болно

Дэлхий бяцхан хазайлттай байдаг гэдгийг та бага ангиасаа хойш мэддэг байсан байх. Мөн энэхүү хазайлтад сар чухал үүрэгтэй байдаг гэдгийг та өмнөх баримтуудаас уншиж мэдсэн ч байж болно. Тэгвэл сар байхгүй болох юм бол 24.5 градус хазайлттай байдаг дэлхий маань бүр 45 градус болж хувирах бөгөөд үүнээс үүдээд туйлуудын мөс хайлж мөн бидний сайн мэдэх ногоон хүрээлэнтэй газрууд цөлжилтөд хурдтайгаар нэрвэгдэх юм. 

Дэлхий улам хазайх болно

12 Тариаланчдын календарь бүр мөсөн үгүй болно

Энэ магадгүй инээдтэй сонсогдож болох ч маш олон тариаланч сарыг харж байж тариагаа тарьдаг. Магадгүй бид үүнийг анх удаагаа сонсож байж ч мэднэ. Гэвч тариаланчдын саранд өгөх итгэлийг бид хэзээ ч үгүйсгэж ирээгүй учир нь үнэхээр сарны календарь тарианы чанарт нөлөөлдөг гэж үзсэн байна. Харин сар алга болчихвол тариаланчдын ихэнх нь сарнаас тусламж авч чадахаа болих юм.

Тариаланчдын календарь бүр мөсөн үгүй болно

13 Бид үнэхээр тод өнгийн тэнгэртэй болох болно

Сар байхгүй болоход бид юутай тулгарах талаар олон талын баримтаар танд хүргэлээ. Тэгвэл энэ дундаас нэг ч эерэг зүйл байхгүйг та анзаарсан байх. Харин энэ удаад саргүйгээр бидэнд ямар эерэг зүйл тохиолдохыг сонирхож үзье. Сар нь өөрөө нарнаас цацрах туяаг ойлгодог учир бидэнд цагаан өнгийн гэрлийг цацруулсан болж харагдуулдаг. Тэгвэл сар хэрэв байхгүй болох юм бол гэрэл нь хамтдаа үгүй болно гэсэн үг. Үүнээс үүдэж олон сая гэрэлт одуудын туяа нь улам сайн харагдах аж.

Бид үнэхээр тод өнгийн тэнгэртэй болох болно

14 Өлсгөлөн улам нэмэгдэнэ

Саргүйгээс болж үүсэх тэр олон байгалийн гамшиг нь мэдээж тариалан тарих боломжийг хурдацтайгаар багасгах болно. Тариалан байхгүй бол хүмүүсийн өлсгөлөн улам нэмэгдэх нь мэдээж. Үүнээс болж дэлхийд улам ширүүн "дайн" үүсэх боломжтой юм.

Өлсгөлөн улам нэмэгдэнэ

15 Нар хиртэлтийг бид ахиж харахгүй

Нарны туяаг хэдэн арван жилдээ нэг удаа таглаж өгдөг зүйл маань байхгүй болчихвол бид нар хиртэлтийг ахиж хэзээ ч харахгүй гэсэн үг.

Нар хиртэлтийг бид ахиж харахгүй

68
таалагдаж байна

19
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()