Үлгэр домгийн баатрууд бодит амьдрал дээр хэрхэн харагддаг вэ?

Манай дэлхийд маш олон домог байдаг. Үнэн, худал нь мэдэгдэхгүй тэдгээр домог яриа оргүй хоосон зүйлээс үүсээгүй нь лавтай. Хэн нэгэн хүн өөрийн үзсэн, харснаа хачирлан ярьсан, нэгээс олон хүн энэ зүйлийг нь харснаас үүдэж домог үүссэн байх магадлалтай. Тэгвэл тэдгээр олон домгийн бодит хувилбар дэлхий дээр байдаг гэвэл та итгэх үү? Ингээд хамтдаа үлгэр домгийн баатрууд бодит амьдрал дээр хэрхэн харагддаг болохыг олж мэдэцгээе. 

Үлгэр домгийн баатрууд бодит амьдрал дээр хэрхэн харагддаг вэ?
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Их үер

Библи дээр Их үер болохоос өмнө Ноа хэмээх эр асар том хөлөг онгоц бүтээн түүндээ олон зүйл ургамлын үндэс болон амьтдыг суулган, дэлхийг амьд организмгүй болох аюулаас аварсан тухай дурдсан байдаг. Тэгвэл МЭӨ 15-10 мянган жилийн өмнө дэлхийг хамарсан их үер болсныг эрдэмтэд Каспийн тэнгист хийсэн судалгаагаар тогтоожээ. Мөн уг үер нь хамгийн багадаа 300 хоног үргэлжилсэн гэх төдийгүй домогт өгүүлсэн их үер хэмээн тайлбарласан билээ. 

Их үер

2 Аварга хүн

Эрт цагт энгийн хүнээс өндөр хүмүүс байсан тухай түүх одоо ч яригддаг. Бүр аварга биетэй хүмүүсийн нутаг хүртэл байсан талаар бичигдсэн байдаг. Цаг уур, хоол тэжээл, газарзүйн онцлог болон удамшлаас шалтгаалж хүмүүс өндөр болдог. Дээр үед дээрх хүчин зүйлүүдийн улмаас өндөр хүмүүс оршиж, тэр ч байтугай нууцлаг арал дээр амьдарч байсан гэдэг. Харин тэдний үргэлжлэл болсон аварга биетэй хүмүүс өнөөдөр ч манай дэлхий дээр оршин байсаар байна. 

Аварга хүн

3 Хүн чоно

Хүмүүсийн хамгийн их сонирхдог домгуудын нэг бол хүн чонын тухай түүх юм. Биеэрээ битүү үстэй, хүмүүсээс нуугдаж амьдардаг энэ амьтан шөнийн цагаар гарч ирж хоол хүнс хайдаг. Анагаах ухаанд гипертрихоз /hypertrichosis/ хэмээх өвчин байдаг бөгөөд үүнийг энгийнээр "Хүн чонын хам шинж" гэдэг. Учир нь, энэ өвчний үед хүний бие битүү үсээр хучигдаж, тэр ч байтугай нүүрэн дээр нь хүртэл үс ургадаг юм. Магадгүй ийм өвчтэй хүнийг дөрвөн хөллүүлбэл яг л чоно шиг харагдах биз. Анагаах ухаан ингэтлээ хөгжиж, хүмүүс төлөвшөөгүй эрт цагт ийм өвчтэй хүмүүсийг ад шоо үзсэний улмаас тэд ойд нуугдан амьдарч, шөнийн цагаар хоол хүнс хайсан юм билүү хэн мэдлээ. Тэгээд санаандгүй байдлаар тэдэнтэй таарч, хөнөөх гэсэн хүмүүсээс хүн чоно гээд байгаа тэдгээр хүмүүс өөрсдийгөө хамгаалсан байж болох юм. Хүн чонын ямар ч ном зохиол, кинонд хүн чононууд амьтадтай биш хүмүүстэй холбогдож дурдагдсан байдгийг санаарай.

Хүн чоно

4 Цус сорогч

Порфириа /Porphyria/ хэмээх ховор төрлийн генийн өвчний үед хүн бусдын цус уудаг болдог байна. Энэ өвчин 200 мянган хүнд нэг тохиолдох магадлалтай бөгөөд эцэг, эхийнх нь аль нэг порфириатай бол хүүхдэд нь дамжих магадлал 25 хувьтай байдаг. Магадгүй эрт цагт ийм өвчтэй хүн бусдын цусыг сорж, үүний улмаас цус сорогчийн домог үүссэн байх. Түүнчлэн порфириа өвчний үед хүний арьс хувхай цагаан болж, нарны гэрэлд гарвал түлэгддэг байна. 

Цус сорогч

5 Луу

Эрт цагт газар дэлхийг луу хэмээх аймшигт амьтан эзэрхийлдэг байсан тухай домог бараг бүх улсад байдаг. Бүр өнөөгийн Хятад Улс луу хэмээх домгийн амьтныг үндэснийхээ бэлэг тэмдгээс хасахгүй, баяр бүрээр бахдаж байна. Тэгвэл эрт цагт газар дэлхийд луу хэмээх амьтан байсныг гэрчлэх археологийн олдвор Монголын Говиос олджээ. Араг ясны бүтцээс нь харахад үлэг гүрвэл гэхээсээ илүү домогт дүрслэгдсэн луу хэмээх амьтантай илүү төстэй болохыг судалгаагаар тогтоосон. Эндээс судлаачид луу нь үлэг гүрвэлийн нэг төрөл юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа.

Луу

6 Центаур

Центаур буюу морин биетэй хүнийг МЭӨ 2000 жилийн өмнө анх дүрсэлсэн байдаг. Тухайн үед үнэхээр морин биетэй хүн байсан эсэх нь тодорхойгүй. Магадгүй морь унасан хүнийг алсаас хараад ийн дүрсэлсэн байж болох. Эртний грекчүүүдийн тэмдэглэснээр центаурууд нь маш эрэмгий, хэрцгий дайчид байсан гэдэг. Тэгвэл Грекчүүдийн ярьсантай төстэй зүйлийг хийж, энэрэх сэтгэлгүйгээр хөнөөдөг, дайтах урлагийг гарамгай эзэмшсэн морьтонгууд нь эртний хойд нутгийн нүүдэлчин омог аймгууд болох Скифчүүд, Каститууд болон Турианчууд байсан юм. 

Центаур

7 Минотаурын ан цав

Эртний Грекийн домогт Минос хааны ордны доор, газрын гүнд үхэр шиг эвэртэй аварга том мангас амьдардаг тухай өгүүлсэн байдаг. Хагас мангас, хагас хүн тэрхүү амьтныг Минотаур гэх бөгөөд өлсч цанган цус хүсэхээрээ хааны ордныг битгий хэл ойр орчмын газрыг доргиож, ан цав үүсгэдэг гэсэн байдаг. Хэдийгээр хүмүүс Минотаурыг газрын гүнд шоронд хорьсон ч түүнийг тайвшруулахын тулд байсхийгээд хүн, амьтнаар өргөл барьж байв. Хачирхалтай нь, домогт өгүүлсэн энэ газар нь одоогийн Грекийн Крит арал бөгөөд энэ аралд одоог хүртэл мангас амьдарч байна уу гэлтэй үе үе газар хөдөлж, ан цав үүсдэг. Эрдэмтэд шалтгааныг нь судлахад ердөө 9-хөн метрийн гүнээс үүсч байгааг тогтоожээ. Мөн урьд нь хүн, амьтнаар өргөл өргөж байхад ингэж газар хөдөлдөггүй байжээ.

Минотаурын ан цав

8 Нэг нүдэт

Эртний Грекийн домогт духан дундаа ганц нүдтэй аварга том хүн төрхт амьтан дурдагддаг. Циклоп хэмээх энэ амьтны талаар олон кино, ном зохиол байдгийн нэг нь Одиссей юм. Циклопыг далай тэнгисийн бурхан Посейдоны хүү хэмээн ярьдаг бөгөөд үнэхээр байсныг тогтоож чадаагүй. Гэхдээ 1914 онд духан дундаа ганц нүдтэй амьтны олдвор олдсон юм. Харин энэхүү олдвороос харахад ганц нүдэт нь хүн гэхээсээ илүү амьтантай төстэй байжээ. Археологичдын тогтоосноор эрт цагт одоогийн Кипр, Мальт, Крит арлын ойр орчим, Газар дундад тэнгисийн хавьцаа духан дундаа ганц нүдтэй аварга том заан амьдарч байжээ.

Нэг нүдэт

9 Содом ба Гоморра

Библийн эх ном болох "Book of Genesis"-нд дурдагддаг Содом ба Гоморра /Sodom and Gomorrah/ хотууд нь хүмүүсийн дунд маш ихээр яригддаг, сонссон хүн шууд итгэхээр хэтэрхий дүрслэл сайтай хотууд байсан бөгөөд чөтгөр устгасан гэдэг. Тэгвэл хүмүүсийн амнаас ам дамжин яригдсан энэ хот /Содом/-ыг Иордан голын эргээс археологичид олсон юм. Уг хотын байр байдал домогт өгүүлсэн Содом хотынхтой яг адилхан байжээ. Археологичдын тогтоосноор "Содом хот" МЭӨ 3500-1540 оны үед оршиж байжээ. 

Содом ба Гоморра

10 Кракен

"Кракен" нь далайчдын дүрсэлснээр далай тэнгист амьдардаг аварга том мангас юм. Данийн зохиолч Эрик Понтоппидан кракеныг "Хөвж буй арлын хэмжээтэй" гэж бичсэн нь дуулиан тарьж, энэ амьтныг үнэхээр байсан эсэхийг сонирхох хүмүүсийн тоог нэмсэн юм. Данийн зохиолч цааш нь кракенийг аварга том тэмтрүүлээрээ хөлөг онгоцыг оосорлон авч, далайн гүн рүү чирдэг гэж бичсэн юм. Итгэмээргүй энэ түүх эртний далайчдын аман ярианаас эхтэй бөгөөд үнэхээр ийм амьтан байсан эсэх нь тодорхойгүй юм. Гэхдээ энэ яриатай төстэй амьтан олдсон нь 16 метр урт аварга том наймаалж юм. Уг амьтан аварга том тэмтрүүлээрээ хоолоо барьж иддэг бөгөөд завь мэтийн зүйлийг төвөггүйхэн живүүлж чадна.   

Кракен

11 Ганц эвэрт

Эрт цагт духан дундаа ганц эвэртэй, нэн ховор амьтан байсан гэдэг. Гэхдээ тэрхүү амьтан морь байсан уу, хирс байсан уу гэдэг нь одоо ч батлагдаагүй. Ямар ч байсан дөрвөн хөл дээрээ явдаг адгуус байсан нь тодорхой болсон юм. Ганц эвэртэй амьтны зураг 4000 гаруй жилийн өмнө Энэтхэгт анх зурагдсан. Харин Ромын эзэнт гүрний үед ганц эвэртийн тухай яриа домог болтлоо тархсан юм. Мэдээж ийм яриа оргүй хоосноос үүсэхгүй бөгөөд эртний хүмүүс африкийн энгийн хирс харав уу, Мөстлөгийн үеэс амьд үлдсэн ховор төрлийн ганц эвэртэй амьтан харав уу, аль эсвэл ганц эвэртэй амьтны гавлын яс олов уу гэдэг нь сонин юм. Юутай ч, манай гараг дээр ганц эвэртэй хирс хэмээх амьтан одоог хүртэл амьдарч байна. 

Ганц эвэрт

12 Мосесийн зам

Библи дээр гардаг Мосесийн түүхийг сонсоогүй хүн үгүй биз ээ. Египетийн дарангуйллаас израильчуудыг чөлөөлсөн энэ хүн модон таягаараа далайн усыг хоёр хуваасан гэдэг. Тэгвэл өнөө үед Өмнөд Солонгосын Чиндо арлын ойролцоо энэ сонин үзэгдэл үүсдэг бөгөөд тэнд арлуудын хоорондох тэнгисийн ус нэг цагийн турш дундуураа салж, өргөн, урт зам бий болдог. Мэдээж энэ үзэгдэл жуулчдыг ихээр татдаг. Бас жуулчдаас "Мосесийн зам" гэдэг нэрийг авсан юм. 

Мосесийн зам

39
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()