Сурталчилгаа (15)
Хаах

Леонардо Да Винчигийн тухай бидний өмнө сонсож байгаагүй баримтууд

Италийн Сэргэн Мандалын үеийн гарамгай төлөөлөгч Леонардо Да Винчигаас (1452-1519) илүү нэр алдарт хүрсэн хүн энэ дэлхий дээр үгүй биз ээ. Тал бүрийн мэдлэгтэй Да Винчи зөвхөн зотон даавуун дээр зураад зогсолгүй инженерийн онол, өөрийн зохион бүтээсэн гайхалтай бүтээлүүдээ хар зургаар дүрслэн бидэнд үлдээжээ.Түүний амьдрал, бүтээлийг цухасхан дурдая гэвэл бүхэл бүтэн ном болох учраас бид та бүхэндээ Да Винчигийн талаарх хамгийн гайхалтай 10 баримтыг сорчлон хүргэхээр бэлтгэлээ. 

Леонардо Да Винчигийн тухай бидний өмнө сонсож байгаагүй баримтууд

1 Ижил хүйстэнтэйгээ нөхцсөнөөс болж нэг хэсэг "алга болсон"

Дундад Зууны үеийн Италичуудын сэтгэлгээ орчин үеийнх шиг нээлттэй байсангүй. 1452 онд төрсөн Да Винчигийн зурах авьяас багаас нь илэрсэн ба Флоренцод амьдардаг Андреа дел Виррочиогийн удирдлаган дор 11 жил хичээнгүйлэн суралцсан байдаг билээ. Гэвч тэрбээр суралцаж байх үедээ замаа алдаж үе тэнгийн хэсэг залуустай нөхөрлөж эцэстээ ижил хүйстэнтэйгээ нөхцсөн хэрэгт буруутгагдаж цаазаар авах ял сонсч байжээ. 24 насандаа цагаатгагдсан тэрбээр холбогдсон хэргээсээ ичиж, 2 жилийн турш ямар ч үйл ажиллагаанд оролцсонгүй. 1478 онд Флоренцод ариун ёслолын танхимд хүрэлцэн ирсэнээс хойш хэвийн амьдралдаа эргэн орсон байдаг.

Ижил хүйстэнтэйгээ нөхцсөнөөс болж нэг хэсэг "алга болсон"

2 Да Винчи цогцсонд задлан шинжилгээ хийдэг байв

Леонордагийн хувьд шинжлэх ухаан-урлаг болон бие махбодь-сэтгэл санаа нь салгаж болшгүй нэг зүйл байжээ. Тэрээр шинжлэх ухааны олон салбарыг сонирхон судалдаг байсан ба нэн ялангуяа хүний биеийн анатомыг ихээхэн сонирхдог нэгэн байв. 1480-аад онд тэрээр хүний биеийн булчингийн систем болон шөрмөсийг бодит мэт зурахыг хүсч хүн болон амьтны биеийг задлан шинжилж эхэлжээ. Зүрх, судасны систем, бэлэг эрхтэн болон хүний биеийн бусад хэсгүүдийг харуулсан түүний дүрслэл нь энэ талаар бичигдсэн анхны бүтээл болж чадсан юм. Да Винчиг амьд ахуй цагт хүний биеийг занданшуулах арга гараагүй байсан учраас хүний биеийн эд эрхтэнүүд хамар цоргим муухай үнэртэй байсан байж таарна.

Да Винчи цогцсонд задлан шинжилгээ хийдэг байв

3 Түүний хамгийн том бүтээл бидэнд үлдээгүй

Леонардо өөрийнхөө хамгийн алдартай бүтээл болох "Сүүлийн оройн зоог"-ийг зурахдаа бүтэн 3 жилийг зарцуулсан байдаг аж. Түүний энэ бүтээлийг Миланы нэгэн гүн захиалгаар зуруулсан гэдэг нь батлагдсан билээ. Тус Гүн өөрийнхөө аавын морь унасан дүрийг 4,8 метр өндөр хөшөө байдлаар хийж өгөхийг хүссэн бөгөөд Да Винчи түүний хүсэлтийг биелүүлэхийн тулд 12 жилээ зориулсан байдаг. Хөшөөг хараахан дуусгаж амжаагүй байхад буюу 1499 онд Миланд Италийн цэргийн хүч цөмрөн орж ирэхдээ энэхүү шавран хөшөөг хэдэн хэсэг болгон үгүй хийсэн нь тун харамсалтай.

Түүний хамгийн том бүтээл бидэнд үлдээгүй

4 Тэрбээр хойноос нь урагш бичих дуртай хүн байсан

Түүний үлдээсэн хэдэн зуун хуудас тэмдэглэлийн дэвтрийг анхааралтай ажиглах юм бол нэрт зураачийн хачин жигтэй зуршлыг олж анзаарах болно. Да Винчи бичих үедээ хойноос нь урагш бичдэг байсан бөгөөд уншихдаа толинд харуулж байгаад уншдаг байжээ. Зарим судлаачид түүнийг бичсэн зүйлээ нууцлах үүднээс тус аргыг хэрэглэдэг байсан гэж үздэг хэдий ч яг үнэндээ бол солгой гартай "суутан" маань бичсэн зүйлээ арилгахгүйн үүднээс л ингэж бичдэг байсан гэнэ шүү. 

Тэрбээр хойноос нь урагш бичих дуртай хүн байсан

5 "Сүүлчийн оройн зоог" бүтээл бидэнд уламжлагдан ирсэн

Есүс Христ болон түүний номлогчдыг харуулсан зураг нь Моно Лизагийн дараа бичигдэхүйц үнэ цэнэтэй бүтээл болсон юм. "Сүүлчийн оройн зоог" бүтээл нь түүнийг амьд байхад асар их алдартай байсан ба бусад зураачид хуулбарлан зурахыг хичээдэг байжээ. 1499 онд Францчууд Милан руу довтлох үед Санта Мариа делле Гразиегийн Гэлэнмаа нарын хийдийн хананд өлгөөтэй байсан тус бүтээлийг Луй Хаан өөрийн гэртээ авчирч хадгалжээ. 1796 онд Францийн цэргүүд энэ зураг руу чулуу шидэж байв. 1943 онд Холбоотны хүчнийхэн хийд рүү халдах үед тус хийдийнхэн уг зургийг сайтар хамгаалж чадсаны ачаар уг хийд сүйдсэн ч тус бүтээл бүрэн бүтэн бидэнд уламжлагдан ирсэн түүхтэй. 

"Сүүлчийн оройн зоог" бүтээл бидэнд уламжлагдан ирсэн

6 Да Винчи "Мона Лиза"-гаа дуусгаж амжаагүй

Леонардо хэдийгээр туйлын бүтээлч хүн байсан ч гэсэн хэзээ ч тодорхой нэг бүтээлийг дуусгахаар яаран ажиллаж байгаагүй юм. Түүний бүтээлүүдийн нэлээдгүй нь дуусаагүй үлдсэн бөгөөд эдгээр бүтээлүүдийн тоонд "Mона Лиза" зураг ч багтана. 1519 онд  нас барахдаа тэрбээр өөрийнхөө дуусаагүй бүтээлүүд болон бусад өмч хөрөнгөө өөрийн туслах, дотны найз Салайдаа гэрээслэн үлдээжээ. Зарим судлаачдын таамаглаж байгаагаар амьдралынх нь сүүлийн жилүүдэд Да Ванчигийн баруун гар нь саажсан учраас бүтээлүүдээ дуусгаж амжаагүй байх магадлалтай ажээ. 

Да Винчи "Мона Лиза"-гаа дуусгаж амжаагүй

7 Амьтны эрхийн төлөө дуугардаг нэгэн байв

Леонардогийн бичсэн зүйлсээс бид түүнийг амьтны эрхийг хамгаалдаг, амьтныг хайрлан хүндлэгч байсныг төвөггүй мэдэж чадна. Тэрбээр бүр "Хүмүүс бид үнэхээр амьтнаас дээр байж чадаж байна уу?" гэж өөрөөсөө асууж байжээ. Тэрбээр амьтанд эрх чөлөөг олгохын тулд дэлгүүрээс шувуу худалдаж авдаг байснаас гадна хоол хүнсэндээ махыг огт хэрэглэдэггүй байсан гэдэг. 

Амьтны эрхийн төлөө дуугардаг нэгэн байв

8 Билл Гейтс түүний тэмдэглэлийн дэвтэрийг 30,8 сая доллараар авчээ

Леонордагийн сараачиж бичсэн дэвтэр хүртэл асар их үнэ цэнэтэй ажээ. 1994 онд түүний тэмдэглэлийн дэвтэрүүдийн нэгийг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулахад нийт 72 хуудас бүхий дэвтэрийг 30,8 сая доллараар Билл Гейтс худалдаж авсан байдаг. Уг дэвтэрийн нэрийг "Codex Hammer" гэдэг бөгөөд түүний Флоренц, Mилан хотуудад амьдарч байсан үе буюу 1506-1510 он хүртэлх хугацааг хамардаг ажээ. Да Винчи уг дэвтэрээ урлагийн онолоос авахуулаад тэнгэр яагаад цэнхэр өнгөтэй харагддаг болон ирээдүйд усан доогуур шумбагч хөлөг онгоц зохион бүтээгдэнэ гэдгийг зөгнөж бичсэн байдаг юм. 

Билл Гейтс түүний тэмдэглэлийн дэвтэрийг 30,8 сая доллараар авчээ

9 Тоогоор буддаг байжээ

Хэзээ хойно 1950-иад онд дэлгэрсэн тоогоор будах аргыг ашиглан Да Винчи бүтээлээ туурвидаг байсныг олж тогтоожээ. Тэрээр шавь нартаа тоогоор буддаг зотон даавууг ашиглаж хэрхэн яаж зурдагийг заадаг байсныг зургийн компаний ажилтан Дан Роббинс илрүүлсэн байдаг.  Роббинс 1954 онд тоогоор буддаг хэрэгсэлийг худалдаалж нийт 20 сая долларын ашиг олжээ. 

Тоогоор буддаг байжээ

10 Mикеланжелотой таарамж муутай байсан

Цагийг эзэлсэн хоёр зураач хэдийгээр нэг цаг үед зэрэгцэн амьдарч байсан боловч тийм ч дотно байгаагүй ажээ. Түүхийн сурвалжид бичиж үлдээснээр бол тэд уран зургийн ертөнцдөө "дайснууд" байсан юм байна. Mикеланжело Леонардог үргэлж бүтээлээ дуусгаж чаддаггүй хэмээн шоолдог байсан бол Леонардо түүний биеийн анатомыг ашиглан баримлуудаа хийж гүйцэтгэдэг байжээ. 

Mикеланжелотой таарамж муутай байсан

41
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()