Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн удирдагчдын үнэн төрх

2017-12-04, 17:52
13,188

Бид өөрсдийгөө хангалттай сайн мэдээлэлтэй гэж боддог. Бид мэдээ үзэж, гүн гүнзгий мэдээлэл үргэлж уншдаг ч бидний уншиж, харж байгаа мэдээ мэдээллүүдийг эвлүүлж янзалж бэлтгэсэн зүйл гэдгийг заримдаа мартдаг. Сонин, сэтгүүл, мэдээллийн сайтууд дэлхийн шилдэг удирдагчдыг тэнгэрт тултал нь магтаж, “тэдний тухай мэдээг хамгийн энгийн” болгох гэж хичээдэг. Та ямар ч сайт руу ороод харсан тэдний талаарх мэдээллүүд ихэнхидээ ийм байна.

Дэлхийн удирдагчдын үнэн төрх

1 Ангела Меркель (Angela Merkel) бол либерал баатар

Та Ангела Меркелийн талаар өмнө нь сонсож байсан нь гарцаагүй. 2005 оноос хойш ХБНГУ-ын Канцлер /Ерөнхий сайд/-аар ажиллаж байгаа тэрээр Европ тивийн хүчирхэг улстөрч төдийгүй либералчдын хувьд зам заагч түүдэг гэрэл нь билээ. Олон сая уншигчидтай Guardian болон Washington Post сонингуудад түүнийг “Эрх чөлөөт ертөнцийн удирдагч” хэмээн өргөмжилдөг бол нөгөө талаас баруун жигүүрийг дэмждэг Breitbart  сайтад “Либерал баатар” гэх гуншинаас нь чөлөөлжээ.
Энэ ойлголт нь түүний  Европийн холбоог дэмжиж, Сирийн дүрвэгчдэд хаалга нээж өгөх гэсэн хоёрхон бодлогоор дэмждэг. Гэвч Германчуудын хувьд Меркелийн түүх ингээд дуусаагүй. Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй тэрээр хэн нэгэн демократ үзэлтнээс илүүтэйгээр Их Британий консерватив үзэлтэн Тереса Мэйтэй дотно аж.
Меркель Христийн бүлгийн тэргүүн бөгөөд энэ нь түүний бас нэгэн бодлогын чанартай үйлдэл юм.  Мөн тэрээр хижаб өмсөхгүй байх хоригыг дэмжиж, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлахыг зөвшөөрөөгүйн дээрих хэмжээгээр цагаачид оруулж ирэх нь “Германы дотоодын тайван байдалд заналхийлэх боломжтой” гэсэн тунхаг зэргийг санаачилж байсан удаатай.  Татварын бодлого дээр бүр ч консерватив үзэлтэн тэрээр зүүн жигүүрийн санал өгөгчдийн саналыг авах гэж оролдоод сонгуульд ялагдах дөхсөн учраас баруун жигүүрийг бүр илүү дагах нь ойлгомжтой.

Ангела Меркель (Angela Merkel) бол либерал баатар

2 Жастин Трюдо (Justin Trudeau) бол прогрессив нэгний мөрөөдөл

АНУ-ын догь хийгээд хүйтэн хойд хөршийн удирдагч Жастин Трюдо бол прогрессив үзэлт эрчүүдийн хувьд дэлхий нийтэд зарласан зурагт хуудас нь билээ. Тэр бол зурагтаар аятайхан гарчихдаг, феминист гэдгээ илэрхийлсэн төдийгүй Канадын хил дүрвэгсдийн өмнө үргэлж нээлттэй гэдгийг тунхагласан нэгэн.
Тэр ерөнхийлөгч Доналд Трамп биш гэдэг нь тодорхой ч түүнийг прогрессив гэж бялдуучлан бичдэг нийтлэлүүд дээрх шиг тийм ч прогрессив үзэлтэн биш гэдэг нь ч тодорхой. Ерөнхий сайд тэрээр хүйсийн эрх тэгш байдлын талаарх уран цэцэн үгсээ батлах гэж олигтой хийсэн зүйлгүй. 
Энэ жилийн эхээр Трюдогын удирдлага дор Канадад явагдсан хүйсийн эрх тэгш байдлыг хангах бодлогын үйл ажиллагааны талаар Oxfam  “Юу ч өөрчлөгдөөгүй” гэж таамаглажээ. Засгийн газраас томоохон өөрчлөлт болох алхам хийхийн оронд эмэгтэйчүүдийн дундах асуудлыг улам хурцатгаж байсан юм. Ганц гарсан бодит ашиг нь өөрийн хамаатан саднаас илүү олон эмэгтэйг өндөр албан тушаалд томилсон явдал байв.
Үүнийг тооцохгүйгээр бусад орнуудад Трюдо царайлаг Есүс, прогрессив Супермэн хоёрын төгс нийлэмж билээ. Магадгүй бусад орны удирдагчид Трюдогын PR-ын баг руу залгаад үзэх хэрэгтэй байх.

Жастин Трюдо (Justin Trudeau) бол прогрессив нэгний мөрөөдөл

3 Саудын Арабын удирдагчид бол эмэгтэйчүүдийг үзэн ядагч лалын шашинтнууд

Хэрвээ та хэн нэгнээс Саудын Арабын талаарх нэг баримт хэлээч гэвэл тэдний ихэнхи нь “Эмэгтэй хүн жолоо барихыг хориглодог” гэж хариулна байх. Шашин төрийн хослуулсан лалын шашинт хаант улс нь үндсэн хуулиар олгогдох эрх нь ч боогдмол хэт шашинлаг консерватив үзэлтэй гэж тооцогддог. Айж шаналсан шашинлаг цагдаа, юу өмсхийг хүртэл хуулиар шийддэг, Саудын Араб эмэгтэйн хийх зүйлүүдийн ерөнхий хоригын талаар сонссон бизээ.
Өмнө нь дуулдаж байгаагүй зүйл нь гэвэл тэдний мэдээлэл нь жоохон хугацаа нь дууссан талдаа байдаг. Хаан Салман нь хүү Мухаммед Бин Салман (Mohammed bin Salman)-д 2017 оны 6 сард өв залгамжлуулсны дараа хаант улсын хамаг галзуу бодлогууд нь огцом “ухрах араандаа” орсон билээ.
Мухаммед Бин Салман удирдлагыг авснаар эмэгтэйчүүд жолоо барих, тоглолт ганцаараа үзэх, спортын цэнгэлдэхэд нэвтрэх эрхтэй болсон. Шашинлаг цагдаануудын эрх мэдлийг бууруулж, лалын шашны санваартангуудыг шоронд хийв. Энэ бүгд нь ханхүү өөрийн нэр төрөө өсгөх гэсэн үйлдэл байж болох ч нөгөө талаар айдас төрүүлэм Саудын Араб арай дээрдэж байна.

Саудын Арабын удирдагчид бол эмэгтэйчүүдийг үзэн ядагч лалын шашинтнууд

4 Владимир Путин (Vladimir Putin) бол жинхэнэ тактиктай тоглогч

Төмөр цээжит, үе үе цээжээ нүцгэлдэг Оросын хүчирхэг удирдагч Владимир Путин Барууныхны төсөөлөлд томоохон байр суурь эзэлдэг. Тэр бол хий үзэгдэл, тайзны ард утас хөдөлгөгч нарийн ухаантан. Тэр муу талын суут ухаантан байж болох ч суут ухаантан гэдэг нь баараггүй. 
Энэ нэр хүнд нь бодит амьдралтай тийм ч холбоогүй. Шатрын аварга Путины сүүлийн үеийн нүүдлүүдийг харвал тэр зальт үнэг шиг байхаа болиод согтуу нохой шиг л болж. 
Путины сүүлийн үеийн геополитик аз туршсан үйлдлүүд нь бүгд сайн муу холилдсон үр дүнтэй байлаа. Крымийн хойгыг нэгтгэсэн нь Оросын талд олон тооны хориг тавиулсны дээр Крымийн хойгыг ч усны гачигдалд оруулжээ. Сирийн асуудалд хөндлөнгөөс оролцож Башар Ассад (Bashar Assad)-ыг эрх мэдэлтэй нь үлдээсэн ч Оросд террорист халдлага болон Оросын дипломат ажилчны амь насанд хүрсэн хэрэгт хөтөлсөн юм. Мөн АНУ-ын сонгуульд хошуу дүрснээр сонгогдсон ерөнхийлөгч нь Орос харцгаар өрөөгөө дүүргэхэд хүргэжээ.
Путины үйлдлийн уршгаар ОХУ дэлхий дахинд ганцаардсан улс болон үлдэв. Украйны халдлагын дараагаар түүний Евро Азийн нэгдэл нь хоосон мөрөөдөл болжээ. Тэр жинхэнэ холионы эзэн биш ч бидний төсөөлдгөөр геополитик Ханибал Лектер биш л болов уу.

Владимир Путин (Vladimir Putin) бол жинхэнэ тактиктай тоглогч

5 Аун Сан Су Чи (Aung San Suu Kyi) бол лалын шашины бялдууч

Мьянмарын Аун Сан Су Чи "эмэгтэй Нельсон Мандела" гэдгээрээ нилээд алдаршиж, удаан хугацааг үдсэн тул шинэ дүр төрх нь яг л хууран мэхлэлт шиг санагдана. Ардчиллыг байгуулна, хэлмэгдүүлэлтийг зогсооно гэж уриалсаар хэдэн жилийг өнгөрөөсөн тэрээр энэ жил Рохинги мусульманчуудыг үндэстнээр нь хүйс тэмтэрсэн Мьянмар (Бирм)-ын армийн цэргүүдийг цаазаар авах ялыг хүчингүй болгож олон хүнийг гайхшруулаад авсан. Цөөнх үндэстнүүдийнх нь 800 мянга орчим нь цагаач болсон одоо үед Аун Сан Су Чи-ийн нэр хүнд “Гэгээнтэн”-ээс “Мангас” хүртлээ буурчээ. 
Энд нэг буруу ойлголт байгаа нь Аун Сан Су Чи хэзээ ч гэгээнтэн эсвэл мангас байгаагүй юм. Үнэн үүнээс илүү нарийн учиртай. 
Гадныхны төсөөллөөс өөр нь Мьянмар улс ардчилалаа тунхаглаагүй. Цэргийнхэн хилийг гааль, дотоод хэргийн яамыг удирдаж, батлан хамгаалах эрхийг гартаа авсан хэвээр байгаа. Хэрэв тэд нээлттэй байдлаа өргөсөхгүй бол генералууд туршилтуудаа зогсоогоод дарангуйлалыг эргүүлэн авчирж болзошгүй. Бүхий л амьдралынхаа туршид Мьянмарыг ардчилалд хүргэх гэж мөрөөдсөн Аун Сан Су Чи одоо цэргийн хүчний эсрэг зогсвол тэр бүх үйл явдлыг нураах эрсдэлтэй. 
Хүмүүс Аун Сан Су Чиг гэгээнтэн болгох гэж дээш гаргасан боловч тэрээр эсрэгээрээ улс төрч болсонд нь ард иргэд нь дургүйцэж байна. Гэвч Фаул Раяны (Paul Ryan) хэлснээр хатагтай маань олон нийтийн хандлагад санаа нь зовдог бөгөөд зовох ч ёстой. Рохингичуудын эсрэг гэмт хэрэг эмгэнэлтэй хэдий ч Аун Сан Су Чи бол гайхамшгийг бүтээгч биш. Тэр бол хэцүү нөхцөлд байгаа улс төрч бөгөөд түүний үйлдлүүд нь ч үүнийг нь нотолж байна.

Аун Сан Су Чи (Aung San Suu Kyi) бол лалын шашины бялдууч

6 Их Британий хатан хаанд эрх мэдэл гээч зүйл бараг л үгүй

II Элизабет бол Фредди Меркьюеригээс илүү алдартай хатан хаан билээ. Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хэмжээнд түүний эрх мэдлийг тайлбарласан олон мянган нийтлэлүүд байдаг. Английн талаар сайн мэдлэгтэй гадаад хүн ч түүнийг зарим нэг чухал, хатан хаан шиг зүйлсийг тушаах мэдэлтэй гэж боддог байх.
Гол санаа нь хатан хаан цаасан дээр эрх мэдэлтэй ч бодит байдал дээр тэр Тереса Мэй (Theresa May)-ийн цайг зөөдөг үйлчлэгчээс ч дор эрх мэдэлтэй байх вий. 
Хуулиндаа хатан хааны эрх мэдэл Парламент болоод шүүхийн эрх мэдэлд шилжжээ. Хэдийгээр хатан хаанд байгаа ч үүнийгээ ашиглах нь үндсэн хуулийн аюулгүй байдлыг хөндөх, хаант засаглалыг цуцлах хүртэл үр нөлөөтэй. Хамгийн сүүлд 1829 онд IV Жорж хаан хууль батлахыг зөвшөөрөөгүй нь олон нийтэд ичгүүртэй байдалд ороход хүргэжээ.  
Сонирхолтой нь хатан хаанд байдаг жинхэнэ эрх мэдэл нь түүнд цагдаагаас ял үүсгэх боломжгүй бөгөөд хэрвээ тэр пивоны шил хагалах, хөл бөмбөгийн тоглолтын үеэр зодоон хийвэл цагдаа нар түүнийг яаж ч чадахгүй.

Их Британий хатан хаанд эрх мэдэл гээч зүйл бараг л үгүй

7 Чехийн шинэ удирдагч буюу шинэ "Доналд Трамп"

2016 оны 11 сараас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шинэ алдартай улс төрчдийг “Дараагийн Доналд Трамп” гэж цоллох трэнд бий болжээ. Энэ гуншинг авсан хамгийн сүүлийн хүн бол саяхан сонгогдсон Чехийн удирдагч Андрей Бабис (Andrej Babis) билээ. Ингэж  цоллох нь гадаад уншигчдад мэдээллийг хүлээн авахад амархан болгож байгаа ч харах өнцгийг нь өөрчилж мэднэ. Бабис бол “Дараагийн Доналд Трамп” биш “Трамптай цагаачлал, Исламын асуудал дээр баттай санал нийлэх ч бусад асуудлууд дээр эсрэг байр суурьтай байдаг тийм л залуу” юм. 
Бабис бол Трамп шиг гадны алдартай тэрбумтан. Трампаас ялгаатай нь тэр засгийн газрийн туршлагатай гишүүн, ЕХ-ны дэмжигч, Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд түлхэж байсан үндсэрхэг үзлийг үл тоомсорлодог. Түүний ANO буюу чехээр “Тийм” гэсэн утгатай бүлэглэл нь Европийн парламентын төв холбоо билээ. Тhe Washington Post-оос түүнийг Трампын энхрийллийг Путинтай хуваалцсан гэсэн байсан ч Бабис өөрийн гараар бичсэн НАТО-гийн үйл ажиллагааг дэмждэг гэдгээ эргүүлэн мэдэгджээ.
Бабис Трампаас ч илүү сэжигтэй. АНУ-ын ерөнхийлөгч ОХУ-тай нууц хуйвалдаанд оролцсон гэдгээр шалгагдаж байгаа бол Бабис жижиг бизнесийн хөрөнгөнөөс олон сая ам.доллар хулгайлсан гэдгээрээ алдартай.

Чехийн шинэ удирдагч буюу шинэ "Доналд Трамп"

8 Өмнөд Америкийн удирдагчдын ихэнхи нь Америкийг үзэн ядагч зүүний үзэлтнүүд

Че Гевара (Che Guevara)-г ийн төрсөн бүс нутаг болох Өмнөд Америк зүүний үзэлчид гэдгээрээ алдартай. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмждэг 26 орны 4 нь энэ бүс нутагт байдаг. 2000 оны эхээр өмнөд тивд 8 засгийн газар зүүний үзэлтэй болж Анти-Америк гэгч амьдрал дээр хэрэгжиж эхлэв. Одоог хүртэл энэ бүс нутаг нь Анти-Америк, хөрөнгөтний нийгмийг эсэргүүцсэн томоохон хэсэг хэвээр байгаа юм.
Гэхдээ энэ дүр зураг нь одоо үеэ өнгөрөөж, Аргентин болон Бразил улсууд төв-барууны үзэлтэй удирдагчидтай болж, Чилийн ижил үзэлтэй Сэбастиан Финнера (Sebastian Pinera) 12 сарын сонгуульд ялалт байгуулах төлөвтэй байна. Колумб, Парагвай барууны үзэлтнүүдээр, Феру төвийн үзэлтнээр, 2017 онд Экуадор олон жилийн дараа анхны төвийн үзэлтэн удирдагчаа сонгоход тун ойрхон байв. Үлдсэн зүүний үзэлтэй засгийн газруудаас Уругвай улс л хэвийн байгаа. Венесуэль улс дотроо хагаралцаж, Болив улсын Ерөнхийлөгч дараагийн "Мадуро" болов. Зүүнтний үзлийнхэн өмнөдөд бүр устаагүй ч тун дөхөөд байна.

Өмнөд Америкийн удирдагчдын ихэнхи нь Америкийг үзэн ядагч зүүний үзэлтнүүд

9 Колумбын Нобелийн шагналт Ерөнхийлөгч бол энх тайвныг эрэлхийлэгч

Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос (Juan Manuel Santos) 52 жилийн иргэний дайныг зогсоосон юм. Зүүний үзэлтэй Колумбын Хувьсгалт хүчний зэвсэгт хүчинтэй 50 жилийн хугацаанд сөргөөцөлдсөний эцэст Сантос дэлхийн томоохон террорист бүлэглэлүүдийн нэгийг сайн дураараа бууж өгөх гэрээтэй хэлэлцээр хийж чаджээ. Мөн арай жижиг бүлэглэл Колумбын Үндэсний чөлөөлөх армитай галаа зогсоох хэлэлцээр хийж Нобелийн шагнал гардан авжээ. 
Энийг уншаад Сантос танд яг л Америкийн энхийн цагаан тагтаа мэт санагдаж байгаа байх. Энэ нь нэг талаараа үнэн, нөгөө талаараа үгүй. Сүүлийн жилүүдэд энх тайвныг эрхэмлэх болсон тэрээр дайны гэмт хэрэгтэнээр кареераа эхэлсэн.
2006-2009 онд Колумбын Хувьсгалт хүчний зэвсэгт хүчинтэй хийсэн дайн гол үедээ явж байхад Сантос ерөнхийлөгч Алваро Урибе (Alvaro Uribe)-ийн  батлан хамгаалахын сайдаар ажиллаж байжээ. Мөн энэ үеэр Колумбын цэргүүд энгийн иргэдийг хядаж,  партизаны хувцас өмсгөн аллагынхаа тоог ихэсгэдэг байсан байна. 2000 гаруй хүн алагдаж, хүний эрхийг хамгаалах байгууллагууд энэхүү мэдээллийг дээд удирдлагууд нь хүртэл мэдэж байсан гэдэг. 
Сантос үүнийг үгүйсгэсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Гэвч Олон Улсын Шүүхээс Урибег энэ явдалд буруутгасан байдаг. Урибе мэдэж байсан бол Сантос мэдэхгүй байх боломж үгүй л баймаар.

Колумбын Нобелийн шагналт Ерөнхийлөгч бол энх тайвныг эрэлхийлэгч

10 Ким Жон Ун (Kim Jong Un)-ны халдашгүй эрх мэдэл

2017 оны 11 сард Зимбабе улсын дарангуйлагч Роберт Мугабе (Robert Mugabe)-ын эрх мэдэл суларч, үйл явдлаар дүүрэн 2 долоо хоног үргэлжлэв. Урт хугацаанд үргэлжилсэн эрх мэдэлтний хаанчлал эргэн тойрных нь бүх дарангуйлагчдад нэгийг бодуулсан байх.
Баруунд хошин байдлаар тарсан Ким бол хэрцгий нэгэн юм. Түүний шийтгэлийн харгис байдал нь Кимийг мөнх орших мэт бодогдуулах боловч  Мугабын адил юу ч мөнх орших боломжгүй. Тэгээд ч Ким Жон Уны эрх мэдэл бидний бодсон шиг халдашгүй ч биш бололтой.
Тэ Ёнг Хо (Thae Yong Ho) бол 2016 онд Хойд Солонгосын чанга дэглэмээс оргож чадсан түүхэн дэхь хамгийн алдартай урвагчдын нэг билээ. 2017 оны 1 сард тэрээр Ким Жон Уны нас барах өдөр ойртож байгаа талаар сонирхолтой мэдээлэл өгжээ. Технологийн дэвшлийг дагаад өөрсдийн агуу хаант улсын гадна амьдрал ямар байдалтай болохыг харсан Хойд Солонгосын иргэд удирдагчаа шүүмжлэх нь өсөж байгаа гэж Тэ Ёнг Хо ярьсан байна. Үүний хажуугаар удирдагч Кимийн цус дагуулсан цэвэрлэгээ нь түүнийг элитүүдийн дунд нэр хүндээ алдхад нь нөлөөлж байна. 

Ким Жон Ун (Kim Jong Un)-ны халдашгүй эрх мэдэл

5
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()