Хариугаа авсан гэрээслэл

Хариугаа авсан гэрээслэл
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Гудамжны нэг нөхөр тэнүүчлэн явж байгаад “3 давхар хаус зарна. Үнэ нэг доллар.” гэж бичсэн нэг жижиг самбарыг олж харж гэнэ. Хийх ажилгүйн дээр цагаа хэрхэн өнгөрүүлхээ төдийлөн сайн төлөвлөж чадаагүй байсан тэнүүлчин эрд урт өдрийн хэсэг хугацааг ч болов сонирхолтой өнгөрүүлж болох боломж тийнхүү олдох нь тэр. Түүгээр ч үл барам түүний халаасанд нэг доллар байлаа.

Нөгөө тансаг сайхан хаусаа эрж олоод үүдийг нь тогшиход нэг эелдэг ааштай ахайтан үүдийг нь онгойлгон түүнийг их л найрсгаар угтан авч зарах хаусаа танилцуулав гэнэ шүү. Бага зэрэг гайхширсан тэнүүлчин эр маань
– Та тэгээд энэ сайхан хаусаа хэдээр зарна гэсэн юм бэ? хэмээн асуухад. Ахайтан инээмсэглэн
– Нэг доллар гэж би үнээ тодорхой бичсэн дээ гэлээ. Цагаа л хий дэмий өнгөрүүлэх гэж зорьж ирсэн тэнүүлчинд маань уг хаусыг худалдаад авах мөнгө нь байгаа юм байна шүү дээ. Учрыг үл ойлгосон тэнүүлчин эр.
– Та үнэхээр нэг доллараар зарах гэж байгаа юм уу ? хэмээн дахин лавлан асуухад
– Зарлал өгөөд 2 сар өнгөрч байгаа боловч хэн ч сонирхож ирсэнгүй. Хүмүүс үүнд итгэж чадахгүй байгаа бололтой.

Тийнхүү тэнүүлч эр уг тансаг сайхан ордыг ганц доллараар худалдан авлаа.
Зохих бүх бичиг баримтаа бүрдүүлж баталгаажуулсны дараа хаусын шинэ эзэн ахайтнаас
– Та надад үнэнээ одоо хэлээч гэж гуйхад ахайтан бага зэрэг гунигтайхан
– Энэ бол миний талийгаач нөхрийн маань зуслангийн байр нь байгаа юм. Нөхөр минь нас барахаасаа өмнө “энэ хаусыг зараад бүх мөнгийг нь миний нууц амрагт өгөөрэй” гэж гэрээслэсэн юм. тэгээд л би хаусыг зараад бүх мөнгийг нь шилжүүлэх гэж байна даа гэлээ.
Тийнхүү тэнүүлч эр хаустай, нууц амраг нь нууц амрагаасаа өвтэй, харин бэлэвсэн эхнэр нь сэтгэл хангалуун үлдсэн юм гэнэ шүү.

66
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()