Тархины тухай таны төсөөлж ч байгаагүй баримтууд

Тархи нь хүмүүс биднийг удирддаг үндсэн "хөдөлгүүр" гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл тархиараа бид бүх зүйлийг удирдаж болдог байна. Жишээ нь: "Бид юмсыг хүчээр цээжлэхийн  оронд тухайн юмыг сайтар ойлгохыг хичээх нь илүү үр дүнтэй" аж. Ингээд олон зүйл нуршилгүйгээр өнөөг хүртэл бидний мэддэггүй байсан мөн бидэнд мэдэгдээгүй тархитай холбоотой сонирхолтой 23 баримтыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. 

Тархины тухай таны төсөөлж ч байгаагүй баримтууд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Хүнд 100 тэрбум мэдрэлийн эс байдаг

Математикийн амархан бодлогыг бодож чаддаггүй, дотны найзынхаа төрсөн өдрийг хүртэл мартаж орхидог зэрэгтээ та тархийг буруутгаж магадгүй л дээ. Гэхдээ яг үнэндээ бол аливаа мэдээлэл секундэнд 0.5 метр-120 метрийн хурдтайгаар  тархинд хүрдэг байна. Хэдийгээр тархи нь 1350 грам жинтэй ч гэлээ хүний биеийн нийт энергийн 20%-ийг ашигладаг ажээ. 

Хүнд 100 тэрбум мэдрэлийн эс байдаг

2 "Google" намайг ядрааж орхидог

2011 онд Колумбийн Их сургуулийн явуулсан нэгэн судалгаагаар хүн тархиндаа биш харин интернэтэд илүү их итгэдэг болох нь харагдсан байна. Энгийн үгээр тайлбарлавал энэ нь хүний тархи хөгшрөхийн хэрээр мартамхай болдог гэсэн үг юм. Тус судалгааг удирдан явуулсан профессор Бэцци Спарровын хэлсэнээр "Бид юмсыг цээжлэхийн оронд тухайн нэг санааг сайтар ойлгохыг хичээх нь илүү үр дүнтэй" гэжээ. 

"Google" намайг ядрааж орхидог

3 Зарим хүмүүс түргэн хоолонд дурлаж байхад зарим нь огт иддэггүй

Нэгэн судалгаанд оролцсон хүмүүс өөрсдийнхөө идэх дуртай хоолыг нэрлэсэн бөгөөд судлаачид тархи болон тухайн хүний дурладаг хоолны  хоорондын хамаарлыг тайлбарлахдаа хүний таашаал  авах хэсгийг удирддаг дофамин хэмээх гормонтой холбон тайлбарласан байна. Тэдний дүгнэлтээр дофамины рецепторын тоо цөөн байхын хэрээр тухайн хүн их иддэг болох нь тогтоогджээ. 

Зарим хүмүүс түргэн хоолонд дурлаж байхад зарим нь огт иддэггүй

4 Хөгжим, дурсамж хоёр салшгүй холбоотой

2010 онд хийгдсэн нэгэн судалгаагаар хүүхэд насандаа сонсож байсан хөгжимөө хожим ахин сонсоход хүний мартагдашгүй сайхан, жаргалтай дурсамжууд сэргэж аз жаргалыг мэдэрдэг болох нь харагджээ. 

Хөгжим, дурсамж хоёр салшгүй холбоотой

5 Тархи ирээдүйг зөгнөж чаддаг

2012 оны судалгаанаас харах юм бол хүний тархины урд хэсэгт байдаг гадар нь ирээдүйг зөгнөх чадвартай юм байна. Үүнийг далдын хүч гэж үзэж болохгүй л дээ. Харин одоогийн нөхцөл байдлыг ажиглаад ирээдүйгээ урьдчилан таамаглах боломжтой гэж тайлбарлавал илүү оновчтой болох байх. Нэгэн жишээ дурьдахад дээрх судалгаанд оролцсон хүмүүс орчин үеийн автомат тоглоомын машиныг хараад ирээдүйд энэ тоглоомын машин ямар болохыг төсөөлж чадаж байв. 

Тархи ирээдүйг зөгнөж чаддаг

6 Дэлгүүр хэсэх үед хүний тархи төвлөрөхөө больдог

Судалгаанд оролцож буй хүмүүсийг зурагтаар видео сурталчилгаа үзэж байх үед  тархины MRI-ийн зургийг нь авчээ. Тухайн хүн хангалттай нойр авч чадаагүй, стресстэй юмуу эсвэл анхаарал нь муу төвлөрч байх үед тархи эзнээ удирдан "худалдан авалт" хийлгүүлэх гээд байдаг тал ажиглагджээ. Бас өөр нэгэн сонирхолтой судалгаагаар дэлгүүрээр хэсч буй хүнийг санаатайгаар түлхэхэд тухайн хүн "яг өмнө нь байгаа" үнэтэй барааг худалдан авах магадлал нь хамаагүй нэмэгддэг гэсэн үр дүн гарчээ. 

Дэлгүүр хэсэх үед хүний тархи төвлөрөхөө больдог

7 Заримдаа тархиараа бодох биш харин зөн совиндоо итгэх хэрэгтэй

Ухамсарт бодол нь цаг үргэлж зөв шийдвэрт хүргэдэггүй байна. Оюутнуудын дунд судалгаа явуулахад тэд энгийн нэг шийдвэр гаргахдаа тархиа ашиглаж, харин илүү чухал зүйлийг шийдвэрлэхдээ зөн совиндоо найдаж байжээ. Та ажилд орох эсвэл ямар нэгэн томоохон шийдвэрийг гаргахдаа цалин мөнгө, байршил зэргийг үл харгалзан зөвхөн өөрийнхөө зөн совинд л итгэж байгаарай.  

Заримдаа тархиараа бодох биш харин зөн совиндоо итгэх хэрэгтэй

8 Тоглоом тархийг хөгжүүлдэггүй

Хамгийн сүүлд явуулсан нэгэн судалгаанд 18-60 насны нийт 11430 хүн сайн дураараа оролцсон бөгөөд тэднийг 6 долоо хоногийн турш 7 хоногт нийт 3 удаа хамгийн багадаа 10 минутын турш интернэт тоглоомоор тоглуулж үзэхэд тэд уг тоглоомоо чадварлаг тоглодог болсноос биш ерөнхий ой тогтоолт болон суралцах чадварын хувьд огтхон ч сайжраагүй байна. Тархиа хөгжүүлье гэвэл хөгжим сонсох хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. Стенфордын Их сургуулийн судлаачдын судалгааны үр дүнд хөгжим нь хүний эмх замбараагүй байдлыг цэгцэлж, анхаарал  төвлөрөх чадвар, ой санамжийг сайжруулдаг болох нь тогтоогджээ. 

Тоглоом тархийг хөгжүүлдэггүй

9 Тархийг юу ч "өдөөж" магадгүй

2011 онд "Addiction Biology" сэтгүүлээс явуулсан судалгаагаар тогтмол биеэ шарах нь хар тамхинд донтохтой ижилхэн үйл явц болохыг нээн илрүүлсэн юм. Хэтрүүлж идэх, фейсбүкт өдөр шөнөгүй суух зэргээр хүний тархи ямарваа нэгэн зүйлд амархан донтдог байна. Дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлж, бие махбодио амрааж байх нь тархинд сайн нөлөөтэй. 

Тархийг юу ч "өдөөж" магадгүй

10 Эмэгтэйчүүдийн тархи илүү "ааштай"

Хэмжээний хувьд авч үзвэл эрэгтэйчүүдийн тархи эмэгтэйчүүдийнхээс даруй 10%-иар том байдаг аж. Энэ нь эрэгтэйчүүд илүү ухаантай гэсэн үг биш л дээ. Сэтгэц мэдрэлийн үүднээс эмэгтэйчүүд зан аашийн эмгэгтэй байх хандлага өндөртэй байдаг бол эрчүүд анхаарал дутмагшилын эмгэг болон хэл ярианы бэрхшээлтэй болох магадлал их байдаг ажээ. 

Эмэгтэйчүүдийн тархи илүү "ааштай"

11 Тархины үйл ажиллагаа 20-иод насандаа "оргил үе"-дээ байдаг

Хүний ой санамж 27 наснаас муудаж эхэлдэг байна. Тархины үйл ажиллагааны чадвар 45 нас хүртэл муудахгүй ч харамсалтай нь 20-иод наснаасаа мэдрэлийнхээ эсийг үхүүлж эхэлдэг аж. Нэрс жимсийг байнга хүнсэндээ хэрэглэж байвал таны ой санамж сайн байхаас гадна Алцгеймерийн өвчин тусах эрсдэлийг бууруулдаг байна. Мөн ацетилхолины түвшинг нэмэгдүүлэхэд тустай юм. 

Тархины үйл ажиллагаа 20-иод насандаа "оргил үе"-дээ байдаг

12 Согтууруулах ундаа ба тархи

Согтууруулах ундаа нь тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хүний ярих, эгц урагшаа алхах чадварыг үгүй хийдэг. Архийг тааруулж уусан тохиолдолд тархиныхаа эсийг үхүүлдэггүй. Дашрамд дурьдахад 2010 онд явагдсан нэгэн судалгаагаар орой унтахынхаа өмнө 1 хундага улаан вино уух нь цус харвах эрсдэлээс хамгаалдаг болох нь тогтоогдсон байдаг. 

Согтууруулах ундаа ба тархи

13 Тархийг "уруу татагддаггүй" болгож болно

Мөрийтэй тоглоомонд донтсон хүмүүс өөрсдийгөө хашир хянамгай мөрийтэй тоглоомчин болгон өөрчилж чадаж байгаа нь 2012 оны нэгэн судалгаагаар харагдажээ. Тэгвэл тархи судлалын эрдэмтэд элдэв зүйлд донтсон хүмүүсийг эдгээж хэвийн байдалд нь буцаан оруулах боломжтой гэж үзжээ. 

Тархийг "уруу татагддаггүй" болгож болно

14 Тархи гар утаснаас айдаг

Эрүүл мэндийн Үндэсний Хүрээлэнгээс явуулсан сүүлийн үеийн судалгаагаар гар утастай ойрхон байхын хэрээр тархины үйл ажиллагааны хурд улам нэмэгддэг болох нь тогтоогдсон юм. Гар утас болон хорт хавдар нь өөр хоорондоо харилцан хамааралтай эсэх нь батлагдаагүй байгаа хэдий ч гар утсыг хэтрүүлэн хэрэглэх нь нойрны эмгэгийг үүсгэдэг нь батлагдсан зүйл билээ. Тэгвэл гар утасны хэрэглээгээ хязгаарлаж, чихэвч хэрэглэхийг  зөвлөж байна. 

Тархи гар утаснаас айдаг

15 Тархины зарим хэсгүүд хэзээ ч амардаггүй

Хэдийгээр асар их ажилтай байсан ч хүн амарч унтах зайлшгүй шаардлагатай байдаг. Хангалттай унтаж амарсанаар хүний ой санамж сайжрах ба мэдээллийг боловсруулан, түүнийгээ тархиндаа эмх цэгцтэйгээр хадгалах боломжтой болдог. 

Тархины зарим хэсгүүд хэзээ ч амардаггүй

16 Тархийг аз жаргалтай болгон "програмчилж" болдог

Нэгэн судалгаагаар 30-аас дээш насны хүмүүс дотор гутранги үзэлтэй хүмүүс өөдрөг үзэлтэй хүмүүсээс илүүтэйгээр амиа хорлодог болох нь тогтоогджээ. Та гутранги үзэлтэй нэгэн бол өөдрөг зүйлийг бодож сэтгэн, өөдрөг байхыг хичээгээрэй. Саяханы нэгэн судалгаагаар хүний амьдралын сайн сайхан явах эсэхийн 60% нь тухайн хүний үзэл, аливаа зүйлд хандах хандлагаас харин үлдсэн 40% нь эцэг эхээс заяасан генээс хамаардаг гэсэн дүгнэлт гарчээ. 

Тархийг аз жаргалтай болгон "програмчилж" болдог

17 Бясалгал тархинд амралт болдог

Сүүлийн үеийн судалгаагаар 8 долоо хоногийн турш өдөр бүр 30 минут бясалгал хийсэн хүний ой санамж, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь  сайжирч, стресс, гомдол зэрэг нь багасдаг болох нь батлагджээ. Тайвшруулах үгсийг ахин дахин хэлэх юмуу яг "одоо"-гоо мэдэрч амьдрахын тулд амьсгалын дасгал хийх нь үр дүнтэй байдаг. 

Бясалгал тархинд амралт болдог

18 Завгүй байна гэдэг нь эрүүл чийрэг байна гэсэн үг

Ажил дээрээ очсон ч суугаад л гэртээ ирсэн ч суугаад л байвал яаж эрүүл чийрэг байх билээ дээ? Хөдөлгөөнгүй байснаар анхаарал төвлөрөлт муудах эрсдэлтэй учраас тогтмол идэвхитэй хөдөлгөөн хийж тархины өвчнүүдээс өөрийгөө хамгаалж байгаарай. Өдөр бүр 30 минутын турш кардио дасгал хийх хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг шүү дээ. Ажил руугаа алхаж, гэрээсээ үл ялиг хол байдаг дэлгүүр лүү орж үйлчлүүлэх юмуу шатаар өгсөх зэргээр байнга хөдөлгөөнтэй байх нь  тархины идвэхтэй үйл ажиллагаанд чухал юм. 

Завгүй байна гэдэг нь эрүүл чийрэг байна гэсэн үг

19 Омега-3, витамин В, сахар, эслэг болон антиоксидантууд тархинд сайн нөлөөтэй

Омега-3 тосны хүчил нь тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. В4 нь ядаргаанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй хүний анхаарал, сэрэмжийг нэмэгдүүлдэгээс гадна ой ухааныг сайжруулан стрессийг бууруулдаг зэрэг олон сайн талтай юм. 

Омега-3, витамин В, сахар, эслэг болон антиоксидантууд тархинд сайн нөлөөтэй

20 Инээд хөөр бол хамгийн сайн эм

Инээд хөөр нь хүний стрессийн гормоныг бууруулах сайн нөлөөтэйгээс гадна цусны даралтыг хэвийн хэмжээнд нь барих үйлчилгээтэй учраас тархинд цус харвах, зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлж чадна. 2012 онд явагдсан судалгаагаар нялх хүүхдийн хөхөрч инээж байгааг сонсох үед хүний окситоцины хэмжээ ихэсч байгаа нь ажиглагдсан байна. 

Инээд хөөр бол хамгийн сайн эм

21 Тархи идэвхитэй дасгал хөдөлгөөнд дуртай

Дасгал нь дан ганц хүний яс, зүрхийг сайжруулаад зогсохгүй тархины ой санамжинд сайнаар нөлөөлдөг болохыг Иллинойсын Их сургуулийн судлаач Арт Кремер олж илрүүлжээ. Түүний үзэж буйгаар гүйлтийн зам дээр өдөрт нэг цагаар дор хаяж 3 удаа гүйх нь үр дүнтэй аж. Дасгал хийх үед тархинд очих цусны хэмжээ ихэсч хүчил төрөгч болон глукозыг тархи руу зөөвөрлөдөг гэж хэлж болно. Гүйлтийн зам дээр идэвхтэй хичээллэснээр хүний шийдвэр гаргах, нэгэн зэрэг олон зүйл хийх, төлөвлөгөө гаргах чадвар ч сайжирдаг ажээ. 

Тархи идэвхитэй дасгал хөдөлгөөнд дуртай

22 Цусны даралтаа тогтмол хяна

Өндөр даралт болон тархины хоорондын хамаарлыг судалсан судалгаа цөөнгүй бий. Даралт өндөр байх нь зүрх болон тархины үйл ажиллагаанд асар их хүндрэлийг учруулж байдаг юм. Тиймээс тогтмол даралтаа үзэж тохирох эм бэлдмэлийг  хэрэглэж байх нь чухал юм. 

Цусны даралтаа тогтмол хяна

23 Чихрийн шижин өвчин тархинд муу нөлөөтэй

2012 он хүртэл бүтэн 9 жилийн турш үргэлжилсэн судалгаагаар чихрийн шижин өвчтэй хүмүүсийн ой санамж мууддаг болох нь ажиглагджээ. Чихрийн шижин өвчнөөс өөрийгөө хамгаалахын тулд өдөр бүр эслэг ихтэй хоол хүнс хэрэглэж, спортоор тогтмол хичээллэн эмчийн үзлэгт жилдээ нэг удаа үзүүлж заншаарай. 

Чихрийн шижин өвчин тархинд муу нөлөөтэй

Танд эрүүл энхийг хүсье!

16
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()