Алдартай кинонуудын устгагдсан хэсгүүд

Хүн бүхэн л Холливуудад бүтээгдсэн, чанартай кинонуудыг үзэх дуртай байдаг. Мэдээж тэдгээр киног бүтээхийн тулд багагүй хүч хөдөлмөр зарцуулж, хэдэн зуун цагийн бичлэг хийдэг. Харин олон зуун цагийг зарцуулж байж авсан зарим хэсгүүдээ кинонд багтаалгүй хасах нь найруулагч, жүжигчид болоод кино багийнханд тийм ч таатай санагдахгүй нь тодорхой. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ алдартай кинонуудын устгагдсан хэсгүүдийг өгүүлэхээр бэлтгэлээ. 

Алдартай кинонуудын устгагдсан хэсгүүд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 "Titanic"

Киноны төгсгөлд баян сүйт залуу Кал амьд үлдэгсдийг тээвэрлэж ирсэн "Карпатиа" хөлөг онгоцны тавцан дээрх хүмүүсээс Рөүсийг хайдгийг санаж байна уу? Киноноос хасагдсан хэсэгт аврагдсаны дараах Рөүсийн амьдралын маш чухал мөчүүдийг өгүүлсэн хэсэг гардаг бөгөөд энэ хэсэг гол дүр /Рөүс/-ийн хувь хүнийх нь шинж чанарыг үзэгчдэд илүү тодорхой хүргэх байжээ. Гэсэн ч найруулагч Рөүзийн тэрхүү хэсэг бусад дүрүүдийг дарж мэднэ хэмээн эмээж, киноноос хассан байдаг. 

"Titanic"

2 "The Lion King"

Араатны хаан арслан буюу "Симба" хүүхэлдэйн кинон дээр Симба нас бие гүйцсэнийхээ дараа ойд хүүхэд насны найз Налатай таардаг. Гэхдээ Нала яагаад тэнд очив? Бидний үзсэнээр бол Нала хоол хүнс хайн тэнд очдог. Уг нь арслангууд хэдий хоол хүнсгүй болсон ч газар нутгаасаа гардаггүй. Харин хасагдсан хэсэгт Сорвит Налаг өөрийн хатнаа болгохоор шийдэж, түүнийг урих боловч Нала бусад арслангуудын өмнө Сорвитоос татгалзах аж. Үүнд уурласан Сорвит Налаг сүргээсээ хөөсөн байна. 

"The Lion King"

3 "Radiance"

Киноны төгсгөлд зочид буудлын хананд өлгөөтэй гэрэл зурган дээр гол дүр болох Жекийг үргэлж ийм хорон санаатай нэгэн байгаагүй гэдгийг дүрсэлсэн байх аж. Гэвч энэхүү хэсгийг киног долоо хоногийн турш дэлгэцээр гаргасны эцэст хасах шийдвэр гаргаж байжээ. 

"Radiance"

4 "Indiana Jones: In Search of the Lost Ark"

Индиан Жонсын энэ ангид нацистууд авдрыг нээхэд Индиан Жонс нүдээ аньж, Марионийг нүдээ ань гэж хэлдэг. Ингэснээр тэд аврагдаж, бусдыг нь сүнснүүд хөнөөдөг. Гэхдээ Индиан Жонс сүнснүүдийг харвал аюултай гэж яаж мэдсэн бэ? Хасагдсан хэсэгт Индиан Жонс болон түүний найз Суллах, ахмад Имамтай ярилцах үед тэр тэдэнд авдрыг аюултай гэдгийг сануулж, нээсэн үед нүдээ анихгүй болно үхнэ гэдгийг хэлдэг ажээ.  

"Indiana Jones: In Search of the Lost Ark"

5 "Bring to the bottom in Bruges"

Кинонд Кен, Рэйгийн тушаалыг зөрчиж Харриг амьд үлдээснээс үүдэж асуудал өрнөдөг. Хасагдсан хэсэгт Кенд энэ шийдвэр хүнд байсан учраас тэр Харриг хөнөөдөг. Гэхдээ энэ хэсэг хасагдсанаар Кен, Харригийн удаан нөхөрлөлийг бид харах боломжтой болсон. Кенийн эхнэрийг цагдаа хөнөөж, Харри алуурчны толгойг сэлмээр тасдаж, найзынхаа өшөөг аван кино цааш үргэлжилдэг.   

"Bring to the bottom in Bruges"

6 "Mad Dogs"

"Галзуу ноход" кинон дээр Мr.Pink өөрийнхөө жинхэнэ нэрийг Orange хэмээн White-д хэлдэг. Mr.Pink-ийг үнэн ярьсныг батлах хэсэг киноноос хасагджээ. Тодруулбал, Bely-гийн хэргийн тухай мэдээллийг хайх явцад цагдаагийн бүртгэлийн мэдээлэл дээрээс Orange гэсэн нэр харагддаг. Энэ хэсэггүйгээр Orange-ийн талаарх зүйлс ойлгомжгүй болдог бөгөөд энэ хэсгээс Orange нь White-д ойртож байсныг мэдэж болох байсан. 

"Mad Dogs"

7 "Terminator-1"

Сара Коннор Терминаторын гараас амьд мултарсан хэсэг биднийг үнэхээр их давчдуулсан. Гэхдээ үүнээс ч илүү биднийг догдлуулах төгсгөлийн хэсэг киноноос хасагджээ. Тэрхүү хэсэгт барилгын менежер Терминаторын бүтэн үлдсэн гарыг олж, гарнаас нь үндэслэж Терминаторыг бодитоор ямар зүйл байсныг таамаглан, энэ зүйлийг бүтээхээр бэлдэж байгаа тухай гардаг байжээ. Хэдийгээр тус хэсгийг хассан ч хоёрдугаар ангид энэ тухай гардаг. 

"Terminator-1"

8 "Mulan"

Уг хүүхэлдэйн кинонд Хүннү нар Хятадын тосгон руу довтолж, тосгоныг бүхэлд нь галдан шатаасан тухай өгүүлдэг. Тэгвэл энэ хэсгээс Хүннү нарын хаан Модун Шаньюйг тосгоноос нэг ч амьд амьтан үлдээлгүй бүгдийг нь хөнөө гэж тушааж, нэг жижиг шувууг аврах гэж оролдсон өөрийн цэрэгээ хүртэл хөнөөхийг зарлигдаж, Модун Шаньюйг хэтэрхий хүнлэг бус байдлаар дүрсэлсэн байсныг хасчээ. Энэ хэсэг хүүхдүүдэд үнэхээр зэвүүцэм сэтгэгдэл төрүүлэх байсан нь гарцаагүй бөгөөд тэднийг түүхийн хуудас эргүүлэхэд хүргэх байсан биз ээ. Харин тэрхүү түүхийн хуудаст Модун Шаньюй "араатан байсан" гэж дүрслэгдээгүй байдаг юм. 

"Mulan"

9 "Aladdin"

Хүүхэлдэйн киноны эхэнд шидэт дэнлүүг үзэгчдэд танилцуулж буй худалдаачин эр бирд байсан эсэх нь тодорхойгүй үлддэг. Худалдаачин эрийг бирд мөн эсэх болон ямар учиртай хүн болохыг тодорхой өгүүлсэн хэсэг киноны төгсгөлд гарах байсан ч хасагджээ. Тэрхүү хэсэгт худалдаачин эр бирд байсныг өгүүлдэг бөгөөд зарим зүйлийг ойлгомжгүй үлдээх нь дээр гэж үзсэний үндсэнд хассан байна. Хэдийгээр уг кино ийм ойлгомжгүй зүйлтэй ч маш их амжилт дагуулсан юм.  

"Aladdin"

10 "Lord of the rings, Brotherhood of the ring"

"Бөгжний эзэн: Бөгжний ахан дүүс" киноны хасагдсан хэсэгт ах дүү Боромир, Фарамир болон тэдний эцэг, хаан Дэнетор нарын харилцааны талаар тодорхой өгүүлсэн байжээ. Энэ хэсэгт ах дүүс ямар шалтгааны улмаас эцэгтэйгээ түнжин хагарсан талаар ойлгоход туслах дүрсүүд байсан аж. Бидэнд үзүүлсэн хэсгээр бол Боромир хаант улсаа аврахын тулд биш эцгийнхээ сайшаалыг хүртэхийн тулд бөгжийг олж авахыг хүссэн гэж ойлгогддог. Эндээс бөгж хаан Дэнеторт хэрэгтэй байжээ гэж бид үздэг. Юутай ч, хасагдсан хэсгүүдгүйгээр кино илүү сайн болсон гэж танд санагдаж байвал кино багийнхан зөв зүйл хийжээ гэсэн үг. 

"Lord of the rings, Brotherhood of the ring"

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()