Гэрийн сөрөг энергийг устгаж, диваажин мэт болгох Фэнг-шуйгийн 11 ухаан

Хүмүүний амьдралын орон зайг эерэг энергээр дүүргэдэг сайхан амьдрах ухааны урлаг бол Фэнг-шуй юм. Энэхүү хэв маяг нь дотроо олон салбартай бөгөөд тэдгээрээс хүний амьдралын хамгийн чухал орчин болох гэрийг хэрхэн диваажин болгох үнэт 11 сургаалийг уншигчиддаа зориулан бэлтгэлээ. Хятадаас гаралтай амьдралын энэ ухаан нь таны орон байрнаас сөрөг энергийг үргээж, аз жаргалаар бялхаана гэдэгт итгэлтэй байна.

Гэрийн сөрөг энергийг устгаж, диваажин мэт болгох Фэнг-шуйгийн 11 ухаан
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Хаалганы хэсгээ саруулхан байлга

"Өөдлөх айл үүднээсээ" гэдэг үгийг зүгээр ч нэг хэлээгүй бөгөөд хүнийг гаднах төрхөөр нь угтаж, ухаанаар нь үддэг шиг айлыг үүднээс нь төсөөлж, эздийнх нь аашаар үнэлдэг. Хаалганы хэсэг бол айлын хамгийн чухал хэсгийн нэг, тиймдээ ч хаалганы хэсгээс хэрэгцээгүй зүйлсийг холдуулж аль болох саруулхан, том хэмжээтэй болгох ёстой. Ингэж байж хаалгаар эерэг энерги, том зүйл орж ирэх боломжтой. Эвдэрч муудсан хаалгаар шороо тоос, хүйтэн агаар орж ирдэг бол саруулхан талбайтай, өнгөлөг шинэ хаалгаар сайн сайхан зүйл л орж ирдэг. Та бодоод үзээрэй, үүдний хэсэг саруулхан том байснаар агаарын солилцоо сайн явагдаж, муухай үнэр биш сайхан үнэр ханхийдэг юм шүү.

Хаалганы хэсгээ саруулхан байлга

2 Коридорынхоо цэлийсэн байдлыг хадгал

Хаалгаар орж ирсэн эерэг энерги, том зүйл хавчигдмал коридорт тээглэж буцаад гарах, эсвэл зарим хэсэг нь цааш нэвтэрч, үлдсэн хэсэг нь гэрт орж ирэлгүй үлдэнэ гэдэг харамсмаар биш гэж үү. Нэгэнт ороод ирсэн сайхан зүйлсийг хүн хүртэх эрхтэй шүү дээ. Гэтэл хэрэгтэй, хэрэггүй зүйлсээр коридорын хэсгийн зайг нарийсгаж боох нь та амаар орж ирсэн шар тосыг хэлээрээ түлхэж байгаатай адил гэж ойлгоорой. Фэнг-Шуйгийн мастер Прия Шер /Priya Sher/-ийн зөвлөснөөр, гутал, хүрмээ хаалгатай шүүгээнд хадгалж, үүдний хэсэгтээ цэцэг байрлуулах хэрэгтэй аж.

Коридорынхоо цэлийсэн байдлыг хадгал

3 Амьд ургамал олныг байрлуул

Өрөөндөө амьд ургамал олныг байрлуулж, сайтар арчилж байх хэрэгтэй. Ялангуяа эрүүл байдлаа удаан хадгалж, хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг модлог ургамал байрлуулвал гэр бүл, эхнэр, нөхрийн харилцаанд шинэ эхлэлийг бэлгэддэг байна. Яагаад бид Шинэ жилээр гацуур мод байрлуулдаг гэж бодож байна. Шинэ эхлэлийг бэлгэдэж тэр шүү дээ. Тиймээс гэртээ ургамал, мод тариарай.  

Амьд ургамал олныг байрлуул

4 Гал тогооны өрөөндөө анхаарал хандуул

Гал тогооны өрөөндөө мэдрэмжтэй хандаж, тавилга эд хогшил болон өнгөнд нь анхаарал хандуулах нь нэн чухал. Дан ганц эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүн ч үүнд анхаарч байх хэрэгтэй. Хэрвээ та гэртээ эзэн байя гэвэл улиралдаа нэг удаа гал тогоондоо шинэ зүйл авч байх ёстой байдаг аж. Хэрвээ гал тогооны өрөөндөө хэтэрхий улаан, хар эсвэл хөх өнгө цогцлоовол хэрүүл маргаан тасардаггүй байна. Мөн эд хэрэглэлээ зөв байрлуулахгүй хооронд нь шүргэлцэхээр байрлуулах нь ус, гал харшихтай адил бөгөөд ингэснээр бас хэрүүл маргаан үүсдэг байна. Хэрвээ таны гал тогоо дээрх шиг бол бүү санаа зов. Ногоон өнгөтэй эсвэл ногоон өнгийн бариултай халбага, сэрээ, хутга гэх мэт жижиг эд хэрэглэл гал тогоондоо худалдан авч, өвс, ургамал байрлуулах хэрэгтэй. Мөн хутга, заазуур гэх мэт иртэй зүйлээ үргэлж хаалттай шүүгээд хадгалаарай. 

Гал тогооны өрөөндөө анхаарал хандуул

5 Гал тогооны өрөөндөө жүрж жимсээр дүүргэсэн аяга тавь

Гал тогооны өрөөнд жүрж байх нь оюун ухааныг дэмжиж, сэтгэлийн хөдөлгөөнийг сайжруулж, тэнцвэрт байдлыг бий болгодог байна. Тиймээс гал тогооны өрөөндөө жүрж жимсээр дүүргэсэн аяга тавьбал танай гэрт чигийн урсгал орж ирж сайхан энерги бий болдог аж. 

Гал тогооны өрөөндөө жүрж жимсээр дүүргэсэн аяга тавь

6 Хооллохдоо тайван байдлыг бүрдүүл

Гэр бүлдээ болон өөртөө сайхан уур амьсгал бүрдүүлье гэвэл хооллохдоо элдэв зүйлсийг мартаж, тайван байх нь чухал аж. Хоолны ширээний ард гэр бүл нэгдэж чаддаг бөгөөд энэ уур амьсгалыг тайван, тааламжтай байлгахын тулд хамгийн түрүүнд орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд аяга, таваг, халбага, сэрээ гэх мэт зүйлүүд хэрэглэхэд эвтэйхэн, сэтгэл татам байхаас гадна дуу чимээ багатай байвал зүгээр. Мөн хэт хурц тод өнгийн зүйлсээр хооллохоос татгалзах хэрэгтэй юм байна. Тайван, сайхан хооллосноор гэр бүлд аз жаргал бий болдог ба ширээн дээр шилэн савтай ус, хулс байх нь хооллож буй орчныг эрчим хүчээр хангадаг байна. 

Хооллохдоо тайван байдлыг бүрдүүл

7 Зочны өрөөгөө өөрийнхөө хүслээр тохижуул

Гэр дотор хамгийн их хугацаагаар байдаг өрөө бол зочны өрөө буюу том өрөө юм. Тиймээс энэ өрөөг өөрийн хүслээр тохижуулах нь эерэг энергийг дууддаг байна. Том өрөөг хурц тод биш зөөлөн, цайвар саарал өнгөөр бүрдүүлвэл зохилтой. Үүнээс гадна том өрөөний хамгийн чухал зүйл болсон буйданг ханын өнгөтэй өнгө дагуу сонгох нь ашигтай байдаг аж. Харин дараа нь өрөөнийхөө зүүн хэсэгт гэр бүлийн том жаазтай зураг байрлуулаарай.

Зочны өрөөгөө өөрийнхөө хүслээр тохижуул

8 Унтлагын өрөөгөө тэнцвэржүүл

Унтлагын өрөөнд цахилгаан хэрэгслүүд бага байлгах нь унтаж амрахад тустай талаар та өмнө нь сонссон байж магад. Унтлагын өрөөнөөс шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдийг гаргаж, аль болох бага цахилгаан хэрэгсэл байлгах хэрэгтэй. Ялангуяа толгойныхоо хэсгээс цахилгаан хэрэгслүүдийг холдуулаарай. Мөн фэнг-шуйд дурдсанаар толгойн хэсэгтээ модон хавтан буюу дээрээ толгойтой ор сонгох нь сайн байдаг аж. Учир нь, хүний толгой хананаас тусгаарлагдах ёстой байдаг. Ингээд орны хоёр хэсэгт жижиг ширээ байрлуулах хэрэгтэй. Унтлагын өрөө бол харилцааны хамгийн чухал орчин бөгөөд хосууд хоёр талын ширээнд өөрсдийн хэрэгцээтэй зүйлсийг байрлуулах нь тэнцвэрийг хадгалдаг байна.

Унтлагын өрөөгөө тэнцвэржүүл

9 Амралтандаа анхаарлаа хандуул

Гэртээ эерэг орчин бүрдүүлчихээд түүндээ амарч, тухлахгүй бол хэрэггүй шүү дээ. Тиймээс гэртээ байх хугацаа буюу амралтандаа анхаарлаа хандуулаарай. Ажлын өдөр ч бай, амралтын өдөр ч бай өглөө босоод хөшигөө татаж, цонхоо хэсэг хугацаагаар онгойлговол гэр доторхи энерги цэвэрхэн болдог. Ингээд ч зогсохгүй тэнгэр рүү харж "Би эрүүл сайхан байна", "Би сайн эцэг/эх" гэх зэргээр хэлэх нь амралтыг илүү ая тухтай болгодог байна. Нөгөө талаас тэнгэрийн хөх өнгө хүнийг тайвшруулдаг аж. 

Амралтандаа анхаарлаа хандуул

10 Өмсөх хувцасныхаа өнгөнд ухаалаг ханд

Гэртээ байгаа юм чинь гээд хааш яаш хувцаслаж, янз бүрийн өнгөтэй өмд, цамц өмсөх нь буруу байдаг аж. Ерөнхийдөө зөөлөн өнгө, материалтай хувцас өмсч болох боловч улаан юм уу ногоон өнгөтэй хувцас өмсвөл гэрт илүү тохирдог байна. Галыг дүрсэлдэг улаан өнгө нь хүнийг эрч хүчтэй, тачаангуй харагдуулдаг бол модыг бэлгэддэг ногоон өнгө нь зөөлөн харагдуулж, бусдыг уяраадаг аж.

Өмсөх хувцасныхаа өнгөнд ухаалаг ханд

11 Амарсныхаа дараа гэрээ цэвэрлэж, ариусга

Гэр орноо хүндэлж байх нь хэн бүхэнд тустай. Аливаа зүйлээс ач тусыг нь хүртсэний дараа заавал эргэж хариу барих ёстой байдаг. Үүнтэй адилаар амарч тухалсан гэртээ цэвэрлэгээ, ариуслаар хариу бариарай. Хаалга, цонхоо хэсэг хугацаагаар онгойлгож, гэрээ цэвэрлэж, эцэст нь арц хүж угиулах нь гэрт шингэсэн муу муухай зүйлсийг ариусгаж, таны гэрийг таны диваажин болгодог юм шүү.

Амарсныхаа дараа гэрээ цэвэрлэж, ариусга

59
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()