Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн хамгийн чанга хатуу дэглэмтэй армиуд

2017-12-11, 15:00
12,576

Дэлхийн улс орнуудын хүч чадал, нөлөөг хэмжих үзүүлэлтүүдэд эдийн засаг, ДНБ, хүн амын боловсролын түвшин, дундаж цалин, халамж, газарт нутгийн хэмжээ болон цэрэг армийн хүч гэх зэрэг багтдаг билээ. Өнгөрсөн зуунуудад олон мянган хүний амийг авсан дайны улмаас улс орон бүр өөрсдийн цэрэг армийнхаа хүчийг бэхжүүлж эхэлсэн бөгөөд үүнээс үүдэн дээрх үзүүлэлтэд армийн хүч чадал ихээр нөлөөлөх болсон байдаг. Тэгвэл хамтдаа Дэлхийн хамгийн хүчирхэг армиудын жагсаалттай танилцъя. 

Дэлхийн хамгийн чанга хатуу дэглэмтэй армиуд

1 Хятадын арми

Дэлхийд хүн амынхаа тоогоор тэргүүлдэг тус улс цэргийн тоогоороо ч мөн нэгдүгээр байранд бичигддэг. Мэдээж армид хүссэн хүн болгон элсээд байх боломжгүй ба эрүүл мэнд, бие бялдрын маш өндөр шалгуур тавигддаг. Гэхдээ энэ нь өндөр шаардлагуудын зөвхөн эхлэл бөгөөд үүний дараа тэсвэр тэвчээр, хүч чадал, сэтгэлийн тэнхээг сорих хүнд бэлтгэлүүд ирдэг байна. Жишээлбэл тэдэнд дайны үетэй адилтган хийсэн тусгай бэлтгэлийн талбай хүртэл байх төдийгүй дайн дажингүй, амар тайван үед ч Хятадын армийн цэрэг дайчид хөлсөө дуслуулан бэлтгэл хийдэг гэнэ шүү. 

Хятадын арми

2 Филиппиний арми

Зөвхөн биеийн хүч бус сэтгэлийн хатыг нь ч мөн сорьдгоороо дэлхийд алдартай. Өдөрт олон цагийг дасгал хийж өнгөрөөх ба зөвхөн өглөө л гэхэд 10 км гүйж, 25 км амралтгүйгээр сэлдэг гэнэ. Харин өдөр, орой хийх дасгалууд нь үүнээс ч хэцүү. Сэтгэлийн хат, эрүүл мэндийг нь сорих үүднээс тэднийг албаар согтоож, согтуудаа хэрхэн аашлахыг нь хүртэл ажигладаг аж. Түүнчлэн уг арми зөвхөн эрэгтэйчүүд бус эмэгтэйчүүдийг элсүүлэхийг зөвшөөрдөг байна. 

Филиппиний арми

3 АНУ-ын арми

Холливуудийн кинонуудаас харж байсанчлан хамгийн булчинлаг, туршлагатай эрчүүд ихэвчлэн тэтгэвэрт гарсан цэргүүд байдаг шүү дээ. Учир нь армид бие бялдар, сэтгэл зүй, эрүүл мэндийн өндөр шалгуурыг даван тэнцсэн эрсийн ердөө 75-80 хувь нь л хүнд бэлтгэл, сургуулилтыг хийж, цэргийн албаа амжилттай дүүргэж, цэрэг гэх нэрийг зүүдэг байна. 5 хүний нэг нь л тэнцдэг тус албыг давсан эрчүүд "хатуу самар" байх нь аргагүй биз дээ.

АНУ-ын арми

4 Энэтхэгийн арим

Хүн амаараа дэлхийд хоёрт ордог Энэтхэг улсын арми ч бусад улсуудаас дутахааргүй хүчирхэг юм. Дан ганц цэргийн албанд хамрагдах тоо болон идэвх ч бус хатуу бэлтгэл сургуулилт нь тэднийг цэргийн салбарынхны дунд нэртэй армитай болоход нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар нийт 1 сая 500 гаруй мянган эр цэргийн албанд хамрагдаж байгаа гэсэн тоо баримт бий. 5000 жилийн түүхтэй тус армид сэтгэлийн хат, биеийн хүч гэх зэргээс гадна багийн ажиллагаа голчлон заадаг гэнэ. 

Энэтхэгийн арим

5 Израйлийн арми

Америк болон бусад Европын орнуудын тусгай албуудтай хурд, хүчээрээ эн зэрэгцэх арми бол Израилийн "Shayetet 13" гэж нэрлэгдэх тусгай алба юм. Уг албанд элсэхийг хүсвэл 20 сарын туршид үргэлжлэх маш хатуу бэлтгэлийг давах хэрэгтэй болдог. Хүссэн хүн бүрийн давж чадахгүй уг шалгуурыг дуусгаж чадсан эрс Израиль улсын энхийн төлөөх нууц ажиллагаа, алан хядах ажиллагааг таслах зогсоох, гэмт хэрэгтнүүдийг баривчлах гэх зэрэг хамгийн чухал бас хэцүү даалгавруудыг биелүүлдэг ажээ.

Израйлийн арми

6 Британий арми

Дэлхийн I, II дайнтай нүүр тулж байсан Британийн арми зэвсэг, хүн хүч, машин техникээрээ тун алдартай. Тэр дундаа төрөөс ирэх хангамж сайтай учир алба хаагчид гэр бүл, санхүүгийн асуудал, цэргийн албаны дараах амьдралдаа санаа зовох хэрэггүй ба энэ нь армийг хүчирхэгжүүлдэг нэгээхэн шалтгаан юм. Түүнчлэн Британийн армид "MI6" гэх нэрээрээ алдаршсан 100 гаруй жилийн түүхтэй хүчирхэг тусгай алба бий. Тус алба нь олон дайн, тулаанд энхийг сахиулах үүргээр оролцдог бөгөөд дэлхийд дээгүүрт бичигддэг.

Британий арми

7 Хойд Солонгосын арми

Сүүлийн үед цөмийн зэвсэг бүтээн, түүнийгээ туршиж байгаа явдлаараа дэлхий дахины анхаарал, болгоомжлолд өртөөд байгаа Хойд Солонгос улс уг жагсаалтад зүй ёсоор багтана. Тус улсын иргэдийн амьдрал, улс төрийн бодлого гээд ихэнх зүйл нь нууц байдгийн адилаар цэргийн алба хаагчдын тоо хэмжээ, бэлтгэлийн арга нь ч мөн төдийлөн олон нийтэд ил болоод байдаггүй. Эх сурвалжуудын үзэж байгаагаар Хойд Солонгосын армийн, тэр дундаа тэдний тусгай албаны цэрэг эрсийг гаднаас нь хараад таних боломжгүй ч гар барьснаар таних боломжтой гэнэ. Учир нь тэд өдөрт 5000 удаа мод цохих, металлыг гараараа хугалах гэх зэрэг хүнд дасгал хийдэг учир гар нь яг л чулуу мэт хатуу байдаг ажээ.

Хойд Солонгосын арми

8 ОХУ-ын арми

Хойд хөршийг бид гэмт хэргийн бүлэглэл, танхай эрсээрээ алдартайг мэднэ. Тэгвэл эдгээр "сайн" эрсийг хүмүүжүүлдэг цэргийн алба нь хамгийн хатуу ширүүн, өршөөл байхгүй гэдгээрээ алдартай. Учир нь алба хаагчдад өвдөлтийг өдөр бүр мэдрүүлэх нь дарга нарынх нь гол "үүрэг" байдаг гэнэ. Хэдий их өвдөж байсан ч гаднаа өвдөж байгаагаа харуулж болохгүй гэдэг нь тус албаны гол дүрэмд тооцогддог. Хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэгд тооцогдох ОХУ-ыг хамгаалах цэрэг эрс ингэж бэлтгэгдэхээс ч өөр яах билээ. 

ОХУ-ын арми

9 Өмнөд Африкийн арми

Хулгайн ан, хүний наймаатай тууштай тэмцэж байгаа Африк улсын арми эдийн засаг, байгаль орчинтойгоо харьцуулахад хавьгүй хүнд үүргийг гүйцэтгэх ёстой болдог гэнэ. Ялангуяа эргүүл гарч байгаа тохиолдолд араатан амьтнаас өөрсдийгөө хамгаалахын тулд тэд хэзээ ч нэг газраа удаж болохгүй ба зарим тохиолдолд зогсоогоороо ч унтах шаардлагатай болдог байна. Түүнчлэн зам тээвэр төдийлөн өндөр хөгжөөгүй учраас 5 хоногт нэг л удаа хүнс, нэмэлт хэрэглэлүүд ирдэг ажээ.

Өмнөд Африкийн арми

Таны бодлоор аль улс хамгийн хүчирхэг армитай вэ?

50
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()