Сурталчилгаа (15)
Хаах

Захирлынхаа итгэлийг олоход туслах аргууд

2017-12-11, 11:06
3,926

Өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүхэн л ажлаа сайн хийж, даргаасаа "онц" гэх үнэлгээ авахыг хүсдэг. Энэ нь тэдний ирээдүйн баталгаа болж, цаашлаад тушаал дэвших нөхцлийг бүрдүүлдэг билээ. Тэгвэл хэрхэн захиралынхаа итгэлийг олж, ирээдүйгээ гэрэлтүүлэх вэ? Бид өнөөдөр та бүхэндээ энэхүү асуултын хариулт болгож, доорх мэдээллийг бэлтгэлээ. Та үүнээс санаа авч, ажил дээрээ хэрэгжүүлээд үзээрэй. 

Захирлынхаа итгэлийг олоход туслах аргууд

1 Ажлын байрныхаа үүрэг хариуцлагыг лавлан асуу

“Та өөрийнхөө хувийн зорилгыг биелүүлсэн байж болох ч захиралын тань хувьд амжилт гэдэг өөрөөр төсөөлөгддөг байж магадгүй” хэмээн нэрт зохиолч, зөвлөгч А. Рожэр Мэррил хэлжээ. Менежэрээсээ түүний юу хүсэж байгааг, хамгийн чухал үүрэг хариуцлага нь юу болохыг асууж мэдээрэй. Энэ талаар ярилцаж байхдаа маргалдах, санал зөрөлдөх явдал гарах болно. Хэдий та хичээж ажилласан ч дарга чинь өөр бодолтой байх учраас таныг ажлаа хийхгүй байна гэж бодож магадгүй. Тиймээс захиралтайгаа сайтар ярилцаж, хэрхэн ажиллахыг төгс хэмээн үзэхийг лавлан ярилцах хэрэгтэй. Ингэхдээ хэтэрхий түүний үгээр байх хэрэггүй. Өөрийн үзэл бодлоо ч мөн хэлж, энэ ажил түүний хувьд хэчнээн чухал гэдгийг ойлгуулж, цаг ямагт ажилдаа санаа зовдог гэдгээ ойлгуулаарай.

Ажлын байрныхаа үүрэг хариуцлагыг лавлан асуу

2 Бодит зорилго тавь

Гарсан үр дүнгээ бус хийсэн үйл хэргээ онцолсон зорилго зорилтынхоо талаар даргатайгаа зөвшилцөх нь таныг байгууллагынхаа ажил хэрэгт туслах алхам хийсэн гэдгийг батлах болно. Зүгээр нэг би худалдааг сайжруулах болно гээд хэлчихвэл энэ нь их тодорхойгүй бөгөөд стресс үүсгэх хүчин зүйл болдог. Харин оронд нь хэрэв би гүйлгээгээ сайжруулах бол 7 хоног болгоны худалдааг 5 хувиар нэмэхийг зорино гэвэл энэ нь боломжтой, баримтжуулж болохуйц ажил хэрэг юм. Тиймээс аливаа зорилгоо бөөрөнхийлж, багцаар нь хэлэх бус, бүгдийг нэг бүрчлэн тайлбарлаж, захиралдаа итгэл төрүүлэх ёстой. 

Бодит зорилго тавь

3 Бусдаас тусламж гуйхаасаа өмнө шийдэх гарцыг өөрөө хайж үз

Тусламж гуйхад буруутах зүйлгүй бөгөөд сайн дарга бол танд зааж зөвлөхдөө дуртай байх болно. Гэхдээ “Би гацчихлаа” гэж хэлээд даргыгаа зөв гарц олохыг нь хүлээж суухын оронд тархиа ажиллуулж боломжит нөхцөл байдлуудаас зөв гарц олохыг хичээгээрэй. Захирал чинь таныг байж болох гарцуудыг хайж үзсэн байна гэдгийг мэдэх учраас үр дүн нь илүү байх болно. Мөн ямар ч тохиолдолд үнэхээр давж гаршгүй том саад бэрхшээл байвал, захиралтайгаа зөвлөлдөж, шийдлийг хамтдаа хайхад буруудах зүйлгүй. Багш нар ч гэсэн хичээлээ хийх гэж мэрийн, зөвлөгөө авдаг сурагчдад дуртай байдаг шүү дээ. Захирал ч гэсэн үүнтэй адил гэдгийг санаарай. 

Бусдаас тусламж гуйхаасаа өмнө шийдэх гарцыг өөрөө хайж үз

4 Алдаагаа хүлээн зөвшөөр

Өөрийнхөө хийсэн алдааг бусдад тохох гэж оролдолгүй, олон янзын шалтаг тоочилгүй захиралдаа шууд хэлж байх хэрэгтэй. Үгүй бол захирал тань бүх зүйлийг мэдсэний дараа асуудал улам л хурцдах болно. “Ямар нэгэн асуудалд доод тушаалын ажилтан болон хамтран ажиллагсаддаа буруушаах нь цаг хугацаа, хөлс хүч үрээд зогсохгүй хоорондын итгэл, ёс суртахууныг тань устгаж, хоорондоо итгэх итгэл, эрсдэл хүлээх чадварыг доройтуулдаг” гэдгийг сайтар санаж явах хэрэгтэй. Тиймээс ямар ч тохиолдолд хариулцлагаа хүлээж чаддаг байх нь захиралынхаа итгэлийг олоход туслана. 

Алдаагаа хүлээн зөвшөөр

5 Гаргасан алдаагаа битгий давт

Хүн л юм чинь алдаа гаргах нь тодорхой. Ямар ч дарга байлаа гэсэн таныг төгс төгөлдөр байхыг шаардахгүй. Хамгийн гол нь нэг гаргасан алдаагаа дахин давтахгүй байх хэрэгтэй. Хэрэв үргэлж нэг зүйл дээр алдаа гаргаад байвал, энэ нь даргынхаа итгэлийг хөсөрдүүлж байгаагаас өөрцгүй болж хувирна. Ганц дарга гэлтгүй, хамтран ажиллагсдынхаа бухимдлыг төрүүлж, ажлаас хойш татах нь бий. Тиймээс ямар ч тохиолдолд няхуур байж, алдаа гаргахгүй байхыг хичээгээрэй. 

Гаргасан алдаагаа битгий давт

6 Өмнө нь хийж чадаагүй үүрэг даалгавраа дахин хий

Ижил төрлийн төсөлд өнгөрсөн удаад алдаа гаргаж байсан ч хэцүү төслөө дахин оролдож үзээрэй. Хүмүүс өмнө нь амжилтгүй дуусгасан ажилаа дахиж гардан авч эрсдэл хүлээхийг хүсдэггүй. Өмнөх төслийн алдаа нь үр дүнтэй хамааралтай бөгөөд та хичээж, шударгаар ажилласан ч бүтэлгүйтсэн бол дахин итгээд үзэхэд гэмгүй юм. Алдаанаасаа суралцаж, хүсэл мөрөөдлөөрөө цэнэглэгдэж оролдоод үзээрэй. 

Өмнө нь хийж чадаагүй үүрэг даалгавраа дахин хий

7 Даргатайгаа ойлголцох аргаа ол

Хэрвээ захирал тань шугаман сэтгэгч, харин та баруун тархины сэтгэгч бол та хоёрт ойлголцохгүй байх үе гарч магадгүй. Жишээ нь: Та том төслийн санаанд татагддаг байхад дарга тань тоо хэмжээ, үр дүнг нь харж байж таны харах өнцгийг ойлгодог. Дарга тань юунд зорьж байгаад анхаарлаа хандуулж, тэдгээр үнэт зүйлсд нь хүрэхийг хичээгээрэй. Тэр хүнд юу чухал байгааг харж, сонс. Өөрийхөө юу хэлэх гэж байгааг өөрчлөхгүй шударгаар боловч ойлгогдохоор тайлбарлаж хэлэх нь хамгийн чухал билээ.

Даргатайгаа ойлголцох аргаа ол

8 Сайн сонсогч бай

Даргатайгаа ярьж байхдаа доошоо харж утсаа оролдолгүй, нүдрүү нь харж байгаад ярих хэрэгтэй. Утсаа унтраагаад ширээний голд тавь. Анхаарлаа тийш нь хандуулах ч хэрэггүй. Өрөөнд ганцхан дарга тань л байна гэж бодохыг хичээгээрэй. 

Сайн сонсогч бай

9 Багын хүмүүсээ өөрийхөө талд оруул

Даргатаа ямар нэг ажил танилцуулхаасаа өмнө хамт ажиллагсадынхаа дэмжлэгийг авах нь дарга тань таныг сонсох баталгаа өгнө. Ингэснээр дарга тань таныг багаар ажиллах чадвартай нэгэн гэж харах төдийгүй бусадтай сайхан харилцаатайг тань үнэлэх болно. 

Багын хүмүүсээ өөрийхөө талд оруул

10 Дотно ярилцах

Хувийн амьдралынхаа тухай ажил дээрээ ярилцах нь эвгүй байж болох ч, удирдлагынхаа сэтгэл санаанд анхаарах нь харилцааг бэхжүүлэх болно. Хүн гэдэг сэтгэл санаагаар холбогдсон хүндээ л итгэдэг. Хэрэв дарга тань ядарч сульдсан, завгүй байвал танд хийж чадах зүйл байгаа эсэхийг асуугаарай.

Дотно ярилцах

11 Ирээдүйг хар

Төсөлт ажилаа эхлүүлэхээс өмнө даргатайгаа урьдчилан санал солилцож, сайтар ярилцах хэрэгтэй. Ингэснээр та асуудал үүсэхээс өмнө гарах арга замаа олох юм. Ямар ч дарга байсан таныг холын хараатай байна гэж магтах болно.

Ирээдүйг хар

12 Гарч болох хүндрэлийг даргатаа анхааруул

Цагтаа хийж амжихгүй, төсөвт хүрэхгүй зэрэг асуудлаа удирдах албан тушаалтандаа мэдэгдээрэй. Хүмүүс заримдаа хэтэрхий их зүйлийг амладаг. Бусдад хэргээ тохох юм бол хоорондын итгэлцлийг мөхөөнө. Харин хийх явцдаа хэлвэл тэд шийдвэр олох болно. Өөрийн асуудал, хэрхэн гольдролдоо орох санаагаа даргатайгаа хуваалцаарай. 

Гарч болох хүндрэлийг даргатаа анхааруул

13 Өөрийн саналыг хэлэхээс өмнө асуу

Захирлынхаа гаргасан шийдвэртэй санал зөрөлдсөн бол юун дээр алдаа гаргасан гэдгийг нь хэлэлгүй өөрийнхөө үзэл бодлыг хуваалцаж болох эсэхээ асуу. Ихэнхи тохиолдолд дарга тань хоёрдог хүний бодлыг сонсохыг хүсдэг ч, заримдаа таны эсрэг саналыг сонсохоос төвөгшөөх болно. Тиймээс эхлээд зөвшөөрөл авч, соёлтой хандах хэрэгтэй. 

Өөрийн саналыг хэлэхээс өмнө асуу

14 Итгэл даахуйц ажилтан бай

Компаний стратегийн асуудлыг анзаарч санал хүсэлтээ хэлэхэд дарга тань талархах бөгөөд таньд таалагдахгүй байсан ч түүний сонгосон замаар яваарай. “Би таньд анхааруулсан биз дээ” гэхийн оронд шийдвэрийг зөв болгохын тулд хичээнгүйлэн ажиллаж байгаарай. Санал хүсэлтээ хэлж болох ч эцсийн шийдвэр гаргахад туслаарай.

Итгэл даахуйц ажилтан бай

15 Хов жив хөөцөлдхөө боль

Та магадгүй даргыгаа "тэнэг" шийдвэр гаргалаа гэж бодож магадгүй. Гэхдээ яг юу энэ сонголтыг хийхэд нь хүргэснийг мэдэхгүй учраас удирдлагынхаа араар муулахаа болиод тэрхүү стратегиар амжилт олох тал дээр анхаарлаа хандуулаарай. Харилцан солилцоог ойлгохгүйгээр асуудлыг шийдэх бус бүр асуудал нэмэх магадлалтай.

Хов жив хөөцөлдхөө боль

16 Даган дуурай

Бид өөрсөдтэйгээ адилхан хүмүүст итгэдэг. Ихэнхидээ бид зан аашыг нь сонгодог аж. Захиралтайгаа ярьж байхдаа түүний биеийн хөдөлгөөнийг дуурайх гээд үзээрэй. Жишээ нь: Дарга тань хойшоо суугаад хөлөө ачаад суувал хэдэн секунд хүлээгээд ижил үйлдэл хйигээрэй. 

Даган дуурай

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()