Хүүхэд байхаасаа итгэсээр ирсэн худал зүйлс

Ямар нэгэн домог, хууч яриа, эсвэл зүгээр л энгийн мухар сүсэг хүмүүсийн бодлыг бүрэн эзэмдэж, бид тухайн зүйл яг л тийм байх ёстой мэтээр төсөөлдөг. Тэгвэл танд бидний амьдралд хүүхэд байхаас маань л эхлэн ноёрхсоор ирсэн буруу ойлголтуудыг танилцуулъя.

Хүүхэд байхаасаа итгэсээр ирсэн худал зүйлс
Хаах
Сурталчилгаа

1 “Сордог намаг” нь хүн болон амьтныг бүхлээр нь сордог

Кинон дээр сордог намагт л шигдсэн бол амьд гарах ямар ч авралгүй хэмээн гардаг.  Гэхдээ таны хажууд азаар урт олстой хэн нэгэн байвал та аврагдах магадлалтай.
Үнэн хэрэгтээ “сордог намаг” нь элс болон усны холимог юм. Энэ намаг нь элс ихтэй учир уснаас илүү нягтралтай байдаг. Тиймээс хэрвээ та сордог намагт шигдсэн бол нуруугаараа хэвтэж, биеийн жингээ жигд хувиарлаад ус урсаж дуусахыг хүлээх хэрэгтэй.

“Сордог намаг” нь хүн болон амьтныг бүхлээр нь сордог

2 Шатахуун түгээгүүрийн хажууд гар утас ашиглах нь дэлбэрэлт үүсгэх аюултай

Шатахуун түгээгүүрийн хажууд гар утсаа ашиглах нь хэзээ ч дэлбэрэлт үүсгэхгүй.  Харин гар утасны долгион нь түлшний насосын цахилгааны үйл ажиллагаанд доголдол үүсгэх аюултай байдаг гэнэ. Тиймээс шатахуун түгээгүүрийн хажууд гар утас хэрэглэхийг хориглосон тэмдэглэгээ байдаг аж.

Шатахуун түгээгүүрийн хажууд гар утас ашиглах нь дэлбэрэлт үүсгэх аюултай

3 Автомашины янданг бөглөвөл хөдөлгүүр ажиллахаа болино

Кинон дээр ямар нэгэн зүйлээр автомашины янданг бөглөж хөдөлгүүрийн үйл ажиллагааг зогсоодог.  “Домгийг үгүйсгэгчид” хэмээх баримтат кинонд энэ төрлийн туршилтыг хийсэн байна. Туршилтын үед янданд хийсэн зүйл автомашины хөдөлгүүр асах үед шууд унаж байсан гэнэ. Тиймээс автомашины янданг бөглөхөд хөдөлгүүрийн үйл ажиллагаанд ямар ч доголдол үүсэхгүй.

Автомашины янданг бөглөвөл хөдөлгүүр ажиллахаа болино

4 Кофег шош бус харин үрээр хийдэг

Кофег шош бус харин ургамалын үрээр хийдэг байна. Кофены мод нь мөнхийн ногоон ургамал бөгөөд тод улаан өнгийн цэцэгтэй ажээ. Ингээд үүнийг дахин боловсруулснаар бидний харж заншсан кофены үр үүсдэг байна. Үнэн  хэрэгтээ энэхүү мод нь шошын төрлийн ургамалтай ямар ч холбоогүй.

Кофег шош бус харин үрээр хийдэг

5 Витамин С ханиадыг эмчилнэ

Эмнэлэгийн ажилчдын хийсэн судалгаагаар витамин С их хэрэглэдэг хүмүүс бусадтай л адил ханиад хүрдэг гэнэ. Тиймээс витамин С вируст нөлөөлдөг гэсэн баталгаа байхгүй болж байна. Ханиад гэдэг нь вирусын гаралтай өвчин бөгөөд ханиадны вакцин л энэ өвчнөөс сэргийлж чадна. Харин бусад төрлийн эм, ардын аргууд нь зөвхөн өвчнийг хөнгөн хэлбэрээр хүрэхэд л туслана. 

Витамин С ханиадыг эмчилнэ

6 Оцон шувууд насан туршдаа нэг л хостой байдаг

Оцон шувууд нь зөвхөн үржлийнхээ хугацаанд буюу 20-30 хоногийн турш, мөн үр төлөө өсгөж байх явцдаа буюу 2 сарын турш л нэг хостой байдаг аж. Харин бусад үед тэд уулзалдахгүй байх ч магадлалтай бөгөөд тус тусдаа өөр өөр газарт нүүдэллэх нь бий. Оцон шувууд амьдралынхаа ихэнх хугацааг ганцаараа өнгөрүүлдэг гэнэ шүү.

Оцон шувууд насан туршдаа нэг л хостой байдаг

7 Үс хусахад илүү өтгөн ургадаг

Үс хусах нь дараагийн ургалтын хугацаа, өтгөн ургалтанд огт нөлөөлдөггүй байна шүү. Харин ургалт нь зөвхөн тухайн хүний даавраас шалтгаалдаг ажээ. Энэхүү буруу ойлголт гарах болсон шалтгаан нь үс ургахдаа үзүүр нь мохой ургаж, илүү бүдүүн, ширүүн болсон байгаа мэт харагдуулдагтай холбоотой юм.

Үс хусахад илүү өтгөн ургадаг

8 Эрчүүд 7 секунд тутам сексийн талаар боддог

Эрчүүд сексийн тухай их боддог гэдэг нь энгийн нэгэн домог юм байна.  Эрдэмтдийн судалгаагаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сексийн тухай бодох бодлын хугацаанд төдийлөн ялгаа байдаггүй бөгөөд мэдээж энэ нь 7 секунд тутам байдаггүй ажээ. 

Эрчүүд 7 секунд тутам сексийн талаар боддог

9 Зүүдэндээ явдаг хүмүүсийг сэрээж болохгүй

Зүүдэндээ явдаг хүмүүсийг хэзээ ч сэрээж болохгүй гэсэн яриаг хүн бүр мэддэг. Үнэн хэрэгтээ тэднийг сэрээж болох бөгөөд тэдэнд ямар ч муу зүйл тохиолдохгүй. Харин сэрээхгүй бол илүү их хохирол учрах магадлалтай.

Зүүдэндээ явдаг хүмүүсийг сэрээж болохгүй

10 Ангараг гараг улаан өнгөтэй байдаг

Улаан нүдэн гэх ангараг гарагийн эргэн тойронд төмрийн оксидын тоос ихээр оршин байдаг. Тиймээс холоос энэ гариг улаан өнгөтэй харагдах боломжтой. Үнэндээ, ангараг гариг нь алтлаг-бор өнгөтэй байдаг гэнэ.

Ангараг гараг улаан өнгөтэй байдаг

11 Биеийнхээ ихэнх дулааныг бид толгой хэсгээрээ алддаг

Биднийг хүүхэд байхад: “Малгайгүй битгий гадаа гар. Биеийн дулаан толгойгоороо алдагддаг” гэж хэлдэг  байсан. Зарим хүмүүс биеийн дулааны 50% нь толгой хэсгээр алдагддаг гэж үздэг байна. Биеийн дулаан бүхий л хэсэгт ижилхэн байдаг учир хүйтний улиралд та дулаан малгайтай, нимгэн курткатай, малгайгүй, зузаан куркатай байсан ч даарах болно. 

Биеийнхээ ихэнх дулааныг бид толгой хэсгээрээ алддаг

12 Цуур хөгжим Шотландаас гаралтай

Ихэнх хүмүүс цуур хөгжмийг Шотландаас гаралтай хөгжмийн зэмсэг гэж үздэг. Бусад хөгжмийн зэмсэгийн адилаар цуур хөгжим нь Дорнод зүгээс Европт ирсэн байна. Викингчүүдийн ачаар цуур хөгжим Шотландад орж иржээ. 

Цуур хөгжим Шотландаас гаралтай

13 “SOS” - бидний сэтгэл зүрхийг хамгаалаач гэсэн утгатай

SOS гэсэн үг нь “save our souls” гэсэн үгний товчлол гэдэгт хүн бүр итгэдэг. Үнэндээ энэ товчлолтой ямар ч холбоогүй бөгөөд харин Морз цагаан толгойд аюул гарах үед ямар ч үсэгний завсаргүйгээр “гурван цэг, гурван зураас, гурван цэг \...---...\” гэсэн илэрхийлэхэд хялбар байдаг авиа юм байна.

“SOS” - бидний сэтгэл зүрхийг хамгаалаач гэсэн утгатай

14
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()