Өөртөө тохирсон нүүр будалт хийж сурцгаая!

Сүүлийн үед нүүр будалт урлаг болтлоо хөгжиж байгаа билээ. Хэрвээ та нүүр будалтыг төгс, өөртөө тохируулан хийж сурвал наснаасаа залуу харагдаж, үрчлээгээ бүдгэрүүлэхийн зэрэгцээ өө сэвээ дарж чадна. Ингээд танд өөрийнхөө нүүр царайнд тохирсон будалтыг хэрхэн хийж болох тухай хэрэгцээтэй мэдээллийг хүргэе.

Өөртөө тохирсон нүүр будалт хийж сурцгаая!
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Суурь кремний өнгийг хэрхэн зөв сонгох вэ?

Зөв сонгосон өнгө нь таны нүүрийг гялалзсан, залуу харагдуулах болно. Кремнийхээ өнгийг сонгохын тулд крем худалдан авахдаа заавал (гарны арьс биш) нүүрэндээ түрхэж үзээрэй. Ингэснээр та тухайн крем танд тохирох үгүйг мэдэх болно. 

Суурь кремний өнгийг хэрхэн зөв сонгох вэ?

2 Суурь кремийг хэр зузаан түрхэх вэ?

Зузаан давхрласан крем нь таны нүүрний үрчлээг илүү тодотгож өгөх бөгөөд хүн бүрийн анхаарал таны үрчлээнд хандах болно. Харин хөнгөн түрхсэн крем нь арьсыг чийгшүүлж, гялалзсан өнгөтэй болгох аж. Кремээ түрхсэний дараа үрчлээтэй, асуудалтай хэсгээ нойтон салфеткагаараа зөөлөн арчаарай. Энэ нь илүүдэл кремийг арилгаж, крем сайн шингэхэд туслана.

Суурь кремийг хэр зузаан түрхэх вэ?

3 Өө дарагч

Нүдний доорх хар тойргийг өө дарагчийн тусламжтайгаар арилгаж болно. Ихэнхидээ шаргал өнгө илүү тохирох бөгөөд энэ нь нүдний доорх харыг бүдгэрүүлж өгдөг. Нүднийхээ арьснаас цайвар өнгийн өө дарагчийг сонгож болохгүй.

Өө дарагч

4 Хөмсөг

Хөмсөг бол нүүр будалтын хамгийн чухал хэсгийн нэг юм. Хөмсгөө илүү тод харагдуулахыг хүсэж байвал цайвар өнгийн тенээр хөмсөгнийхөө зах хэсгээ будаарай. Хэрвээ таны хөмсөг ийш тийш арзайгаад байвал өнгөгүй уруул өнгөлөгчөөр хөнгөхөн будаж болно.

Хөмсөг

5 Нүдний тень

Хэрвээ та гялалзсан теньд дуртай бол болгоомжтой хэрэглээрэй. Учир нь тус төрлийн тень давхрааны зураасан дээр бөөгнөрч, нүдний будалтыг бохир харагдуулдаг. Үүний оронд мате буюу гялалзуулагчгүй тень сонгож, нүднийхээ дээд хэсгийг л гялалзсан тениэр будаарай.

Нүдний тень

6 Контур

Доод зовхийг хар будгаар будах нь нүдийг жижгэрүүлж харагдуулдаг. Харин дээд зовхиндоо хэт бараан өнгийн контур, эсвэл хэт өргөн контур зурах хэрэггүй бөгөөд энэ нь таны харцыг ширүүн болгоно. Хамгийн зөв сонголт нь бор эсвэл хар саарал өнгийн контурыг нүднийхээ гадна үзүүр рүү зузаан болгож түрхэх юм. 

Контур

7 Сормуусны будаг

Нүд будалтын хамгийн сүүлийн алхам нь сормуусны будаг юм. Сормуусны будгаа зөвхөн дээд сормуусандаа түрхэх хэрэгтэй бөгөөд сормуусаа будахаас өмнө сормуус дэрвийлгэгчээр эргүүлэх хэрэгтэй. Харин доод талын сормуусандаа түрхэхдээ хөнгөхөн түрхэхэд л болно. Дээд сормуус шигээ өтгөн түрхвэл доод зовхины үрчлээ илүү тодордог. 

Сормуусны будаг

8 Хуурай энгэсэг

Нүүрнийхээ бүх хэсэгт энгэсэг түрхэх нь нүүрийг бүхэлд нь бүрсгэр болгодог. Харин үүний оронд нүүрний илүүдэл тос авдаг салфеткагаар хөнгөн арчиж тосыг нь авахад л хангалттай. Хэрвээ та нүүр будалтаа хуурай энгэсэггүй төсөөлдөггүй бол зөвхөн хамар болон эрүүн дээрээ түрхээрэй.

Хуурай энгэсэг

9 Хацар өнгөлөгч

Шанааныхаа дээд хэсэгт зөвхөн хацар өнгөлөгч түрхэх нь ямар нэгэн толбо байгаа мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Мөн хөндлөн түрхэх нь хацрыг илүү унжгар харагдуулдаг. Нүдний гол хэсгээс хацар өнгөлөгчөө түрхэж, доороос нь дээш тараах хэрэгтэй. Тоор эсвэл бүдэг ягаан өнгийн хацар өнгөлөгчийг сонгох нь таны арьсыг илүү гэрэлтсэн харагдуулна.

Хацар өнгөлөгч

10 Уруулын будаг

Нас нэмэгдэх тусам уруулны арьс суларч, хатдаг. Хэрвээ бараан өнгийн уруулын будаг сонговол уруул илүү жижиг харагддаг. Харин цайвар өнгийн будгаар будвал уруул зузаан харагдана. Уруулаа илүү зузаан харагдуулахыг хүсэж байвал уруул өнгөлөгч ашиглаж болно. Бараан өнгөөр будаж сурсан бол хурууныхаа өндгөөр уруулаа будаарай. Уруул хүрээлэгч сонгохдоо уруулын будагныхаа өнгө дагуу биш харин уруулныхаа өнгөний дагуу сонгох хэрэгтэй.

Уруулын будаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()