Ямар нэгэн зүйлийг 20 цагийн дотор хэрхэн хийж сурах вэ?

Зохиолч, "PersonalMBA.com" цахим төслийн удирдагч Жош Кауфман нь өөрийн бичсэн нэгэн номондоо аливаа шинэ чадвар дадлыг хангалттай сайн түвшинд эзэмшихийн тулд хэр их хугацаа шаардлагатай талаар бичсэн ба түүний бодлоор үүнд ердөө л 20 цаг хангалттай гэжээ. Өөрийн тогтмол хийсээр ирсэн судалгааны үндсэн дээр Кауфман ямарваа шинэ зүйлийг хурдан хийж сурахад хэрэгтэй 4 энгийн үйлдлийг тодорхойлсон байна. Бид эдгээр үйлдлүүдийг та бүхэнд танилцуулан, 20 цагийн дотор хэрхэн зурж сурахыг жишээн дээр үзүүлэхээр бэлтгэлээ. 

Ямар нэгэн зүйлийг 20 цагийн дотор хэрхэн хийж сурах вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Аливаа дадалд дүгнэлт хийх

Ямар дадалтай болохыг хүсэхээс үл хамааран эцсийн дүнд яг юу хийж сурахаа тодорхойлох хэрэгтэй: амьтдыг сайн зурж сурах, гадаад хэлээр ярих, минутанд 600 үг уншдаг болох байсан ч болно. Хамгийн гол нь туйлын зорилгоо маш тодорхой болгох хэрэгтэй. 

Үүний дараа энэхүү дадлыг суулгахын тулд таны хийх ёстой алхамуудыг тодорхойл. Нэг бүхэл зорилт, нэлээд хэдэн шийдвэрлэхэд хялбар зорилтуудаас хэцүү харагддаг.

Аливаа дадалд дүгнэлт хийх

2 Олон эх сурвалжаас мэдээлэл хайх

Ямарваа шинэ зүйлийг сурахын тулд энэ дадлын тухай мэдээллийг олох хэрэгтэй. Өөрт чинь хамгийн их хэрэгтэй мэдлэг олгох 3-5 өөр өөр эх сурвалжийг ол: ном, курс, видео хичээл гэх мэт. Гэхдээ цаг хугацааг хий дэмий өнгөрүүлж, дадлага хийх хугацаагаа бүү хойшлуул. Гитарын тухай 20 ном уншихыг нэг цаг гитар дээр дадлага хийхтэй харицуулашгүй шүү дээ. 

Олон эх сурвалжаас мэдээлэл хайх

3 Өөрт тохиолдох саад бэрхшээлүүдээс ангижрах

Та хийж буй дадлагаа үр ашигтай байлгахыг хүсч байвал юу ч таныг сатааруулж, анхаарлыг сарниулах ёсгүйг анхааруулъя. Зурагт, ухаалаг утас, компьютер зэрэг нь таны анхаарлыг хэзээ ч сарниулж болох тул өөрийн тавьсан зорилтод хүрэхийн тулд, эдгээрээс холдох шаардлагатай. Хамгийн тухтай тайван орчинг бүрдүүлж, өөртөө суралцах боломжийг бий болгоорой. 

Өөрт тохиолдох саад бэрхшээлүүдээс ангижрах

4 Дадлага хийхэд 20 цагийг зарцуул

Шинэ зүйл сурч буй бараг бүх хүн ‘урам хугарах’ гэсэн том саадыг давах ёстой болдог. Энэ нь суралцах эхний үед өөрийгөө бүтэлгүй амьтан мэт мэдрэх үе юм. Бидний хэн нь ч тэнэг харагдахыг хүсдэггүй шүү дээ. Харин 20 цаг дадлага хийж чадсанаар энэ саадыг давах болно. Энэ нь хэдэн хоног дараалан нойр хоолгүй дадлага хийх гэсэн үг биш харин 20-30 хоногийн турш өдөрт 45-60 минутыг тогтмол зарцуулснаар та том амжилтанд хүрч чадна. 

Дадлага хийхэд 20 цагийг зарцуул

5 Эдгээр мэдлэгийг хэрхэн ашиглах вэ?

Практик дээр Кауфманы 4 зөвлөгөө хэрхэн ажиллаж байгааг хамтдаа харцгаая. Та зураг зурж сурахыг хүсдэг ч таны зургийн ур чадвар 5 настай хүүхдийн түвшинд байна гэж бодъё. 

  • Яг юу зурж сурах гэж байгаагаа тодорхойлон (жишээ нь, хүмүүс, амьтад, байгаль гэх мэт) үндсэн том зорилгыг хэдэн жижиг зорилтууд болгон задлах: хүний нүүрийн зууван, нүд, хамар, уруул, хурууг зөв дүрсэлж сурах гэх мэт. Дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргах
  • Дараагийн алхам бол техникийн боломжит хувилбаруудыг судлах юм. Заавал курсд хамрагдах, ном худалдан авахад их мөнгө зарцуулах хэрэггүй, интернетээр дүүрэн видео хичээлүүд байгаа тул үүнийг ашиглаж, өөрийгөө хөгжүүлээрэй. 
  • Зурагт, компьютерээ унтрааж гар утсаа дуугүй дээр тавих, хүүхдээ ээжээрээ харуулж, гэр бүлийн хүнээ найзууд руу нь илгээх хэрэгтэй. Өөрт чинь юу ч саад болохгүй байх тэр орчинг бүрдүүл. 
  • Шинэ дадлыг суулгахад өдөрт нэг цаг орчмыг зарцуулах.

20 цагийн дараа таны зурах чадвар алдартай зураачийг гүйцэхгүй ч нэлээд хэдэн шат ахисан байхыг та анзаарах болно. Цаашид харин хэрхэн хөгжүүлэх танаас өөрөөс чинь л хамаарна. 

Эдгээр мэдлэгийг хэрхэн ашиглах вэ?

Бонус: Өрсөлдөөн ихтэй нарийн мэргэжлийн салбарт мэргэшихийн тулд хэдий хугацаа хэрэгтэй вэ?

  • Мэдлэг, туршлага, мэргэжлийн өсөлт
  • Эхлэл, удаан темптэй хөгжил
  • Хөгжил хурдсах
  • Дадлага хийх хугацаа
  • Хөгжил удаашрах

Өнгөрсөн зууны 90-ээд оны Сэтгэл судлалын ухааны профессор Андерс Эриксон өрсөлдөөн ихтэй нарийн мэргэжлийн салбарт мэргэшихийн тулд хэр хугацаа хэрэгтэй болохыг тогтоохыг оролдсон бөгөөд үүний тулд дунджаар 10 мянган цаг дадлага хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өөрөөр хэлбэл, 5 жил тасралтгүй ажиллах хэрэгтэй гэсэн үг юм. Хувь хүний онцлогоос шалтгаалан энэ хугацаа арай бага, эсвэл арай их байх тохиолдол байх ч 10 мянган цаг гэдэг нь хэн нэгнийг мэргэшсэн түвшинд хүргэх дундаж хязгаар аж. Иймээс ч хэрэв та франц хэлээр хөнгөн ярих биш мэргэжлийн түвшинд орчуулга хийдэг эрэлттэй орчуулагч болохыг хүсвэл нэлээд хүчин чармайлт гаргах хэрэгтэй болох нь ээ. 

17
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()