Хүүхэлдэйн кино дээрээс зөвхөн томчуудын анзаарч чадах далд утгууд

Амьдралд хэрэгтэй сургамжуудыг та өмнө нь хүүхэлдэйн кинон дээрээс маш олон удаа үзэж байсан гэвэл итгэх үү? Тэгвэл бид бүхний хамгийн сайн мэддэг дараах хүүхэлдэйн кинонууд нь өөрсдийн гэсэн онцлог сургаальтай аж. Үүнийг нь хүүхдүүд төдийлөн анзаардаггүй бөгөөд зөвхөн томчууд л утгыг нь ойлгож, гол утга санааг нь анзаардаг байна. Өнөөдөр та бүхэндээ хүүхэлдэйн кино дээрээс зөвхөн томчуудын анзаарч чадах далд утгуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та хүүхэдтэйгээ хамт эдгээр кинонуудыг үзэж, гол утга санааг нь тайлбарлаж өгөөрэй. 

Хүүхэлдэйн кино дээрээс зөвхөн томчуудын анзаарч чадах далд утгууд

1 "Доригийн Эрэлд"

Тус хүүхэлдэйн киноны гол дүр болох Дори нь ой санамжаа алдах өвчтэй бөгөөд үүнээсээ болж гэр бүлээ олж чаддаггүй. Гэвч Доригийн энэхүү өнгөрснөө хурдан мартдаг байдал нь зөвхөн одоо цагтаа аз жаргалтай амьдардаг болгосныг та бүхэн хүүхдүүддээ тайлбарлаж өгөөрэй. Хүмүүсийн өнгөрсөн амьдрал буюу хар бараан дурсамжийг үл харгалзан одоо цагтаа ямар хүн байна вэ гэдэг талаас нь бусдыг хардаг байх эрхэм чанарыг хүүхдэдээ суулгахдаа энэ киног ашиглаж болох юм. 

"Доригийн Эрэлд"

2 "Inside Out"

Уг хүүхэлдэйн кино нь магадгүй "Пиксар"-ын бүтээж байсан хамгийн сонирхолтой уран бүтээлүүдийн нэг байж мэдэх юм. Гол дүрийн охины тархинд олон янзын мэдрэмж нуугдах бөгөөд тэд бүгдээрээ бие биетэйгээ уралддаг. Гэвч сүүлд нь хэн ч ялдаггүй ба эцэст нь гол дүрийн охин өөрөө өөрийгөө захирдаг билээ. Энэ нь хүмүүст мэдрэмжээ захирахын тулд гадны нөлөө хэрэггүй, та л зөвхөн энэ бүхнийг шийдэж чадна гэдгийг харуулсан юм. Тус киног хүүхэдтэйгээ хамт үзэхдээ, гол утга санааг нь тайлбарлаж, ойлгуулах нь хамгийн чухал билээ. 

"Inside Out"

3 "Brave"

Тус хүүхэлдэйн кинонд гол дүрийн охин өөрийн хүсэл мөрөөдлөөр бус ээжийнхээ төлөвлөсөн ирээдүйгээр амьдрах шаардлагатай болдог тухай өгүүлдэг. Харин охин өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж явсаар, амьдралд хамгийн хэрэгтэй зүйлээ олж авдаг билээ. Энэхүү уран бүтээлээс ухаарч ойлгох зүйл дэндүү олон тул үзэгдэл бүрийг хүүхэддээ тайлбарлаж өгөх хэрэгтэй. 

"Brave"

4 "Up"

Нас явахын сацуу бидний хүсэл мөрөөдөл тэр дунд замхран алга болдог. Гэвч энэхүү хүүхэлдэйн кино нь хүн хэдий хөгширсөн ч мөрөөдөл гэдэг зүйлд нас хэзээ ч хамаагүй гэдгийг харуулсан юм. Тус кинонд аз жаргал болон цовоо сэргэлэн зангаараа танигдсан жаал хүү гол дүрийн хөгшний гэрт орж ирсэнээр бүх зүйл эхэлдэг.

"Up"

5 "WALL-E"

Тус хүүхэлдэйн кино нь гунигт мэдрэмжийн талаар бус эх дэлхийд бидний үзүүлэх хариуцлагын тухай өгүүлдэг. Хэрэв байгалийн нөөцийг бид өөрсдийн хувийн хэрэглээндээ зориулж хэрэглэсээр байх аваас биднийг хүлээж буй ирээдүй ямар байх нь тус хүүхэлдэйн кинонд тодоор харагддаг.

"WALL-E"

6 "Ratatoille"

Харх мэдээж яаж хамгийн шилдэг тогооч болох билээ. Энэхүү асуултыг хүн бүр л тус хүүхэлдэйн киноны эхэнд өөрөөсөө асуусаар ирсэн. Гэвч тэр харх киноны төгсгөлд хамгийн алдартай мөн авьяастай тогооч болдог. "Номыг хавтсаар нь бүү дүгнэ буюу тухайн хүнийг гадаад үзэмжээр нь дүгнэж, басамжлах хэрэггүй" гэдэг нь энэхүү уран бүтээлийн хүмүүст хүргэхийг хүссэн гол санаа нь билээ. 

"Ratatoille"

7 "The Incredibles"

Удахгүй хоёрдугаар анги нь гарах тус хүүхэлдэйн киног бид бүгд сайн мэднэ. Тэдний ухаан болон авьяас өөрсдийг нь онцгой болгодог бөгөөд тэд үүнийгээ аль болох ил гаргахгүйг хичээдэг. Харин тус уран бүтээлээс бидний ухаарах ёстой зүйл бол хүн өөрийн авьяас чадвараа бусдаас ямагт нууж байх нь ямар ч идэвхгүй, нийгмийн оролцоогүй нэгэн болгодог гэх амьдралын ухаан юм.

"The Incredibles"

8 "Немогийн Эрэлд"

Хүн бүхний сайн мэдэх Немогийн эрэлд кинонд бяцхан Немогийн аав хүүгээ хэт хянаж, төгс нэгэн байлгахыг хичээдэг. Харин энэ нь түүнийг эсрэгээрээ буруу алхам хийхэд хүргэдэг гэдгийг санах хэрэгтэй. Та ч бас хүүхдээ алдаа гаргах вий хэмээн ямагт хянах биш, өөрөөр нь шийдвэр гаргаж, биеэ даасан хүчирхэг нэгэн болоход нь туслаарай. 

"Немогийн Эрэлд"

9 "Monsterс University"

Айдсаас илүү хайр халамж болон инээд хөөр хэрэгтэй гэдгийг тус хүүхэлдэйн киноны гол дүрүүд ойлгож ухаардаг. Хүн ч мөн ялгаагүй ямарваа нэгэн зүйлд хамгийн түрүүнд уурлаж бухимдалгүйгээр эвээр шийдэхийг хичээх нь зүйтэй.

"Monsterс University"

10 "Toy Story"

"Toy Story" кино нь нөхөрлөлийн мөн чанарыг харуулж чадсан шилдэг бүтээлүүдийн нэг билээ. Бид энэхүү киног үзсэний дараа илүү ихээр тоглоомоо хайрлах хүсэлтэй болдог ч, үнэн хэрэгтээ тус уран бүтээлийн илтгэхийг зорьсон гол санаа нь нөхөрлөлийн үнэ цэнэ юм. 

"Toy Story"

11 "The Incredibles"

Удаан хүлээлгэсний эцэст тус хүүхэлдэйн киноны хоёр дугаар анги 2018 онд нээлтээ хийхээр болсон байна. Харин "Пиксар" хэр их хүч хөдөлмөр гаргасныг та ердөө дараах цамцны нарийн байдлаас харах боломжтой юм.

"The Incredibles"

42
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()