Таныг гайхшруулах шинжлэх ухааны баримтууд

2017-12-15, 18:42
8,051

Шинжлэх ухааны баримт томъёо нь дэлхий ертөнц дээрхи бүхий л явдлыг тайлбарлах гэж оролддог. Зарим нь ойлгоход амар, шууд утгаар нь тайлбарласан байдаг бол том үйл явдал, амьдрал өөрчлөх хэмжээний онол баримтууд бас байдаг. Хэрэв эдгээр нь үнэн гэдэг нь батлагдах юм бол дэлхий гэдэг зүгээр л төсөөлөл болж хувирна. Бид үнэнийг хүлээн зөвшөөрч чадах уу? Гайхшруулам хачирхалтай доорхи 20 шинжлэх ухааны баримтыг уншаарай.

Таныг гайхшруулах шинжлэх ухааны баримтууд
Хаах
Сурталчилгаа

1 Флогистон онол

Энэ онол нь флогистон гэх гал мэт элемент шатамхай биетэд агуулагдаж, шаталтын үеэр гардаг гэсэн шинжлэх ухааны онол юм. Энэ онолыг 1667 онд Германы алхимич Johann Joachim Becher зохиосон.

Флогистон онол

2 Василиевийн онол

1980-аад оны сүүлээр Оросын физикч Михаил Василиевын гаргасан онол нь тун ярвигтай, ойлгомжгүй тул ихэнхи онолчид зайлсхийсээр ирсэн. Адармаатай тэгшитгэл дээр үндэслэн гаргасан эл онол нь дэлхийн цахилгаан соронзон орон болон бусад орнууд нь байгалийн хүчин зүйл, асуудлыг төлөөлдөг гэж үздэг.

Василиевийн онол

3 Фансфермиа онол

Жагсаалтанд орсон хамгийн эртний онолуудын нэг буюу Фансфермиа онол нь анх МЭӨ 5-р зуунд Эртний Грекд үүсч түүнээс хойш олон шинжлэх ухаанчид хөгжүүлж, санаа авч ирсэн байдаг. Энэхүү таамаглал нь орчлон ертөнц даяар амьдрал оршин тогтнож, бичил биетний зохисгүй бохирдол хэлбэрээр солирын биет, жижиг гариг, сүүлт од болон бусад одон орны объектуудаар тархдаг гэж үздэг.

Фансфермиа онол

4 Френологи

“Оюун ухааны цор ганц шинжлэх ухаан” гэж нэрлэгдэж явсан френологийн онол нь 1976 онд гоц ухаант Венийн физикч Франз Йосеф Галын онолуудаас гарсан юм. Тархи бол оюун санааны эрхтэн гэх үзэл дээр үндэслэн френологи нь хүний гавлын ясыг хэмжиж, шинжлэх замаар хүмүүсийн оюун ухаан болон зан чанарыг тодорхойлох боломжтой гэж үздэг.

Френологи

5 Хүнсний ногооноос бүтсэн хурга

Дундад зууны үеийн Европийн шинжлэх ухаанчид хамгийн галзуу онолуудын нэгийг гаргасан. Энэ нь ноолуурны төрлийн цагаан, зөөлөн мяндас гаргадаг хагас амьтан, хагас ногооноос бүтсэн хурга юм. Уг онолыг Африк, Азид байсан Хуурамч хөвөн буюу Gossypium Herbaceum дээр үндэслэн гаргасан байх магадлалтай.

Хүнсний ногооноос бүтсэн хурга

6 Сансрын ихрүүд

Гол утга нь хумхын тоосны боломжит хэдхэн хувилбар байгаа бөгөөд дэлхий хангалттай том бол хаа нэгтээ бидэнтэй яг адилхан хувилбар хүн байх ёстой гэж үздэг. 

Сансрын ихрүүд

7 Стринг онол

Сүүлийн хэдэн арван жилд таталцлын хүчний дуран авианы онолд хамгийн боломжит өрсөлдөгчөөр тодроод байгаа. 1960 оны сүүлчээр анх гарч ирсэн эл онолоор дэлхий ертөнцийн суурь бүтцэд бүрэн нэгдмэл, дэс дараатай тайлбар өгөхийг оролддог. Онолын мөн чанар нь бүх биетүүд нарийхан, нэг хэмжээст утаснаас бүрддэг гэж үздэгт оршино. 

Стринг онол

8 Мандела нөлөөлөл

Зэрэгцээ ертөнцийн оршин тогтнолд тулгуурлаж Мандела нөлөөлөл нь өнгөрсөн үеийн үйл явдлуудын өөрчлөлтийг санаж, дурсамж болон бодит ертөнцийн ялгаануудыг тайлбарладаг хуурамч шинжлэх ухааны онол юм. Онолын нэрийг 1980 онд шоронд таалал төгссөн гэж олон нийт эндүүрдэг ч 2013 онд гэртээ өөд болсон Нелсон Манделагын нэрээр нэрлэжээ. 

Мандела нөлөөлөл

9 Жирэмсэн үеийн бодлууд

Классик гинеклогиийн ухаанд жирэмсэн эмэгтэй өөрийн бодлоороо дамжуулан тээж байгаа хүүхдийнхээ зан аашинд нөлөөлөх боломжтой гэж үздэг. Тиймээс энэ онолыг нялхсын өвчин, гажуудал, бага насны хүүхдийн өвчний оношийг гаргахад ашигласан байдаг. 

Жирэмсэн үеийн бодлууд

10 Огторгуй удааширч байна

Харанхуйн хүч гэх нууцлагдмал энергийн хүчээр ертөнц хурдацтайгаар хоёр хуваагдсан гэж санал болгодог онолыг Их тэсрэлтийн онол гэдэг. Гэвч хэт шинэ од, тэдний огторгуй дахь байрлалын талаарх судалгаа шинжилгээгээр орчлон ертөнцийн тэлэлтийн хурд тийм ч хурдан биш гэдгийг харуулж байна.

Огторгуй удааширч байна

11 Нарны төвтэй онол

Өнөөдөр нарыг төвөө гэж үздэг энэ онол нь асар өргөн хэрэглэгддэг одон орны загвар бөгөөд үүнээс болж ямар нэг маргаан үүсгэдэггүй. Гэхдээ энэ онолыг Николаус Коперникус 1543 онд дэлхий болон бусад гаригууд нарны эргэн тойронд эргэлддэг гэж танилцуулахад олон шинжлэх ухааны байгууллагуудыг цочролд оруулж байсан юм.

Нарны төвтэй онол

12 Харанхуйн суурь

Харанхуйн суурь нь огторгуйд оршдог гэх таамаг байдаг. Энэ нь хэзээ ч харагдаж, шинжлэгдэж байгаагүй, оршин байдаг гэсэн нотолгоо байдаггүй ч зарим шинжлэх ухаанчид уг нууцлагдмал зүйл нь дэлхий ертөнцийн 70 орчим хувийн үндэс болдог гэж үздэг.

Харанхуйн суурь

13 Амьд зүйлийн хувьсал

Францын байгаль судлаач Жан Батист Ламарк  1809 онд бичсэн Философийн амьтан судлал номондоо амьд биетийн хувьсал өөрчлөлтийн тухай дурдсан нь хамгийн анхны цогц шинжлэх ухааны хувьслын талаарх онол байсан юм. Шинэ төрөл зүйлүүд бусдын хувьслаар бий болсон гэж маргадаг энэ онол нь хожмоо Дарвины хувьслын онол, Менделеевийн генетикийн онолоор халагдаж, ард үлдсэн ажээ.

Амьд зүйлийн хувьсал

14 Геи онол

Бүх амьд биетүүд болон тэдгээрийн амьд бус орчин тойрны эд зүйлс хамтдаа нэгэн бүхэл амьдрах тогтолцоо мэт өөрчлөгдөж дэлхийн химийн болон бусад нөхцөл байдалд нөлөөлдөг гэж үздэг онол. Зарим шинжлэх ухаанчид энэхүү тогтолцоо нь цаг агаар, уур амьсгалын агууламж, далайн түрлэг зэргийг удирдах боломжгүй байгалийн хүчин зүйлсэд оролцдог гэж үздэг. 

Геи онол

15 Эрвээхэйн нөлөө

Эмх замбараагүй байдлын онолын нэг хэсэг эрвээхэйн нөлөө нь жижиг шалтгаанаас том нөлөөлөл үүсдэг гэж үздэг үзэл дээр суурилдаг. Энэхүү шинжлэх ухааны онолыг ийм нэрээр нэрлэсэн шалтгаан нь эмх замбараагүй байдлын онол жишээ татсан өгүүлбэрт: "Эрвээхэй далавчаа дэвэх шиг жижиг зүйл ч дэлхийн өөр нэг өнцөг буланд хар салхи дэгдээх хүчтэй" гэснээс үүдсэн байдаг. 

Эрвээхэйн нөлөө

16 Калифорнийн арал

Түүхэн дэхь хамгийн алдартай газрын зургийн алдаануудын нэг бол 16-р зуунд Калифорниг арал гэж зурсан явдал байсан юм. 1747 оныг хүртэл Испанийн 6-р Фернанди хаан “Калифорни арал биш” гэсэн зарлиг гаргах хүртэл удаан хугацаанд Испанийн газрын зурагнууд дээр тархсан байжээ.

Калифорнийн арал

17 Холографик ертөнц

1990-ээд оны үед хуурамч ертөнцийн онолыг гаргахад галзуу уран зөгнөлтөн гэж хүлээж авч байжээ. Гэтэл сүүлийн үеийн сансрын богино долгионы дэвсгэр дэх алдаа зөрчлүүдийн судалгаагаар энэ онол нь тийм ч бодит бус гэж бодогдохгүй болсон.

Холографик ертөнц

18 Амьтны хүрээлэн дэх ховс

Амьтны хүрээлэнд амьдардаг амьтдыг ажиглахтай адил хэт оюун ухаантай харь гаригийн иргэдэд бид байнга ажиглагдаж байдаг гэж амьтны хүрээлэнгийн таамаглалд тулгуурласан судлаачид үздэг. Мөн онол нь харь гаригийнхан биднийг ямар нэг сансар огторгуйн нөлөөлөлгүй хувьсаж өөрчлөгдөхийг харахыг хүсдэг тул бидэнтэй хэзээ ч холбоо барихгүй гэж батладаг.

Амьтны хүрээлэн дэх ховс

19 Терра Австралис

“Өмнөд арал” гэж орчуулагддаг Терра Австралис нь бөмбөрцгийн өмнөд хэсэгт оршдог гэж таамаглагдаж байсан. Энэхүү таамаглалыг нотлох баримт байхгүй ч Сэргэн мандалтын үеийн шинжлэх ухаанчид бөмбөрцгийн хойд хэсэгт мэдэгдэж байгаа газар нутгийн нийт жин нь бөмбөрцгийн урд хэсгийг тэнцвэржүүлсэн байх ёстой гэж үздэг юм. 

Терра Австралис

20 Харанхуйн гурвалжин

Уг сэтгэл зүйн ойлголт нь 3 сөрөг зан ааш буюу хувиа хичээх, ичих нүүргүй, сэтгэцийн эмгэгт чиглэсэн байдаг. Энэ шинжилгээнд өндөр оноо авсан хүмүүс өршөөх чадамжгүй, зальтай, хүйтэн сэтгэлтэй гэмт хэрэгтэн болох өндөр магадлалтай байдаг.

Харанхуйн гурвалжин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()