Франц бүсгүйчүүд дур булаам байдгийн нууц

Франц бүсгүйчүүд биеэ авч явах байдал, хувцасны стилиэрээ дэлхийд алдартай. Ер нь өөгүй, дэгжин харагдахын тулд заавал тус улсад амьдрах шаардлагагүй, франц стилийн тодорхой хэдхэн зарчмыг биелүүлэхэд л хангалттай. Ингээд Парисын загварын нууцыг хадгалсан франц эмэгтэйчүүдийн өдөр тутмын хувцаслалт болон амьдралын хэв маягтай танилцъя.

Франц бүсгүйчүүд дур булаам байдгийн нууц
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөлд эвтэйхэн, цэмцгэр гутал өмсдөг

"Эйфелийн цамхгийн өндөртэй" платформ ул, гадсан хадаастай гутлыг Парисын хээнцэр охид өмсдөггүй. Тэд бусдад сайхан харагдахаас илүүтэй өөртөө тухтай байхыг хүсдэг учир хөлд эвгүй гутал өмсөж өдөржин өөрийгөө зовоодоггүй байна. Франц бүсгүйчүүд эргэлзэх зүйлгүйгээр хөлд эвтэйхэн, өөгүй цэмцгэр загвартай, өмсч яваа хүнээ бүрэн илтгэсэн гутлыг сонгодог.

Хөлд эвтэйхэн, цэмцгэр гутал өмсдөг

2 Нүүрээ хөнгөн буддаг

Нас, нийгмийн байдлаас үл хамааран франц эмэгтэйчүүд өөрсдийн байгалиас заяасан төрхийг байгаагаар нь гэхдээ багахан бөгөөд зөв засвартайгаар харуулахыг зорьдог. Өдрийн цагаар өөгүй харагдахын тулд сормуусаа хөнгөн будаж, тод биш өнгөөр уруулаа өнгөлөхөд хангалттай гэж үздэг байна. Тэд оройн цагаар үдэшлэгт очих, гадуур зугаалахдаа л зузаан крем түрхэж, нүдэндээ контур зуран, тод өнгөөр уруулаа буддаг гэнэ шүү.

Нүүрээ хөнгөн буддаг

3 Гэхдээ уруулаа улаанаар будах дуртай

“50 янзын улаан өнгө” буюу улаан өнгөний бүх хувилбарт франц эмэгтэйчүүд дуртай. Өөрийгөө хүндэтгэдэг франц эмэгтэй бүрт улаан өнгийн уруулын будаг байдаг аж. Гэртээ харьж амжаагүй яваа эмэгтэй өдрийн будгаа "улаан уруулын будаг" хэмээх шидэт дохиурын тусламжтайгаар төвөггүй оройн будаг болгон хувиргаж чаддаг.

Гэхдээ уруулаа улаанаар будах дуртай

4 Үсээ энгийнээр самнадаг

Франц эмэгтэй үсээ жимбийтэл боох нь ховор байдаг. Энэ нь хэтэрхий зөв, хэтэрхий уйтгартай, хэтэрхий албархаг харагддаг гэж үздэг аж. Янз бүрийн боолт, хавчаараар хуягласан үсийг тэд хараад ерөөс ойлгодоггүй бөгөөд энгийн, эмэгтэйлэг харагдахыг хүсдэг тул албаар хэд хэдэн туг үс үлдээх, хамаагүй мэт задгай тавьсан долгионууд гаргах, эсвэл алдарт франц засалт хийх зэргийг илүүд үздэг байна.

Үсээ энгийнээр самнадаг

5 Өөрийн төрхөд нэг дусал “хэнэггүй байдал”-ыг үргэлж нэмдэг

Франц эмэгтэй өөрийн галбирт яг таарсан даашинз сонгодоггүй. Харин түүний хэв маяг нэлээд хэдэн хэв маягийн хослол байдаг. Эмэгтэйн төрх хэтэрхий өөгүй байснаас нэг чимх “хэнэггүй байдал”-тай байх нь сэтгэл татам харагддаг. Алдарт Коко Шанелийн хэлснээр “Хэн нэгэн эмэгтэй таныг гоо үзэсгэлэнгээрээ гайхшруулсан ч дараа нь та түүнийг ямар хувцастай байсныг санахгүй байгаа бол тэр эмэгтэй төгс хувцаслажээ гэсэн үг”.

Өөрийн төрхөд нэг дусал “хэнэггүй байдал”-ыг үргэлж нэмдэг

6 Үргэлж сайн үсчнээр үйлчлүүлдэг

Парисын эмэгтэй муу үсчнээр үйлчлүүлснээс хямд хувцас худалдан авах нь дээр гэж үздэг. Учир нь үс гэдэг бүсгүй хүний хамгийн гол чимгүүдийн нэг юм. Биеийн галбир, ерөнхий төрхөд тохирч л байвал хувцасны үнэ чухал биш ч, харин муухан будсан үс, чанаргүй тайралт шууд харагддаг шүү дээ. Каре, паж, боб зэрэг олон 10 жил загвараас гараагүй эмэгтэйлэг чанартай тайралтууд францаас гаралтай байдаг нь ийм учиртай. Парисын үс засалт нь тухайн эмэгтэйн амьдралын хэв маяг, зан араншингийн нийлбэр үзүүлэлт юм.

Үргэлж сайн үсчнээр үйлчлүүлдэг

7 Загварлаг аксессуарыг үнэлдэг

Ороолт, бээлий, нүдний шил, гоёмсог чимэглэлүүд нь парис эмэгтэйн хөнгөн стилийг ширхэг ширхгээр бүрдүүлж байдаг зүйлс юм. Эмэгтэйн хувцаслалт үндсэн загварын хувцаснуудаас бүрдэж болох ч аксессуар бол тухайн эмэгтэйн давтагдашгүй стилийг бүтээдэг. Улаан алчуур, гоёмсог малгай зэрэг нь төрхийг 180 хэм өөрчлөх чадвартайг франц эмэгтэй сайн мэддэг.

Загварлаг аксессуарыг үнэлдэг

8 Байгалиараа харагддаг

Та франц эмэгтэй хөх өргөгчтэй даруулга зүүсэн байхыг харахгүй л болов уу. Тэд сайхан дотуур хувцаст дуртай ч биед эвтэйхэн, байгаагаар нь харагдуулдаг, торго, тороор хийсэн байхыг чухалчилдаг. Дотуур хувцас бол хувцаслалтын үндэс гэж тэд үздэг. Францын нийслэлийн зүрхэн хэсэгт хэдэн арван жил битгий хэл, хэдэн зуун жил дотуур хувцас оёж зарсаар ирсэн лангуунууд одоог хүртэл байдаг. Дотуур хувцас худалдан авах нь тэдний хувьд эмэгтэй хүний гоо сайхныг магтан бишрэх зан үйл юм.

Байгалиараа харагддаг

9 Том хэвлэмэл логотой хувцас өмсөхөөс зайлсхийдэг

Харваас үнэтэй нэг хувцас авснаас нэрд гараагүй компанийн чанартай хэд хэдэн хувцас авахыг франц эмэгтэйчүүд илүүд үздэг. Эмэгтэй хүний өмссөн хувцасны үнэ цэнэ таавар байх ёстой болохоос хэр үнэтэй хувцасласнаа олонд зарлах нь зохимжгүй гэдэг.

Том хэвлэмэл логотой хувцас өмсөхөөс зайлсхийдэг

10 Хэзээ ч наранд шардаггүй

Тэдэнд нарнаас хамгаалах хамгийн өндөр SPF хамгаалалттай тос, том бүрхүүл малгай, урт ханцуйтай хөнгөн цамц байдаг. Франц эмэгтэйчүүд наранд борлосон арьс нь нас нэмж харагдуулдаг гэж үздэг тул язгууртан маягийн цагаан арьсыг сайханд тооцдог. Магадгүй энэ нь 19 дүгээр зууны үеийн соёлын үлдэгдэл байж болох юм. Тэр үед язгууртан эмэгтэйн шаазан мэт арьсыг нийгмийн байдал, эд баялгийн үзүүлэлт гэж тооцдог байжээ.

Хэзээ ч наранд шардаггүй

11 Хэзээ ч “хэтэрхий” харагддаггүй

Франц стиль гэдэг зөвхөн гадна төрх, хувцаслалт биш, энэ бол амьдралын хэв маяг, өөртөө хандах хандлага, бүхэл бүтэн философи юм. Жинхэнэ парис эмэгтэй өөрийгөө хүндэлдэг тул, эмэгтэйлэг бөгөөд өөртөө итгэлтэй байдаг. Тэр бусдад сайхан харагдах гэж буй өөрийн биеэ хайрладаг тул өөрийгөө сайхан авч явдаг. Франц эмэгтэй өөрийгөө хатуу дэглэмээр зовоохгүй ч зөв хооллож, биеэ чанга байлгадаг. Учир нь тэр амьдралаас таашаал авч чаддаг эмэгтэй л сайхан харагддаг гэдгийг мэддэг.

Хэзээ ч “хэтэрхий” харагддаггүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()