Эмэгтэйчүүдийн шоронд болдог аймшигтай зүйлс

"Orange is the new black" шоуны ачаар бид шоронд юу болж байдгийг сонирхох болсон билээ. Тус шоу нь бидэнд цөөн тооны хүмүүсийн биеэрээ туулж өнгөрүүлдэг тэр мэдрэмжийг бага ч атугай мэдрүүлж өгсөн гэхэд буруудахгүй болов уу. Тэгвэл бодит байдал дээр шоронгийн амьдрал ямар байдаг юм бол? Шоронд хоригдож байсан хүмүүсийн хэлж байгаагаар шоронгийн амьдрал тус шоун дээр гардгаас хамаагүй хэрцгий, ой гутам байдаг гэнэ. Өнөөдрийнхөө нийтлэлээрээ өргөст торны цаана өрнөж байдаг зовлонт амьдралын зах зухаас танилцуулахаар бэлтгэлээ. 

Эмэгтэйчүүдийн шоронд болдог аймшигтай зүйлс
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Жинхэнэ "шийдчихсэн" эмэгтэйчүүдтэй хоригддог

Шоронд орж ирсэн хүмүүс жинхэнэ "цайрчихсан" хүмүүстэй цуг хоригдох болдог. Та барагтай л бол төсөөлж чадахгүй болов уу. Шоронд байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх нь аймшигтай, хүнд гэмт хэрэг үйлдсэн байдгаас гадна сэтгэцийн ямарваа нэгэн өвчтэй байдаг ажээ. "Хүнд гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдтэй цуг байх жинхэнэ там байдаг. Нэг удаа миний идэх гэж байсан хоолыг нэг хүнд гэмт хэрэгтэн булаах гэж оролдсон юм. Жинхэнэ аюул болсон доо. Ер нь үргэлж л зодоон цохион гарч байдаг ёстой хэцүү" хэмээн шоронд байсан нэгэн эмэгтэй ярьж байлаа. 

Жинхэнэ "шийдчихсэн" эмэгтэйчүүдтэй хоригддог

2 Зодоон цохионыг хэлэх ч юм биш

Шорон гэхээр хүн болгоны санаанд зодоон цохион буудаг байх. Шоронд хүчирхийлэл түгээмэл байдаг гэж бид мэддэг ч эмэгтэйчүүдийн шоронд байдал ямар байдаг юм бол? Хүн ямар нэгэн зүйлд хоригдож, эрх чөлөөгүй болох үедээ маш түрэмгий зантай болдог байна. Энэ бол ямар ч хүнээс гарах хариу үйлдэл юм. Өмнө нь шоронд байсан нэгэн эмэгтэйн хэлснээр "Цаг үргэлж ийм түрэмгий хүмүүстэй байсаар ямар ч хүн тэдний нэгэн адил болдог нь шоронд хоригдохын хамгийн муухай тал гэж бодож явдаг. Намайг шоронд ороод удаагүй байхад манай ширээн дээр хооллож байсан нэг эмэгтэй рүү өөр ширээний хүүхнүүд дайрсан юм. Би тэднийг хараад айсандаа хөдөлж ч чадахгүй хөшчихсөн байсан. Харин азаар нэг эмэгтэй намайг тэндээс холдуулсан. Тэгсэн нэг харсан чинь өнөө хоёрын нэг нь нөгөөгийнхөө нүүрэн дундуур тасхийтэл буулгаад нүднийх нь ухархайг хүчтэй цохиж гэмтээчихсэн байсан. Удалгүй шоронгийн харгалзагч ирээд эмч рүү авч явсан даа" гэсэн юм.

Зодоон цохионыг хэлэх ч юм биш

3 Хоригдож буй ээжийгээ эргэх хичнээн эвгүй гээч...

Шоронд орсон хүн ганцаараа зовоод зогсохгүй давхар ар гэрийнхэнийхээ сэтгэл санааг асар ихээр зовоож "шар махтай нь хатааж" байдаг юм. Нэгэн бүсгүй шоронд орсон ээжийгээ байнга эргэдэг байсан бөгөөд шоронгийн уулзалтын өрөөнд орж жаахан байж байгаад л гарч ирэхийн хооронд сэтгэл санаа нь туйлын тавгүй болдог байсан гэнэ. Түүний ээж түүнийг дунд сургуулийн сурагч байхад хилс хэрэгт гүтгэгдэн шоронд орсон бөгөөд 18 сарын турш хоригджээ. Бүсгүйн хэлж байгаагаар залуухан охид бүсгүйчүүд ганцаардахын эрхэнд лесби болж байгаа нь ажиглагдсан бөгөөд түүнийг хүртэл шоронгийн эмэгтэйчүүд өдөж, хоргоож байсан удаатай ажээ. 

Хоригдож буй ээжийгээ эргэх хичнээн эвгүй гээч...

4 Дотуур өмдийг нь өгдөггүй

Шоронгийн хаалгаар орсон цагаас л эмэгтэйчүүдийг хүн гэж үзэхээ больдог бөгөөд зөвхөн тоо болгож харна. Бас нэг сэтгэл гонсойлгом зүйл юу вэ гэвэл тэдэнд өгч байх ёстой хувцас, наад захын хэрэглээний зүйлсийг ном журмынх нь дагуу хуваарилдаггүй явдал юм. "Миний найз залуу, бас нэг сайн найз минь нэг мужид хоригдож байсан. Тэднийг эргэж очиход тэд хоёулаа л "Энд хар тамхиар байнга шахдаг, сайн ном уншья гэхээр олддоггүй, харгалзагчид нь түрэмгий" гэх зэргээр яг адилхан зүйлийг ярьдаг байсан. Миний найз цагаан хоолтон байсан бөгөөд шоронгийнхон түүнд цагаан хоол өгөхгүй байсан учраас найз маань зөвхөн талх, алим хоёроор хооллосоор яс арьс болтлоо турсан байсан. Харин найз залуу минь эхний 7 хоногтоо лав ямар ч дотуур хувцасгүй байсан гэсэн" хэмээн нэгэн эмэгтэй ярьжээ. 

Дотуур өмдийг нь өгдөггүй

5 Бөөс жинхэнэ асуудал

Дэлхий дээрх хамгийн бохир, элдэв өвчний үүр уурхай болсон газруудын нэг бол яахын аргагүй шорон байдаг. Шоронд тусч болох хамгийн хүсмээргүй зүйл бол бөөс байдаг ажээ. "Би хулгайн хэргээр шоронд орж 14 хоног хоригдохдоо бөөстөж өөр нэг бөөстэй охинтой хамт тусдаа өрөөнд байхаас өөр аргагүйд хүрсэн юм. Бид өдөр болгон нэг нэгнийхээ бөөсийг түүдэг байсан. Аргаа ядахдаа түүсэн бөөснүүдээ аягатай усанд живүүлэх гэж үздэг байсан. Гэхдээ бөөс тийм ч амархан үхдэгггүй юм байна лээ. Бөөстэй хүмүүсээс хоригдогчид хамгийн ихээр зайлсхийдэг байсан" хэмээн шоронгоос гарсан нэгэн эмэгтэй хэлжээ. 

Бөөс жинхэнэ асуудал

6 Гэр бүлийнхэнийгээ яасныг хэн ч мэдэхгүй

"Номыг хавтасаар нь бүү дүгнэ" гэсэн зүйр үг шоронгийн хоригдлуудад яг тохирох үг шиг санагддаг. Гаднаас нь харахад төлөв түвшин хүн хэлэхээс ч аймшигтай хэрцгий гэмт хэрэг үйлдсэн байх нь олонтаа ажээ. "Манай өрөөнд цуг хоригдож байсан эмэгтэйг гаднаас нь харахад эелдэг, зөөлөн хүн шиг санагддаг байсан. Тэрээр бидэнд хүүхдүүдийнхээ зургийг үзүүлээд л тэдэнтэйгээ хурдхан уулзах юмсан гэж хэлдэг байсан юм. Гэтэл бид сүүлд нь түүнийг гэр бүлийнхнийхээ эсрэг ямар аймшигтай хэрэг хийснийг сонсоод чихэндээ ч итгээгүй. Эмч нар түүнийг сэтгэцийн эмгэгтэй гэдгийг сүүлд нь баталсан" хэмээн шоронд хоригдож байсан өөр нэгэн эмэгтэй ярьсан байна. 

Гэр бүлийнхэнийгээ яасныг хэн ч мэдэхгүй

7 Эмийг нь уулгадаггүй

Та бүхэн шоронгийн удирдлагыг сэтгэл зүйн эмгэгтэй хоригдлууддаа эмийг нь сайн уулгаж, анхаарал тавьдаг гэж бодож байгаа бол том эндүүрч байна. Шоронд өмнө нь хоригдоод гарсан нэгэн эмэгтэйн хэлж байгаагаар "Би сэтгэцийн эмгэгээ эмчлэх зорилгоор байнга эм уудаг байсан боловч шоронгийнхон миний эмийг тасалдуулснаас болоод би үнэхээр хэцүү байдалд орсон. Тэгээд шалан дээр суугаад уйлж эхэлсэн. Өрөөнийхөө хоёр охиныг эмч дуудах хүртэл би байдгаараа салгалж байлаа. Удалгүй харгалзагчийг орж ирэхэд нь надад тусламж хэрэгтэй байна гэж өчнөөн олон удаа орилж хашгиран харгалзагч руу устай аяга авч шидсэн боловч намайг огт тоогоогүй" гэв. 

Эмийг нь уулгадаггүй

8 "Orange is the new black" шоунаас огт өөр

Бид кино, шоу зэргээс авсан ойлголтоороо л шоронг төсөөлдөг шүү дээ. "Orange is the new black" шоуны гол дүрийн охин шоронд орсноор өөрийгөө олдог бөгөөд олон янзын ааш зантай хүмүүстэй шоронд танилцдаг тухай гардаг билээ. Тэгвэл бодит байдал дээр шорон нь тус шоутай огтхон ч адилгүй ажээ. Хоригдож байсан хүмүүсийн хэлж буйгаар "Биднийг хаа ч явсан харгалзагчид хатуу хянадаг байсан болохоор чөлөөтэй хөдлөх ч боломж олддоггүй байсан. Хүн бүр өөрийн гэсэн өрөөтэй байсан бөгөөд тэднийг үргэлж л ажиглаж байдаг" ажээ. 

"Orange is the new black" шоунаас огт өөр

9 Донтогчидтой маш муухай харьцдаг

Угтаа бол шорон хоригдлуудын амьдралдаа гаргасан алдааг нь засч залруулахад туслаж, тэднийг нийгмийн хүндэт иргэн болгох үүрэгтэй газар билээ. Гэвч бодит байдал дээр тийм байж чадаж байгаа билүү? Жишээ болгоод донтолтыг авч үзье. Шоронд донтолтыг гэмт хэргийн нэгэн адилаар хүлээж авдаг бөгөөд төрөл бүрийн зүйлд донтсон хоригдлуудтай маш муухай харьцдаг байна. "Би 21 настайдаа шоронд орсон. Шинээр орж ирж байгаа хүн бүрээс тэд -Чамд ямар нэгэн дон бий юу? хэмээн асуух бөгөөд хэрэв согтууруулах ундаа юм уу бензодиазепин хэрэглэдэг гэж хариулах юм бол өдөр болгон 4мг-аар клонопинийг уулгана. Энэ бол хэвийн л үзэгдэл байсан бөгөөд хүн бүрийг ямар нэгэн донтой болгох гэж зүтгэдэг байсан" гэж нэгэн бүсгүй өөрийнхөө туршлагаасаа ярьжээ. 

Донтогчидтой маш муухай харьцдаг

10 Давхар орныхоо хамтрагчтай дотносдог

Эмэгтэйчүүдийн шоронд романтик үерхэл нэлээдгүй бий. Тэд харилцан тохиролцсоны үндсэн дээр ганцаардал гунигаа мартахын тулд дотно харилцаатай болдог байна. Нэгэн эмэгтэйн өгүүлсэнээр: "Давхар орны маань дээд талд унтдаг байсан эмэгтэй 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн нэгэн байсан ба анхандаа бид хоёр жирийн л найзууд байж байгаад аажмаар дотно харилцаатай болж эхэлсэн. Эхэндээ би эсэргүүцэж байсан ч аажимдаа бидний харилцаа нэлээд ноцтой болж ирсэн юм. Тэр харгалзагчийг байхгүй үед миний өвөрт орж ирээд хэвтдэг болов. Миний суллагдах цаг болж тэр маань ахиад 2 жил ялаа эдлэх хэрэгтэй болсон доо. Би түүнгүйгээр яаж шоронгийн хатуу хөтүү амьдралыг тэсч гарах байснаа төсөөлж чаддаггүй юм". 

Давхар орныхоо хамтрагчтай дотносдог

11 Таны бодож байгаа шиг сайхан биш

Кинон дээрээс харахад дотно харилцаатай лесби эмэгтэйчүүд сайхан бие хаатай, сэтгэл булаам бүсгүйчүүд байдаг. Тэгвэл шоронгийн лесби эмэгтэйчүүд илүүдэл жинтэй, хөгшин, буруу зуршлаасаа болж мэдрэлийн эмгэгтэй болсон "аймар" хүмүүс байдаг ажээ. 

Таны бодож байгаа шиг сайхан биш

12 Харгалзагчид эмэгтэйчүүдтэй туйлын бүдүүлэг харьцдаг

Кино болон бодит амьдрал дээрх яг ижилхэн нэг зүйл бол шоронгийн харгалзагчийн бүдүүлэг ааш авир юм. "Бид шоронгийн харгалзагчийн нүдэн дээр хүний өмнө хийж боломгүй олон зүйлийг хийдэг байсан бөгөөд бидний биенд үргэлж хүрч нэгждэг байсан. 7 хоногт ердөө хоёрхондотуур өмд өгдөг байсан учраас ариун цэврийн цаасыг дотор нь хийгээд өмсдөг байсан юм. Манай өрөөнд л гэхэд арваад ширхэг давхар ор байдаг байлаа" гэж өдгөө "наран"-д яваа эмэгтэй өгүүлжээ. 

Харгалзагчид эмэгтэйчүүдтэй туйлын бүдүүлэг харьцдаг

13 Анхны шөнө үнэхээр хэцүү байдаг

Шоронд байсан хүн болгон анхны шөнө хэцүү байдаг гэдэгтэй бүрэн санал нийлэх биз ээ. Шоронд орсон анхны шөнөө нойр авах гэж нэлээдгүй зүдэрнэ. Төмөр сараалжинд амьдралынхаа олон он жилийг өнгөрүүлнэ гэж бодохоос тэсвэрлэхийн аргагүй болох нь мэдээж. Шоронд шөнө оройн цагаар маш их чимээтэй байдаг гэнэ. Энд тэндгүй хүмүүс яраглаж, дуу гаргах бөгөөд оройн 10 цагт гэрлийг бүдэгрүүлдэг ч нүүрэн дээрээс байнга гэрэл тусах учраас нойр үл хүрнэ. Жорлонгийн ус яг л тийрэлтэт онгоцны хөдөлгүүр шиг сонсогдох учраас маш их чимээтэй байдаг. Энэ олон янзын чимээ дээр нь сэтгэлийн зовиур, шаналалтай хүн яаж сайн унтаж чадах вэ дээ? 

Анхны шөнө үнэхээр хэцүү байдаг

14 Баярын өдрөөр ч шоронд...

Баярын өдрөөр хүмүүс гадуур дотуур баярлан цэнгээд явж байхад бас цөөнгүй тооны хүмүүс торны цаана чимээгүйхэн гуниглаж байдаг ажээ. Шоронгийн хоригдлууд баярын үеэр гэр бүлийнхнийгээ илүү ихээр санадаг учраас тэдний хувьд баяр ёслолын өдрүүд асар их дарамтыг авчирдаг гэнэ. 

Баярын өдрөөр ч шоронд...

15 Шорон бол ахлах сургууль л гэсэн үг

Шоронд хоригдож байсан олон эмэгтэй шоронг ахлах сургуультай адилхан гэж дүгнэжээ. Хатуу чанга дүрэм журам, хүчирхэг удирдагчид бас өөр хоорондоо ялгаатай олон бүлэглэлүүд. Шоронд орж ирмэгцээ эмэгтэйчүүд ахлах сургуульд байсан үеэ санадаг ажээ. Нэг үгээр хэлэх юм бол нийгэм, гэр бүлээс нь тусгаарласан ахлах сургуулийн бүлэг сурагчидыг шорон хэмээн үзэж болох гэнэ. Мэдээж хэрэг та энд сайн ч, муу ч хүнтэй тааралдана. Зарим азтай нэг нь номын сантай, кабелийн телевизтэй, амт чанартай хоолтой шоронд хуваарилагддаг байна. Гэхдээ л шорон бол шорон шүү дээ. Юу нь сайхан байх билээ дээ? 

Шорон бол ахлах сургууль л гэсэн үг

12
таалагдаж байна

38
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()