Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг хэрхэн намдаах вэ?

Эмэгтэй хүн бүр өөр боловч биднийг нэгтгэдэг нэгэн зүйл бол сарын тэмдгийн өвдөлт юм. Сарын тэмдэг нь өвдөлтгүй ирдэг байж болно л доо. Гэхдээ л дэлхийн  бүх эмэгтэйчүүд сар болгон тодорхой хэмжээгээр үүнийг мэдэрдэг гэж хэлэхэд буруудахгүй юм. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээрээ та бүхэндээ "эмэгтэйчүүдийн зовиур"-ыг намдаадаг үр дүнтэй аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг хэрхэн намдаах вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Халуун жин тавиарай

University College London-гийн эрдэмтдийн судалгаагаар 40 градусын халуун жинг давсган дээрээ тавих нь өвдөлтийг бууруулахад үр дүнтэй гэсэн дүгнэлт гарчээ. Судалгааг удирдсан Кинг эмчийн хэлснээр бэлэг эрхтэн рүү очих цусны хэмжээ багассанаар өвдөлтийн хэмжээ ч гэсэн багасдаг гэнэ. Тиймээс халуун устай сав эсвэл халуун наалтыг давсган дээрээ тавиад үзээрэй. 

Халуун жин тавиарай

2 Халуун усанд ороорой

Дээр дурьдсанчлан халуун нь өвдөлтийг намдаахад тустай байдаг. Угаалгын өрөөнийхөө ванныг халуун усаар дүүргээд дээрээс нь далайн давс, 2-3 халбага нунтаг цагаан гааг нэмээд өөрийнхөө дуртай хөгжмийг тавин халуун цай оочлонгоо халуун усанд хэдэн минут суугаад үзэхийг таньд зөвлөж байна. Эдгээрээс гадна халуун усандаа сарнайн дэлбээ, лаванда цэцэг, шанцайны мод, алтан товч цэцгийг ч нэмж өгөх боломжтой юм шүү. 

Халуун усанд ороорой

3 Хэвлийн хэсэгтээ массаж хийж өгч болно

Сарын тэмдгийн өвдөлтийг массажаар намдааж болдгийг эрдэмтэд баталжээ. 

  • Хэвлийн тус газраа нар зөв илэх (30 удаа)
  • Гарынхаа дунд болон долоовор хурууг ашиглан хүйснийхээ дээд хэсгийг зөөлөн дарах маягаар баруун, зүүн тийш, дээш, доош чиглэлтэйгээр илэх (20-30 удаа)
  • Өөрийнхөө нуруунаас ахар сүүл хүртэл дулаан гараараа сайтар илж, массажилж өгөх (5 мин)
  • Ууц нуруугаа хоёр гараараа сайтар үрж өгөх (5 мин)
  • Хурууныхаа өндгөөр хэвлийн хэсгээ зөөлөн базалж өгөх зэрэг нь өвдөлтийг намдаахад туслана. 

Массаж хийх тосоо бэлтгэхдээ лаванда, клари, майораныг 2:1:1 харьцаатай байхаар тооцож найруулаарай. 

Хэвлийн хэсэгтээ массаж хийж өгч болно

4 Ургамлын гаралтай цайг сонго

Олон төрлийн өвчнийг эдгээн илааршуулах шинж чанартай учраас хүн төрөлхтөн ургамлын гаралтай цайг олон зуун жилийн турш хэрэглэсээр ирсэн билээ. Алтан товч цэцгийн цай нь сарын тэмдгийн өвдөлтийг намдаадаг болохыг эрдэмтэд хэдийнэ батлаад байгаа юм. Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг гүнгүмийн цай нь ч өвдөлт намдаахад онцгой үйлдэл үзүүлдэг гэнэ. Өвдөлт намдаах цайг бэлтгэхэд таньд: 

  • Үрүүлдсэн гүнгүмийн үндэс 24 гр
  • Үрүүлдсэн цагаан гаа 13 гр
  • Шанц (халбаганы дөрөвний нэг хэмжээтэй)
  • Бага зэргийн нунтаг хар перец
  • Зөгийн бал 80 гр
  • Нимбэгний шүүс хэрэгтэй. 

Дээрх орц найрлагаа шилэн саванд хийн сайтар хутгаад хөргөгчиндөө хадгалаарай. Харин уух болохоороо 1 хоолны халбага бэлдэц дээрээ 170 мг халуун бүлээн ус нэмж ууна. 

Ургамлын гаралтай цайг сонго

5 Секс нь өвдөлтийг бууруулдаг

Олон тооны судалгаагаар секс нь хүний дархлааг сайжруулж, толгойн өвдөлтийг намдаан ой тогтоолтыг сайжруулдаг болохыг нотолсон байдаг билээ. Сексийн үеэр бие организм нь өвдөлтийг намдаагч норадреналин, серотонин, эндорфин, допаминыг ялгаруулдаг байна. Сарын тэмдгийн үед бэлгийн ажил хийснээр эмэгтэй хүний сав агшдаг учраас сарын тэмдгийн үргэлжлэх хугацааг богиносгож өгнө. 

Секс нь өвдөлтийг бууруулдаг

6 Сайн унтаж амрах хэрэгтэй

Сайн унтаж амрах нь хүний биед юугаар ч орлуулшгүй зүйл байдаг. Сар болгоны хэдэн өдөр эмэгтэйчүүд бидний толгой өвдөж, ааш зан тогтворгүй болж, тухтай тааламжтай санагддаг зүйл хүртэл сэтгэлд тавгүй санагдаж, өчүүхэн жижиг зүйлд ч бухимддаг болдог шүү дээ. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар "ургийн байрлал" буюу хөлөө давхарлаж, атирч унтах нь өвдөлтийг бууруулахад тустай гэнэ. 

Сайн унтаж амрах хэрэгтэй

7 Шингэн юм тогтмол уу

Хачин сонсогдож байж магадгүй л дээ. Гэхдээ шингэн юм сайн ууснаар хүний биед усан хаван үүсдэггүй байна. Заавал хүйтэн ус гэлтгүй халуун ус юм уу хар цай ч уусан болох шүү дээ. Шингэн юм уух үед хүний булчин амарч байдаг. Хэрэв та ус уух тийм ч дуртай биш бол жимс, ногоо сайн идэхийг зөвлөе. Жишээлбэл тарвас, шанцай, өргөст хэмх, тоор зэрэг жимснүүдийн 96% нь ус байдаг ажээ. 

Шингэн юм тогтмол уу

8 Халуун ногоо, ургамлыг хоолондоо хэрэглэ

Бид халуун ногоо, ургамлыг өдөр тутмынхаа хоол хүнсэндээ хийж иддэг боловч тэднийг ямар ашиг тустай болохыг нь нарийн сайн мэддэггүй шүү дээ. Зорхдосын үр нь сарын тэмдгийн өвдөлттэй тэмцэж өвдөлтийг тэр дор нь бууруулдаг ид шидтэй ажээ. Цагаан гаа нь цусны хэмжээг ихэсгэдэг муу талтай ч өвдөлтийн хэмжээг багасгаж, зан аашийг тогтвортой болгоно. Харин шанц нь цусны хэмжээг багасган, сарын тэмдгийн үргэлжлэх хугацааг богиносгоод зогсохгүй дотор муухайрах шинж тэмдгийг үгүй хийдэг байна. 

Халуун ногоо, ургамлыг хоолондоо хэрэглэ

9 Эрдэс бодис, витаминыг мартаж болохгүй

Сарын тэмдгийн өвдөлтийг багасгах өөр нэгэн чухал арга бол мэдээж хэрэг витамин уух байдаг. 

  • Кальцийг өдөрт 1000 мг-аар уух нь ясыг бат бөх болгоод зогсохгүй сарын тэмдгийн өвдөлтийг бууруулдаг. Та мөн брокколи, алмонд самар, тараг болон сүүг түлхүү хэрэглээрэй 
  • Витамин D нь кальцийн шимэгдэлтэнд сайнаар нөлөөлөх ба үрэвслийг дарна 
  • Омега-3 буюу загасны тос нь үрэвслийг багасгадаг. Гэхдээ цусны хэмжээг ихэсгэдэг учраас анхааралтай хэрэглэх хэрэгтэй шүү. 
  • Магни нь өвдөлтийн хэмжээг нэмэгдүүлдэг простагландины түвшинг бууруулдаг. 
  • Витамин Е нь сарын тэмдгийн өвдөлтийг бууруулахад сайн нөлөөтэй ч сахар, зүрх судасны өвчин болон хавдартай хүмүүс болгоомжтой хэрэглэх нь зүйтэй юм. 

Эрдэс бодис, витаминыг мартаж болохгүй

10 Дасгал хөдөлгөөн хэрэгтэй

Зарим хүмүүс сарын тэмдгийн үеэр хүчтэй хөдөлж, дасгал хийж болохгүй гэдэг. Тэгвэл дасгал хөдөлгөөн хийснээр хүний биен дэх эндорфины түвшин нэмэгдэж улмаар өвдөлтийг бага мэдэрдэг болдог ажээ. Та йогд явж, алхаж, дугуй унасан ч болно. 

Дасгал хөдөлгөөн хэрэгтэй

11 Хориглох хүнс гэж бий

Сарын тэмдгийн үед кофеиныг их хэмжээгээр хэрэглэвэл таны гэдэс дүүрч, дотор муухайран өвдөлтийг их хэмжээгээр мэдэрнэ. Үүнээс гадна таны сэтгэл санаа тогтворгүй болох бөгөөд сарын тэмдгийн мөчлөг алдагдаж ч мэдэх юм. Кофеноос гадна таны гэдсийг дүүргэж, усан хаванг үүсгэдэг согтууруулах ундаа, өөх тос ихтэй, давсалсан хүнсний бүтээгдэхүүнүүд, шоколад болон бүх төрлийн хийжүүлсэн ундаанаас татгалзаж байгаарай. 

Хориглох хүнс гэж бий

12 Цэгэн иллэг хийх нь тустай

Өвдөлт намдаах маш үр дүнтэй аргуудын нэг бол яахын аргагүй цэгэн иллэг байдаг билээ. Та доорх бичлэгээс яаж  хийхийг үзээрэй. 

Цэгэн иллэг хийх нь тустай

13 Бүр болохгүй бол эм уугаарай

Бидний өгсөн зөвөлгөөнүүдээс аль нь ч тус болохгүй байгаа тохиолдолд л эм уугаарай гэж зөвлөх байна. Ибупрофен, аспирин зэрэг үрэвслийн эсрэг үйлдэлтэй өвчин намдаагчийг хэрэглэж болно. 

Бүр болохгүй бол эм уугаарай

6
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()