Эрчүүд бүсгүйчүүдийн юунд илүү татагддаг вэ?

Хүн байгалийн зөн совингоороо эсрэг хүйсийнхээ хүнд таалагдахыг хичээдэг. Ялангуяа бүсгүйчүүд эрчүүдэд хэрхэн таалагдах вэ? хэмээн толгойгоо гашилгаж байдаг нь нууц биш. Тэгвэл бид та бүхэндээ эрчүүд бүсгүйчүүдийн юунд илүү татагддаг болохыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Эрчүүд бүсгүйчүүдийн юунд илүү татагддаг вэ?
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1 Сайхан сэтгэл

Урт хугацааны харилцаа үүсгэх хамтрагчаа сонгохдоо эрчүүд тэдний сайхан сэтгэлтэй эсэхэд анхаарлаа хандуулдаг байна. Тухайн бүсгүйн бусадтай хэрхэн харилцаж байгааг сайтар анзаарч, дотоод сэтгэлийг нь харахыг хичээдэг аж. Мэдээж бусдад тусархаг ханддаг, эерэг хандлагатай бүсгүйчүүдэд хэн дурлахгүй байх билээ. 

Сайхан сэтгэл

2 Эвгүй байдлаас гарч чаддаг байх

Эмэгтэй хүний биеэ зөв авч явах, бусадтай зөв харилцах нь эрчүүдэд илүү таалагддаг аж. Эвгүй байдалд орчихоод уурлаж эсвэл шалтаг тоочихын оронд уучлалт гуйгаад, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх нь эрчүүдийн нүдэнд илүү өхөөрдөм харагддаг байна.

Эвгүй байдлаас гарч чаддаг байх

3 Хумс

Бүсгүйчүүд бусдад охидод харуулах, сэтгэл ханамж авах гэсэндээ хумсаа арчилж, засуулдаг. Харин бүсгүйчүүдээс илүү эрчүүд таны хумс болон хурууг ажиглаж байдаг гэвэл итгэх үү? Тэд таны хумсаар хэр өөртөө арчаатайг дүгнэх болно. 

Хумс

4 Сэтгэл хөдлөл

Гутранги сэтгэлтэй бүсгүйчүүд эрчүүдийн хувьд хамгийн таагүй төрлийн эмэгтэйд тооцогддог байна. Учир нь гутранги үзэлтэй бүсгүй хийх дургүй ажлаа, эцэг эхтэйгээ маргалдсан, биелүүлж чадаагүй мөрөөдлүүдээ гээд л амьдралын бүхий л таагүй явдлуудаа ярьснаар эр хүнийг залхааж орхидог аж. Харин эрчүүд амьдралын жижигхэн зүйлсээс ч аз жаргал олж чаддаг эмэгтэйгээс өөдрөг үзлийг мэдэрч байхыг хүсдэг байна.

Сэтгэл хөдлөл

5 Санхүүгийн байдал

Бүсгүйчүүд л эрчүүдийн бэл бэнчинг хардаг цаг хэдийн ард хоцорчээ. Биеэ даасан, хүчирхэг бүсгүйчүүд олон болсон өнөөгийн нийгэмд залуус өөрийгөө аваад явж чадахуйц, санхүүгийн хувьд бусдаас хараат бус эмэгтэйчүүдийг илүүтэй сонирхдог аж. 

Санхүүгийн байдал

6 Өөртөө итгэлтэй байх

Өөртөө итгэлтэй байх нь эмэгтэйчүүдийн хувьд хамгийн чухал зүйл. Энэ зан чанар нь таны зарим өө сэвийг ч далдалж өгдөг байна шүү. Иймд эрчүүд бүсгүйтэй танилцсаны дараа хэр өөртөө итгэлтэйг нь ажигладаг бөгөөд өөрийн бодолдоо үнэнч, зоригтой бүсгүйчүүдэд эрхгүй татагдаж байдаг гэнэ. 

Өөртөө итгэлтэй байх

7 Бусад эмэгтэйчүүдэд хандах хандлага

Хажуугаар өнгөрөх хөөрхөн бүсгүй рүү муухай харан өнгөрөх, өөрт таалагдаагүй бүсгүйг муулан ярих нь эрчүүдэд таатай санагддаггүй. Тэд таныг атаархуу, сэтгэл зүйн эмгэгтэй гэж ойлгох болно.

Бусад эмэгтэйчүүдэд хандах хандлага

8 Стиль

Эр хүн бүрт өөрийнх нь эмэгтэй ямар байх төсөөлөл байдаг. Зарим нь тодо өнгөөр будсан бүсгүйд халдаж ойртож зүрхэлдэггүй бол зарим нь хэтэрхий даруугаас зугтах жишээтэй. Бүх хүнд таалагдаж чадахгүйгээс хойш өөртөө л үнэнч байгаарай.

Стиль

9 Гутал

Тийм ээ, эрчүүд өөрийн сонирхлыг татсан эмэгтэйг хумсны үзүүрээс гутлын ул хүртэл ажиглан хардаг. Таны өмссөн гутлын дизайнер, эсвэл гутлын чинь өнгө цүнхтэйгээ зохицож байгаа эсэхийг шалгаж чаддаггүй ч, таны гутал хэр хөлд эвтэйхнийг тэд шууд хардаг. Тогтворгүй, хэт өндөр өсгийтэй гутал өмссөн бүсгүйгээс тэд бушуухан зугтахыг боддог байна.

Гутал

10 Найз нөхдийн тоо

Эмэгтэй хүнд өөрийн гэсэн амьдрал, хатуу хөтүүг хамт туулсан жинхэнэ найз нөхөд байх нь их чухал гэж эрчүүд үздэг. Огт найзгүй, эсвэл байнга солигдож байдаг олон тооны танилууд эрчүүдэд сэжигтэй санагддаг.

Найз нөхдийн тоо

11 Инээд

Өөрийн сэтгэл хөдлөлийг ил гаргахаас айдаггүй эмэгтэйчүүд эрчүүдийн анхаарлыг маш их  татдаг.

Инээд

12 Хошин шогийн мэдрэмж

Энэ шинж чанар нь төгс эмэгтэйг тодорхойлох зан чанарын жагсаалтад заавал багтдаг. Судалгааны үр дүн ч үүнийг баталж байгаа ба хөгжилдөж, тоглоом шоглоом ойлгож чаддаг бүсгүйчүүд эрчүүдэд илүү сэтгэл татам санагддаг гэжээ.

Хошин шогийн мэдрэмж

13 Ядаргаа

Нойргүйдэл, архаг ядаргааг нүүрээ мэргэжлийн будаад ч халхалж чаддаггүй болох нь тогтоогджээ. Нэгэн судалгааны хүрээнд, бүлэг царайлаг бүсгүйчүүдийн зургийг эрчүүдэд харуулсан ба тэдгээр бүсгүйчүүдийн тал нь 8-9 цаг унтсан, харин тал нь огт унтаагүй байжээ. Урьд шөнө нь унтаагүй бүсгүйчүүд тэдэнд илүү уйтгартай, ууртай харагдаж байсан аж.

Ядаргаа

14 Зорилго, тэмүүлэл

Бид үйл явдлаар дүүрэн, хурдан хэмнэлтэй ертөнцөд амьдарч байна. магадгүй ийм ч учраас илүү ихэд байнга тэмүүлдэг, зорилго тэмүүлэлтэй байх нь сайхан бүсгүйг тодорхойлох шалгууруудын нэг болсон байж болох юм. Залхуу, идэвхгүй эрчүүд ч бүсгүйчүүд та бүхэнд таалагдахгүй л биз дээ.

Зорилго, тэмүүлэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()