Та сэтгэцийн өвчтэй юм биш биз?

Стресстэй нийгэмд амьдарч байгаа хүн бүхэн л сэтгэл гутралд орж, бухимдах нь түгээмэл үзэгдэл болсон. Үүнээс болж сэтгэцийн өвчтэй, өөрийгөө хянаж чадахгүй болсон хүмүүс гэж ч байх аж. Тэгвэл ямар хүмүүс эрүүл сэтгэхүйтэй байдаг юм бол? Та бүхэндээ эрүүл сэтгэхүйтэй хүмүүсийн шинжийг танилцуулж байна. Та энэхүү мэдээллийг уншиж, өөртэйгээ таарч байгаа эсэхийг шалгаж үзээрэй. Хэрэв дор бичигдэх шинжүүд танд байхгүй бол, таны сэтгэхүй бага зэрэг асуудалтай гэдгийг илтгэх болно. Ингээд хамтдаа эрүүл сэтгэхүйтэй хүмүүсийн шинжүүдтэй танилцъя. 

Та сэтгэцийн өвчтэй юм биш биз?
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1 Өөрийгөө хайрладаг

“Өөрийгөө хайрлаж, магтаж байх хэрэгтэй. Ийм чухал ажлыг өөр хүнд даалгах хэрэггүй” Макс Фрай

Нэгдүгээрт, Өөрийн төгс биш гоо үзэсгэлэнг хүлээн зөвшөөрдөг. Тэд монхор хамраа ч, караоке орж ухаангүй дуулах дуртайгаа ч хүлээн зөвшөөрдөг байна. Өдөр бүр өөрт оногдсон амьдралдаа сэтгэл хангалуун байх бөгөөд хэзээ ч гомдоллодоггүй.

Хоёрдугаарт, өөрийнхөө мэдрэмжийг ч анхааралтай чагнадаг. Сэтгэл санаа гундуу байх нь байдаг л зүйл, хааяа өдөржингөө орон дээр пицца идэж сериал үзэж суух  юу нь буруу гэж боддог байна. Өөрийгөө шүүмжилж, буруутгах нь зовоохоос хэтрэхгүй тэд сайн мэднэ. Тиймээс ямагт өөрийгөө хайрлахыг эрхэмлэдэг аж.

Өөрийгөө хайрладаг

2 Бусдыг хайрладаг

Хэн нэгэнтэй харилцаатай байхын тулд байнга хичээх нь уйтгартай бөгөөд төвөгтэй сонсогдож байгаа биз? Үүний оронд өөрийгөө өөрийн хүмүүсээр хүрээлүүлж хүнд хэцүү цагуудыг хамт туулах нь дээр биш үү? Ойрд очоогүй өвөөгөө эргэж, ээжийгээ тэврэн, хайраа илчилж нөхөрлөлөө үнэлэснээр өөрийн ганцаардлыг таягдан хаяж чадна гэдгийг эрүүл ухаантай хүмүүс хэнээр ч хэлүүлэхгүй мэддэг. Тиймдээ ч өөрийгөө хайрлахаас гадна, бусдад хайрыг түгээж чаддаг байна.

Бусдыг хайрладаг

3 Бусдаас хамааралгүй байдаг

"Та бол тэнгэр. Харин бусад нь цаг агаар” Пема Чодрон

Мэдээллийн чимээнээс холдож, гар утасны дуугаа унтраагаад, чихэн дээрх хэн нэгний чалчихыг сонсохгүйгээр зөвхөн өөртэйгөө хэсэг хугацаанд байх хэрэгтэй. Сэтгэл судлаач нар энэ хугацааг нэг цаг гэж тодорхойлсон байдаг. Эрүүл сэтгэхүйтэй хүмүүс өөртөө өдөр бүр нэг цаг гаргаж, эрх чөлөөг мэдэрдэг аж. Энэ хугацаанд тэд гүнзгий амьсгаа авч, аажмаар гаргаад, өөрийгөө зөвхөн яг одоо, яг энд байгааг мэдэрч өнгөрсөн бүхнийг эрэгцүүлж, ирэх өдрүүдийн зорилгыг тодорхойлж, эсвэл зүгээр л мөрөөдөж өнгөрүүлдэг гэнэ шүү. 

Бусдаас хамааралгүй байдаг

4 Итгэдэг

Хайр сэтгэл, нөхөрлөлийн үндэс нь итгэлцэл билээ. Өөртөө итгэлтэй, өөрийн ойр дотны хүнээ ойлгодог хүнд нөгөө хүнийхээ инстраграм дахь лайкийг тоолох, мессенжерийн архивыг ухах шаардлага байдаггүй. Харин та эсрэгээрээ хайртай хүндээ итгэж чадахгүй, үргэлж хардаж байгаа бол сэтгэцээ 100 хувь эрүүл биш байна гэж ойлгоорой. 

Итгэдэг

5 Ажиллаж чаддаг

Статистикаас харахад дэлхий дээрх хүмүүсийн зөвхөн 10 хувь нь хийж буй ажилдаа дуртай байдаг. Үлдсэн 90 хувь нь ээлжийн амралтаа, эсвэл баасан гарагийг хүлээж суудаг гэнэ. Дуртай зүйлээ хийж амьдарна гэдэг их ховор бөгөөд том аз юм. Гэхдээ хийж байгаа ажилаа илүү сонирхолтой болгож, илүү эерэгээр хүлээж авах боломжтой байдаг. Эрүүл сэтгэл зүйтэй хүн ажлын төлөө илжиг мэт зүтгэхгүй ч хийж байгаа ажлаа мэргэжлийн гүйцэтгэж, үүнээсээ эрч хүчийг мэдэрч чаддаг аж.

Ажиллаж чаддаг

6 Амарч бас чаддаг

Амралт гэдэгт зөвхөн ээлжийн амралт орохгүй, энд ачаалалтай өдрийн дараа өөрийгөө амраах, хэт их стресст орсны дараа сэргэх зэрэг ч орно. Эрүүл сэтгэл зүйтэй хүн өдөр хоногууд янз бүрийн сэтгэл хөдлөлөөс бүрддэг гэдгийг ойлгож заримдаа сэтгэл хөдлөлөө хянаж, заримдаа бүхнийг тэвчин өнгөрөөдөг байна. 

Амарч бас чаддаг

7 Уучилдаг

"Уучлаагүй гомдлын ачаа” гэдэг хэлцийг сонссон л биз дээ? Бидний санах ойд таагүй дурсамжийн бүхэн бүтэн видео болон аудио сан байдаг. Тиймэрхүү “файлууд” үнэхээр л хүнд жинтэй бөгөөд ерөнхий үйлдлийн системд халтай. Психосоматика /сэтгэл зүй болон бие организмын өвчлөл хоорондын хамаарлыг судлах ухаан/ маш олон өвчлөлийн шалтгаан нь “уучилж чадаагүй гомдол”  гэж дүгнэсэн байдаг. Эрүүл сэтгэхүйтэй хүмүүс бусдыг уучилж чаддаг бөгөөд энэ нь тэднийг амар тайван байхад хамгийн том тус хүргэдэг. Харин эсрэгээрээ сэтгэцийн өвчтэй хүмүүс бусдад өс санаж, өөрийгөө улам бүр зовоож байдаг. 

Уучилдаг

8 Зайлшгүй болох зүйлийг хүлээн зөвшөөрдөг

"Зайлшгүй болох зүйлийг нэр төртэйгээр хүлээн ав" Луций Анней Сенека

Заримдаа залруулж боломгүй зүйлс бидний хүчин чармайлтаас үл хамааран тохиолддог. Сэтгэлийн хаттай хүн ч энэ бүхнийг даван туулахад хэцүү байдаг. Эрүүл сэтгэл зүйтэй хүн энэ бүхнийг зайлшгүй гэдгийг хүлээн зөвшөөрч гуниглан гансарч байсан ч энэ бүхэндээ бүхнийг хамруулан өөрийгөө болон өрөөлийг зовоодоггүй. Бидний хүч чадал хязгаартай, амьдралын зам дуусах болоогүй байна. Хэр хурдан хөл дээрээ эргэж босно, төдий чинээ л сайн.

Зайлшгүй болох зүйлийг хүлээн зөвшөөрдөг

9 Шүүмжлэлээс татгалздаг

Бусдыг шүүмжилснээр өөрийн шүүмжилж буй хүн, үзэгдлийн тухайн биш харин өөрийнхөө хэн бэ гэдгийг харуулж байдаг. Энэ зуршлаас хурдхан салахыг хичээгээрэй. Урьдчилгаа цалингаа бүгдийг нь гоёлын шаахайнд өгчихсөн хөнгөмсөг ажлын бүсгүйгээ бусадтайгаа нийлж бүү шоолоорой. Үүний оронд инээмсэглээд хажуудаа байхгүй байгаа хүмүүсийг хамгаалснаар өөртөө “оноо авах”-аас гадна сэтгэл санааны зохистой байдалд хүрэхэд нэг алхамаар ойртох болно.

Шүүмжлэлээс татгалздаг

10 Үнэ цэнэтэй байдаг

19-р зуунд “Ёс суртахууны галзуурал” гэх ойлголт байжээ. Энэ нь хүн ёс зүй болон ёс суртахууны аливаа ойлголтгүй болж биеэ хэрхэн авч явах ёстойг мэдэхгүй байхыг хэлдэг байжээ. Одоо энэ ойлголт устаж дэлхий илүү уян, нээлттэй, хүлээцтэй болсон ч өөрийн гэсэн үнэ цэнийн цогцыг бий болгож элдэв зөрчилтэй тохиолдлуудад зөв шийдвэр гаргах нь одоо ч чухал хэвээр бөгөөд ингэхгүй бол та өөрийгөө хэн гэдгээ олохоо болин төөрөлдөх эрсдэлтэй.

Үнэ цэнэтэй байдаг

11 Алсын хараатай байдаг

Өглөө таныг юу сэрээдэг вэ? Та инээмсэглэн нүдээ нээнгээ амттайхнаар суниагаад шинэ өглөөг тэсэн ядан угтдаг уу, эсвэл хөнжил доороосоо арайхийн өндийж 8 дахь удаагаа дуугарсан сэрүүлгээ хорсолтойгоор унтраадаг уу? Энд магадгүй жаахан уран сайхны хэтрүүлэг байгаа ч өөртөө энэ асуултыг үнэхээр тавиад үзээрэй. Хүн бүрийн хувьд өөрийнх нь хүсэл, зорилго, түүндээ хүрэх төлөвлөгөө нь чухал. Бид өнгөрөх өдөр хоногуудын эргэлтэд төөрөхгүйн тулд алсын хараатай байх хэрэгтэй.

Алсын хараатай байдаг

12 Өөрийн амьдралдаа хайртай

“Таны хугацаа хязгаартай, тиймээс бусдын амьдралаар бүү амьдар” Стив Жобс

Өнгөрснийг өөрчилж болохгүй нь таагүй ч энэ нь бидэнд ашигтай. Бид ирээдүйг төсөөлөн хардаг ч энэ нь барим тавим байдаг. Бидэнд байгаа зүйл яг одоо, яг энд л болж байна. Бүрхэг, бороотой тэнгэр ч сүүлийн удаа тэнгэр харж байгаа хүнд үнэ цэнэтэй, харьцуулашгүй байдаг. Амьдралыг бүхлээр нь, бүх өнгө будагтай нь хайрлацгаая.

Өөрийн амьдралдаа хайртай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()