Сурталчилгаа (15)
Хаах

Хүн бүрийн мэдэхийг хүсдэг асуултуудын хариулт

Мэдээллийн эрин үед амьдарч байгаа бид хариулт авахыг хүссэн зүйлээ хэдхэн товч  дараад л интернэтээс олж болдог сайхан цаг ирсэн ч заримдаа хариултаа тийм ч амархан олж чаддаггүй шүү дээ. Тэгвэл бид та бүхэндээ үнэхээр мэдэхийг хүссэн ч, хариултыг нь олж чаддаггүй асуултуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хүн бүрийн мэдэхийг хүсдэг асуултуудын хариулт

1 Асгахгүйгээр аяганд ус хийх яагаад тийм хэцүү байдаг юм бол?

Бид шингэнийг савнаас юүлэхэд шингэн нь савны хэлбэрийг дагахыг Коандын үзэгдэг гэдэг. Хэрэв шингэний урсгал хангалттай хүчтэй байвал шингэн савны амсраас шууд тасарч асгаралгүйгээр аяганд ордог. Шингэний урсгал зөөлөн болмогц савны амсрыг даган урсах нь нэмэгдэж асгардаг, тиймээс ч ус буцалгагчнаас аяганд ус хийж авахдаа ус буцалгагчаа хүчтэй тонгойлгоорой.

Асгахгүйгээр аяганд ус хийх яагаад тийм хэцүү байдаг юм бол?

2 Яагаад зурагт үзэж байгаад унтчихсан байдаг мөртлөө орондоо ороод хэвтмэгц нойр хүрэхээ больчихдог юм бол?

Хүний тархины үйл ажиллагаа зурагт үзэж байхад удааширч, сэтгэн бодох, дүгнэлт хийх үйл явц бараг зогсдог ба үүний зэрэгцээ нэг давтамжтай дуу чимээ таныг тайвшруулдаг. Харин зурагтаа унтраамагц таны тархи идэвхжиж амьдралын тухай тэнэг бодлууд орж ирж эхэлдэг юм. Цаашлаад босоод шүдээ угаачих юм бол унтах талаар мөрөөдөөд  ч хэрэггүй.

Яагаад зурагт үзэж байгаад унтчихсан байдаг мөртлөө орондоо ороод хэвтмэгц нойр хүрэхээ больчихдог юм бол?

3 Хүний эд эс байнга төлжиж шинэчлэгдэж байдаг юм бол яагаад сорви, шивээс зэрэг нь арилдаггүй вэ?

Эпидермис буюу арьсны өнгөн хэсгийн эд эс хурдан төлжиж солигддог бол дерма буюу арьсны үндсэн хэсэг нөхөн төлжих нь харьцангуй удаан байдаг аж. Тиймээс ч арьсны дерма буюу үндсэн хэсгийг гэмтээхэд үүссэн сорви, гүнзгий шивээс зэрэг нь удах тутам бүдгэрдэг ч бүрэн арилах боломжгүй гэнэ.

Хүний эд эс байнга төлжиж шинэчлэгдэж байдаг юм бол яагаад сорви, шивээс зэрэг нь арилдаггүй вэ?

4 Эхийн хэвлий дэх ураг ялгадас ялгаруулдаг уу?

Эхийн хэвлий дэх ураг 2 сартайгаас эхлэн ургийн усан дотроо “шээж” эхэлдэг ба өөрөө тэндээ “сэлээд л” байж байдаг. Ураг өөрийн шээстэй ургийн усаа залгиж болдог ба энэ нь урагт ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин хүүхэд төрсөн хойноо л ялгадасаа гадагшлуулдаг бөгөөд тээх хугацаа нь хэтэрсэн хүүхдүүд “тэвчээр алдах” тохиолдол хааяа гардаг.

Эхийн хэвлий дэх ураг ялгадас ялгаруулдаг уу?

5 Олон улсын сансрын станцад сансрын нисэгчид ямар цаг ашигладаг вэ?

Сансрын нисэгчид Нийцүүлсэн универсиал цаг буюу UTC-г ашигладаг бөгөөд энэ нь дэлхийн цагийн бүсүүдийг Английн Гринвичээс эхлэн тооцдог стандарт юм. Өөрөөр хэлбэл, сансрын нисэгчид сансрын станцад ажиллаж байхдаа Лондонгийн цагийг ашигладаг гэсэн үг юм. UTC-г ашиглах нь тухайн үед сансрыг эзэмшиж байсан гүрнүүд болох АНУ, СССР-т аль алинд нь тохиромжтой байсан тул энэ цагийг ашигладаг болсон байна.

Олон улсын сансрын станцад сансрын нисэгчид ямар цаг ашигладаг вэ?

6 Амьтад яагаад гол, горхиноос ус шууд ууж болоод, харин хүн бохир ус уувал өвддөг вэ?

Бидний дархлааны систем иймэрхүү туршилтыг даван туулах чадвар нь суларчээ. Тэгээд ч хэн ер нь амьтдыг өвддөггүй гээд байна? Тэдний ходоод, гэдэс паразитаар дүүрэн байх нь элбэг бөгөөд шалтгаан нь ихэвчлэн бохир ус байдаг аж.

Амьтад яагаад гол, горхиноос ус шууд ууж болоод, харин хүн бохир ус уувал өвддөг вэ?

7 Бид гуниглахдаа яагаад уйлдаг вэ? Хүчтэй сэтгэл хөдлөл болон нүднээс урсах шингэн хоёрын хамаарал юу вэ? Уйлахад яагаад хамраас ус гоожоод байдаг юм бол?

Сонин санагдаж болох ч уйлах нь бидний өвөг дээдсийн хувьд тусламж дуудах дохио гэж ойлгогддог байжээ. Хүмүүс тийм маягаар өөрийн сэтгэлийн гуниг, гомдлыг илэрхийлдэг байсан гэнэ. Сайн гэгч уйлах нь амьсгалын замын системийн хувьд гимнастик болж стрессээс гарахад тустай байдаг. Уйлахад хамраас нус, ус гоожоод байдаг нь нулимсны сүвээр дамжсан нулимс хамрын хөндий руу орсноор хамраас ус гоождог байна.

Бид гуниглахдаа яагаад уйлдаг вэ? Хүчтэй сэтгэл хөдлөл болон нүднээс урсах шингэн хоёрын хамаарал юу вэ? Уйлахад яагаад хамраас ус гоожоод байдаг юм бол?

8 Бидний тархи яагаад тослог, чихэрлэг бүхэнд дурлаж байдаг юм бол?

Бидний өвөг дээдэст өдөр бүр тогтсон цагтаа нэг, хоёрдугаар хоол, дессерттэй идэх боломж байгаагүй тул тэд багц ногоо, хэсэг мах хоёроос илчлэг ихтэй, өл сайн даадгаар нь хэсэг өөхтэй махыг сонгодог байжээ. Одоо үед хоол тэжээлийн хомсдол арилсан ч илчлэг ихтэйг нь сонгох дадад арилаагүй л байна.

Бидний тархи яагаад тослог, чихэрлэг бүхэнд дурлаж байдаг юм бол?

9 Хүн хэдэн километр ажиггүй алхаж чаддаг хэрнээ 15 минут зогсох нь яагаад хэцүү байдаг юм бол?

Учир нь бидний хөлний венийн судсанд цусаар дүүргэгддэг хавхлаг байдаг. Бид алхах үед хөлний эрээн булчин чангарч хавхлагт дүүрсэн цусыг шахан гаргаж байдаг бол биднийг зогсоход эрээн булчин нарийн хэвээр байх тул хавхлаг цусаар дүүрч тэлснээр хөл бадайран чинэж эхэлдэг.

Хүн хэдэн километр ажиггүй алхаж чаддаг хэрнээ 15 минут зогсох нь яагаад хэцүү байдаг юм бол?

10 Оргилуун дарсаар дүүргэсэн онгоцонд суувал хүн согтох уу?

Согтоноо, гэхдээ арьсны сүвээр спирт шимэгдэн орсноос бус, харин спиртний этанол нь хэт дэгдэмхий бодис тул хамрын салстаар нэвтэрснээс болдог байна.

Оргилуун дарсаар дүүргэсэн онгоцонд суувал хүн согтох уу?

11 Зүрхний хавдар гэж өвчин яагаад байдаггүй вэ?

Зүрхний хавдар гэгч өвчин маш ховор тохиолддог байна. Учир нь хавдар гэдэг нь бидний мэдэхээр аливаа эд эс хяналтгүйгээр хурдан хуваагдахыг хэлдэг. Харин миоцит гэж нэрлэгдэх зүрхний эд эсийн хуваагдаж олшрох үйл явц харьцангуй эрт зогсдог ба тиймээс ч зүрхний хавдар гэж бараг л байдаггүй аж.

Зүрхний хавдар гэж өвчин яагаад байдаггүй вэ?

12 Яагаад англи хэлний W үсгийг дабль ви гэж биш, харин дабль ю гэж нэрлэдэг вэ?

Англи хэлэнд эхэн үедээ V үсгийг U гэж тэмдэглэдэг байжээ. Тиймээс ч W үсэг анхандаа UU мэт харагддаг байсан нь дуудлагад нь нөлөөлжээ. Бусад хэлэнд, жишээ нь, герман хэлэнд энэ үсэг дабль ви гэж нэрлэгддэг.

Яагаад англи хэлний W үсгийг дабль ви гэж биш, харин дабль ю гэж нэрлэдэг вэ?

13 Яагаад робот буюу тусгай програм “би робот биш” товчлуурыг дарж чадахгүй вэ?

Таныг өөрийгөө робот биш гэдгийг батлах гэж хоосон зай дээр дарж байх хооронд гүүгл таны байгаа газар, орон, цагийн бүс, IP хаяг, компьютерийн курсор хэрхэн хөдөлж байгаа хэмнэл болон бусад цаг хэмжүүрийг хагас секундын дотор тусгай алгоритмээр тооцоолж таныг хүн эсвэл робот эсэхийг тодорхойлж чаддаг гэнэ шүү.

Яагаад робот буюу тусгай програм “би робот биш” товчлуурыг дарж чадахгүй вэ?

14 Оцон шувууны тавхай яагаад даардаггүй вэ?

Оцон шувууны тавхайн артерийн болон венийн судсууд нь сүлжилдэн байрладаг ба артераас ирсэн бүлээн цус мөсөн дээр зогссоноос болж хөрсөн тавхайн цусыг дор нь бүлээсгэдэг бол энэ үед тавхайн гадаргуу хүйтэн хэвээр байдаг тул мөс хайлах аюулгүй байдаг.

Оцон шувууны тавхай яагаад даардаггүй вэ?

15 Өөр оронд ирчихээд пасспортоо нууж хаанаас ирснээ хэлэхгүй “гүрийвэл” яах бол?

Хэрэв таны ирсэн улс өөрийн чинь орноос визийн зөвшөөрөлтэй нэвтрүүлдэг бол виз олгохдоо биомеотрик өгөгдлүүдийг чинь авсан л байз таарна. Тантай таарсан эхний цагдаа л таныг хэн бэ гэдгийг эдгээр өгөгдлүүдээр нь тэр дор нь мэднэ. Хэрэв биометрик өгөгдлүүд таниас аваагүй бол арай уламжлалт аргаар таны хэн гэдгийг тогтоох ба аль ч тохиолдолд таныг албадан гаргах, торгох, цагдан хорих зэрэг арга хэмжээг авах нь дамжиггүй. Зарим улсуудад энэ нь тийм хатуу биш байдаг ч эдгээр улсуудад та өөрөө үлдэхийг хүсэхгүй л болов уу.

Өөр оронд ирчихээд пасспортоо нууж хаанаас ирснээ хэлэхгүй “гүрийвэл” яах бол?

35
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()