Энгийн хүнийг супер нэгэн болгодог 5 төрлийн өвчин

Өвдөж зовох нь сайхан зүйл биш гэдгийг бид бүхэн мэднэ. Тиймээс хэн ч өвдөхийг хүсдэггүй. Эрүүл саруул байх нь хийж бүтээх боломжийг бид нарт олгодог ч зарим онцгой өвчин хүмүүсийг бүр ч илүү чадвартай болгодог байна. Эдгээр ховор төрлийн 5 өвчин нь комик зохиол дээр гардаг "X хүмүүс" шиг чадвартай болгодог бөгөөд энэ чадварыг "супер хүч" гэж нэрлэхээс өөр аргагүй мэт.

Энгийн хүнийг супер нэгэн болгодог 5 төрлийн өвчин
ГОЁ БОЛОМЖ!
Хаах
Сурталчилгаа

1 Супер санах ой

"Hyperthymia" нь санах ойны эмгэг юм. Гэхдээ ховор төрлийн энэ эмгэгтэй болсноор хүн супер санах ойтой болж, амьдралынхаа бүхий л үйл явдлыг санадаг болдог байна. Одоогоор дэлхий дээр ийм эмгэгтэй гэж оношлогдсон 60 орчим хү бий агаад тэд өөрсдийн амьдралын үйл явдлыг өдөр өдрөөр нь дэлгэрэнгүй ярьж чаддаг байна. Өвчтөнүүд бүр балчир насныхаа дурсамжийг ярьж, олон жилийн өмнө уншиж байсан номнууд дээр нь юу гарч байсныг нэгд нэгэнгүй ярьж, үг өгүүлбэрээр нь бичдэг аж. "Hyperthymia"-тай хүмүүсийн нэг сул тал нь тэд мартахыг хүссэн таагүй дурсамжуудаа мартаж чаддаггүй бөгөөд юу ч мартаж чаддаггүй энэ байдал нь тэднийг зовоох нь бий.   

Супер санах ой

2 Өвдөлт үл мэдрэгч

"Congenital analgesia" буюу төрөлхийн өвдөлт мэдэрдэггүй энэ хам шинж нь хүнийг ямар ч өвдөлт мэдэрдэггүй болгодог. Гайхалтай ч гэхүү, харамсалтай ч гэхүү Шведийн нэгэн тосгонд төрөлхийн ийм хам шинжтэй 40 гаруй хүн бүртгэгджээ. Ийм хам шинж том болсон хүмүүст зүгээр ч хүүхдүүдэд маш аюултай аж. Учир нь тэд төлөвшөөгүй, дээр нь өвдөлт гэдэг зүйлийг мэдэрдэггүй болохоор юмнаас айна гэж байдаггүй. Тиймдээ ч өөрсдийгөө ихээр гэмтээчих гээд байдаг гэнэ. Ялангуяа бага насны хүүхдүүдийг сайн харж байхгүй бол бүр ч аюултай байдаг юм байна. Нялх хүүхдүүд тоглож байхдаа өөрийгөө гэмтээчихсэн, хэлнийхээ үзүүрийг хазчихсан, нүднийхээ эвэрлэг бүрхэвч рүү юмаар хатгасан, цаашлаад ясаа хугалчихсан байсан тохиолдлууд гарч байжээ.     

Өвдөлт үл мэдрэгч

3 Гоц ухаантан

"Savant syndrome" буюу эрдэмтэн хам шинж хэмээх энэхүү ховор төрлийн өвчин хүнийг гоц ухаантан болгодог байна. Ийм эмгэгтэй хүн бараг бүх зүйлийг хийж чаддаг болдог аж. Савант синдром нь хүмүүст хэдийнэ танил Аутизм болон Аспергер синдромтой төстэй тархины хөгжлийн эмгэг ч эдгээрээс илүү гоц болгодог, нэн ховор тохиолддог эмгэг аж. Савантизмтай хүмүүс хөгжим, зураг, тооцоолон бодох, газрын зураг зурах, 3D загвар бүтээх зэрэгт үнэхээрийн авьяастай байдаг гэнэ. Саванттай хүн, хүүхдээс та дурын тооны үржвэр асуух юм уу 3017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хэд дэх өдөр болохыг асууж болох юм. Тэд дор нь танд зөв хэлнэ. Стефен Уилтшир (Stephen Wiltshire) хэмээх нэгэн саванттай залуу хотынхоо дээгүүр ердөө ганц удаа нисээд л Лондон хотын нарийвчилсан газрын зургийг зурсан байна. Олон хүмүүс савантуудыг гоц ухаантнууд гэдэг ч тэдний зарим нь бидний сайн мэдэх "Форрест Гамп"-тай төстэй байх нь бий. 

Гоц ухаантан

4 Хүйтнийг тэсвэрлэгч

Дээр дурдсан өвдөлт мэдэрдэггүй хүмүүс шиг хүйтэн мэдэрдэггүй хүмүүс бас байдаг. Тэднийг хүйтний дархлаатай хүмүүс гэдэг бөгөөд хүйтрэх эсэх тэдэнд огтхон ч хамаагүй байдаг. Жишээ нь, Вим Хоф (Wim Hof) хэмээх маш хүйтэн нөхцөлд байх чадвараараа эмч нарыг гайхшралд оруулаад буй нэгэн голланд эр бий. Тэр голын мөстсөн голд 120 минут ажрах ч үгүй байж байгаад л гарч ирдэг. Үүгээр ч зогсохгүй мөнх цаст Монт Бланк ууланд авирч, тэндхийн мөстэй цөөрөмд сэлж, мөсөн хавтангууд доогуур сэлдэг байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр, энэ нь хосгүй үзэгдэл ч Вим Хофийн хувьд түүнийг сургалтын үр дүнд өөрийгөө хүйтний дархлаатай болгосон гэж үздэг байна.    

Хүйтнийг тэсвэрлэгч

5 Айна гэдгийг мэддэггүй эмгэг

"Urbach–Wiethe disease" хэмээх энэхүү ховор генийн өвчин нь хүнийг ямар ч айдасгүй болгодог байна. Дэлхий дээр одоогоор ийм өвчтэй 300 хүн байгаагийн дөрөвний нэг нь Өмнөд Африкт байдаг аж. Тэдгээрээс хамгийн алдартай нь "Айдасгүй эмэгтэй" (илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл - The woman who knows no fear) гэдэг нэрээрээ нэрд гарсан, S.M хэмээн нэрээ товчилж бүтэн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн америк эмэгтэй байдаг бөгөөд түүнийг судлаач нар айлгах гэж төрөл бүрийн хортой аалз, могой өгч, аймшгийн кино үзүүлж, сүнстэй байшинд хүртэл түгжжээ. Тэр бүх оролдлогууд бүгд бүтэлгүйтэж, эмэгтэй айгаагүй байна. Судалгаагаар түүнийг айх мэдрэмжээ бүрэн алдсан гэдгийг тогтоожээ.

Айна гэдгийг мэддэггүй эмгэг

58
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()