Та гар утсаа эдгээр газруудад хэзээ ч бүү хий!

2017-12-25, 16:10
9,099

Өнөөдөр гар утасгүй хүн олоход хэцүү болжээ. Дэлхий даяар гар утас хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. Бид гар утас байнга авч явж, түүгээр бусадтай холбогддог. Ингэхдээ хаа хамаагүй байдлаар авч явж, усанд орохдоо, унтахдаа толгойныхоо ойролцоо тавьдаг. Тэгвэл ингэх нь бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд хэлж, 10 муу байрлалыг нэрлэлээ. Эдгээр байрлалыг та бүхэндээ танилцуулья. 

Та гар утсаа эдгээр газруудад хэзээ ч бүү хий!
Хаах
Сурталчилгаа

1 Арын халаас

Гар утсаа арын халаасандаа тээж явахад үнэхээр тухтай байдаг. Гэхдээ энэ газрыг сонгосноор бид дараахь асуудалтай тулгардаг.

  • Мэдрэгч дэлгэцтэй утаснууд хуруугаар удирдахаас илүү дэлгэцээрээ юм мэдэрдэг. Жишээ нь, танд мэдэгдэхгүйгээр 911 гэх мэт яаралтай дугаарууд руу залгагддаг бөгөөд иймэрхүү дугаарууд руу хялбар байдлаар залгагддаг.
  • Таны гэдэс, хөл өвддөг үү? арын халаасандаа гар утас хийж явснаар гэдэс хямарч, хөл өвддөг байна.
  • Мөн гар утсаа арын халаасандаа хийснээ мартаж сууснаар эвдэх эсвэл алдаж мэднэ.

Арын халаас

2 Урд халаас

Урд халаасандаа утсаа хийх нь эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд муу байдаг. Судалгаагаар урд халаасанд хийсэн гар утаснаас ялгарах цахилгаан соронзон цацраг эрчүүдийн бэлгийн эсд нөлөөлж, чанар болон хэмжээг нь багасгадаг нь тогтоогджээ. Гар утасаа урд халаасандаа удаан хийж явах нь эрсдлийг улам бүр нэмэгдүүлдэг байна.

Урд халаас

3 Хөхний даруулга

Гар утас хорт хавдар үүсгэдэг эсэх дээр эрдэмтэд одоог хүртэл санал зөрөлддөг. Гэхдээ зарим эрдэмтдийн үзэж буйгаар гар утсаа хөхний даруулгандаа хийх эсвэл хөхтэйгээ ойрхон байлгах нь хөхний хорт хавдартай болохыг эрсдлийг нэмэгдүүлдэг аж. 

Хөхний даруулга

4 Сүүжин дээрээ

Судалгаагаар гар утсыг сүүжний хэсэгтээ авч явах нь сүүжний ясны бат бэх чанарыг алдагдуулдаг болохыг нотолжээ. Тиймээс гар утсыг сүүжний ясыг хол байлгаж, гар утасны зориулалтын хамгаалалтын хайрцагт хийхийг зөвлөж байна. 

Сүүжин дээрээ

5 Нүүрэндээ наах

Гар утсыг нүүрнийхээ арьсанд нааж ярих нь их аюултай аж. Учир нь гар утасны дэлгэц дээр олон тооны бактер байдаг бөгөөд нүүрэндээ нааснаар тэрхүү бактерууд арьсанд халдварладаг байна. Мөн нүүрэндээ ойр барьснаар цахилгаан соронзон цацраг нүүрэнд илүү шингэдэг байна. Иймд гар утсыг хамгийн багадаа нүүрнээс 0.5-1.5 см-ийн зайтай барьж ярих хэрэгтэй.

Нүүрэндээ наах

6 Цэнэглэж байхдаа

Гар утас цэнэглэх нь таны эрүүл мэндэд хоргүй ч цэнэглэх явцад хэт ойр байх юм бол таньд хортой байдаг гэнэ. Учир нь, нөгөө л цахилгаан соронзон цацраг таньд шингэх боломж бүрддэг байна. Мөн утсаа шөнөжин цэнэглэхгүй байх нь таны эрүүл мэндэд тустай. Яагаад гэвэл шөнөжин цэнэглэснээр гар утасны батарей муудаж, үүний улмаас батарейнаас ялгарах хорт цацраг улам л нэмэгддэг байна.  

Цэнэглэж байхдаа

7 Хүйтэн газрууд

Гадаа хүйтэн, хасах хэм рүү орсон ч та гар утсаа авч явдаг. Гэхдээ хүйтэн нөхцөлд гар утсаа аль болох халааснаасаа гаргахгүй байх, автомашиндаа үлдээхгүй байх нь таны эрүүл мэндэд тустай байдаг юм байна. Температур гар утсанд тун муугаар нөлөөлдөг бөгөөд хүйтэнд байснаар доторх мэдээлэлд асуудал үүсдэг байна. Иймд хүйтэн үед утсандаа "дулаан" гэр авч хийх нь чухал.

Хүйтэн газрууд

8 Халуун газрууд

Халуун нөхцөл электрон төхөөрөмжүүдэд муугаар нөлөөлдөг. Үүний адилаар гар утсанд нь ч бас муугаар нөлөөлдөг байна. Тиймээс гар утаа автомашин, далайн эрэг, мөн зуухны хажууд тавьж болохгүй юм байна. 

Халуун газрууд

9 Хүүхдийн тэргэнд

Ээжүүд гар утсаа хүүхдийнхээ тэргэнд хийсэн харагддаг. Эрдэмтдийн хэлснээр, ингэх нь хүүхдийн эрүүл мэндэд аюултай байдаг. Учир нь, хүүхдийн тархинд нөлөөлж, зан аашийг нь хувиргаж, анхаарал төвлөрөхгүй болгох, цаашлаад янз бүрийн сэтгэцийн эмгэгтэй болгодог байна.

Хүүхдийн тэргэнд

10 Дэрэн доор

Утсаа дэрэн доороо битгий хийж унтаарай. Хэрвээ ингэдэг бол таньд ийм асуудлууд учирна.

  • Шөнө гар утсанд (notifications) ирэхэд дэлгэцний гэрэл асдаг. Дэлгэцний гэрэл хүнийг унтаж байхад ялгардаг мелатонин дааврыг зогсоож, нойр хулжааж, биеийг ядраадаг.
  • Урт хугацаанд толгойтой ойрхон байснаар толгой өвдөж, толгой эргэдэг. 
  • Мөн гал гарах эсвэл дэлбэрэх аюултай. Дэрээр гар утсыг бүрэн дарж унтсаар гар утас халдаг агаад халаахгүйн тулд дэр, хөнжил, гудсан доороо хийхгүй байх хэрэгтэй. 

Дэрэн доор

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()