Сурталчилгаа (15)
Хаах

Тэрбумтнуудын хүүхдүүд яг одоо хаана, юу хийж явна вэ?

Алдартануудын хүүхдүүд аав ээжийнхээ зовж бий болгосон замналаар явах юмуу эс бөгөөс өөрийнхөө хүсэл сонирхолыг даган огт өөр мэргэжилтэй болдог ажээ. Өнөөдрийнхөө нийтлэлээрээ та бүхэндээ тэрбумтнуудын хүүхдүүд хаана ямар сургуульд, ямар мэргэжлээр боловсрол эзэмшсэн байдаг талаарх мэдээллийг хүргэж байна. 

Тэрбумтнуудын хүүхдүүд яг одоо хаана, юу хийж явна вэ?

1 Софиа болон Анна Абрамович - "Рояал Холловей болон Латимер" Их Британи

Өдгөө Английн хамгийн бэл бэнчинтэй бэрүүдийн тоонд зүй ёсоор багтах болсон Софиа, Анна нарын аав охидынхоо боловсролд төдийлөн их хөрөнгө хаяж байгаагүй ажээ. 18 настай Софиа Лондонгийн их сургуулийн дэргэдэх Рояал Холловей коллежид суралцаж байгаа бөгөөд их сургуульд орохоосоо өмнө охидын сургуульд суралцаж байсан юм. Харин Анна нь Латимер сургуулийг төгсчээ. Тус сургуулийн төлбөр нь жилийн 13 мянган фунт стерлинг бөгөөд зөвхөн авьяаслаг, ухаантай хүүхдүүдийг л элсүүлдэг аж. 

Софиа болон Анна Абрамович - "Рояал Холловей болон Латимер" Их Британи

2 Лили-Рөүз Депп- "Өүквүүдийн сургууль" (АНУ)

Нэрт жүжигчин Жонни Депп, Ванесса Парадисийн охин Лили-Рөүз 2016 онд Chanel№5 брендийн нүүр царайгаар тодорсон бөгөөд үүнээс хойш загварын салбарт хүчин зүтгэхээр эргэлт буцалтгүйгээр шийджээ. Тэрээр урлаг болон сонгодог боловсролын стандартыг хослуулан олгодог Өүквүүдийн хувийн сургуулийг төгсчээ. 

Лили-Рөүз Депп- "Өүквүүдийн сургууль" (АНУ)

3 Женнифер Гейтс - "Стенфордын Их сургууль" Калифорни муж

"Майкрософт" компанийг үндэслэн байгуулагч, дэлхийн хамгийн баян эрхэм Билл Гейтсийн охин Женниферийг эцэг эх нь тун чанга гараар өсгөжээ. Билл болон түүний эхнэр Мелинда нар охиноо 14 нас хүртэл нь гар утас хэрэглэхийг зөвшөөрөөгүй гэдэг. Женнифер техник технологитой өөрийнхөө амьдралыг холбохыг хүсээгүй бөгөөд дэлхийн хамгийн алдартай их сургуулиудын нэг болох Стенфордын их сургуулийн биологийн ангийг дүүргэжээ. 

Женнифер Гейтс - "Стенфордын Их сургууль" Калифорни муж

4 Рийд, Ева, Лиза Жобс- "Стенфорд, Харвардын их сургууль" (АНУ)

Алдарт "Apple" компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсын охин Ева Жобс нь морин уралдаанд хорхойтой нэгэн бөгөөд Женнифер Гейтстэй цуг тэмцээнд өрсөлдөж байсан удаатай. Тэрээр өдгөө Стенфордын их сургуульд суралцаж байгаа бол том охин Лиза нь Харвардын их сургууль болон Лондонд байдаг Хааны коллежийг тус тус дүүргэсэн өндөр боловсролтой нэгэн байдаг бөгөөд одоогоор өөрийн блогоо хөтлөж, мэргэжлийнхээ дагуу сэтгүүлчээр ажиллаж байгаа юм. Стийвийн ганц хүү Рийд нь Стенфордын их сургуулийг төгссөн ба одоогоор Хавдарын төвд цагийн ажил хийнгээ асар их ач холбогдолтой судалгаанууд дээр ажиллаж байгаа ажээ. 

Рийд, Ева, Лиза Жобс- "Стенфорд, Харвардын их сургууль" (АНУ)

5 Дестри Еллин Спилберг- "Өмнөд Калифорний их сургууль" (АНУ)

Чадварлаг найруулагч Стивен Спилбергийн охин Дестри нь загварын салбарт амжилттай явж байгаагаас гадна морин уралдааны олон тэмцээнд түрүүлж байсан спортлог бүсгүй юм. Тэрээр Өмнөд Каролинагийн их сургуулийг дүүргэсэн байдаг бол Спилбергийн хүү Макс нь видео тоглоом зохион бүтээх мэргэжлийг сонгосон байна. 

Дестри Еллин Спилберг- "Өмнөд Калифорний их сургууль" (АНУ)

6 Лурдес Мариа Чикконе Леон- "Фиорелла Ла Гуардиа" (АНУ)

Алдарт дуучин Мадоннагийн охин Лурдес Леон нь хувцас загварын салбарт ажилладагаас гадна өөрийн хувийн блогийг хөтөлдөг юм. 2010 онд тэрээр өсвөр үеийнхэнд зориулсан анхны коллекц болох "Material Girl"-оо гаргасан билээ. Лола нь Фиорелла Ла Гуардиагийн нэрэмжит Нью-Йоркийн Дүрслэх урлаг, хөгжмийн сургуулийг дүүргэжээ. 

Лурдес Мариа Чикконе Леон- "Фиорелла Ла Гуардиа" (АНУ)

7 Зельда Виллиамс - "Католик эмэгтэйчүүдийн сургууль"

Хүн бүхний танил болсон нэрт жүжигчин Робин Виллиамс нь "Зельдагийн домог" киноны гол дүр болох Зельда гүнжийн нэрийг охиндоо хайрлажээ. Зельда тун хатуу журам дэглэмтэй Католик эмэгтэйчүүдийн сургуулийн төгсөгч юм. Өдгөө тэрээр аавынхаа мэргэжлийг өвлөж аван, кино урлагт хүчин зүтгэж байгаа билээ. 

Зельда Виллиамс - "Католик эмэгтэйчүүдийн сургууль"

8 Патрик Шварценеггер - "Өмнөд Калифорний их сургууль" - АНУ

Бид бүхний хайртай жүжигчин Арнолд өөрийнхөө хүүхдүүдийг хатуу дэг журмаар өсгөн хүмүүжүүлж байсан хэдий ч улс төрд орсоноосоо хойш хүүхдүүдийнхээ хүмүүжилд өмнөх шигээ сайн анхаарал тавьж чадаагүй байна. Энэ жил 24 настай Патрик загвар өмсөхөөс гадна жүжигчнээр ажилладаг. Тэрээр Брентвүүдийн сургуулийг 2012 онд төгсөж Өмнөд Калифорний их сургуульд элсэн оржээ. 

Патрик Шварценеггер - "Өмнөд Калифорний их сургууль" - АНУ

9 Малиа ба Саша Обама - "Харвард, Сидвелл Фриендс сургууль" - АНУ

АНУ-ын экс ерөнхийлөгч Обамагийн том охин энэ жил 19 настай бол бага нь 16-тай юм. Тэд Цагаан ордонд нүүж ирэхээсээ өмнө Калифорни мужид амьдарч байсан ба тэнд байхдаа хөл бөмбөг, бүжиг, гимнастик, товшуур бүжгээр хичээллэн ихээхэн завгүй хуваарьтай байдаг байжээ. Вашингтон руу нүүж очсоныхоо дараагаар тэд өмнөх ерөнхийлөгчдийн хүүхдүүдийн төгссөн Сидвелл Фриендс сургуульд суралцсан байна. Малиа найруулагч болохыг мөрөөддөг бөгөөд кино урлагтай амьдралаа холбохоор шийдэж Харвардын их сургуульд энэ намар элсэн орсон аж. 

Малиа ба Саша Обама - "Харвард, Сидвелл Фриендс сургууль" - АНУ

10 Изабелла ба Коннор Круз-Видал - "Сассүүн Академи" - Англи

Жүжигчин Том Круз, Николь Кидман нар хамт амьдарч байхдаа энэ хоёр хүүхдийг өргөж авсан ба тэднийг гэрлэлтээ цуцлуулсаны дараа хүүхдүүд аавтайгаа үлдэх шийдвэрийг гаргаж байжээ. Коннор аавыгаа дагаж жүжигчин болсон бөгөөд цаг заваараа DJ хийдэг байна. Харин охин Изабелла нь Видал Сассүүн Академийн үсчний ангийг төгсч өдгөө алдартай үсчний салонд ажиллаж байгаа гэнэ. 

Изабелла ба Коннор Круз-Видал - "Сассүүн Академи" - Англи

11 Бруклин Бекхэм - "Бруклин коллеж" - АНУ

Нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхемийн ууган хүү Бруклин загварын шоунуудад идэвхитэй оролцдог нэгэн бөгөөд "Reservedбрендийн нүүр царайгаар ажиллаж байгаа билээ. Бага балчир наснаасаа фото зургийг сонирхож эхэлсэн тэрээр Манчестер Юнайтед, Арсенал зэрэг дэлхийн томоохон хөл бөмбөгийн багуудын зургийг авах болжээ. Тэрээр өдгөө Бруклин коллежид хүсэл мөрөөдлийнхөө дагуу суралцаж байгаа юм. 

Бруклин Бекхэм - "Бруклин коллеж" - АНУ

24
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()