Сурталчилгаа (15)
Хаах

Шинэ жилийн үдэш ширээг тань чимэх амтад зуушнууд

Шинэ жилийн үдэш хүн бүр амтат сайхан хоол хийж, гэр бүлийнхнийхээ хүрээнд ширээ тойрон сууж баяраа тэмдэглэхийг хүсдэг шүү дээ. Тиймээс энэ удаад та баярын өдрүүдэд ширээгээ өвөрмөц  хоол, хачраар дүүргэж олны анхаарлыг татаж, гэр бүлийнхнийхээ магтаалыг хүртээрэй. Ингээд танд шинэ жилийн үдэш хийж болох шилдэг 12 төрлийн хоолны жорыг хүргэж байна.

Шинэ жилийн үдэш ширээг тань чимэх амтад зуушнууд

1 Гахайн маханд ороосон халуун ногоотой наймаалж

Орц:

8 зүсэм гахайн мах

16 ширхэг наймаалж

Халуун чинжүү

Хийх арга:

Гахайн махаа дундуур нь зүсээд завсар нь наймаалжаа хийж бооно. Дээрээс нь халуун чинжүү цацаарай. Ингээд шарах шүүгээгээ 230 градус хүртэл халааж 10-15 минут болгоно.

Гахайн маханд ороосон халуун ногоотой наймаалж

2 Гахайн мах, бяслагтай ороомог

Орц:

8 ширхэг хагас утсан гахайн мах

8 халбага зөөлөн бяслаг

Давс- өөрийн хүссэнээр

Хар перец- өөрийн хүссэнээр

1 ширхэг руколла

8 ширхэг мөөг

Хийх арга:

Гахайн мах болгоны үзүүр дээр нэг халбага бяслаг тавина. Өөрийнхөө хүссэнээр амтална. Ингээд гахайн махны голд руколлаг навчийг нь харагдах байдлаар хийгээрэй. Өргөст хэмхийг дөрвөн хэсэгт хувааж, руколла дээр тавина. Ингээд голоор нь хувааж таваглаад хоол тань бэлэн болно.

Гахайн мах, бяслагтай ороомог

3 Бяслагтай бөөрөнхий мах

Орц:

180 гр гурил

2 цайны халбага исгэгч

½ нунтаг халуун чинжүү

2 хоолны халбага масло

900 гр зайдас

450 гр үрсэн чеддер бяслаг

1 ширхэг сонгино

1 хумс сармис

2 ширхэг шанцай

Хийх арга:

Гурил, исгэгч, давс болон маслаа хийж хутгана. Зуурсан гуриландаа жижиглэсэн зайдас, үрсэн бяслаг, жижиглэсэн сонгино, сармис болон шанцайг нэмж холино. Ингээд 2,5 см-ийн диаметртэй бөөрөнхийлөөд 190 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 15 минут болгоно.

Бяслагтай бөөрөнхий мах

4 Мексик маягаар хийсэн сам хорхой

Орц:

2 цайны халбага оливын тос

18 ширхэг сам хорхой

½ нунтаг халуун чинжүү

¾ гуакамоле сүмс

18 ширхэг чипс

Хийх арга:

Хайруулын тавгаа сайн гэгч нь халаах хэрэгтэй. Бүх сам хорхойгоо хийгээд 2-3 минутын турш халуун чинжүүтэй хуурна. Сам хорхой нь ягаан өнгөтэй болох ёстойг бүү мартаарай.

Чипсэн дээрээ 1-2 халбага гуакамоле сүмсийг тавьж, дээрээс нь нэг ширхэг сам хорхой тавина. Ингээд Мексик маягийн хоол бэлэн боллоо.

Мексик маягаар хийсэн сам хорхой

5 Хавчны мах болон бяслагтай хайрсан торх

Орц:

220 гр цөцгийн тос

170 гр хавчны мах эсвэл хатаасан хавч

2 хоолны халбага майонез

2 хоолны халбага пармезан бяслаг

60 гр хатуу чеддер бяслаг

Ногоон сонгино

1 цайны халбага буурцагны сүмс

20 ширхэг торхон хэлбэртэй хайрсан жижиг боов

Бага зэргийн улаан чинжүү

Хийх арга:

Цөцгийн тос, хавчны мах, майонез, үрсэн бяслаг, ногоон сонгино болон буурцагны сүмсийг хамтад нь холино. Зуурмагаа хайрсан торхон дээрээ тавьж 190 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 5-7 минут болгоход амтат хоол бэлэн боллоо.

Хавчны мах болон бяслагтай хайрсан торх

6 Утсан яргай загастай өргөст хэмхэн торх

Орц:

2 өргөст хэмх

120 гр утсан яргай загас

2 хоолны халбага нимбэгний шүүс

1 хоолны халбага ногоон сонгино

Яншуй

½ цайны халбага гич

⅛ нунтаг хар перец

Хийх арга:

Өргөст хэмхээ дундуур нь хуваагаад үрийг нь цэвэрлэх хэрэгтэй. Загасаа жижиглээд бусад хольцтойгоо холино. Өргөст хэмхийн тал дээр загасаа хийгээд 3-4 цагийн турш хөлдөөгчинд хийнэ. Ширээн дээр тавихын өмнө 1,5 см-ийн өргөнтэйгөөр хувааж тавиарай.

Утсан яргай загастай өргөст хэмхэн торх

7 Бяслаган бөмбөлөг

Орц:

900 гр бяслаг

450 гр хатуу чеддер

200 гр хушга

60 мл сүү

120 гр мөөг

2 шүд сонгино

½ цайны халбага давс

½ яншуй

Нунтаг амтат чинжүү

Хийх арга:

Бяслаг болон хатуу чеддерийг холино. 150 гр хушга, сүү, мөөг, жижиглэсэн сонгино болон давс хийж хутгана. Сайн хутгаад гурван хэсэг болгож хуваагаад бөөрөнхийлөөрэй.

Нэг бөөрөнхийлсөн бяслагаа яншуйд, нөгөөхийг нь самар, үлдсэнийг нь нунтаг амтат чинжүүнд дүрэх хэрэгтэй. Хөргөгчинд хийгээд ширээн дээрээ шууд тавиарай.

Бяслаган бөмбөлөг

9 Шотланд маягаар хийсэн хар өндөг

Орц:

12 ширхэг хар өндөг

300 гр гахайн махан таташ

Давс-өөрийн хүссэнээр

Нунтаг хар перец-өөрийн хүссэнээр

2 навч гоньд

1 өндөг

100 гр сухар

Ургамлын тос

Хийх арга:

Хар өндгийг 2 минутын турш буцалсан усанд хийнэ. Хөрсний дараа болгоомжтой цэвэрлэнэ. Гахайн махан таташаа давс, нунтаг хар перец, гоньдоор амтлана. Бэлэн болсон таташаа 12 хэсэгт хувааж өндөгнийхөө гадна талаар бүрэх бөгөөд дараа нь тахианы өндөг болон сухаранд дүрнэ.

Гүн хайруулын тавганд 5 см орчим ургамлын тос хийж бэлэн болсон бөмбөлөгөө 1-2 минутын турш шарна.

Ингээд илүү тосыг нь шингээж авсны дараа 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 5 минутын турш шараарай.

Шотланд маягаар хийсэн хар өндөг

10 Чидун жимсээр хийсэн оцон шувуу

Орц:

18 ширхэг том чидун жимс

250 гр бяслаг

18 ширхэг жижиг чидун жимс

1 ширхэг лууван

Хийх арга:

Том чидун жимсээ голоор нь хуваагаад завсарт нь бяслагаа хийнэ. Луувангаа гурвалжин хэлбэртэй зүсэж, оцон шувууны хөл болон хошуу хийх хэрэгтэй. Ингээд том чидун жимсэн дээрээ жижиг чидун жимсээ тавьж тогтоогоорой.

Чидун жимсээр хийсэн оцон шувуу

11 Утсан яргай загастай блинчик

Орц:

120 гр гурил

Чимх давс

1 том өндөг

1 хоолны халбага оливын тос

250 мл сүү

Жижиг хэрчим цөцгийн тос

50 мл цөцгий

150 гр утсан яргай загас

Ногоон гоньд

Хийх арга:

Давс болон гурилаа холино. Дээрээс нь өндөг болон оливын тосоо хийгээд хутгана. Бага багаар сүү нэмж хийгээрэй.

Хайруулын тавгаа сайн халааж блинчикээ 2 талаас нь нэг нэг минут шарна. Блинчик бүр дээр цөцгий, утсан яргай загас болон ногоон гоньд цацаарай.

Утсан яргай загастай блинчик

12 Гацуурхан жигнэмэг

Орц:

Жигнэмэг хийхэд:

800 гр гурил

1 хоолны халбага давс

15 гр исгэгч

400 мл сүү

60 гр цөцгийн тос

2 өндөг

Чөмөг хийхэд:

400 гр хатаасан жимс, самар, элсэн чихэр

1 алим

1 лийр

1 жүржийн үрсэн хальс

75 гр ангаахай самар

1 хоолны халбага нунтаг шанцай

25 гр цөцгийн тос

Цацлага хийхэд:

3 хоолны халбага тоорын чанамал

200 гр сахрын пудр

1 жүржийн үрсэн хальс

25 гр ангаахай самар

Хийх арга:

Гуриландаа давс, исгэгчээ хийсний дараа сүүндээ цөцгийн тосоо хийгээд сайтар халаана. Цөцгийн тос сайн халсан үед гурил,өндгөө хийж хутгана. Гурилаа сайн гэгч нь бөөгнөрөхгүй болтол нь зуурах хэрэгтэй. Ингээд тосолсон хайруулын тавганд зуурмагаа хийж, нэг цаг орчим гурилаа хөөтөл нь амраана. Энэ хооронд хатаасан жимс, самар, элсэн чихэр, жижиглэсэн алим, лийр, жүржийн хальс, ангаахай самар, шанцайг хамтад нь хольж чөмгөө бэлдэх юм. Гурилаа хөөсний дараа 50 × 45 см-ийн хэмжээтэй элдэх хэрэгтэй. Дээрээс нь хольсон амтат чөмгөө түрхэнэ. Чөмөг түрхсэн гурилаа ороож, 15 хэсэг хуваагаад листэн дээр гацуур хэлбэрээр тавина. Үлдсэн гурилаар модныхоо суурийг хийгээрэй. Гацуур модоо даавуугаар хучаад 30-45 минут байлгана.Дараа нь 190 градус хүртэл халаасан шарах шүүгээнд хийж 20-25 минут шарна. Хэрвээ хурдан шарагдаж байвал тугалган цаас тавиарай. Сахарын пудр, жүржийн хальс болон 2 хоолны халбага усыг хийгээд сайн хутгана. Ингээд гацуурандаа түрхээд дээрээс нь ангаахай самар цацахад таны амттан бэлэн болно.

Гацуурхан жигнэмэг

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()