Үсний сэнс, цайны шүүр ашиглан, үсээ хөвсгөр болгоорой!

Энэ бүсгүйг Гилан Шарафани гэдэг. Тэрээр инстаграмд 272 мянган дагалдагчтай бөгөөд яаж ийм олон дагалдагчтай болсон аргыг нь та бүхэндээ танилцуулья. Гилан нь ердөө гар доорхи энгийн материал болох үсний сэнс болон гал тогооны өрөөнд байдаг цайны том шүүр ашиглан үсийг хөвсгөр болгодог төдийгүй өөрийн чөлөөт сэтгэлгээ, бүтээлч байдлаараа тун ч алдартай билээ.

Үсний сэнс, цайны шүүр ашиглан, үсээ хөвсгөр болгоорой!
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1

Гилан Шарафани шингэн, бага зэрэг буржгар үстэй. Ийм үстэй болохоор түүнд сайхан харагдах их хэцүү төдийгүй үргэлж үс нь үргэлж налчгар болдог байв. Үсээ гоё хэлбэртэй болгохын тулд олон арга хэрэглэж үзсэний эцэст тэрээр цайны том шүүр ашиглаж болох юм гэдгийг бодож олжээ.

2

Үсээ ердийн аргаар угаагаад, алчуураар арчиж хатаана. Дараа нь гараараа үсээ ороон толгой дээрээ шууна. Ингэхдээ өөрийн хүссэнээр л шуугаарай, загвар гэх мэт зүйл хамаагүй. Одоо үсээ хэсэг хэсгээр нь доороос нь цайны том шүүр дээрээ тавьж байгаад үсний сэнсээр сэнсдэж хатаана. Ингээд л болоо. 

3

Та өөрт эвтэйхэн, шинэ цайны том шүүртэй болоорой. Дэлгүүрээс худалдаж авахдаа ямар нэгэн хурц ирмэггүй бөөрөнхийдүү хэлбэртэйг авбал зүгээр.

4

Үсээ цайны шүүрэн дээр тавьж байгаад сэнсдэхэд таны үс чийгтэй байх ёстой бөгөөд хэрвээ угаагаагүй хуурай байх үед нь сэнсний халуун уураар үлээлгэвэл үс тань гэмтэнэ. Иймд ус шүршигч ашиглан үсээ норгож болно. Ингээд эцэст нь бэхжүүлэгч лак түрхэж болох юм. Таны үс гайхалтай тансаг стильтэй харагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()