Гутлаа хэрхэн шинэ мэт болгож, эдэлгээг нь уртасгах вэ?

Британийн алдарт "Oliver Sweeney" (Оливер Свини) гутлын брендийн мэргэжилтэн Тим Күүперийн өвлийн улиралд гутлыг хэрхэн арчлах тухай маш ойлгомжтой, энгийн зөвлөгөөг та бүхэндээ хүргэе. Түүний зөвлөгөөг дагаснаар та гутлынхаа өнгө үзэмж, хэлбэр дүрсийг шинээр нь хадгалж, хөлөө эрүүл байлгаад зогсохгүй, шинэ юм шиг гутлаа олон өвөл өмсөх боломжтой.  

Гутлаа хэрхэн шинэ мэт болгож, эдэлгээг нь уртасгах вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Гутлыг зөв цэвэрлэх

Гутлан дээрх давстай хоол, цайны толбо. Давс нь гуталны арьсыг түлж, өнгийг нь алдагдуулдаг. Иймд хүйтэн ус болон устай ижил хэмжээтэй цагаан цуу (уксус) хольж, даавуунд шингээн толботсон хэсгийг арчина.   

Илгэн гуталны толбо. Тусгай сойзоор сайтар цэвэрлэх хэрэгтэй. Жижиг толбыг баллуур эсвэл хумсны хуурайгаар арилгаж болно. 

Хиймэл арьсны цэвэрлэгээ. Савантай бүлээн ус даавуунд шингээж байгаад бохирдсон хэсгийг зүлгэнэ. 

Гутланд хэр анхаарал тавина, төдий чинээ удаан өмсөнө. Хэрвээ бохирдсон гутлыг хатаавал хэлбэр дүрс, өнгө болон уян хатан чанараа алддаг.

Гутлыг зөв цэвэрлэх

2 Өөрөөр нь хатаах

Буруу. Халаалтын төхөөрөмжүүдээр гутлаа хатаавал арьс нь хэт хурдан хатсанаас болж ан цав үүсч, хагардаг.

Зөв. Гутал, шаахайгаа цэвэрлэсний дараа хатаах ёстой бөгөөд хатаахдаа дүүртэл цаас чихэж, чийгийг шингээн авна. Мөн гутлын гадна талыг зөөвлөн даавуугаар арчиж чийгийг авна. Гутал хэт чийгтэж, норсон бол 2 цаг тутамд дотор нь чихсэн цаасыг солино.    

Хэрэгтэй арга. Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр зурагт үзүүлсэн шиг лакдаагүй модон тавхай ашиглах хэрэгтэй. Учир нь ийм тавхай чийгтүүлдэггүйн дээр гутал хатах явцад өөрийнх нь хэлбэрийг алдагдуулдаггүй.   

Өөрөөр нь хатаах

3 Цаг агаараас хамгаалах

Цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлаас гутлыг хамгаалах. Тос юм уу гутлын агааржуулагчаар гутлыг тогтмол чийгшүүлэх, бороотой юм уу хэт их цастай үед гутланд лав эсвэл гутлын цацлага түрхэж усны хамгаалалт үүсгэх.  

Гутлын цацлага. Мэргэжилтнүүд гутлаа өмсөхөөсөө 2 цагийн өмнө гутлын цацлага түрхэхийг зөвлөж байна. Ингэснээр цацлага хатах боломж бүрдэж, хатсанаар усны хамгаалалт үүсдэг байна.   

Лав (Вакс). Хэрэглэх арга нь гуталны тостой ижилхэн. Лавнаасаа бага хэмжээгээр аваад гутландаа түрхээд бүхэлд нь тараана.

Шинэ гутал. Гутал худалдаж авахдаа оёдлыг нь сайн харж аваарай. Тэгвэл таны хөл хуурай байна. 

Цаг агаараас хамгаалах

4 Тослох

Арьсан гутлыг тослох хэрэгтэй. "Oliver Sweeney" гутлын брендийн мэргэжилтэн Тим Күүперийн зөвлөснөөр арьсан гутлыг өөрийн арьс шигээ тосолж чийгшүүлэн эмчилж байх ёстой аж. Арьсан гутлыг сайн тосолж байвал нугалаас үүсч, хагарч урагдах болон энд тэндээ үлд үүссэн юм шиг өнгө алдаж толботдоггүй байна. Тос нь арьсыг зөөлрүүлж, илүү уян хатан болгодог бол, лав нь чийгнээс хамгаалдаг.      

Тослох

5 Жижиг засварууд

  • Гутлан дээр үүссэн сэв зураасыг оливийн тос бүдгэрүүлдэг. Даавуунд шингээн сэв зураас үүссэн газрыг арчина.  
  • Холгоод байгаа хэсгээ содатай усаар арчаарай. Даавуунд шингээгээд холгож буй хэсгээ арчина.
  • Хөлийн ул болон өсгийг холгоод байгаа гутал болон сэв зураас үүссэн гутлыг энгийн вазелин тосоор тосолж болно.  

Хэрвээ гутал тань их хэмжээгээр гэмтсэн эсвэл том засвар хийх шаардлагатай бол мэргэжлийн хүмүүс буюу гуталчдад хандсан нь дээр. Ингэх нь таны гутал болон хөлийн эрүүл мэнд цаашлаад бие организмд тань тустай. 

Жижиг засварууд

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()