2018 онд трэнд болох нүүр будалтууд

Эмэгтэй хүн бүр л загварлаг байж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүсдэг. Тиймдээ ч моданд орж, трэнд болж байгаа зүйлсийг хэрэглэхийг хүсдэг. Тэгвэл цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах дуртай бүсгүйчүүд та бүхэндээ зориулж загварын мэргэжилтнүүдийн урьдчилан гаргасан ирэх жилийн трэнд 10 нүүр будалтыг танилцуулья.  

2018 онд трэнд болох нүүр будалтууд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 "Аалзны сарвуу" сормуус

Ирэх жил арзайсан цөөн хэдэн сормуус мода болох нь ээ. Өтгөн, зузаан сормуус моодноос гарч, сормуусаа өтгөрүүлж, шигүү болгох гэж багагүй юм болдог бүсгүйчүүдэд энэ нь таатай мэдээ болох нь дамжиггүй. Тиймээс та сормуусаа аалзны хөл шиг болгох хэрэгтэй юм байна шүү.

"Аалзны сарвуу" сормуус

2 Улбар шар өнгийн уруулын будаг

Улбар шар бол улирлын чанартай өнгө. Тиймээс бүсгүйчүүд та бүхэн халуун дулаан улирал буюу зун, намар түрхвэл зүгээр. Маш этгээд, бас анхаарал татам байх болно. Хамгийн гол нь ийм өнгийн уруулын будаг ирэх жил хүчээ авч, охид бүсгүйчүүд энэ өнгөөр уруулаа ихээр будах болно.  

Улбар шар өнгийн уруулын будаг

3 Өнгөтэй контур

Уламжлал болсон хар, бор өнгө хоцрогдож, тод, хурц өнгөтэй контурууд моданд орно. Та түрхээд үзээрэй, үнэхээр гайхалтай харагдана. Тод өнгийн контурууд ирэх жилээс хүчээ авч эхлэх бөгөөд удалгүй бүх нийтээр ашигладаг болно. Ингэхдээ тосон суурьтайг нь сонгоорой. Учир нь мэргэжилтнүүд тосон суурьтай контур сонгохыг зөвлөсөн юм.

Өнгөтэй контур

4 Бараан өнгийн уруул хүрээлэгч

Ирэх жил уруул будалтанд нэгэн зүйл моданд орох нь хүрээ юм. Гэхдээ бараан өнгийн уруулын хүрээ моданд орох бөгөөд гол шаардлага нь уруулын будгаас хэдэн тон бараан хүрээтэй байх ёстой юм. Иймээс уруулын будгандаа тохируулж, хүрээлэгч харандаагаа сонгоорой. 

Бараан өнгийн уруул хүрээлэгч

5 Мөнгөлөг тень

Мөнгөлөг өнгө нүүр будалт, хувцаслалтанд шинэ үе ирж байгаагийн илрэл юм. Дэндүү орчин үеийнх гэгддэг байсан мөнгөлөг өнгө хаяанд ирж моданд орж байгаа нь талархууштай. Та түрхээд харангуутаа л өөрийгөө маш нууцлаг, төгс нэгэн болохыг харах болно. Мөнгөлөг өнгө ирэх жилээс дан ганц нүүр будалт гэлтгүй хувцаслалтанд ч мөн моданд орно. Учир нь орчин үед үүнээс цааш төгс өнгө гэж байхгүй. 

Мөнгөлөг тень

6 Неон уруулын будаг

Мөнгөлөг өнгөтэй эн зэрэгцэн гарч ирж буй дэндүү орчин үеийн өнгө бол неон өнгө юм. Гэхдээ мөнгөлөг өнгийг бодвол бүх өнгөтэй байж болдгоороо давуу талтай. Неон өнгө хүмүүсийн хэрэглээнд дэндүү даруухнаар нэвтэрч байгаа бөгөөд үүний илрэл нь урууланд л зөвхөн түрхдэгээр орж ирж байна. Тун удахгүй неон өнгө бүхнийг эзэгнэнэ. Неон өнгөтэй уруулын будаг дасаагүй хүмүүст маш тод өнгөтэй харагдах нь мэдээж.

Неон уруулын будаг

7 Гэрэл сүүдэр

Гэрэл сүүдэр бол 1980-аад оноос үүссэн будалт юм. Анхлан зөвхөн шанааны товгор ясыг дарахаар энэ хэсэгт тавидаг байсан энэ будалт яваандаа хацарт тэр чигээр нь болон доод зовхинд тавидаг болсон. Ирэх оны тухайд гэрэл сүүдэрт дэндүү орчин үелэг өнгүүд ашиглагдана. 

Гэрэл сүүдэр

8 Гаран дээрх зураг

Та гайхаж магадгүй байх, гэхдээ гаран дээрх зураг нүүр будалтанд орно. "Мехенди" хэмээх биен дээр зурдаг энэ урлагийн "гаран дээрх салбар" ирэх онд эрчтэйгээр танигдаж эхэлнэ. Мехендигийн хувьд эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүдэд ч мөн зохидог ч цагаан арьсан дээр маш гайхалтай харагддаг. Тиймээс эмэгтэйчүүдэд илүү дэлгэрэх хандлагатай байна. Шивээсээс ялгаатай нь өвдөхгүй бас хэсэг хугацааны дараа арилдаг. Энэтхэгээс гаралтай, сүүлийн үед энэтхэг бүсгүйчүүд хуримлахдаа л зөвхөн буддаг болсон энэ будалтыг туршаад үзээрэй.

Гаран дээрх зураг

9 Уруулын шигтгээ

Уруулан дээр шигтгээ тавих нь илүү загварлаг харагдуулна. Өдөр тутам тавиад байх боломжгүй ч үүнийг хийсэн үед эсрэг хүйстнүүд уруулыг тань үнсээд авмаар л санагдна. Уруулын шигтгээний хувьд зөвхөн Шинэ жилийн үдэшлэг дээр л хэрэглэгддэг байсан бол одоо олон нийтийн дунд энгийн үед ч хэрэглэгддэг болж түгэн дэлгэрч байна. Тиймээс ирэх оноос уруулын гэрэлтдэг, гэрэлтдэггүй шигтгээнүүд нэлээд худалдаанд гарах нь ойлгомжтой.  

Уруулын шигтгээ

10 Гялтганасан уруул

Ирэх жилээс уруулын бас нэгэн будалт бүсгүйчүүдийн дунд ихэд моданд орох нь гялтганасан будалт юм. Өмнө нь загвар өмсөгчид голдуу матте ашигладаг байсан бол одоо удаан тогтож, гялтганасан өнгөө алддаггүй энэ уруулын будгийг бүсгүйчүүд ихээр хэрэглэх болжээ. 

Гялтганасан уруул

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()