Тамхины төрлүүд ба тэдгээрийн хор хөнөөл

Тамхины үр дагавар, хор хөнөөлийг хайрцагных нь гадна талд бичсэн эсвэл зургаар илэрхийлсэн байхтай бид цаг үргэлж таардаг. Үүний хажуугаар тамхинаас гарах хүсэлтэй хүмүүс электрон, усан тамхи зэрэг түүнийг орлуулж болох олон зүйлээр өөрийн дуршлыг дарах гэж оролддог болсон. Гэсэн хэдий ч тэдгээр орлуулагчид хор хөнөөлгүй гэж үү? Тэгвэл үүнийг судалсан эрдэмтдийн судалгааны үр дүнг та бүхэндээ хүргэе. 

Тамхины төрлүүд ба  тэдгээрийн хор хөнөөл
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Янжуур тамхи

Бидний янжуур тамхи гэж нэрлээд байгаа зүйлийг дэлхийн тамхи үйлдвэрлэлийн зах зээлд болоод Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны баримт бичигт НДС буюу "никотин дамжуулагч систем" гэж нэрлэдэг. Никотин, нүүрстөрөгчийн дан исэл, ацетон, хүнцэл, метан, полониум зэргээс эхлүүлээд маш олон химийн бодис нэг тамхинд агуулагддаг байна. Эрдэмтдийн судалгаагаар тамхины утаанд 7,357 төрлийн химийн бодис агуулагддаг нь тогтоогджээ. Тухайлбал, тамхины утаа биед орох үед цусны улаан эстэй маш хүчтэй нэгддэг. Үүнээс болоод тамхи татдаг хүмүүст хүчилтөрөгчийн дутагдал үүсдгийг эрдэмтэд сануулсаар байна. Тамхи тогтмол татдаг хүмүүст биеийн хүчний дасгал сургуулилт нь хүндхэн сорилт болдог нь дээрх шалтгаанаас үүсэлтэй нь тодорхой харагдаж байгаа биз. 

Янжуур тамхи

Нэг хүний татдаг тамхины дундаж тоо

Доорх зүйлсийг санаж яваарай:

  • Хоёр хайрцаг тамхинд л гэхэд нэг хүнийг үхэлд хүргэх хангалттай хэмжээний никотин агуулдаг гээд бод доо. Өөрөөр хэлбэл нэг дор хоёр хайрцаг тамхи татах нь таныг шууд үхэлд хүргэх аюултай. 
  • Хоногт нэг хайрцаг тамхи татах нь жилийн турш 500 удаа рентген туяанд харуулсантай ижил хэмжээний хортой байдаг.
  • Тамхины утааг сорсноор никотин 7 секундийн дотор тархинд хүрч  судсыг агшаан эд эсийг хүчил төрөгчийн дутагдалд оруулдаг байна. 

Нэг хүний татдаг тамхины дундаж тоо

Зөөлөн янжууран тамхи

“Зөөлөн” янжууран тамхийг хор хөнөөл багатай гэдэг ч энэ бол худлаа зүйл. Хэдийгээр тэдгээр нь энгийн янжуур тамхийг бодвол давирхай болон никотины агууламж багатай ч дан ганц энэ хоёр бодисоор тамхины хор хөнөөлийг хэмжих боломжгүй юм. Хайрцагны гадна талд бичигдээгүй бусад олон бодисууд түүнд агуулагддаг шүү. Зөөлөн тамхинд хорт хавдар үүсгэгч тодорхой төрлийн нэгдэл тамхинд нь биш давирхайд нь агуулагддаг байна. Түүгээр ч барахгүй тамхи татдаг хүний бие никотиныг тогтмол шаарддаг зуршилтай ба татаж буй тамхинд бага никотин агуулагдаж байвал татах тамхины тоогоо нэмэгдүүлсээр архагуудын эгнээнд шилждэг байна.

Зөөлөн янжууран тамхи

Ороомол навчин тамхи

Ороомол навчин тамхи нь ерөнхийдөө дээд зиндааны эрхмүүдийн хэрэглээ билээ. Энэ тамхийг гудамжинд хүн бүр татаад явдаг янжуур тамхитай харьцуулшгүй. Хэдийгээр түгээмэл биш ч нэг ороомол навчин тамхинд агуулагдах хортой бодисын хэмжээ нэг хайрцаг янжуур тамхины хэмжээтэй тэнцдэг. Тэгэхээр танд их хэмжээний хорыг цөөн давтамжтайгаар нэг дор хэрэглэх, эсвэл бага хэмжээтэй хорыг тогтмол хугацааны давтамжтай олон хэрэглэх эсэхээ сонгох л үлдлээ. Олон удаагийн судалгааны дүнд янжуур тамхи нь генийг өөрчлөн мутацид оруулах аюултай химийн нэгдлийн агууламж маш өндөр ордог нь батлагдсан бол ороомол навчин тамхинд энэ химийн нэгдэл энгийн янжуур тамхинаас 2.42 дахин их байдгийг тогтоожээ. 

Ороомол навчин тамхи

Өөрсдөө ороодог янжуур тамхи

Өөрсдөө ороодог янжуур тамхи нь энгийн янжуур тамхитай агуулагдах хортой бодисын хэмжээгээр яг ижил. Тэгэхээр өөрсдөө тамхиа ороож татах нь түүнд агуулагдах хорыг багасгаж байгаа гэсэн үе биш юм. Харин ч энгийн янжуур тамхины 0.5 хувийг хортой нэмэлт бодисууд эзэлдэг бол өөрсдөө ороодог янжуур тамхины 18 хувийг хортой нэмэлт бодисууд эзэлдэг байна. 

Өөрсдөө ороодог янжуур тамхи

Гаансан тамхи

Гаансан тамхины утаа нь уушгинд бүрэн хүрэлгүй зөвхөн аманд амтагдаад л өнгөрдөг байна. Гэсэн хэдий ч биед хорт бодисууд нь бага хэмжээгээр орсоор л байдаг. Түүнчлэн гаансан тамхинд өндөр чанарын  тамхинаас илүүтэйгээр энгийн тамхи ашиглагддаг ба цаас, цавуу шүүлтүүргүйгээр тамхилах нь мөн л хортой. Мэдээж хүний биеийг хордуулж буй химийн бодисууд нь тамхи болон гаансанд хоёуланд нь агуулагдах нь тодорхой. Бүх л тамхинд хорт бодис үүсгэгч нэгдлүүд агуулагддаг бөгөөд түүнийг дангаар уугиулан татах нь хамгийн их хортой. 

Гаансан тамхи

Электрон тамхи

Электрон тамхи нь тамхинаас гарах хүсэлтэй муу зуршилаа хаях хүсэлтэй хүмүүст зориулагдсан ба янжуур тамхийг орлох гашуун амттай, тансаг үнэртэй  ууршигч бодис юм. Тамхи ихээр татдаг хүмүүс никотины агууламжтай шингэн сонгож аажмаар багасгах замаар муу зуршлаасаа салдаг байна. Харамсалтай нь электрон тамхи татдаг хүмүүсээс авсан шинжилгээний дүн энгийн янжуур тамхи татдаг хүнийхээс ялгагдахааргүй байгаа нь тогтоогдсон байна.

Электрон тамхи

Шингэн тамхи

Шингэн тамхи энгийн янжуур тамхийг бодвол хор хөнөөл нь харьцангуй бага байдаг. Ядаж л энэ нь арай бага хэмжээний никотин татах боломжийг олгодог байна. Гэхдээ никотин агуулаагүй шингэн сонгосноор танд ямар ч аюулгүй гэж бодож бас болохгүй. Шингэн тамхины үндсэн орцонд пропелиний глицол агуулагддаг. Эдгээр нь халж задрахдаа формальдегид болон акролейнийг ялгаруулдаг байна. Тэгвэл формальдегид нь мэдрэлийн системд сөргөөр нөлөөлдөг бол акролейн нь амьсгалын систем болоод нүдний салст бүрхэвчийг цочроодог нь батлагджээ. Шингэн тамхийг халаахад маш хөнгөн дэгдэмхий уур болж түүгээр амьсгалахад хялбар болдог байна. Хэдийгээр нь энэ нь амьсгалын системийг түлэхгүй ч хэт халсан үедээ шингэн тамхи уушгинд үлддэг. Мэдээж энэ нь маш их хортой юм. 

Шингэн тамхи

Хүүка

Хүүка тамхиар үйлчилдэг газрууд энэ төрлийн тамхийг хамгийн аюул багатай нь гэлцдэг. Ус нь тамхины хортой бодисуудыг ууршуулдаг тул хүний биеийг хамгийн ихээр хордуулдаг нэмэлт бодисууд, никотин зэрэг нь шүүгдэж арилдаг байна. Гэсэн хэдий ч үүнд хүнд метал болон хорт бодис үүсгэгч нь тунаж үлддэг байна.

Хүүка

Ази болон Африкын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар хүүка тамхи нь хөргөгч шингэнээр дамжсанаас үл хамааран аюулгүй хэмжээнд хүртэл хөрдөгггүй нь тогтоогджээ. Хүүка тамхийг цельсийн 400 градуст халаадаг ба шилэн саваар дамжин хөргөгч шингэнээр температурыг буулгасан ч амьсгалхад хангалттай хэмжээнд хүртэл хөрж амжддаггүй тул залгиур хоолойг гэмтээдэг. Ингэснээр агаар дахь хортой бодисууд уушгинд орох замыг түргэсгэнэ гэсэн үг юм. Харин Америкын эрдэмтдийн хийсэн цусны дэлгэрэнгүй шинжилгээ навчин тамхи татдаг хүний хордолтын хэмжээ хүүка татдаг хүнийхтэй ижил байгааг илрүүлжээ. Үүнээс ялгаатай ганцхан үзүүлэлт байсан нь никотин агуулаагүй навчин тамхи татдаг хүмүүсийн никотины хэмжээ хэвийн хэмжээнд гарсан байв. 

Дээрх нөхцөлүүдээс харвал бидний аюул багатай гэж боддог зүйлс харин ч эсрэгээрээ байгааг харж болно. Бүгд л анх харахад энгийн үзэгдэл мэт боловч хэт их хэрэглэснээр бидний хамгийн үнэтэй зүйл болох эрүүл мэндийг хором хормоор хохироосоор байдаг. 

Харин та дэлхийн хамгийн түгээмэл муу зуршлаас салах амарахах гэж бодож байна уу? Асуултын хариултыг уншигч танд үлдээе.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()