Хүний биеэс гарч ирсэн хачирхалтай зүйлс

Бидний гаргасан жагсаалтанд буй зүйлс танд уран зөгнөлт кино шиг санагдаж магадгүй юм. Итгэхийн аргагүй зүйлс тохиолдсон, нэг бол санамсар болгоомжгүйгээсээ өөрийнхөө биед ер бусын хачин жигтэй зүйлс оруулсан хүмүүсийн бодит түүхийг өнөөдрийнхөө нийтлэлээр бэлтгэн хүргэж байна. 

Хүний биеэс гарч ирсэн хачирхалтай зүйлс
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Илдэт загасны хошуу

Санторини арлын ойролцоо жижиг завь сэлүүрдэж, явсан залуухан бүсгүй гэдсэн тус газарт нь хурц шовх зүйл орох шиг болохыг мэдэрсэн бөгөөд загасанд хатгуулснаа мэдээд нэн даруй эмнэлэг рүү явсан байна. Эмч нар түүнийг үзээд элэг нь гэмтэж, эргэн тойрных нь судас төмбийсөн байгааг хэлжээ. Элэгний гэмтлээс гадна бүсгүйн нугасны сувагт илдэт загасны хошууны ясархаг үзүүр нь шигдэн орсон байж. Мэс засалчид түүний цус алдалтыг зогсоож, эдийн гэмтлийг нь нөхөн сэргээж чаджээ. Үүний дараагаар бүсгүйн биеэс загасны хошууг салгаж авах мэс ажилбарыг хийв. Нэг сарын турш эмнэлэгт хэвтэж, антибиотикийн эмчилгээ хийлгэсэн тэрээр эдгэрч эмнэлгээс гарчээ. 2010 оны байдлаар л гэхэд 4 хүн илдэт загасны халдлаганд өртөж цээж, өвдөг, толгойгоо гэмтээж, нэг хүн баруун нүдээ цоо хатгуулж удалгүй нас барсан харамсалтай тохиолдлууд бүртгэгджээ. 

Илдэт загасны хошуу

2 Вандуй ургажээ

Массачусетс мужийн 75 настай Рон Свидин уушги томорсон гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгдэн иржээ. Түүний амьсгал нь давчдаж, ханиалгаж байсан ба уушги нь тэлсэн байжээ. Эмч нар түүнийг сайтар үзээд уушгинд нь 1 см хэмжээтэй вандуйн ургамал ургаж байгааг олж мэджээ. Учрыг сайтар тодруулбал Свидин хэдэн сарын өмнө хоол идэж байгаад нэг вандуйг мөгөөрсөн хоолой руугаа оруулчихсан ажээ. Ингээд вандуй түүний уушгинд орж ургаж эхэлсэн байна. Уушги өөрөө чийглэг, дулаан газар учраас ургамал ургахад нэн тохиромжтой нөхцөл болжээ. 

Вандуй ургажээ

3 Их хэмжээний үс

18 настай Америк бүсгүйн хэвлийн хэсэгт өвдөлт мэдрэгдэх болсноос гадна хөөж төмбийсөн байжээ. Тэрээр хооллосны дараа байнга бөөлждөг болсон ба үүнээсээ болоод 18 кг турсан байна. Эмч биед нь үзлэг хийж түүний хэвлийн дээд хэсэгт нэг том бөөн зүйл байгааг олж хараад дотрын дурангаар нарийвчлан үзтэл 5 кг үс байсан байна. Охин өөрийнхөө үсийг идэх эмгэг буюу нэгэн төрлийн маш ховор эмгэгтэй болох нь тогтоогджээ. Хүний хоол боловсруулах тогтолцоо нь үсийг шингээж чадахгүй учраас охины иддэг байсан үсийг бөөрөнхийлсөөр эцэст нь ийм байдалд хүрсэн ажээ. 

Их хэмжээний үс

4 Тархинд зоогдсон хадаас

Чикаго мужийн Данте Аутулло гэх залуу саравч барьж байхдаа хадаасны буугаа буруу дарж тархиндаа хадаас зоосноо мэдээгүй ажээ. Тухайн үед Данте болон түүний сүйт бүсгүй толгойн хэсгийг нь шалбарчихсан байна гэж бодоод лент тавиад л өнгөрсөн ажээ. Тэгтэл маргаашаас нь Дантегийн биеийн байдал муудсан ба хамт ажиллаж байсан залуу нь Дантег эмнэлэгт үзүүлэхийг зөвлөсөн байна. Эмч түүний тархины рентген зургийг аваад 9 см урт хадаас орчихсон байгааг хэлэв. Хоёр цаг үргэлжилсэн мэс заслын үеэр 34 настай Дантегийн гавлын ясанд хоёр нүх гаргаж өнөөх гайтай хадаасыг гаргаж авсан байна. Данте өөрийнхөө гавлын ясны нэг хэсгийг хадаасны хамт эмчээс аваад жаазанд хийн гэрийнхээ хананд дурсгал болгон өлгөсөн гэнэ. 

Тархинд зоогдсон хадаас

5 "Хүн бөмбөг"

Афганистан хэзээнээсээ л аюултай газар байсаар ирсэн. Үүнийг байлдагч Чаннинг Моссоос илүү сайн мэдэх хүн үгүй биз ээ. Тэртээх 2006 онд тэрээр 10-р Уулын Дивизийн Альфа баг Афганистаны Пактика мужид үүрэг гүйцэтгэхээр явжээ. АНУ-ын цэргүүдийг хуурай голын гольдрол даган мушгиран явж байх үед Талибаны дайчид тэдэн рүү гал нээсэн бөгөөд байлдагч Мосс өөрийнхөө машин руу шидэгдсэн байна. Шидэгдэж унасан Моссыг доошоо хартал түүний гэдэснээс гранат цухуйн харагдаж байлаа. Америкийн багийн эмч Жаред Анжелл асар их эрсдэл гаргаж түүний шархыг цэвэрлээд тайвшруулахыг хичээж байжээ. Байдал намжсаны дараагаар нүүлгэн шилжүүлэх багийнхан ирсэн бөгөөд биендээ гранаттай, шархадсан Моссыг зөөж авч явах ёсгүй байсан хэдий ч түүний амь насыг аврахын тулд Оргун-Э баазад аваачин түүний биед орсон гранатыг тэсрэх бөмбөгийн мэргэжилтнээр эвтэйхэн авахуулжээ. Харин үүний дараа эмч нар түүнд мэс засал хийсэн байна. 

"Хүн бөмбөг"

6 40 хутга

Нэг Энэтхэг эр хэдэн сарын дотор нэлээд олон тооны хутгыг "иджээ". 42 настай тэрбээр өөрийнхөө энэ гаж сонирхлыг хэлэхээсээ санаа зовсон уу яасан эмч дээр очоод гэдсэн тус газар нь нэг л эвгүй байна хэмээсэн байна. Эмч нар түүний биеийг олон янзаар үзсэний эцэст ходоодонд нь олон тооны хутга байгааг мэдээд мэл гайхжээ. Мэс засал нийт 5 цагийн турш үргэлжилсэн бөгөөд түүний гэдэснээс хамгийн урт нь 18 см-ийн хутга гарч ирсэн ажээ. 

40 хутга

7 Шилэн хундага

73 настай тариачны шулуун гэдсэнд шилэн хундага оржээ. Гадаа жорлон байхгүй учраас тэрээр хогийн цэгт хүндээр бие засахаас өөр аргагүй болсноос энэ хэрэг үүдсэн байна. Нутгийн заншил ёсоор эрэгтэй хүн 2 тулгуур мод бүхий модон хавтанг барьж тэнцвэрээ олон хүндрэх ёстой байдаг ажээ. Харамсалтай нь өвгөн тэнцвэрээ алдсанаас болж газарт бөгсөөрөө унахдаа шилэн хундагийг шулуун гэдсэндээ оруулчихсан юм байна. Эмч нар түүний анусанд мэдээ алдуулалт хийж, эх барих үед хэрэглэдэг хавчаараар татаж гаргасан байна. Дараа нь цус алдалтыг нь зогсоохын тулд хэд хэдэн оёдол тавьжээ. 

Шилэн хундага

8 Өндөр даралт

Шинэ Зеландын том тэрэгний жолооч Стивен МакКормак жолоочийн бүхээг болон чиргүүлнийхээ голд зогсож байгаад хөл алдан унасан бөгөөд ингэхдээ өндөр даралтын хоолойг хугалснаас болоод түүний бие яг л шаар шиг хийлэгдэж эхэлжээ. Айж сандарсан МакКормак хамт ажилладаг хүмүүсээ яаран сандран дуудсаны хүчинд тэд нар гүйн ирж агаарын хийг салгасан ба түүний бөгснөөс гуулин хоолой цухуйж байхыг анзаарчээ. Ажилчид найзыгаа хажуу талаар нь хэвтүүлж хөөж хавдсан хүзүүн дээр нь хүйтэн жин тавьж өгсөн байна. Энэ ослоос болж түүний уушги шингэнээр дүүрч, биеийн булчингууд нь өөхнөөсөө салжээ. Түүний биед орсон агаар түүний уушги, цээж болон зүрхэнд асар их даралтыг мэдрүүлж байлаа. Эмч нар уушгинд нь үүссэн шингэнийг соруулан авч, гуулин хошууг амжилттай сугалж авснаас гадна түүний шархыг сайтар цэвэрлэж өгчээ. Түүний гэдэс олон хоногийн турш хийгээр дүүрсний дараагаар тэрбээр хэвийн байдалдаа буцаж орсон гэдэг. 

Өндөр даралт

9 Хэвийн бус хөгжилтэй шүднүүд

Буруу байрлалд шүд ургах,  хэвийн бус хөгжилтэй шүдний ургалт нь хоёулаа л таагүй үр дагаврыг авчирна. 59 настай нэгэн эмэгтэйн хамрын зүүн тал нь үргэлж битүүрдэг байсан ба 2 жилийн турш өмхий үнэртээд байна гэж гомдоллосны эцэст эмч дээр очиж үзүүлжээ. Тэгтэл түүний хамрын хөндийгөөс Aspergillus хэмээх нэгэн төрлийн мөөгөнцрийг агуулдаг бодис бүхий олон тооны шүд  илэрчээ. Дэлхийн өөр нэгэн хэсэгт нэгэн хүүгийн аманд байсан 230 ширхэг шүдийг авахын тулд эмч нар цүүц, алхыг ашигласан ба мэс засал нийт 7 цагийн турш үргэлжилсэн юм. 

Хэвийн бус хөгжилтэй шүднүүд

10 Мэс заслын хямсаа

Мэс засал хийгдэж байх үед эмч нарын харилцаа хангалттай хэмжээнд байдаггүй мөн багаж хэрэгслээ тоолдоггүйгээс үүдэн өвчтөний биед элдэв зүйлсээ мартах тохиолдол цөөнгүй байдаг ажээ. 36 настай нэгэн бүсгүй элэгнийхээ уйланхайг авахуулах мэс засалд орж бүрэн эдгэрэн хэвийн амьдралдаа буцаж оржээ. Гэвч хэдэн жилийн дараанаас түүний аарцаг болон хэвлийн хэсгээр өвдөлт мэдрэгдэх болсон байна. Нэг удаа түүнийг жорлонд бие засч байхад мэс заслын хямсааны нэг бариул пад хийтэл унаад ирсэн байна. Ингээд л бөөн хэрэг мандаж өөрт нь мэс засал хийсэн эмч болон эмнэлгийг шүүхэд өгчээ. Хямсааны зэврээд харлачихсан нөгөө талыг нь гаргаж авахын тулд мэс засал хийхээс өөр аргагүйд хүрэв. Энэ хямсаа түүний хэвлийн хэсгээс яаж яваад бүдүүн гэдэс рүү нь орчихсон талаар тодорхой тайлбар байхгүй байгаа юм. 

Мэс заслын хямсаа

13
таалагдаж байна

26
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()