Таны дархлааг сулруулдаг 10 буруу зуршил

Дархлаа нь хүний биеийг хамгаалах юугаар ч орлуулшгүй хүчирхэг хамгаалалт гэдэг. Үүгээрээ ч  эрүүл мэндтэй салшгүй холбоотой хүний биеийн гол хүчин зүйл юм. Өөрөөр хэлбэл таны дархлаа хэр сайн байна энэ хэрээр өвчин эсэргүүцэх чадвар төдий чинээ сайн байна гэж ойлгож болох ажээ. Өнөөдрийнхөө нийтлэлээрээ дархлааг тань муутгаж байдаг 10 хүчин зүйлийг танилцуулъя. 

Таны дархлааг сулруулдаг 10 буруу зуршил
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Шар шувуу

Хэрэв та шөнийн ээлжинд гарч, шөнөжингөө телевиз үзэн, ажлаа хийж суудаг бол таны дархлааны тогтолцоо мэдээж сайн байхгүй нь тодорхой. Нойр дутуу явах нь дархлааны системийг султгаж байдаг төдийгүй хүний биеийн нян устгагч эсийн тоог бууруулж байдаг ажээ.

Шар шувуу

2 Хувийн ариун цэвэр

Дархлааны системээ сайн байлгая гэвэл та өөрийнхөө хувийн ариун цэвэрт заавал ч үгүй анхаарах ёстой. Ариун цэвэр сахихгүй байснаар таны биенд хортой нян орох зам нээгддэг байна. Ийм учраас өдөрт 2 удаа шүдээ угааж, тогтмол усанд орж, гараа байнга угааж байх хэрэгтэй ба үргэлж хиргүй цэвэр хувцас өмсөн эрүүл зөв хооллож заншаарай.

Хувийн ариун цэвэр

3 Нийтийн эд зүйлс

Та гадуур гарахдаа хэр анхаарал болгоомжтой явдаг вэ? Рестораны цэс, банкинд байдаг уяатай бал, 00-ын өрөөний шингэн саван, хаалганы бариул зэрэг нь хамгийн бохир зүйлс тул нэг хүнээс нөгөө хүнд маш хялбархан нян халдаадаг байна. Тийм учраас гадуур гарахдаа хувийн эд зүйлс авч явах нь нэг талаараа таныг халдварт өвчнөөс сэргийлэх юм.

Нийтийн эд зүйлс

4 Сахарын хэрэглээ

Хэрэв та цайндаа үргэлж их хэмжээний сахар нэмдэг бол энэ ч сайн зүйл биш шүү. Боловсруулсан сахар нь таны цусны цагаан эсийн бактери устгах чадварыг муутгадаг болох нь хэдийнэ тогтоогдсон. Хэрэв та чихэрлэг амттай зүйл идмээр байгаа бол төрөл бүрийн жимснээс сонгож болно. Нэмж хэлэхэд Витамин С агуулсан жимснүүд нь дархлааг дэмжих гол хүнс болдог байна.

Сахарын хэрэглээ

5 Ус

Бидний бие уснаас бүтдэг учраас усыг тогтмол бага багаар уух нь дархлаагаа сайжруулах хамгийн ухаалаг арга юм. Амьдарч байгаа цаг уур, эрхэлдэг ажил төрөл, биеийн ерөнхий эрүүл мэндээс хамаарч хүн өдөрт 8-10 аяга усыг заавал уух шаардлагатай байдаг ажээ. 

Ус

6 Согтууруулах ундаа

Хэрэв та орой ажлаа тарж орж ирээд алжаал ядаргаагаа тайлж байна гээд ганц хоёр хундага татчихдаг бол энэ нь таны дархлаанд муугаар нөлөөлдөг гэдгийг мэдэх үү? Архийг байнга хэтрүүлэн хэрэглэвэл таны цусан дахь улаан, цагаан бөөм үүсэх үйл явц муудах ба таны биеийн өвчин эсэргүүцэх чадвар суларна гэсэн үг юм. 

Согтууруулах ундаа

7 Дам тамхидалт

Тамхи татах нь хүний биенд муу гэдгийг хүн бүр мэддэг. Тэгвэл дам тамхидалтанд өртөх нь үүнээс ч илүү хортой гэдгийг та мэддэг үү? Таны амьсгалсан тамхины хортой утаа биед ормогцоо дархлааны эсийн хэвийн үйл ажиллаааг алдагдуулдаг байна. 

Дам тамхидалт

8 Түргэн хоол

Түргэн хоол сайхан амттай, цаг хугацаа бага зарцуулдаг ч байнга идээд байх нь таны дархлаанд онц биш зүйл ажээ. Түргэн хоолны орцонд ханасан өөх тос ихээр агуулагддаг нь хүний биед өөхлөлт үүсгэдэг муу талтай. Өөхлөлт буюу таргалалт нь тал бүрийн өвчний үндэс болдогийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх буй за. 

Түргэн хоол

9 Кофейн

Кофе болон бусад кофейн агуулсан шингэнийг байнга уух нь таны дархлааг сулруулах сөрөг талтай гэнэ. Кофе нь биен дэх стрессийн түвшинг нэмэгдүүлэх замаар хүний мэдрэлийн системийг өдөөж өгдөг байна. Стрессийн түвшин өндөр байх нь кортисол зэрэг стрессийн гормоны ялгаралтыг нэмэгдүүлнэ гэсэн үг л дээ. Кортисол нь дархлааны системийг дарангуйлдаг бөгөөд ингэсэн тохиолдолд таны өвчин тусах магадлал өндөр болоод зогсохгүй зүрх судас болон сахарын өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг ажээ. 

Кофейн

10 Нарны тос хэрэглэж заншаарай

Наранд хэдхэн минут зогсох нь таныг D витаминаар хангах боловч нарны хурц тусгалд удаан хугацаагаар байвал хүний дархлааны системд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Нарны гэрэлд удаан байснаар херпес, мөөгөнцөр зэрэг өвчнүүд сэдэрдэг нь нарнаас хэт ягаан туяа ялгарч байдагтай холбоотой юм. Ийм учраас дархлаагаа хэвийн хэмжээнд нь байлгахын тулд өвөл зунгүй өдөр бүр хамгийн багадаа SPF15-тай нарны тосыг түрхэж байх хэрэгтэй ажээ. 

Нарны тос хэрэглэж заншаарай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()