Холливуудын аварга биетэй халуухан бүсгүйчүүд

Ихэнх эмэгтэй жүжигчид дунджаас доор зэргийн өндөртэй байдаг, учир нь эрэгтэй жүжигчид ч гэсэн нуруу намтай байдаг гэдэгт та итгэх үү? Өндөр эмэгтэй жүжигчин олно гэдэг хэцүү байдгын гол нууц нь тэдэнд тохирох дүр цөөн байдагтай холбоотой. Гэхдээ доорхи Амазоны маягын аварга бүсгүйчүүд Холливудын жижиг стандартыг халж, улаан хивсэн дээр өсгийтэй гуталтай гунхаж байна. Намхан байхад мэдээж буруу зүйл байхгүй ч үргэлж хүний өхөөрдлийг төрүүлж байдаг тэднийг түр мартаад гунхсан өндөр бүсгүйчүүдтэй танилцацгаая.

Холливуудын аварга биетэй халуухан бүсгүйчүүд

24 Гвендолин Кристи - 1.91см

"Game of Thrones" дээрх Бриеннэ болон "Star Wars: The Last Jedi" киноны Ахмад Фасмагын дүрээр нь бид түүнийг танина. Ихэвчлэн түүн шиг ийм өндөр байх нь Холливудын оддын хувьд бараг л сөрөг тал болдог бол Гвендолин энэ үзэл санааг нураан гарч ирсэн нэгэн билээ. 

Гвендолин Кристи - 1.91см

23 Мария Шарапова - 1.87см

13-хан настайдаа Дэлхийн аваргад оролцож, 2012 оны Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртсэн тэрээр 1.87 см өндөртэй. Алдартай тамирчнаас гадна түүнд маш олон загварын агентлагуудаас урилга ирдэг бөгөөд Nike, Prince, Canon зэрэг брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж байсан түүхтэй. 

Мария Шарапова - 1.87см

22 Карли Клосс - 1.87см

Карли Клосс бол загварынхан дундаа нэлээд нуруутайд тооцогддог модель. Тэрээр "Vanity Fair"-т өгсөн ярилцлагандаа ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглодог байснаа дурсан "Би бусад охидоос бараг л 15см-ээр өндөр байсан. Өөрийн мэдэлгүй л хэн нэгнийг дэгээдээд унагаачихдаг байлаа. Би зүгээр л том, урт, өндөр байсан учраас алдаа гаргаж, охидыг өвтгөдөг байсандаа их харамсдаг байсан юм. Харин манай дасгалжуулагч үгүй ээ, бүгд Карли шиг идэвхтэй байгаад өг гэж дэмждэг байсан" хэмээн ярьжээ. 

Карли Клосс - 1.87см

21 Венус Виллиамс - 1.85см

Газрын теннисний тамирчин Венус Виллиамс нь Дэлхийн теннисний аваргуудын гоцлон тоглогчдын рекордыг эвдэж чадсан хөдөлмөрч бүсгүй. Түүнийг хүүхэд байхаас л хурдтай хөдөлгөөн, талбай дээрх байр байдлаар нь гайхалтай тамирчин болно гэж дасгалжуулагч нь итгэдэг байжээ. Өдгөө 37 настай тэрээр их спортоосоо холдон өөрийн гэсэн спорт хувцсыг үйлдвэрлэн, нэрийн брэндээ гаргаад буй. 

Венус Виллиамс - 1.85см

20 Жэйн Линч - 1.82см

"Glee" мюзиклын хөгжөөн дэмжигчдийн дасгалжуулагчийн дүрд тоглосон түүний бусад дүрүүд нь ихэнхдээ эршүүд зан ааштай, ичихээ мэддэггүй бүсгүйн дүр байдаг. Түүнийг дүрээ бүтээхэд нь нуруулаг байдал нь тун ашигтай байдаг гэсэн шүү.

Жэйн Линч - 1.82см

19 Элле МакФерсон - 1.82см

Хэдий загвар өмсөгчдийн карьер богинохон байдаг ч Эллегийн хувьд өөрийн гайхалтай бие галбирынхаа ачаар 33 жилийн хугацаанд загварын ертөнцөд гялалзаж чадсан юм. 52 настайдаа "Cosmopolitan", "Elle", "GQ", "Harper’s Bazaar" болон "Vogue" сэтгүүлнээ зургаа авахуулсан тэрээр 18-тай байхдаа арай жижигхэн биетэй байсан ч болоосой гэж хүсдэг байжээ. Тэрээр энэ талаараа "Толинд өөрийгөө хараад би хэзээ ч өөрийгөө хун болно гэж төсөөлж байгаагүй. 18-тайдаа загвар өмсөөд олсон мөнгөө хараад ийм их мөнгө олох ёстой хүн би мөн үү гэж гайхдаг байсан" хэмээн "The Sun" сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр дурсжээ.

Элле МакФерсон - 1.82см

18 Брүүк Шиелдс - 1.82см

Шилжилтийн насандаа гэнэт өссөн түүнийг ахлах ангид байхад нь загвар өмсөх санал ирсэн гэдэг. Үүнд нь атаархсан охид түүнийг гадуурхаж, Брүүк завсарлагааны үеэр ганцаархнаа сууж хооллодог байжээ. Мөн тэрээр өөрийнхөө гадаад байдалд итгэлгүй байсан учраас 22 хүртлээ онгон байсан гэдгээ "The Daily Mail" сэтгүүлд нуулгүй хэлсэн байдаг. 

Брүүк Шиелдс - 1.82см

17 Тилда Свинтон - 1.80см

Түүнийг бид өвөрмөц төрхөөр нь сайн мэднэ. "Burn After Reading" кинонд Жеорж Клүүни, "Only Lovers Left Alive" кинонд Том Хидлетон нартай хамт тоглохдоо мөр зэрэгцэн харагдах тэрээр Холливудын аварга биет бүсгүйчүүдийн тоонд зайлшгүй нэгэн билээ.

Тилда Свинтон - 1.80см

16 Ума Турман - 1.80см

Ума Турманы өвөрмөц дүр төрх болоод өөрийн гэсэн гайхалтай өндөр бие галбирыг бид мартаж болохгүй. Жүжигчний карьераа дөнгөж эхлээд байхад нь түүнийг хэт өндөр гэсэн шалтгаанаас болж дүрд сонгогдох гэдэг маш хэцүү байсан бөгөөд "35 хүртлээ өөртөө итгэлтэй алхаж чададгүй байсан" хэмээн "The Sun"-д өгсөн ярилцлагынхаа үеэр дурдсан байна. 

Ума Турман - 1.80см

15 Николь Кидман - 1.80см

"Women In Film’s Crystal" болон "Lucy" шагнал гардуулах ёслолын үеэр "...өөрийн өндрөөсөө ичих хэрэггүй. Харин ч чамайг ямар их хүчирхэг, үзэсгэлэнтэй болгож байгаад талархах ёстой" хэмээн өгүүлжээ. Түүний нөхөр Кейт Урбан нь түүнээс 2,3см намхан бол хуучин нөхөр Том Круз нь 7см намхан байв.

Николь Кидман - 1.80см

14 Тэйлор Свифт - 1.80см

Тэйлор Свифтийн найзуудын бүлгэмд Викториа Секретийн моделиудыг оруулахгүй бол мэдээж тэр Селена Гомез болон бусад нуруулаг бүсгүйчүүдээс өндөр харагддаг. Түүнийг Эд Шээрантай хамт тоглолтоор явж байхад нь тэр 2-ын дунд романтик харилцаа үүссэн эсэх талаар Эд Шээранаас асуухад: "Тэр надад хэтэрхий өндөрдөнө" гэж хэлсэн удаатай. Тиймээ, Тэйлор 1.80см өндөртэй, үүгээрээ ч бахархаж явдаг. Викториа Секретийн загварын тайзан дээр дэлхийн топ моделиудтай зэрэгцэж зогсоод дуулахад тэр ч дутах зүйлгүй харагдаж байсан. Магадгүй тэрээр дуучин болоогүй байсан бол алдартай загвар өмсөгч болсон байхыг үгүйсэхгүй.

Тэйлор Свифт - 1.80см

13 Жизель Бюндхен - 1.80см

Бусад моделиудын адилаар түүнийг ч бас хэт туранхай, өндөр хэмээн гадуурхдаг байжээ. Энэ талаараа тэрээр "Би загварын салбарт хөл тавихаас өмнө бусдад гадуурхагддаг байсан. Гар бөмбөг тоглоод ув улаан нүүртэй хүүхэд л явдаг байсан. Амьдрал ер нь ийм л байдаг юм байна гэж боддог байлаа" хэмээн дурджээ. 1994 онд Жизелийг 14 настай байхад нь Elite modeling агентлагйн төлөөлөгч хараад загвар өмсөгч болохыг зөвлөсөн гэдэг. Ингэснээр тэдний гэр бүл удалгүй Сао Фауло руу нүүж түүний амьдрал цэцэглэсэн түүхтэй. 

Жизель Бюндхен - 1.80см

12 Мишель Обама - 1.80см

1.85см-ийн өндөртэй нөхөр Барак Обамагынхаа хажууд Мишель Обама чацуу шахам харагддаг. Хүмүүнлэг, хандивын ажлаараа өмнөх тэргүүн хатагтай нарыг хол хаядаг тэрээр загварын тун өндөр мэдрэмжтэйгээрээ бас алдартай. 

Мишель Обама - 1.80см

11 Ирина Шейк - 1.79см

Царайлаг, нуруулаг жүжигчин Брадли Күүфер 1.85см бол түүний сүйт бүсгүй Ирина Шейк 1.79см гээд бод доо. Тэрээр супер модель болохоосоо өмнө Оросын жижигхэн тосгонд аж төрдөг байсан бөгөөд хөвгүүд түүнийг савх шиг хөлтэй хэмээн шоолдог байжээ. АНУ-руу явах гээд виз хүсэхэд нь түүнийг Муслим гаралтай хэмээн татгалзсан хариу өгсөн ч мөрөөдлөө биелүүлэхэд нь Иринаг юу ч зогсоож чадаагүй билээ.

Ирина Шейк - 1.79см

10 Манди Мүүр - 1.79см

Манди Мүүр өсвөр насандаа өөрийн өндрийн хэмжээнээсээ ичдэг байсан бөгөөд энэ талаараа "Glamour" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Би үргэлж аав ээж 2-тоо энэ талаар гомдоллодог байсан. Ээж маань надаас хамаагүй намхан л даа. Тэр харин би чамайг ийм төрүүлсэндээ үргэлж бахархдаг гээд байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг сургасан" хэмээжээ.

Манди Мүүр - 1.79см

9 Тайра Банкс - 1.78см

Түүний явуулдаг "America’s Next Top Model" нэвтрүүлэг нь маш амжилттай байсан ч "The Tyra Show" нэвтрүүлэг нь нэлээд шүүмжлэл дагуулаад байсан. Түүний өндөр хэдий загварынхан дундаа түгээмэл ч гэсэн нас ахимаг моделиуд дундаа илүү их хийж бүтээж яваа нь тэр билээ.

Тайра Банкс - 1.78см

8 Адриана Лима - 1.78см

Түүний хуучин нөхөр Марко Жарич нь 2м өндөртэй байснаас харахад тэр өөрөөсөө өндөр залууд дуртай бололтой. Үнэндээ түүнийг Жастин Бибэртэй учир ургуулсан гэсэн цуу яриа гарсан ч Адриана 2м-ээс доош өндөртэй хүн сонирхдоггүй гэдгээ хэлээд амжсан. Цуурхалыг намжаах сайхан арга байна шүү, Адриана.

Адриана Лима - 1.78см

7 Кэйт Мидлэтон - 1.78см

Кэйт Мидлэтоний нуруулаг бие хаа нөхөр Виллиамынхаа хажууд зогсоход асуудал болдоггүй. Харин хатан хаан Элизабетийн хажууд бол тэр яг л аварга биетэн шиг харагддаг. Ханхүү Жорж, гүнж Чарлотте нар аав ээжийгээ дуурайсан өндөр хүмүүс болох нь тодорхой. Кэйтийг 13 настай байхад хэтэрхий өндөр учраас бусад хүүхдүүд дээрлэхдэг байсан талаар түүний дунд сургуулийн найз нь ярьсан удаатай. Тийм ч болохооор "Beatbullying" гэсэн хандивын аянд тэрээр их идэвхтэй оролцдог билээ.

Кэйт Мидлэтон - 1.78см

6 Блэйк Лайвли - 1.78см

"The Gossip Girl" киноны жүжигчний маань аз болоход нөхөр Раян Рэйнолдс нь 1.87см-ийн өндөртэй учраас хамт байхдаа өсгийтэй гутал өмсөхөд санаа зоволтгүй ажээ. Хэдийгээр тэр аварга биетэй хэдий ч өндөр өсгийтэй гуталнаас татгалзаж чададгүй талаараа "Би өсгийтэй гутланд үнэхээр дуртай учраас заримдаа энэ нь асуудал болдог. Үнэхээр аварга хүн шиг л санагддаг. Эрэгтэй хүн шиг мэдрэмж өгөхийг мэдээж ямар ч эмэгтэй хүн хүсдэггүй шүү дээ" хэмээн тайлбарласан байна.

Блэйк Лайвли - 1.78см

5 Клое Крадашиан - 1.78см

Түүнийг 2 эгч Ким болон Коуртни Кардашиан нартайгаа хамт зогсож байгааг нь хараад тэднийг үнэхээр нэг эцгийн хүүхдүүд мөн эсэхт нь эргэлзэх шахдаг. Үүнээс гадна түүний цайвар ногоон нүд нь ч гэсэн бусад гишүүдээс нь өөр гэдгийг нь хүн бүр л мэднэ. Ямартай ч нэлээд жин хаяж, гуалиг сайхан биетэй болсон түүнийг алдартай загвар зохион бүтээгчид онилоод байгаа гэсэн шүү.

Клое Крадашиан - 1.78см

4 Кендал Женнэр - 1.78см

Түүнийг дэлхийн хамгийн их орлоготой загвар өмсөгч болж чадсан нь цаанаа нэг учиртай. Тэр өндрөөр зогсохгүй, яг л тайзан дээр алхахад зориулагдсан гэмээр маш туранхай урт хөлтэй. Гэр бүлийнх нь бусад гишүүдээсээ ялгаатай нь тэр аавыгаа (одоо бол ээж) дуурайсан өндөр, гуалаг биетэй ажээ.

Кендал Женнэр - 1.78см

3 Лаура Фрефон - 1.78см

"Orange is the New Black" киноны Бетти Пэйжийн дүрээр нэрд гарсан тэрээр Холливудын эгдүүтэй жүжигчдийн ноёрхлыг бут цохисон бүсгүйчүүдийн нэгээр тодроод буй. 

Лаура Фрефон - 1.78см

2 Лив Тайлор - 1.77см

1990-ээд онд "Empire Records", "Stealing Beauty", "Armageddon" болон "Lord of the Rings" киноны Арвенд тоглосон тэрээр өмнө нь загвар өмсөгч байсан гэдэг. Гэвч өөрийн хүсэл сонирхлоо даган жүжигчин болохоор шийдсэн тэрээр 90-ээд оны үед загвар өмсөгчид туранхай өндөр байсан бол одоо маш туранхай, араг яс шиг болсон байна хэмээн нэгэн хэвлэлд ярьсан удаатай.

Лив Тайлор - 1.77см

1 Крисси Тэйгэн - 1.75см

Сонирхолтой баримт: Крисси өөрийн нөхөр Жон Лэжэндтэй яг ижилхэн өндөртэй. Хөгжилтэй нь түүний нуруулаг байдал нь улаан хивсний ёслолд Жонтой хамт уригдан оролцохдоо өндөр өсгийт өмсөж, Жоныг дээрээс харах боломж олгодог байна. Өөрөөсөө өндөр бүсгүйтэй болзож, гэрлэнэ гэдэг эрчүүдээс маш их өөртөө итгэлтэй байдал, зоригыг шаарддаг хэмээн эрдэмтэд баталсан. Тэд ч гэсэн өөрсдийн өндрийн харьцааг их эерэгээр хүлээж авдаг нь зурагнаас харагдаж байгаа биз.

Крисси Тэйгэн - 1.75см

24
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()