Онгоцоор ая тухтай, ямар нэгэн асуудалгүй зорчиход туслах аргууд

Онгоцны буудал бүр өөр өөрийн гэсэн дүрэм, журамд захирагдана үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ дүрэм журмын талаар ихэнхдээ зөвхөн онгоцны буудлын ажилчид мэддэг бөгөөд тэд хэрхэн хямд хооллох, нислэгийн компанийн бэлэг хэрхэн авах гэх мэт сонирхолтой аргуудыг тэрүүхэн хоорондоо солилцоод л өнгөрдөг гэнэ шүү. Тэгвэл бид байнга нислэг хийдэг аялагчиддаа зориулж онгоцны буудал дээр хэрэг болох тун ашигтай санаануудыг хүргэе.

Онгоцоор ая тухтай, ямар нэгэн асуудалгүй зорчиход туслах аргууд

1 Ганцаараа нисэхээс айж байвал гэрийн тэжээвэр амьтан авч яваарай

Гэрийн тэжээвэр амьтан авч явах нь танд зайлшгүй хэрэгтэй гэсэн эмчийн дүгнэлт байгаа тохиолдолд Европ болон Америкийн хэд хэдэн нислэгийн байгууллага танд гэрийн тэжээвэр амьтантай нисэхийг зөвшөөрнө. Гэхдээ нислэгийн өмнө нисэхийн байгууллагаасаа гэрийн тэжээвэр амьтантай ниснэ гэсэн зөвшөөрөл авах шаардлагатай.

Ганцаараа нисэхээс айж байвал гэрийн тэжээвэр амьтан авч яваарай

2 Аяллын багцыг сонгоорой

Та өөрийн дуртай шампунь, биеийн тос гэх мэт гоо сайхны хэрэгслээ авч явах гэтэл маш их зай эзлэх гээд байна уу. Тэгвэл та дэлгүүрт зарагддаг жижигхэн аялалд зориулсан савнуудыг худалдан авч, өөрийн дуртай зүйлсээ хийгээд аваад яваарай.

Аяллын багцыг сонгоорой

3 Хямд үнэ, хоосон онгоц, хоцрогдолгүй нисэе гэвэл шөнийн нислэгийг сонгоорой

Судалгаанаас харахад шөнийн цагаар хүн цөөхөн нисдэг гэнэ. Тиймээс танд хүлээх, урт дараалалд зогсох шаардлага үгүй болно. Шөнийн цагаар нарны тусгал байдаггүй учир онгоц гэрэлийн хугаралын хэсэгт орох нь бага байдаг.

Хямд үнэ, хоосон онгоц, хоцрогдолгүй нисэе гэвэл шөнийн нислэгийг сонгоорой

4 Хөгжлийн бэрхшээлтэй, бяцхан үйлчлүүлэгчид болон ахмад настнуудад зориулсан үйлчилгээ

Зарим нисэх байгууллагынхан өөрсдийн үйлчилгээг санал болгодог бол ихэнхи нисэх буудлуудад олон улсын үйлчилгээ байдаг. Энэ үйлчилгээ нь хөгжлийн бэрхшээлтэй, бяцхан үйлчлүүлэгчид болон ахмад настнуудад зориулагдсан хүргэлтийн үйлчилгээтэй бөгөөд эмнэлгийн, харуул хамгаалалтын  үйлчилгээ зэрэг бүхий л талаас нь хамардаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй, бяцхан үйлчлүүлэгчид болон ахмад настнуудад зориулсан үйлчилгээ

5 Дамжин нислэг

Дамжин нислэг нь шууд нислэгээс хямд байдаг. Учир нь дамжиж нисэхэд илүү их цаг зарцуулдаг ба хэрвээ нислэгийн хоорондох зай 8-аас их байвал та үүнийг тусгай аялал болгон ашиглаж хотоор зугаалах боломжтой. Ихэнхи нислэгийн байгууллагынхан танд үнэгүй тансаг зэрэглэлийн зочид буудал болон дэлгүүр хэсэх боломжийг олгодог.

Дамжин нислэг

6 Бусад зорчигчдыг сонсоорой, тэд мэдээлэл сайтай байж мэднэ шүү.

Мюнхений нисэх буудалд шар айрагны  өрөө байдаг бол Хельсинкид хэд хэдэн төрлийн саун ба Амстердамд Голландын томоохон музейн салбар бий.

Бусад зорчигчдыг сонсоорой, тэд мэдээлэл сайтай байж мэднэ шүү.

Үзвэр үйлчилгээг давхар авах боломж

Харин зарим нисэх буудлууд өөрсдөө дурсгалт газар болдог  ба үүний нэг жишээ нь СингапурийнЧанги нисэх буудал юм. Энэ нисэх буудалд халуун орны ширэнгэн ой, эрвээхий, томчуудад зориулсан гулсуур, кинетик баримал, 24 цагийн кинотеатр, бүх насныханд зориулсан тоглоомын өрөө, усан сан гэх мэт олон зүйл бий.

Үзвэр үйлчилгээг давхар авах боломж

7 Ажилчдын хооллодог газар өдрийн зоогоо бариарай

Ажилчдын ордог зоогийн газар хаана байдаг болохыг олж мэдээрэй. Тэндээс та нэг кофены үнээр бүтэн өдрийн зоог худалдан авч чадна. Үүнээс гадна та байнга хажуудаа жигнэмэг болон цэвэр ус авч явж болох юм.

Ажилчдын хооллодог газар өдрийн зоогоо бариарай

8 Үнэгүй Wi-Fi хаа сайгүй бий

Нисэх буудал дээр үнэгүй Wi-Fi хаа сайгүй байдаг. Жишээлбэл:

  • Duty Free-ийн ойролцоох хүлээлгийн танхимд
  • Duty Free-ийн ойролцоох кафед
  • Wi-Fi-ийн тэмдэглэгээтэй газар
  • Кафены ойролцоо

Үнэгүй Wi-Fi хаа сайгүй бий

9 Цэнэглэгч болон чихэвчээ мартсан бол хаясан зүйл хадгалдаг газар очоорой

Нисэх буудал бүрт алга болгосон мартсан, хаясан зүйлсийг хадгалдаг хэсэг байдаг байна. Хэрвээ 3 сарын хугацаанд эзэн нь ирж аваагүй бол нисэх буудлын ажилчид танд зүгээр л өгөх болно.

Цэнэглэгч болон чихэвчээ мартсан бол хаясан зүйл хадгалдаг газар очоорой

10 Хөнжил байнга дутдаг учир дулаахан хувцаслаарай

Нисэх байгууллагууд зааврын дагуу нэг хөнжлийг хэд хэдэн хүнд хуваарилдаг. Нэг хэрэглэсэн хөнжлийг дахин уутанд хийж дараагийн хүнд хэрэглүүлдэг байна. Тиймээс та өөрөө дулаан хувцаслаж, ноосон ороолт ч аваад явж болох юм. Мөн өсгийтэй гутал, даашинз, богино банзалаас татгалзаарай. Үүний оронд зузаан оймс, хөлд эвтэйхэн гутал өмсөх нь зүйтэй.

Хөнжил байнга дутдаг учир дулаахан хувцаслаарай

11 Вебсайт ашиглан онгоцонд суух суудлаа сонгоорой

Тусгай сайт дээр өөрийн нислэгийн талаар мэдээллийг оруулж өөрт тохирсон суудлыг сонгоорой. Хэрвээ танд их зай хэрэгтэй бол та аврах гарцтай ойр, онгоцны сүүл хэсэг дээр, эсвэл бизнес-классын дараагийн хамгийн эхний суудлыг сонгоход болно. Суудлын дугаараа тогтоогоод захиалга өгөхдөө хэлээрэй.

Вебсайт ашиглан онгоцонд суух суудлаа сонгоорой

12 Суудал бүр өөрийн гэсэн давуу талтай

  • Онгоцны хамгийн эхэнд хүүхэдтэй хүмүүсийг ихэвчлэн суулгадаг бөгөөд хоол, цай энэ хэсгээс тараагдаж эхэлдэг.
  • Салоны дунд хэсгээр доргилт багатай бөгөөд аврах гарцын ойр зай ихтэй байдаг.
  • Сүүл хэсэг нь хамгийн аюулгүй хэсэг бөгөөд ачааны зай ихтэй байдаг.

Суудал бүр өөрийн гэсэн давуу талтай

13 Ачаагаа хамгийн сүүлд өгөөрэй, бас эмэгтэй загварын чемодан сонгоорой

Эмэгтэй загварын чемодан, цүнх сонгоорой. Учир нь ачааны ажилчид эмэгтэй загварын цүнхтэй арай болгоомжтой харьцдаг. Гэхдээ хилийн шалгалтыг өнгөрсний дараа та ачаагаа тусгай скочоор ороосон нь дээр бөгөөд энэ нь таны ачааг гэмтэхээс хамгаалах болно.

Ачаагаа хамгийн сүүлд өгөөрэй, бас эмэгтэй загварын чемодан сонгоорой

14 Хэрвээ таны ачааны жин илүүдэж байвал хүнд жинтэй хувцсаа өөрөө өмсөх эсвэл ачаагаа хэн нэгэнтэй хуваагаарай

Таны ачааны жин илүүдсэн байвал жин илүүдсэн хэмээх тэмдэглэгээг нааж, та илүү жингийн төлбөр төлөх хэрэгтэй болно. Харин та илүү жингийн мөнгө төлөхийг хүсэхгүй байвал ачаа багатай зорчигчтой хамтдаа ачаагаа жинлүүлж ачааны илүүдэл жингүй гарах боломжтой.

Хэрвээ таны ачааны жин илүүдэж байвал хүнд жинтэй хувцсаа өөрөө өмсөх эсвэл ачаагаа хэн нэгэнтэй хуваагаарай

15 Ямагт гурван залгуур авч явж байгаарай

Хэрэв та гар утас, нөөтбүүк гэх мэт ямар нэгэн төхөөрөмж авч явж байвал гурван залгуурыг мартаж болохгүй. Энэ нь онгоцны буудал дээр төдийгүй, зочид буудалд ч хэрэг болно. Харин онгоцны буудал дээр гурван залгууртай байснаар та "баатар' болж мэднэ шүү.

Ямагт гурван залгуур авч явж байгаарай

16 Нисэх буудал дээр удаан суух хэрэгтэй болчихвол лоунж хэсэгт орох тасалбар аваарай

Ихэнхи нисэх буудлууд хоногийн 30-50 еврогоор лоунж хэсэгт саатахыг санал болгодог байна. Энд хүн багатай байх төдийгүй зууш, уух зүйл, интернэт, буйдан байдаг бөгөөд олон цагийн нислэгийг та энд хүлээж болно. Зарим газарт нь шүршүүр, амралтын өрөө ч бий. 

Нисэх буудал дээр удаан суух хэрэгтэй болчихвол лоунж хэсэгт орох тасалбар аваарай

17 Онгоцонд 1 литр ямар ч хамаагүй шингэн зүйл авч суугаарай

Та онгоцонд нэг литр ямар ч шингэн авч орох боломжтой бөгөөд хамгийн гол нь түүнийгээ 100 мл-ээр хуванцар саванд савлах хэрэгтэй.

Хэрвээ та хүүхэдтэй явж байвал хүүхдийн хоол ямар ч хэмжээгээр авч явж болно. Согтууруулах ундаа онгоцон дотор ууж болохгүй бөгөөд энэ нь нислэгийн аюулгүй байдалд муугаар нөлөөлнө.

Онгоцонд 1 литр ямар ч хамаагүй шингэн зүйл авч суугаарай

18 GPS-тэй оосор ашиглаарай

Байнга нисдэг зорчигчид ачаагаа хүлээлгэж өгөхийн өмнө ачааныхаа зургийг дардаг бол туршлагатай зорчигчид GPS-тэй оосор сонгодог байна. Учир нь энэ оосорны тусламжтайгаар та өөрийн ачааг хаана байгааг хянах боломжтой. Ачаан дээрх хуучин наалтуудаа бүгдийг нь цэвэрлэж хаях хэрэгтэй. Эс тэгвээс таны ачааг өөр тийш нь явуулах магадлалтай.

GPS-тэй оосор ашиглаарай

19 Цагийн зөрүүнд анхаарлаа хандуулаарай

Орон нутгийн цагаар цагаа тодорхойлж, өөрийн хуваарийг гаргаарай. Жишээлбэл: Та Нью-Йоркаас Москва руу нислэг хийнэ гэж бодъё. Таны нислэг 14:00 цагаас бөгөөд та Москвад 21:00 цагт бууна. Энэ тохиолдолд та өдөр онгоцондоо унтах хэрэгтэй.

Харин хэрвээ та өдрийн цагаар буух бол онгоцонд унтахгүй байсан нь дээр. Мөн аль ч нөхцөлд согтууруулах ундаа, кофе, цай, энергийн ундаа зэргийг хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Цагийн зөрүүнд анхаарлаа хандуулаарай

20 Хийлдэг бөмбөг болон чихний бөглөө зэрэг нь бяцхан зорчигчдын үнэнч андууд байдаг

  • Хийлдэг бөмбөг халаасанд багтдаг учир хүүхэд тань уйлах үед та хүүхдэдээ тоглуулж болно.
  • Хүүхдийн чихний бөглөө нь онгоц хөөрөх, газардах үед хүүхэд уйлахгүй байхад тустай.
  • Мөн дэр авах хэрэгтэй бөгөөд хүүхдийг тухтай, суух унтахад хэрэгтэй. Ихэнхи ээж аавууд хүүхдээ нислэгийн үеэр унтаж байхаар нойрыг нь тааруулдаг.

Хийлдэг бөмбөг болон  чихний бөглөө зэрэг нь бяцхан зорчигчдын үнэнч андууд байдаг

Бонус: Хэрхэн онгоцны ахмадын өрөөнд орж, зочид буудал болон шилжин суухад мөнгө зарцуулахгүй байх вэ?

Нууц 1: Үргэлж инээмсэглэж, эелдэг байгаарай. Хэрвээ та эелдэг, инээмсэглэлтэй байвал онгоцны үйлчлэгч нар танд нэмэлт хоол, онгоцны ахмадын өрөөнд орж зураг даруулах боломжийг олгоно. Зарим тохиолдолд таныг 1-р зэрэглэлийн суудалд суулгах магадлалтай.

Нууц 2: Нислэгийн километрийг цуглуулсан карт

Зарим нислэгийн байгууллагууд таны туулсан замыг зочид буудлын мөнгө төлөх, дамжиж суух болон түрээсийн таксинд зарцуулахыг зөвшөөрдөг. Энэ төрлийн карттай болсноор та дээд зэрэглэлийн нислэгийн мөнгө төлөх, машин түрээслэх, брэндийн бэлэг ч худалдан авах боломжтой.

Бонус: Хэрхэн онгоцны ахмадын өрөөнд орж, зочид буудал болон шилжин суухад мөнгө зарцуулахгүй байх вэ?

16
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()