2018 онд дэлхий нийтийг юу хүлээж байна вэ?

Дэлхийн хэмжээний чадварлаг зөн билэгтнүүд, зурхайч үзмэрчдийн зөгнөлийг бид энэ удаагийнхаа нийтлэлдээ эмхтгэн орууллаа. Тэдний далд мэдрэмж, зөн билэг нь ирж буй 2018 онд ямар үйл явдал яаж өрнөх, ирээдүйд юу болохыг хэрхэн тайлсан талаар бүгдээрээ сонирхоцгооё. 

2018 онд дэлхий нийтийг юу хүлээж байна вэ?
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Везувийн галт уул дэлбэрнэ (Нострадамус, Ванга, Крейг Хэмилтон-Паркер)

Везувийн галт уул нь Италийн Неаполь хотын баруун эрэгт оршдог. МЭ79 онд тус галт уул хүчтэй дэлбэрсний улмаас Помпеи хот бүхэлдээ үгүй болж, нийт оршин суугчид нь 3-6 метрийн гүнд үнсэнд булагдаж нас барсан эмгэнэлт хэрэг гарч байсан билээ. Тус галт уул хамгийн сүүлд 1944 онд дэлбэрсэн юм. Хэрэв зөн билэгтнүүдийн хэлж байгаа үнэн бол хамгийн багадаа 100 мянгаас 1 сая хүртэлх хүний эрдэнэт амийг авч одох нээ. 16-р зууны үед амьдарч байсан их зөнч Нострадамус, Болгарын зөнч Ванга эмээ болон өдгөө Англид амьдарч буй алдарт зөн билэгтэн Крейг Хамильтон-Паркер нар гурвуулаа тус галт уулыг 2018 онд дэлбэрнэ хэмээн зөгнөсөн байна. 

Везувийн галт уул дэлбэрнэ (Нострадамус, Ванга, Крейг Хэмилтон-Паркер)

2 Хятад эдийн засгаараа АНУ-ыг гүйцэж түрүүлнэ (Ванга эмээ)

Ванга эмээ 1996 онд нас барахынхаа өмнөхөн 2018 онд БНХАУ эдийн засгийн хөгжлөөрөө АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэж зөгнөжээ. Түүний харснаар бол Хятад улс бүх талаараа АНУ-ыг гүйцэх гэнэ шүү. Ванга эмээг нас барах үед Хятадын эдийн засгийн байдал тодорхойгүй байсан юм. Гэсэн ч түүний хэлснээр АНУ-ын эдийн засаг уруудаж байгаа бол Хятадын эдийн засаг үргэлж өсөлттэй байгаа билээ. 

Хятад эдийн засгаараа АНУ-ыг гүйцэж түрүүлнэ (Ванга эмээ)

3 Хяналтын камерууд IoT Neural Net-д холбогдоно (TechCrunch)

TechCrunch-ийн мэдээлж байгаагаар дэлхий даяар ашиглагдаж байгаа ойролцоогоор 30 сая ширхэг хяналтын камерт хиймэл оюун ухаан бүхий шинэ электрон чипийг суулгаж шинэчлэл хийх ажээ. Үр дүнд нь камерууд терроризм, гэмт хэрэгтэй тэмцэх чухал хэрэгсэл болох төдийгүй хууль сахиулахад ч чухал үүрэг гүйцэтгэх гэнэ.   

Хяналтын камерууд IoT Neural Net-д холбогдоно (TechCrunch)

4 Сирид энх тайван тогтоно (Business Insider)

Тус сайтын үзэж байгаагаар 2018 онд Сири улсад энх тайван ноёлох бөгөөд Башар Ал-Ассад ерөнхийлөгчөөр хэвээр үлдэх ажээ. Тэрээр өөрийнхөө улсыг Парламенттайгаа хамтран удирдах бөгөөд Сири улсад үүссэн дайн дуусах гэнэ. Улс төрийн шинэчлэлт явагдсанаар Сири улс дахин сэргэх бөгөөд эх нутгаа орхисон дүрвэгчид төрсөн нутаг руугаа буцах юм. 

Сирид энх тайван тогтоно (Business Insider)

5 Bitcoin 60000$-т хүрнэ (Дани улсын Saxo банк)

Данийн Saxo банкнаас гаргасан урьдчилсан тооцоогоор энэхүү цахим мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ үргэлжлэн өссөөр л байх гэнэ. City A.M-ийн мэдээлж байгаагаар биткойны үнэ 2018 онд 60000$-т хүрэх бол 2019 онд улам өсч 100000$-т хүрэх юм байна. Анти-вирусын програмд хөрөнгө оруулагч Жон МакАфеегийн үзэж байгаагаар нэг биткойн зоос 1 сая доллартай тэнцэх гэнэ.

Bitcoin 60000$-т хүрнэ (Дани улсын Saxo банк)

6 Ким Жон-Ун Дэлхийн Гуравдугаар дайныг өдөөнө (Гордон Чейнж)

Хойд Солонгосын эксперт Гордон Чейнж өөрийнхөө North Korea Takes on the World  номондоо "Хэрэв АНУ тэнгисийн цэргийн бүслэлт хийх юм бол удирдагч Ким Жон-Ун үүнийг дайтах шалтгаан гэж үзэх ба хариуд нь Дэлхийн Гуравдугаар дайныг эхлүүлнэ" гэж бичжээ. Тэгвэл алдарт зөн билэгтэн Крейг Хемилтон-Паркер "Худалдааны далайн замуудад түгжрэл үүссэнээс болж Хойд Солонгос улс дахин өлсгөлөнд нэрвэгдэх бөгөөд уурлаж бухимдсан ард түмэн нь удирдагч Ким Жон-Уныгаа суудлаас нь огцруулах болно" хэмээжээ. 

Ким Жон-Ун Дэлхийн Гуравдугаар дайныг өдөөнө (Гордон Чейнж)

7 Дэлхийн эдийн засгийн хямрал (Рон Пол, Forbes сэтгүүл болон Паркер)

Рон Полын мэдэгдэж байгаагаар АНУ-ын арми гадаад цэргүүдийнхээ тоог эрс бууруулах шийдвэрт хүрсэн гэнэ.  Дэлхийн эдийн засгийн хямрал нь АНУ-ын дэлхий даяар тархсан "эзэнт гүрэн"-ийг сүйрүүлж байгаа ажээ. Forbes сэтгүүлийн үзэж байгаар 2018 онд дэлхийн эдийн засагт хүчтэй хямрал болох шинжтэй байгаа юм байна. Английн зөн билэгтэн Крейг Хамильтон-Паркер ч мөн 2018 оноос эхлэн еврогийн үнэ цэнэ буурна гэдгийг хэлээд амжсан удаатай.

Дэлхийн эдийн засгийн хямрал (Рон Пол, Forbes сэтгүүл болон Паркер)

8 О.Ж.Симпсон зовж үхнэ (Өүлд Мүүрийн Хуанли)

Английн "Өүлд Мүүрийн Хуанли" нь 1764 оноос хойш хэвлэгдэж байгаа бөгөөд одон орныг нэвтэрхий мэддэг зөн билэгтнүүдтэй хамтран ажиллаж жил бүр хуанлигаа гаргадаг уламжлалтай. Өдгөө Симпсон нь шоронгоос суллагдсан байгаа хэдий ч тус хуанли ёсоор тэрээр ихээхэн тарчилж үхэх гэнэ. Симпсон өөрийнхөө эхнэрийн амийг хороосныхоо төлөө үйлийн үрээ эдэлж, тарчлан зовох ажээ. 

О.Ж.Симпсон зовж үхнэ (Өүлд Мүүрийн Хуанли)

9 Scientology асар их хэл ам дагуулна (Өүлд Мүүрийн Хуанли)

Ирландууд тус шашны талаар анхлан хэл ам  гаргах бөгөөд энэ нь үргэлжилсээр дэлхий даяар тарах гэнэ. Уг шашныг тууштай дэмждэг байсан Лий Ремини тус шашны сүм хийдийг буулгахын тулд Aftermath нэртэй реалити шоуг зохион байгуулдаг билээ. Тэгвэл хуанли дээр бичсэнээр бол энэхүү шашны сүмүүд 2018 оны туршид хар хэл ам байнга дагуулах ба тус шашинд итгэгчдийн тоо эрс цөөрөх гэнэ шүү. 

Scientology асар их хэл ам дагуулна (Өүлд Мүүрийн Хуанли)

10 Харь гаригийнхан дайрна (Ник Поуп)

АНУ-ын БХЯ-ны Харь гаригийн нисдэг биетийг судлах төвийн даргаар ажиллаж байсан Ник Поупийн хэлж байгаагаар 2018 онд дэлхий дээр харь гаригийнхны дайралт болох гэнэ. Тэрбээр дэслэгч генерал цолтой бөгөөд Харь гаригийн нисдэг биеттэй холбоотой үзэгдлүүдийг судалдаг цэрэг болон тагнуулын бүхий л хөтөлбөрүүдийг хариуцан ажилладаг байсан юм. Түүний хэлснээр "Хэрэв харь гаригийнхан дайралт хийх юм бол дэлхий дээр тун цөөн тооны хүн л амьд үлдэх бөгөөд бидний урьд хожид үзээгүй асар их хэмжээний хохирол учрах ажээ". 

Харь гаригийнхан дайрна (Ник Поуп)

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()